| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0799/Э |
| Дугаар | 855 |
| Огноо | 2018-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 855
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагч Б.Ганбулган,
Хохирогч, шүүгдэгч Д.Б,
Хохирогч шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Б, Б.М нарт холбогдох 1806 01086 0923 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. Монгол улсын иргэн, А аймгийн суманд 1 оны 0 дугаар сарын -ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Э” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Б дүүргийн дугаар хороо, Х тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх Д.Б /РД:/;
2. Монгол улсын иргэн, Г аймагт 19 оны дугаар сарын 0-ны өдөр төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт С дүүргийн дугаар хороо, дугаар гудамжны тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх Б.М /РД:/;
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Мтай маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан;
Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бтай маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бы өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Бы өгсөн: “...Б.Мын ярьж байгаа үнэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мын өгсөн: “...Д.Б бол манай нөхрийн найз, бид хоёр гэр бүлийн найзууд. Тухайн өдөр би 10 цаг гээд захаас ажлаа тараад гэртээ ирэхэд Д.Б манай нөхөртэй архи уугаад сууж байсан. Намайг гэрт ороход Д.Б нэлээн согтуу намайг нэг шил архи авч өг гээд шаналгаад байсан. Эхлээд би чадахгүй гээд уурлаад дургүйцсан. Тэгтэл намайг шаналгаад байхаар нь би нэг шил архи авч өгсөн. Тэгээд архи ууж байгаад намайг элдэв янзаар хэлээд л сүүлд нь ийм асуудал болсон. Би тухайн шөнө уурандаа шүүх эмнэлэгт үзүүлээд цагдаад өргөдөл өгсөн. Надад одоо гомдол санал байхгүй. Д.Баас 400.000 төгрөг нэхэмжилсэн, хохирлын хувьд бид хоёр хоорондоо тохиролцсон байгаа” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мын өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 19 цаг 30 минутын орчимд би ажлаа тараад гэртээ харьж явтал манай хашааны үүдэнд, манай нөхөрийн найз болох Батсайхан нь согтуу, өөр үл таних хоёр залуугийн хамт зогсож байсан ба надад хандаж бид нарьг хүргээд өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд тэр гурвыг суулгаад нэг залууг нь Улиастайн эцэс орчимд дөхүүлж өгөөд Батсайханыг нөгөө найзтай нь Батсайханы гэрийн гадаа хүргэж өгтөл Батсайхан нь чи надад нэг юм авч өг, би машинаас чинь буухгүй шүү гээд байхаар нь би нэг шил архи авч өгтөл Батсайхан нь би одоо харихгүй, буцаад танай гэрийн орчимд очиж архи ууна гэхээр нь би тэр хоёрыг буцаагаад авч явсан. Тэр хоёр буцаж ирээд манай хашаанд байх зоорь руу орсон ба тухайн үед манай нөхөр Маналжав бид нар дээр ирсэн. Тэгээд нэг шил архийг Батсайхан нь ирсэн найзтайгаа ууж дуусгасан ба манай нөхөр архи уугаагүй. Уг архийг ууж дуусмагц Батсайхан нь би буцаад явъя хүргээд өгчих, нөхрөө үлдээчих, ганцаараа хүргээд өгчих гээд байсан ба манай нөхөр юу яриад байгаа юм, хамт явна гэсэн. Тэгээд бид дөрөв буцаж Батсайханы гэрийх нь гадаа хүргэж өгсөн ба түүний найз нь гэх залуу гэртээ орчихсон ба Батсайхан дахиад нэг юм авч өг гэхээр нь нөхөр бид хоёр одоо мөнгө төгрөг байхгүй байна гэтэл Батсайхан тэгвэл би та хоёрын микрог гадуур явуулахгүй, би замын цагдаад найзтай гэх зэргээр агсамнаад байхаар нь би түүнд хандаж тэг тэг, явуулахгүй л байхгүй юу чи гээд хэлчихсэн чинь чи муу яасан их зантай болчихсон юм, хэзээ ийм болчихсон юм гээд шууд миний нүүрэн тус газарт хамар руу нэг удаа цохисон. Тэгтэл миний хамарнаас цус гарахаар нь би Батсайханыг чи муу яаж байгаа юм гээд уурлахад манай нөхөр яагаа ч үгүй ба надад хандаж боль боль согтуу хүнтэй чи юу ярьдаг юм гээд суугаад байсан. Энэ үед гэр дотроос Батсайханы эхнэр болох эмэгтэй гарч ирээд юу болоод байгаа юм бэ? Гэтэл Батсайхан эхнэртээ хандаж энэ муу янхан, энэ угаасаа янхан гээд дайраад миний хувцаснаас зуураад энгэр хэсгийг нь урчихсан. Тэгсэнээ шууд үсдэн дарж унагаасан. Тэгтэл нөхөр уурлаад чи болохгүй гээд Батсайханд хандан татаж салгаад түүнийг заамдаж байгаад цээж хэсэг рүү нь нудраад байх шиг байсан. Тэгтэл Батсайхан шууд больчихсон. Уг хэрэг болсоноос хойш миний толгой өвдөөд 14 хоног ажилдаа явж чадаагүй. Би “Баялаг Ундраа” худалдааны төвд жимс зардаг. Би уг хүнээс болж ажил орлогоо алдсан. Эрүүл мэндийн хувьд ч тухайн үедээ нүд тагларчихсан битүү хавдартай байсан. Би 14 хоног ажилдаа гарч чадаагүйгээр хураалттай байсан 2 хайрцаг усан үзэм, 2 хайрцаг орос мандерин, нэг хайрцаг банана, нэг хайрцаг огурцы, үрлэн помидор 1 хайрцаг, тарвас 2 хайрцаг зэрэг нийт 500,000 орчим төгрөгийн жимс ногоог муутгаж хаясан. Намайг ингэж зардал гаргасныг Батсайхан өөрөө ч мэдэж байгаа. Би энэ бүгд хохирлоо барагдуулмаар байна” гэх мэдүүлэг /хх.12-13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Бы өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23-р хороо, Улиастайн эцэст байх найз Маналжавын гэрт Маналжав, Магнай нарын хамт гурвуулаа 750 граммын нэг шил архи хувааж уусан. Орой 19 цагийн орчимд Маналжавын эхнэр Малчинбаяр ирээд бид нарыг хүргэж өгнө гээд бүгд түүний машинд суугаад хөдөлцгөөсөн. 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Хангамжийн 4-р хэсэг 348 тоот хашааны гадна буюу манай гэрийн гадна ирсэн Малчинбаяр нь би нэг юм авъя гээд дэлгүүр яваад 500 граммын архи авчираад уг архиа дөрвүүлээ хувааж уусан. Уг архийг ууж дуусмагц Магнай харилаа гээд явчихсан. Тэгээд Маналжав, Малчинбаяр бид гурав үлдсэн ба Маналжав надад хандаж өөрийнхөө өмнө хамт амьдардаг байсан эмэгтэй болох Отгоог асуугаад, хаана юу хийж байгаа бол? Фэйсбүүк хаяг нь байна уу гэх зэрэг юм яриад байхаар нь би согтуурхаад чи Отгоотой нийл, лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр энэ Малчинбаяртай юугаа хийгээд яваад байгаа юм гээд хэлчихсэн юм. Тэгтэл Малчинбаяр уурлаад чамд ямар хамаатай юм, чи эд нарыг буцаагаад нийлүүлэх гэлээ гээд машинаасаа буугаад намайг татаж гаргаад шууд заамдаж цамцны хоолой хэсгээс зуураад байхаар нь би гарыг нь барьж байгаад урагш нь дугтраад таттал Малчинбаяр баруун шанаа орчим газар харуулдаад уначихсан. Тэр үед Маналжав машинаас бууж ирээд боль гэхээр нь би шууд дотогшоо гэр рүүгээ орчихсон юм. Тэгтэл Малчинбаяр шууд хашаа руу ороод ирэхээр нь би түүнийг цээж рүү нь түлхэж гаргасан...” гэх мэдүүлэг /хх.16-17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Саранзаяагийн өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 19 цагийн орчимд би ажлаа тараад нөхөр Батсайханы утас руу нь залгахад, би Маналын зооринд байна хүрээд ир гэхээр нь би зөвшөөрөөд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн эцэст байх Маналын хашаанд байдаг зооринд очиход тэнд манай нөхөр Батсайхан, Манал, түүний дүү гэх залуу, мөн Магнай, Монхоо гэх найзуудтайгаа хамт архи ууж байсан. Тухайн үед манай нөхөр амралтаа авчихсан байсан учир би ч нэг их юм хэлэлгүй түрүүлээд харьлаа гээд гэртээ очсон. Орой 21 цаг 30 минутын орчимд би гэртээ байхад, манай хашааны гадаа хүмүүс чанга орилж хашгичаад чимээ гараад байхаар нь би гарч хартал гадаа манай нөхөр, болон Манал, түүний эхнэр Малчинбаяр нар байсан ба гурвуулаа согтуу байсан. Тэр Малчинбаяр нь манай нөхөрт хандаж чи муу өмнө нь манай нөхөрийг өөр хүүхэнтэй танилцуулж байсан муу гуйлгачин гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь би нөхөрөө аваад дотогш орох гэтэл Малчинбаяр манай нөхөрийн хувцас хунараас нь зуураад дотогш оруулахгүй байхаар нь би нөхөрт нь хандаж эхнэрээ ав, бид хоёр орлоо, та хоёр болгоомжтой яваарай гэтэл Манал нь эхнэр Малчинбаярыгаа авах гэтэл Малчинбаяр нөхөр рүүгээ би явахгүй гээд хэрэлдээд үлдсэн ба би дотогш нөхрөө дуудаад орсон. Тэгтэл манай гадна хашааны хаалгыг чанга чанга нүдээд байгаа чимээ гарсан ба түгжээтэй байсан хаалгыг цоожийг цөм өшиглөөд дотогш тэр хоёр манай гэрт орж ирсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг та нар одоо гар гээд гаргатал Малчинбаяр нь хашааны гадна манай нөхрийг ална гээд согтуу хашгичаад байсан. Би тэр хоёрыг гаргачихаад хашааны хаалгаа том турбагаар нь түгжчихээд хашааны завсараар харж байтал Малчинбаяр, Манал хоёр хоорондоо маргалдаад Манал нь эхнэр Малчинбаярыгаа үсдэж чирээд байхаар нь би сандраад тухайн өдрийн 21-22 цагийн орчимд 102 дугаарын утсанд согтуу хүмүүс агсам согтуу тавиад байна, улмаар машин тэрэг барьж явах гээд байна гэж дуудлага өсгөн ба тухайн өдөр цагдаа нар удаад ажилтай байна гээд удсан ба энэ хугацаанд Малчинбаяр нь согтуу хэрнээ машинаа унаад явчихсан юм. Ийм л асуудал болсон … гэх мэдүүлэг /хх.20-21/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Маналжавын өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 10 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Их хөгжил компанийн хашаанд байх өөрийн амьдардаг өрөөндөө байхад гаднаас миний найз Батсайхан нь өөрийнхөө хоёр найзтайгаа ирсэн. Тэгээд бид дөрөв нийлж 4 шил архи уусан. Үдээс хойш 17 цагийн орчимд Батсайхан найзуудтайгаа явлаа гээд гарсан. Гэрээс гараад удалгүй 30 орчим минутын дараа Батсайхан нь хоёр найзтайгаа болон манай эхнэртэй хамт нэг шил архи барьчихсан ороод ирсэн. Уг архийг бид нар хувааж уусан ба архиа ууж дуусмагц Батсайхан нь хүргээд өг гэсэн. Тухайн үед манай эхнэр архи уугаагүй байсан учир эхнэрээр машин бариулаад Батсайхан болон түүний нэг найзыг суулгаад Батсайханы гэр рүү явсан Бид нар машинд явж байх хугацаанд Батсайхан нь манай эхнэрт хандаж лам олдохгүй болохоор буцахдаа Маналыг залж байгаа юм уу чи гэх зэргээр үгээр идээд тэр хоёр хоорондоо машин дотор хэрэлдээд яваад байсан ба би тэр хоёрыг больцгоо гэж хэлээд явсан… тэгтэл Батсайхан эхнэрээ хармагц шууд манай эхнэрийн нүүрэн тус газарт нэг удаа цохьсон. Тэгээд тэр хоёр хоорондоо зууралцаад байхаар нь Саранзаяатай нийлж тэр хоёрыг салгаад тус тусад нь аваад явсан” гэх мэдүүлэг /хх.22-23/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1817 дугаартай дүгнэлтэд:
“1. Д.Бы биед баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, шарх, цус хуралт, зүүн чихний ар хөхлөг хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн чихний доод хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 4 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.27/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1744 дугаартай дүгнэлтэд:
“1.2. Б.Мын биед зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, баруун сарвуунд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт, дагзны хэсэгт үсний халцрал, гэмтэл тогтоогдлоо.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.28/,
Мөрдөн шалгах ажиллагаанд П.Алтансүхийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.34/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Отгонбямбын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.12,37/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.22/,
Эмчилгээний баримт /хх.23/,
Хохирогч, шүүгдэгч нарын эвлэрсэн тухай хүсэлт /хх.44-45/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Мтай маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан;
Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бтай маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь өнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тус тус болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мын өгсөн: “... Батсайхан дахиад нэг юм авч өг гэхээр нь нөхөр бид хоёр одоо мөнгө төгрөг байхгүй байна гэтэл Батсайхан тэгвэл би та хоёрын микрог гадуур явуулахгүй, би замын цагдаад найзтай гэх зэргээр агсамнаад байхаар нь би түүнд хандаж тэг тэг, явуулахгүй л байхгүй юу чи гээд хэлчихсэн чинь чи муу яасан их зантай болчихсон юм, хэзээ ийм болчихсон юм гээд шууд миний нүүрэн тус газарт хамар руу нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.12-13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Бы өгсөн: “... Тэгтэл Малчинбаяр уурлаад чамд ямар хамаатай юм, чи эд нарыг буцаагаад нийлүүлэх гэлээ гээд машинаасаа буугаад намайг татаж гаргаад шууд заамдаж цамцны хоолой хэсгээс зуураад байхаар нь би гарыг нь барьж байгаад урагш нь дугтраад таттал Малчинбаяр баруун шанаа орчим газар харуулдаад уначихсан. Тэр үед Маналжав машинаас бууж ирээд боль гэхээр нь би шууд дотогшоо гэр рүүгээ орчихсон юм. Тэгтэл Малчинбаяр шууд хашаа руу ороод ирэхээр нь би түүнийг цээж рүү нь түлхэж гаргасан...” гэх мэдүүлэг /хх.16-17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Маналжавын өгсөн: “... тэгтэл Батсайхан эхнэрээ хармагц шууд манай эхнэрийн нүүрэн тус газарт нэг удаа цохьсон. Тэгээд тэр хоёр хоорондоо зууралцаад байхаар нь Саранзаяатай нийлж тэр хоёрыг салгаад тус тусад нь аваад явсан” гэх мэдүүлэг /хх.22-23/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1817 дугаартай дүгнэлт /хх.27/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1744 дугаартай дүгнэлт /хх.28/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Баятсайханы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.41/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.38/,
Шүүгдэгч Д.Б, Б.М нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Д.Б, Б.М нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Б, Б.М нарыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн, тэдгээрт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Д.Б, Б.М нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч, шүүгдэгч нар нь харилцан эвлэрсэн байх тул тэдгээрт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Д.Б, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцсон болно.
Д.Б, Б.М нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн, хохирогчийн хувьд харилцан гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Д.Б, Б.М нар нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тэдгээрт хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Б, Б.М нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Д.Б, Б.М нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч Д.Б, Б.М нарт тус бүр оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Б, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Б, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Б.М нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Д.Б, Б.М нарт тус бүр оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, Д.Б, Б.М нарт тус бүр оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 4 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулсугай.
5. Д.Б, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн, хохирогчийн хувьд харилцан гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Б, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР