Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 314/ШШ2025/00556

 

 

 

 

 

 

 

2025           08             11                                                 314/ШШ2025/00556

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

            Хүсэлт гаргагч: Б.Б,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Цэдэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ***** сумын ** дугаар багт оршин суух, Х овгийн Б.Б хүсэлттэй “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Х овгийн Б.Бнь Дорнод аймгийн ****** сумын ****** нэгдэлд  1*** оны **** дугаар сарын*** -ны өдрөөс ***** оны ** дугаар сарын ***-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

 

            2. Хүсэлт гаргагч Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ:... Миний бие Б.Б нь ***** оны *** дугаар сарын **** -ны өдрөөс ***** оны *** дугаар сарын *** -ны өдөр хүртэл Дорнод аймгийн ****** сумын ****** нэгдэлд малчнаар тасралтгүй ажилласан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үргэдүүлсний улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд тооцогдохгүй хохироход хүрээд байна.

 

            Иймд намайг 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Дорнод аймгийн ****** сумын ****** нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Мөн Ү.Буяндэлгэр, Д.Э нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.

 

            3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

            Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны *** дүгээр сарын **** ний өдрийн зөвлөмжийн хуудас, **** оны ** дугаар сарын ***-ны өдрийн ** дугаартай Дорнод аймгийн ****** сумын Засаг даргын тамгын газрын архивын лавлагааны хуулбар, ****, *****, ****, ****, ***, **** онуудын цалингийн тодорхойлолтын хуулбар, Дорнод аймгийн ****** сумын ****** нэгдлийн даргын 19** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар тушаалын хуулбар, Дорнод аймгийн ****** сумын ****** нэгдлийн даргын 19** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, Дорнод аймгийн ****** сумын ****** нэгдлийн даргын 19** оны ** дүгээр сарын **-ны өдрийн *** дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, хүсэлт гаргагчийн гэрч асуулгах хүсэлт, Дорнод аймгийн ****** сумын ****** багийн Засаг даргын 2025 оны *** дүгээр сарын ****-ны өдрийн тодорхойлолт, гэрч Д.Э, Ү.Бнарын иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

            Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Д.Э, Ү.Бнараас Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны ** дугаар сарын **-ны өдрийн 314/ШЗ2025/*** дугаартай захирамжаар даалгавар гүйцэтгүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж гэрчийн мэдүүлэг авсан.

 

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хатагин овгийн Б.Бнь Дорнод аймгийн ****** сумын ****** нэгдэлд 19** оны ** дугаар сарын ***-ны өдрөөс 19*** оны *** дугаар сарын ***-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

 

            2. Хатагин овгийн Б.Бнь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход Ажиллаж байсан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

            3. Хатагин овгийн Б.Бнь Дорнод аймгийн ****** сумын ****** нэгдэлд 19** оны ** дугаар сарын **-ны өдрөөс 19** оны ** дугаар сарын **-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан нь үнэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

            Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар,

 

            Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны ** дүгээр сарын **-ний өдрийн зөвлөмжийн хуудас,

 

            2024 оны *** дугаар сарын **-ны өдрийн *** дугаартай Дорнод аймгийн ****** сумын Засаг даргын тамгын газрын архивын лавлагааны хуулбар,

 

            19**, 19**, 19**, 19**, 19**, 19** онуудын цалингийн тодорхойлолтын хуулбар,

 

            Дорнод аймгийн ****** сумын ****** нэгдлийн даргын 1*** оны ** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаар тушаалын хуулбар,

 

            Дорнод аймгийн ****** сумын ****** нэгдлийн даргын **** оны ** дугаар сарын ** -ны өдрийн *** дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар,

 

            Дорнод аймгийн ****** сумын ****** нэгдлийн даргын 19** оны ** дүгээр сарын *** -ны өдрийн *** дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар,

 

            Дорнод аймгийн ****** сумын ******** багийн Засаг даргын 2025 оны ** дүгээр сарын ** -ны өдрийн тодорхойлолт,

 

            Дорнод аймаг дахь сум дундын 2011 оны *** дугаар сарын ****-ны өдрийн ** дугаартай шийдвэрийн хуулбар,

 

            Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны ***  дугаар сарын *** -ны өдрийн ШШ/****  дугаартай шийдвэрийн хуулбар,

 

            Гэрч Д.Э шүүхэд гэрчээр өгсөн:... Б.Б нь 1*** онд *** дугаар анги төгсөөд илгээлт аваад Дорнод аймгийн ****** сумын ****** нэгдлийн ** дугаар бригадад Ж гэж хүний туслах малчнаар очиж байсан. Тэгээд 19**-19** он хүртэл ажилласан даа. Би 19** оноос эхлэн ****** нэгдэлд ажилласан ба нэгдэл маань 19** онд татан буугдаж, дараа нь ****** ХК болсон. Тухайн үед ч би ажиллаж байсан. Б.Б хоньчин байсан. Хамт ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг,

 

            Гэрч Ж.Бшүүхэд гэрчээр өгсөн:... Б.Б нь Дорнод аймгийн ****** суманд ****** нэгдлийн ** дугаар бригадад 19** онд илгээлтээр Ж эх айлд малчнаар томилогдон ирж байсан. Тэгээд 6 орчим жил хамт ажилласан. Тэгээд хүний эхнэр болж ****** сумын ****** нэгдлийн 4 дүгээр бригад руу шилжсэн. Түүнээс хойш ажиллаж байсан байдлыг нь би мэдэхгүй. Сүүлд аймаг руу шилжиж ирсэн байсан. Хонь хардаг байсан. Малчнаас өөр төрлийн ажил эрхэлж байгаагүй хоньчин байсан. Манай нэгдэл 1**** он хавьцаа ****** ХК болж өөрчлөгдсөн. С.Б  нь компани болсны дараа ганц хоёр жил ажилласан байх. Компанид ол удаагүй гэх мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

 

            4. Иймд хүсэлт гаргагч Х  овгийн Б.Бнь Дорнод аймгийн ****** сумын ****** нэгдэлд 19** оны ** дугаар сарын **-ны өдрөөс 1*** оны ** дугаар сарын **-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

            5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж,

 

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж,

 

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Х овгийн Б.Б нь Дорнод аймгийн ****** сумын ****** нэгдэлд 1*** оны ** дугаар сарын **-ны өдрөөс 19** оны ** дугаар сарын ***-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.ОТГОНЖАРГАЛ