2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 193/ШШ2025/00990

 

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 193/ШШ2025/00990

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* хаягт байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, *******, ******* оршин суух, /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 7,566,122.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Серк нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... О. нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Голомт банктай дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 7,500,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 7,078,407.01 төгрөг, зээлийн хүү 481,591.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,123.66 төгрөг нийт 7,566,122.03 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч О.тай дижитал зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 2024.11.28-ны өдөр 7,500,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 21 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцон, мөнгөн хөрөнгийг хүлээн авснаар тухайн гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хх-6-15/

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь дээрх гэрээний үүрэгт үндсэн зээл 7,078,407.01 төгрөг, хүү 481,591.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,123.66 төгрөг, нийт 7,566,122.03 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь зээлийн тооцооллын баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нь хуульд нийцнэ. /хх-17/

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ гэж заажээ.

 

Дээрх мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувийг, эрх үүргийг тайлбарласан баримтын хамт 2025.09.15-ны өдөр хариуцагчийн и-мэйл хаягаар илгээснийг гардуулсан гэж үзнэ. Хариуцагч нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, ийнхүү ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

4. Иймд хэрэгт авагдсан баримт дээрх хуулийн хүрээнд хариуцагч О.аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,078,407.01 төгрөг, зээлийн хүү 481,591.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,123.66 төгрөг, нийт 7,566,122.03 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д зааснаар хариуцагч О.аас зээлийн гэрээний үүрэгт 7,566,122.03 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай..

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.аас улсын тэмдэгтийн хураамжид 136,008 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-нд олгож, нэхэмжлэгчээс төлсөн 136,008 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 759.3-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 7511.1-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА