Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 745

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

Улсын яллагч Ц.Отгонсүрэн,

            Шүүгдэгч Г.Ганзул, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өлзий утас овогт Гансүхийн Ганзулд холбогдох эрүүгийн 1802001380089 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Чулуун Овоо АОС 103 тоотод оршин суудаг, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 50 мянгатын 36-22 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ЧИ83052219/ Өлзий утас овогт Гансүхийн Ганзул.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ганзул нь 2017 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй ургамлыг түүж бэлтгэсэн, мөн 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Чулуун овоо Амины орон сууцны 103 тоотод байрлах модон амбаарт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй ургамал гялгар ууттай 10 хэсэг, хуванцар савтай 2 ширхэг, нийт 12 хэсэг 2603.9 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Цүнхийг онгойлгоход урд тасалгаанд нь цэнхэр өнгийн нунтаг хатаасан ургамал мэт зүйл 2 уут, хар өнгийн даавуун фудволконд ороосон хатаасан ургамал мэт зүйл, ...модон амбаарт үзлэг хийхэд дотор нь ногоон өнгийн хувин дотор ямар нэгэн шошгогүй 0,5 литрийн хэмжээтэй цэнхэр өнгийн тагтай хуванцар савтай хатаасан ургамал мэт зүйл байсныг №17, sprite гэсэн шошго бүхий хуванцар савтай хар ногоон өнгийн нунтаг өвс мэт зүйл ...хар, цагаан өнгийн ууттай хатаасан ургамал мэт зүйл ...цагаан өнгийн тортой шаргал өнгийн ургамал мэт зүйл... цаасан хайрцаг байх ба дотор нь цагаан өнгийн тортой хатаасан ургамал мэт зүйл байсныг №76, улаан өнгийн тортой хатаасан ургамал мэт зүйл байсныг №68, цагаан өнгийн тортой ургамал мэт зүйлийг №86, цэнхэр өнгийн тортой ургамал мэт зүйл байсныг №78 гэж, уг хайрцагны ёроолд хар ногоон өнгийн хатаасан ургамал мэт зүйл байсныг цэнхэр өнгийн судалтай торонд савлан №67 гэж дугаарлан хураан авав...” /хх-4-10/, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-29/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-32/, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-33-37/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл: “Тест ашиглах ажиллагааг эхлэн Гансүхийн Ганзулыг ...6 төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийг ашиглахад... тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисууды хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав” /хх-38/, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-40/,

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасан Cannabis sativa L буюу зэрлэг олсын тархац, байршил, ургах орчны дэлгэрэнгүй мэдээлэл /хх-46-57/,

Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийж шинжилгээнд зориулж дээж авсан тэмдэглэл /хх-64-66/, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-67-73/,

Хураагдсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-74/, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-75-81/,

2018.03.21-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-82-83/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-94-95/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн №3078 тоот:

  1. 2. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “№76-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “№67-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “№8-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “№17-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “№16-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “№78-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “№22-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “№86-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “№7-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “№6-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “№68-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “№24-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын "Сэтгэцэд “нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. Химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч До.Золзаяа гэсэн дүгнэлт /хх-98-99/, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-100-106/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн №3079 тоот:

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Гансүхийн Ганзул 2018.03.10” хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.
  2. Шинжилгээнд ирүүлсэн “Гансүхийн Ганзул 2018.03.10” шээсэнд тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна.
  3. 4. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно. Химийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Цогбаяр гэсэн дүгнэлт /хх-108/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-115/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-120/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-141-143/,

 

Мөрдөн байцаалтанд Г.Ганзулын яллагдагчаар /гэрчээр/: “...Би Каннабис төрлийн ургамал хэрэглээд 5 орчим жил болж байна. Би 2017 оны 08 дугаар сарын 04 эсвэл 05-ны өдөр ганцаараа хээр ууланд гарахаар гэрээсээ гарсан. Би бөө онгод аваад 3 жил болж байгаа бөгөөд бөөлөхөөр Сэлэнгэ аймгийн Шаамар сум руу оройн галт тэргэнд суугаад явсан. Тэнд Сэлэнгэ мөрний хөвөөнд очиж ганцаараа бөөлсөн. ...Тэгээд орой нь ...зам вагон зам дагуу Каннабисын төрлийн ургамал ургачихсан байхаар нь 50-н төгрөгийн тороор дүүрэнг түүж авсан. Маргааш өглөө нь хотод вагоноос буугаад гэртээ очоод түүсэн өвсөө модон амбаартаа хийсэн...

...Би уг өвсийг байнга хэрэглээд байдаггүй. 2017 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймагт очиж онгод тэнгэрээ буулгасан. Тэгээд буцаж Улаанбаатар хот руу явах гээд вокзал дээр вагон хүлээгээд сууж байтал төмөр замын хажууд уг миний түүсэн гээд байгаа Каннабис гэх өвс ургасан байсан. ...Тухайн үед би өөрт байсан торонд уг өвсийг түүж авсан бөгөөд гараараа тор дүүрэнг түүсэн. Уг өвс түүж авсны маргааш өглөө 07 цагийн үед Улаанбаатар хотод ирсэн. Түүсэн өвсөө ууттай чигээр нь хашаанд байх амбаарт хийсэн. 2-3 хоногийн дараа амбаараас юм авах гээд ортол муухай чийг өмхий үнэртээд байхаар нь цаасан хайрцагт хийсэн. Би уг өвсийг яаж хадгалж хэрэглэдэг талаар мэдэхгүй байсан учир, өвсний ялзраагүй хэсгийг нь аваад 2 ширхэг ундааны саванд хийж хатаахаар шийдсэн. ...Цүнхэн дотор байсан эд зүйлс хоорондоо холилдсон байсан. Фудволконд бол өвсийг хатаах гэж хийсэн байсан. Харин цүнхэнд сул байсан олон ширхэг түлхүүр фудволк руу орчихсон байсан байх. Би цүнхэнд байсан өвсөө цагдаад баригдахаас хэд хоногийн өмнө цаасанд ороож байгаад хэрэглэсэн. Гэртээ ганцаараа хэрэглэсэн. ...Эд зүйлсээ цүнхнээсээ гаргаж ирж байгаад нөгөө өвс байгааг мэдээд гаансанд хийж 2 сорж үзсэн. ...Би байнга уг зүйлийг хэрэглэж мансуурдаггүй, сонирхолдоо хөтлөгдөөд түүсэн минь алдаа боллоо. Уг өвсийг хэрэглэсний дараа, сорж үзсэний дараа ядраад нойр хүрч байгаа юм шиг мэдрэмж төрсөн. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-153-155/ зэрэг болно.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Ганзул: “...Гэртээ авчраад тавьсан байхад хойд амбаараас муухай үнэр үнэртээд байсан ба яаж хэрэглэхээ мэдэхгүй байсан учир тэр чигт нь задалж, онгойлгоод орхисон байсан. Тэр цүнхийг хөдөө явахдаа л хэрэглэдэг  байсан учир уг цүнхийг дахин хэрэглээгүй. Хойно амбаарт байсан хэсэг нь зарим нь муухай шүүс гараад, зарим нь шарлаад хатсан байхаар нь тус тусад нь уутанд хийгээд нэг хайрцганд хийгээд орхисон байсан... Сонирхлын журмаар түүсэн. Өөрийн хийсэн гэм буруутай үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Үр хүүхдүүдээ бодоод дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй. Нийгмээс тусгаарлахгүйгээр ял шийтгэл оноож өгнө үү гэж хүсч байна” гэж мэдүүлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

I. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Ганзул нь 2017 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй ургамалыг түүж бэлтгэсэн, мөн 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Чулуун овоо Амины орон сууцны 103 тоот, мөн модон амбаарт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй ургамал гялгар ууттай 10 хэсэг, хуванцар савтай 2 ширхэг нийт 12 хэсэг 2603.9 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Цүнхийг онгойлгоход урд тасалгаанд нь цэнхэр өнгийн нунтаг хатаасан ургамал мэт зүйл 2 уут, хар өнгийн даавуун фудволконд ороосон хатаасан ургамал мэт зүйл, ...модон амбаарт үзлэг хийхэд дотор нь ногоон өнгийн хувин дотор ямар нэгэн шошгогүй 0,5 литрийн хэмжээтэй цэнхэр өнгийн тагтай хуванцар савтай хатаасан ургамал мэт зүйл байсныг №17, sprite гэсэн шошго бүхий хуванцар савтай хар ногоон өнгийн нунтаг өвс мэт зүйл ...хар, цагаан өнгийн ууттай хатаасан ургамал мэт зүйл ...цагаан өнгийн тортой шаргал өнгийн ургамал мэт зүйл... цаасан хайрцаг байх ба дотор нь цагаан өнгийн тортой хатаасан ургамал мэт зүйл байсныг №76, улаан өнгийн тортой хатаасан ургамал мэт зүйл байсныг №68, цагаан өнгийн тортой ургамал мэт зүйлийг №86, цэнхэр өнгийн тортой ургамал мэт зүйл байсныг №78 гэж, уг хайрцагны ёроолд хар ногоон өнгийн хатаасан ургамал мэт зүйл байсныг цэнхэр өнгийн судалтай торонд савлан №67 гэж дугаарлан хураан авав...” /хх-4-10/, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-29/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-32/, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-33-37/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл: “Тест ашиглах ажиллагааг эхлэн Гансүхийн Ганзулыг ...6 төрлийн мансууруулах болон сэтгэцэд ннөлөөлөх бодис илрүүлэх тестийг ашиглахад... тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисууды хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав” /хх-38/, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-40/,

 

Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийж шинжилгээнд зориулж дээж авсан тэмдэглэл /хх-64-66/, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-67-73/,

Хураагдсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-74/, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-75-81/,

2018.03.21-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-82-83/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн №3078 тоот: ...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “№76-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “№67-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “№8-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “№17-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “№16-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “№78-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “№22-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “№86-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “№7-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “№6-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “№68-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “№24-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын "Сэтгэцэд “нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно... гэсэн дүгнэлт /хх-98-99/, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-100-106/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн №3079 тоот: Шинжилгээнд ирүүлсэн “Гансүхийн Ганзул 2018.03.10” хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Гансүхийн Ганзул 2018.03.10” шээсэнд тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно гэсэн дүгнэлт /хх-108/,

 

Мөрдөн байцаалтанд Г.Ганзулын яллагдагчаар /гэрчээр/: “...Би Каннабис төрлийн ургамал хэрэглээд 5 орчим жил болж байна. Би 2017 оны 08 дугаар сарын 04 эсвэл 05-ны өдөр ганцаараа хээр ууланд гарахаар гэрээсээ гарсан. Би бөө онгод аваад 3 жил болж байгаа бөгөөд бөөлөхөөр Сэлэнгэ аймгийн Шаамар сум руу оройн галт тэргэнд суугаад явсан. Тэнд Сэлэнгэ мөрний хөвөөнд очиж ганцаараа бөөлсөн. ...Тэгээд орой нь ...зам вагон зам дагуу Каннабисын төрлийн ургамал ургачихсан байхаар нь 50-ын тороор дүүрэнг түүж авсан. Маргааш өглөө нь хотод вагоноос буугаад гэртээ очоод түүсэн өвсөө модон амбаартаа хийсэн...

...Би цүнхэнд байсан өвсөө цагдаад баригдахаас хэд хоногийн өмнө цаасанд ороож байгаад хэрэглэсэн. Гэртээ ганцаараа хэрэглэсэн. ...Эд зүйлсээ цүнхнээсээ гаргаж ирж байгаад нөгөө өвс байгааг мэдээд гаансанд хийж 2 сорж үзсэн. ...Би байнга уг зүйлийг хэрэглэж мансуурдаггүй, сонирхолдоо хөтлөгдөөд түүсэн минь алдаа боллоо. Уг өвсийг хэрэглэсний дараа, сорж үзсэний дараа ядраад нойр хүрч байгаа юм шиг мэдрэмж төрсөн. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-153-155/ зэргээр нотлогдон тогтоогдов.

 

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Г.Ганзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч нь хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан үзээч гэж хүсч байна. Учир нь тэрээр хэргийн газрын үзлэгээр өөрөө сайн дураар илчилсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн сэжигтэн, яллагдагч, гэрчээр өгсөн, өнөөдөр шүүхэд мэдүүлгээ тогтвортой өгч байгаа байдал, эхнэр нь ажил хийдэг, залуу гэр бүл, 2-8 насны 3 хүүхэдтэй, 2 настай хүүхэд нь асаргаа шаардлагатай, бага насны хүүхэдтэй, уг хүүхдээ байнга зөөж эмчилгээнд оруулдаг, хүүхдүүдээ сургууль руу нь зөөдөг, эдгээр байдлыг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү” гэсэн саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын 2002 оны 11 сарын 28-ны өдрийн “Мансууруулах эм,сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “мансууруулах эм”-ийн тухай 1961 оны НҮБ-ын конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисууд”-ын тухай 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан хууль тогтоомжийн дагуу Монгол улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно гэж заажээ.

 

Иймд шүүхээс Г.Ганзулд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Ганзулд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

III. Бусад асуудлаар:

 

Эрүүгийн 1802001380089 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ганзул нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комист даалгах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           

            1. Гансүхийн Ганзулыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ганзулыг 1 /нэг / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

Г.Ганзулд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.                                                  

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн /яллах дүгнэлтийн хавсралтанд дурдсанаар/ №7 гэж дугаарлан хураан авсан цэнхэр өнгийн ууттай хатаасан ургамал мэт зүйл /хэргийн газрын үзлэгээр хураан авсан 49,2 грамм/,

№8 гэж дугаарлан хураан авсан цэнхэр өнгийн ууттай хатаасан ургамал мэт зүйл /хэргийн газрын үзлэгээр хураан авсан 41,3 грамм/,

№6 гэж дугаарлан хураан авсан цагаан өнгийн уутанд савласан хатаасан ургамал мэт зүйл /хэргийн газрын үзлэгээр хураан авсан 49,2 грамм/,

  • хар өнгийн даавуун фудволк,
  • 2 тусдаа оосор бүхий 17 ширхэг төмөр түлхүүр,

№17 гэж дугаарлан хураан авсан ямар нэгэн шошгогүй хуванцар савтай хатаасан ургамал мэт зүйл /хэргийн газрын үзлэгээр хураан авсан 105,7 грамм/,

№24 гэж дугаарлан хураан авсан sprite гэсэн бичиглэл бүхий шошготой хуванцар савтай, хатаасан ургамал мэт зүйл /хэргийн газрын үзлэгээр хураан авсан 128,6 грамм/,

№22 гэж дугаарлан хураан авсан цэнхэр өнгийн судалтай уутанд хийсэн хатаасан ургамал мэт зүйл /хэргийн газрын үзлэгээр хураан авсан 436,7 грамм/,

№16 гэж дугаарлан хураан авсан цагаан өнгийн ууттай хатаасан ургамал мэт зүйл /хэргийн газрын үзлэгээр хураан авсан 180,9 грамм/,

№67 гэж дугаарлан хураан авсан цаасан хайрцагны ёроолд байх хатаасан ургамал мэт зүйл /хэргийн газрын үзлэгээр хураан авсан 96,1 грамм/,

№76 гэж дугаарласан цагаан өнгийн /тунгалаг/ ууттай хатаасан ургамал мэт зүйл /хэргийн газрын үзлэгээр хураан авсан 105,9 грамм/,

№68 гэж дугаарласан улаан өнгийн судалтай ууттай хатаасан ургамал мэт зүйл /хэргийн газрын үзлэгээр хураан авсан 675,3 грамм/,

№86 гэж дугаарласан цагаан өнгийн ууттай хатаасан ургамал мэт зүйл /хэргийн газрын үзлэгээр хураан авсан 393,4 грамм/, нийт 2829,8 грамм хатаасан ургамал,

№78 гэж дугаарласан хөх өнгийн ууттай хатаасан ургамал мэт зүйл /хэргийн газрын үзлэгээр хураан авсан 352,8 грамм/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комист даалгасугай.

 

5. Г.Ганзул нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.      

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Г.Ганзулд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорьж, хорих ялыг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.                        

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Ганзулд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ОЛЗОД