| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/03714/И |
| Дугаар | 191/ШШ2025/07667 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/07667
| 2025 0******* 17 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* дүгээр баг, ******* ******* гудамж, ******* тооот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:Ф*******50*******040*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, дүгээр хороо, тоот хаягт оршин байрладаг гэх, “” ХХК /рд:52*******4804/-д холбогдох,
дүүрэг, 1******* дугаар хороо, д байрлах ны барилгын “” блокын 3 дугаар давхар дахь 35,43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М., хариуцагчийн төлөөлөгч О.аяраа, нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тэрээр болон түүний өмгөөлөгч М. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.******* нь хариуцагч “” ХХК-ийн захирал Ц.тай 2020.07.27-ны өдөр “Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ” гэх нэртэй худалдах, худалдан авах гэрээ байгуулан уг гэрээний 1.2-т зааснаар дүүрэг 1******* дугаар хороо, д байрлах ны барилгын “” блокийн 3 дугаар давхар дахь 35,43 м.кв талбайтай 2 өрөө сууцыг 47,000,000 /дөчин долоон сая/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна.
Улмаар худалдан авагч Г.******* нь гэрээний 2.2, 3.1-д заасны дагуу орон сууцны үнэ 47,000,000 /дөчин долоон сая/ төгрөгийг 2020.07.27, 2020.08.03-ны өдрүүдэд бүрэн төлж уг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлжээ.
Гэрээ байгуулах үед орон сууцны барилгын гүйцэтгэл *******0 хувьтай байсан байна. Г.******* 2020 оны ******* дүгээр сарын 15-нд барилга дээрээ очиж үзэхэд халаалт авсан, засал нь дууссан, цахилгаан шатнаас бусад нь бэлэн болсон байжээ. 10, 11 дүгээр саруудад очиход “жаахан хүлээгээч” гэж байсан ба 12 дугаар сард уулзахад “удахгүй орно, цар тахал гарчихлаа” гэсэн байна. Мөн Ц.тай утсаар нь заримдаа холбогдоход “санаа зоволтгүй” гэдэг байжээ.
Гэвч худалдагч гэрээний 4.1-д заасан орон сууцыг 2020 оны 3 дугаар улиралд захиалагч талд хүлээлгэн өгөх үүргээ одоог хүртэл биелүүлсэнгүй. Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг ч хүлээдэг билээ.
Уг орон сууцны барилгад хүн амьдрах боломжтой болсон учир 1 дүгээр орцын нь айлууд хүчээр орсон аж. Харин бусад орцын нь айлууд орох боломжгүй, орцуудыг нь түгжсэн байна.
Иймд ч захиалагч айлууд нь шүүхэд хандаж өмчлөгчөөр тогтоолгон шударгаар олж авсан хөрөнгөө эзэмших, өмчлөх Үндсэн хуульд заасан эрхээ хамгаалуулж эхэлжээ.
Иргэн Г.******* ч үүний өмнө тус шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүгчийн 2025.02.25-ны өдрийн 1*******1/Ш32025/0**************05 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Харин бид тус компанийн захирал Ц.тай 2025.04.03-ны өдөр утсаар нь харилцсан тул нэхэмжлэлээ дахин гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчтай байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээний 1.2-т заасан дүүрэг 1******* дугаар хороо, д байрлах ны барилгын “” блокийн 3 дугаар давхар дахь 35,43 м.кв талбайтай 2 өрөө сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Г.*******ыг тогтоох
1.1. 2020.7.27-нд хариуцагч нь байр зарна гэсний дагуу гэрээ хийсэн. Улмаар 2 удаа төлбөр төлсөн. Хариуцагчийн өгсөн анзрагчийн данс уруу мөнгийг шилжүүлсэн. 2020 оны ******* сард ашиглалтад орно, ажил *******0 хувьтай гэж байсан. Заримдаа уулзаад, заримдаа утсаар ярихад удахгүй ашиглалтад орно гэдэг байсан. 2021 онд цар тахал гарсан жоохон хүлээ гэсэн. Ингэсээр 5 жилийн хугацаа өнгөрлөө. Түрээсийн байраар явж байгаа юм. Нөхөр бид 2 тэтгэвэрт гарсан боловч ажил хийж түрээсийн төлбөр төлж байна. 2024 оноос хойш утсаа авахгүй болсон. Одоо өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй. А блокт айлууд нь 2024 онд орсон байсан. блок нь *******0 хувьтай гэдэг. Надаас гадна 40 айл гэрээ хийсэн байдаг. Гэрээ байгуулах үед ашиглалтад ороогүй байсан. Хаалга цонх нь бүтэн байсан. айранд дулаан аваагүй байсан. айранд ямар нэг айл ороогүй байсан.
1.2. Хариуцагч нь орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсныг хариуцагч тал зөвшөөрч байна. Энэхүү гэрээ нь худалдах худалдан авах гэрээ юм. Гэрээний 4.1-т заасан орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг заасан боловч хугацаандаа хүлээлгэж өгөөгүй. Худалдах худалдан авах гэрээнд зааснаар доголдолгүй эд зүйлийг шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй. Хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс хохирч байна. айр нь ашиглалтад ороход *******0 хувь хийгдсэн байгаа юм. Одоо орж үзэх боломжгүй байгаа юм. Хариуцагч нь байр шилжиж ирээгүй гэх боловч баримтаар нотлогдохгүй байна гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч О.аяраа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууцны өмчлөгчөөр тогтоох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг байр нь манай компанийн нэр дээр шилжиж ирээгүй, өөр хүний өмчлөлд байгаа болно.
2.1. Нэхэмжлэгч нь хариуцагчтай гэрээ байгуулсан. Гэрээний 1.2-т зааснаар 2 өрөө орон сууц захиалсан. Уг байр нь анзрагчийн захиалгын гэрээтэй байсан бөгөөд гэрээгээ буцаана гэж байгаад нэхэмжлэгчтэй уулзаад гэрээг шилжүүлсэн байдаг. анзрагчтай тохиролцоод мөнгийг нь шилжүүлсэн байсан юм. Энэ барилга нь эрчим арт ХХК-н барилга байсан. Хөрөнгө оруулалт нь зогссон байсан тул хариуцагч нь үргэлжлүүлж хөрөнгө оруулах болсон. Ингэхдээ зарим барилгыг өгнө гэж тохирсон. арилга *******0 хувь дээрээ ажил зогссон. блок нь ашиглалтад ороогүй бөгөөд А блокт айлууд орсон. блок нь манайд шилжиж ирээгүй юм. ид улсын бүртгэлд хэний өмчлөлд байгаа талаар баримт гаргуулахаар шийдсэн. Гэтэл улсын бүртгэлд байхгүй гэсэн тул өмчлөгчөөр тогтоох боломжгүй болсон. Өмчлөгчөөр тогтоолоо гэхэд шийдвэр гүйцэтгэгдэхгүй юм. Миний сонссоноор бол нь өөр хүнд шилжүүлсэн гэж сонссон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. анзрагч мөнгөө төлсөн талаар маргаангүй юм. блокт захиалсан айлууд ихэвчлэн мөнгөө авсан. Энэ байрыг манайд шилжүүлнэ гэсэн боловч шилжүүлээгүй юм.
Нэхэмжлэлд байгаа хаяг тодорхойгүй нь тогтоогдсон. блок дээр айл ороогүй. Энэ талаар сүүлийн 2 жил маргаан явж байгаа юм. Нэг ч хүн өмчлөгчөөр тогтоолгоогүй. арилгыг улсын комисс авах боломжгүй байгаа юм. Учир нь бичиг баримтыг бүрдүүлэхгүй байгаа юм. Дотор тал хийгдээгүй байгаа юм. Тодорхой хаягжилт хийгдээгүй гэв.
3. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: , Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0**************05 дугаар захирамж /хх4-*******/, орон сууц захиалгын гэрээний хуулбар /хх8-*******/, Хаан банкны шилжүүлгийн баримтын хуулбар 2 ширхэг /хх11-12/,
3.1. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 1*******-ны өдрийн дүгээр албан тоот /хх43/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Г.******* нь дүүрэг, 1******* дугаар хороо, д байрлах ны барилгын “” блокийн 3 дугаар давхар, 35.43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч “” ХХК нь маргаж буй орон сууц нь шилжиж ирээгүй, бусдын өмчлөлд байдаг гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
4. Зохигч 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр орон сууц захиалагчтай байгуулах 47,000,000 төгрөгийн үнэ бүхий захиалгын гэрээ байгуулжээ. /хх8-*******/
Гэрээний удиртгал хэсэг, 1.1, 1.2-т заасан болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан гэрээ байгуулах үед орон сууц ашиглалтад ороогүй, барилгын ажил үргэлжилж байсан гэх тайлбараас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч нь ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, тохиролцсон хөлсийг төлөх үүрэг хүлээдэг.
Гэрээний 3.1-д зааснаар өмнөх захиалагч гэх С.анзрагчийн дансанд төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Улмаар нэхэмжлэгч нь С.анзрагчид нийт 47,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн хуулбараар тогтоогдож байна. /хх11-12/
Иймд нэхэмжлэгчийг гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
4.1. Хариуцагчийн төлөөлөгч нь уг барилгын үндсэн захиалагч нь “” ХХК бөгөөд бид ажлын хөлсөнд маргаж буй орон сууцыг авахаар тохиролцсон боловч хүлээлгэж өгөөгүй гэж маргаж байна. Гэвч хуулийн этгээд хоорондын энэ хэрэгт хамааралгүй харилцаанаас үүссэн маргаан нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг хязгаарлахгүй юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар хариуцагч нь маргаж буй гэрээний дагуу ажлын үр дүнг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй бөгөөд харин бусадтай үүсгэсэн гэх эрх зүйн маргаан нь энэ хэрэгт хамааралгүй.
Мөн дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 1*******-ны өдрийн дүгээр албан тоотоос үзэхэд маргаж буй орон сууцанд албан ёсоор хаягжилт олгогдоогүй, өмчлөх эрх бүртгэгдээгүй байна. Харин уг албан тоотоор маргаж буй барилга бодитоор байхгүй гэдгийг нотлохгүй, цаашлаад барилга баригдсан талаар зохигч маргаагүй.
Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т зааснаар нэхэмжлэгч Г.*******ыг дүүрэг, 1******* дугаар хороо, д байрлах ны барилгын “” блокийн 3 дугаар давхар, 35.43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******0 дугаар зүйлийн *******0.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3*******2,*******50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК /рд:52*******4804/-с 3*******2,*******50 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.3, 11*******.4, 11*******.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш хоног өнгөрөөгөөд түүнээс хойш хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНОЛД