| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 314/2025/00384/И |
| Дугаар | 314/ШШ2025/00707 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 314/ШШ2025/00707
| 2025 10 06 | 314/ШШ2025/00707 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Шүүхийн хуралдааны нарын бичгийн дарга: Т.Цэдэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот ***** дүүрэг *** дугаар хороо ** дугаар байр ** тоотод оршин суух Л.Г,
Хүсэлтийн шаардлага: Э.Б ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Л.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:... Миний бие Э.Бтай 2013 онд танилцаж үерхэж байх хугацаанд ***** оны ** дүгээр сарын **-ний өдөр бидний дундаас охин Б төрсөн. Охин Б төрсөн цагаасаа хойш ээж Б.Г миний асрамжид өсөж торниж байна. Хүүхэд төрснөөс хойш 3 жилийн хугацаанд ирэн очиж хүүхэдтэйгээ холбоотой байж байгаад 2018 оноос хойш огт холбоогүй болж холбоо тасарсан. Бид хамтран амьдарч байгаагүй бөгөөд одоо тус тусын амьдралтай болсон учир Э.Б аас охин Б д хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Жич: Охин Б нь **** оны ** дүгээр сард ** дүгээр ангид суралцах болсон учраас Хойд эцэг Хын нэр дээр овгоо сольж Хоор овоглож байгаа болно гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ***** дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын 2025 оны ** дүгээр сарын **-ны өдрийн *** дугаартай албан тоот, Эрүүл өсөж бойжиж байгаа, вакцинд хамрагдсан болохыг тодорхойлсон тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн тодорхойлолт, Х.Б гийн төрсний гэрчилгээний лавлагаа, Үрчилсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагч Л.Г шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:... Миний бие Э.Б тай **** оны ** дүгээр сарын **-ний өдөр бидний дундаас охин Б төрсөн. Охин Б төрсөн цагаасаа хойш ээж Б.Г миний асрамжид өсөж торниж байна. Бид хамтран амьдарч байгаагүй бөгөөд одоо тус тусын амьдралтай болсон учир Э.Б аас охин Б д хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Хариуцагч Э.Б нь ** дугаар сараас хойш олдохгүй, утас нь холбогдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй миний утсанд хариу өгч холбоо барихаа огт больсон тул хариуцагч Э.Б ыг эрэн сурвалжилж өгнө үү.
Э.Б аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. Иймд хариуцагч Э.Б ыг яаралтай эрэн сурвалжилж өгнө үү.
Жич: Хариуцагч Э овогтой Б нь хамгийн Сүүлд Өвөрхангай аймгийн **** сумын **** дүгээр багт бүртгэлтэй. Одоо амьдарч байгаа газар нь *********** аймаг эсвэл ******* суманд амьдардаг мэдээлэл албан бусаар олдсон Э.Б ын утас ******** дугаартай /*********/ регистрийн дугаартай болно гэсэн.
Хүсэлт гаргагч Л.Г 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:... Миний бие тус шүүхэд 2025 оны ** дүгээр ***-ны өдөр хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор анх өргөдөл гаргасан Үүний дараа ** дугаар сарын **-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж хариуцагч Э.Б ыг эрэн сурвалжлуулах хүсэлт бичгээр тус шүүхэд хүргүүлсэн. Иймд Э.Б ыг яаралтай эрэн сурвалжлах шүүх хурлыг товлож шүүх хурлыг эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Л.Г нь Э.Б ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Л.Г шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:... Миний бие Э.Б тай **** оны ** дүгээр сарын *** -ний өдөр бидний дундаас охин Б төрсөн. Охин Б төрсөн цагаасаа хойш ээж Б.Г миний асрамжид өсөж торниж байна. Бид хамтран амьдарч байгаагүй бөгөөд одоо тус тусын амьдралтай болсон учир Э.Б аас охин Бд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Хариуцагч Э.Б нь ** дугаар сараас хойш олдохгүй, утас нь холбогдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй миний утсанд хариу өгч холбоо барихаа огт больсон тул хариуцагч Э.Баас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. Иймд хариуцагч Энхтөрийг Бумбаярыг яаралтай эрэн сурвалжилж өгнө үү гэсэн.
2. Хүсэлт гаргагч Л.Б.Гын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргах эрх нь Л.Б.Гд үүссэн нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлт гаргагч Л.Б.Гын тайлбар зэргээр Э.Быг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.
5. Иймд ******* регистрийн дугаартай Э овогт Б ыг эрэн сурвалжлан, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Л.Б.Гд мэдэгдэхийг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж,
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсэн.
7. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Б ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Э.Быг /*********/ регистрийн дугаартай/ эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Л.Б.Гд мэдэгдэхийг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ