| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 2318000000569 |
| Дугаар | 2024/ДШМ/78 |
| Огноо | 2024-10-30 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2024/ДШМ/78
******* холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Хохирогч *******, түүний өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* /цахим/, түүний өмгөөлөгч ******* /цахим/, *******
Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 2318000000569 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Улсын иргэн, тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 20 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сум, дугаар багт байрлах “ алт”-ны дөрвөн замын уулзвар дээр *******-******* улсын дугаартай “Mitsubishi Delica” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “...жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”, 15. “...зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө...” гэснийг тус тус зөрчсөний улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
-Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж,
- Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******оос нийт 5,493,690 төгрөгийг төгрөгийг гаргуулж хохирогч ******* -т олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
- Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч *******оос 6,384,000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь тоот дансанд нөхөн төлүүлэхээр,
- Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
- Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
- Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж журмаар гаргасан гомдолдоо:
...миний бие овогтой нь тус шүүхэд хянан хэлэлцсэн эрүүгийн 166/2024/0136/Э индекстэй хэрэгт шүүгдэгчээр оролцож, 2024 оны 05 сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/212 тоот шийтгэх тогтоол гарсан.
Миний бие Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1.1 дэх хэсэг, 38.2.1 дахь хэсгийг тус тус удирдлага болгон давж заалдах гомдол гаргаж байна.
Дээрх дугаартай шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 сарын 16-ны өдөр 20 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сум, -р багт байрлах дөрвөн замын уулзвар дээр *******-******* улсын дугаартай Mitsubishi Delica маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 15.. “...зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвал нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэснийг тус тус зөрчсөний улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” хэмээн тодорхойлсон. Гэвч дээрх дүгнэлт нь хэргийг тал бүрээс тогтоох мөрдөгчийн үйл ажиллагаа болон шинжээчийн дутуу хийгдсэн үйл ажиллагаанаас ийнхүү дүгнэгдсэнд миний бие гомдолтой байгаа юм. Тухайлбал хэргийн газар дээрх бүдүүвч зургийг гаргахдаа А цэгийг цагдаагийн ахмад өөрөө тооцоолж зааснаас өөр буруу газар тогтоож тэмдэглэсэн тухай миний хэлсэн мэдүүлгийг мөрдөн байцаагч тэмдэглэлдээ оруулалгүй хассан байсан. А цэгийг буруу тэмдэглэсэн учраас техникийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тийм учраас бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтэй байгаагаа мөрдөн байцаагчид удаа дараа хэлсэн ч хүсэлтийг тэмдэглэлд оруулаагүй, нэмэлт шинжилгээ хийлгэх тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хүргүүлэхэд прокурор хүлээн аваагүй, холбогдогч талын хууль ёсны эрхийг хангах боломжийг олгоогүй нь мөрдөн шалгах ажиллагааны процессын зөрчил гэж үзэх боломжтой байна. Мөн шинжээч нь зөвхөн хохирогч гэх хүний удаа дараагийн аман мэдүүлэг дээр үндэслэж дүгнэлтээ гаргасан. Тухайлбал явган зорчигчийн зохицуулах гэрэл асаагүй байсан гэсэн анхны мэдүүлгийн дараа шинжээч дүгнэлт гаргахдаа зохицуулдаггүй уулзварын дүрмийг баримтлаад дүгнэлтээ гаргасан.
Харин зохицуулдаг уулзвар болохыг холбогдогч талаас мөрдөн байцаагчаар дамжуулж хэлсний дараа буруутгаж байсан 3 заалтынхаа нэгийг нь хасаад нөгөө хоёрыг нь хэвээр үлдээсэн. Шинжээчийн тэрхүү хоёр дахь дүгнэлтийн дараа нь өмгөөлөгчийн зөвлөгөөгөөр мэдүүлгээ өөрчилж “... явган зорчигчийн зохицуулах гэрэл асаагүй байсан” гэж анх хэлж байсан бол “явган зорчигчийн зохицуулах гэрэл ногоон асаж байсан” хэмээн шинэчлэсэн байцаалтын үеэр мэдүүлсэн. Шинэчилсэн энэ мэдүүлэгт байцаалт зөвхөн энэ хариултыг авахын тулд л процесстой холбоотой ганцхан асуулт асуусан агуулга байцаалтын тэмдэглэлээс харагдаж байгаа.
Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт, хохирогч гэх хүний мэдүүлэг хоёр харилцан уялдаатай байдлаар өөрчлөгдөж ирснийг үүнээс харж болно. Мөн прокурор түүн дээр нь үндэслэж яллах дүгнэлт гаргаж байгаа нь хүний эрхийг хангаж шударгаар мэтгэлцэх боломжийг олгохгүй, шүүн таслах зарчмаа гажуудуулсан гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийг тал бүрээс тогтоон судлах ажиллагаа бүрэн хийгдээгүй. Түүнчлэн шинжээч хоёр талыг байлцуулаагүй, машинд үзлэг хийгээгүй (уулзварт ойртож ирэх үеийн тээврийн хэрэгслийн дотоод орчноос гадагш харагдах байдал, сохор бүсийн харагдцын нөхцөл байдал, самбаачлах хугацаа, тоормосны замын урт, зогсох нөхцөл байдал гэх мэт маш олон зүйл дээр туршилт хийгээгүй...)
Мөн тухайн хэрэгт сэжигтнээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байхдаа тус хэргийг хянаж буй прокурорт удаа дараа хүсэлт тавьж, хэргийг тал бүрээс шийдвэрлэхийг хүссэн боловч хэт нэг талыг барьж ******* миний эрх ашгийг үл тоомсорлож, хэт нэг талыг барьсан гэж үзэх хэд хэдэн үндэслэл бий.
Тухайлбал 2023 оны 11 сард гаргасан эхний яллах дүгнэлтээ хяналтын прокурор ******* нь надад танилцуулаагүй, гардуулж өгөөгүй. Зөвхөн дан ганц өөрийнхөө гарын үсэгтэй яллах дүгнэлт үйлдэж хүний эрх зөрчсөн. Энэ дүгнэлт нь хавтаст хэрэг дотор байгаа ба сэжигтнээр хэрэгт оролцож байсан надад биечлэн болон шуудангаар танилцуулаагүй. Энэ нь хэрэгт нотлох баримтаар авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1..1. “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн байдлыг тогтоох үүрэгтэй”, 1..2. “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.”, .2.1. “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй”, .3.1. “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй”, .3.4. “Баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхтэй” зэрэг заалтуудыг илтэд зөрчсөнөөс иргэн миний хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн явдал болсон байна.
Үүний дараа мөрдөн байцаагч тодруулга авах гэсэн юм, хүрээд ир гэж дуудсаны дагуу 2024 оны 2-р сарын 23-нд очиход байцаагч өөрийн биеэр прокурор дээр намайг тосож аваад прокурортой шууд уулзуулсан. Би энэ үед мөрдөн байцаагчид тодруулга өгөх гэсэн ойлголттой ирээд байцаагчтай биш прокуророос яллах дүгнэлт гардаж авах болсондоо хууртагдсан бөгөөд мөрдөгч, прокурорууд үгсэн тохиролцож, хууль тайлбарлахгүйгээр, хууран мэхлэх замаар миний мэдэх, эрхээ хамгаалах боломжийг хаасан үйл явдал болсон.
Мөн энэ уулзалтын өмнө миний бие өмгөөлөгч *******ын гаргасан нотлох баримт шалгуулах, шинжээч дахин томилуулах хүсэлтийг прокурорын бичиг хэрэгт хүлээлгэн өгсөн байгаа түүнийг шийдэж өгөх хэрэгтэй байгаа тухайгаа прокурорт өөрийн биеэр хэлсэн боловч хүлээн авалгүй, харин ч яаравчлан хавтаст хэргийн хамт шууд анхан шатны шүүх рүү хүргүүлж, хэргийг хүлээлгэн өгсөн. Анхан шатны хэлэлцүүлгийн үеэр өмгөөлөгчийн энэхүү хүсэлтийг прокурорын бичиг хэрэг дээр байхгүй мэтээр прокурор тайлбарласан байсан.
Ийнхүү миний эрхийг хангаж өгөлгүйгээр шууд хууль зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4.2 дахь хэсэгт заасан “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, .5 дахь хэсэгт заасан бүхий л эрхийг зөрчиж, хууль тайлбарлахгүй хүчээр тулган хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хурлын үеэр прокурорт өмгөөлөгчийн хүсэлтийг авчирч өгөөд байхад түүнийг үл хайхран шүүхэд шилжүүлсэн тухай дээр өгүүлсэн үйл явдлыг ярихад прокурорын зүгээс ямар ч тайлбар хэлээгүй нь анхан шатны шүүх хурлын тэмдэглэлд авагдсан байгаа. Тус шүүх хурлын тэмдэглэлийг давж заалдах шатны шүүхээр тус хэргийг хэлэлцэхэд нотлох баримтаар үнэлүүлж, шинжлүүлэх хүсэлтэй байна.
Анхан шатны шүүх хурлын үер зөвхөн яллах зорилгоор хөтөлсөн асуулт асууж, нотолгоог зөв зүйлчлэлийн дагуу тайлбарлалгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах хамгийн хүнд ял буюу 1 жилээр зорчих эрхийг хасах ял оногдуулах гэж маш их мэрийж байсан. Прокурор нь нотлох баримтад үндэслэж яллах болон цагаатгах аль аль талын байр сууринаас оролцох мэргэжлийн ёс зүйг баримтлаагүй.
Прокурорын тухай хуулийн 8.2-т заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх болон хуулиар хориглосноос бусад тохиолдолд прокурор, түүний зөвшөөрснөөр холбогдох албан тушаалтан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, шийдвэрлэлтийн талаар олон нийт, албан тушаалтан, хүн, хуулийн этгээдэд мэдээлэл өгч болно” гэх заалтыг мөн зөрчсөн хэмээн үзэж байна. Мөн тус хуулийн 19.4.-т заасан “Шүүх хуралдааны явцад өмгөөлөгч, бусад оролцогчоос хөтөлсөн, тулгасан, нэг зүйл дахин давтан асуусан, хэрэгт холбогдолгүй асуулт асуусан, эсхүл хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримтад үндэслэн санал гаргавал зогсоох саналыг хуралдаан даргалагчид гаргана” хэмээх заалтыг зөрчиж шүүх хурлын явцад хөтөлж асууж байсан.
Тухайлбал “Таныг зүгээр явж байхад энэ хүн өөрөө ирээд машиныг чинь мөргөчихсөн гэж би ойлгож болох уу?” гэж маш их субьектив буюу хохирогчийн талд ашиглагдаж болох нэг талыг барьсан асуултад хариулт авах гэж удаа дараа оролдож байсан.
Хохирогчийн өмгөөлөгч тухайд анх 16 сая төгрөгөөр тохиръё, хэргийг прокурорт хэлээд хэрэгсэхгүй болгож өгнө гэх санал хэлж байсан. Энэ тухай анхан шатны шүүх хурал дээр шүүгчид би хэлэхэд тэрээр “Өмгөөлөгч нь буруу ойлгуулсан байна, хялбаршуулсан байдлаар шийдэж болно гэж хэлсэн” хэмээсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шударга явагдсан гэж үзэх үндэслэлгүй болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн хохирогчийн өмгөөлөгч нь Дархан-Уул аймгийн Дархан суманд үйл ажиллагаа явуулдаг тус суманд оршин суудаг өмгөөлөгч. Миний хувьд Улаанбаатар хотын оршин суугч тул прокурор, хохирогчийн өмгөөлөгчид нэг нэгнээ таньдаг, тохиролцоо хийх сонирхолтой байсан байж болзошгүй гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгч хэргийг шийдэж өгнө, та хохирогчид мөнгөө өгчих гэж хэлээд 10 сая төгрөгийг надаас нэг дор эгч руу бөөнөөр шилжүүлүүлсэн. Ингээд байж байтал 2024 оны 01 сард хохирогч өмгөөлөгч ******* над руу залгаж үлдсэн 6 сая төгрөгөө авах гэж нэхсэн. Хэрэг шүүхийн журмаар шийдэгдсэний дараа хохирлын хэмжээг өгч барагдуулна гэж хэлэхэд “Тэгвэл та мөнгөө өгөхгүй байж бай, шүүх хурал дээр уулзана аа” гэж зандрах маягаар хэлж байсан.
Үүний дараа маргааш нь эгч гэх хүн над руу залгаж үлдсэн 6 сая төгрөгөө авах гэж нэхэж, дарамталсан. Тухайн үедээ миний утсыг өмгөөлөгч *******с авсан гэж хэлж байсан. Гар утасны дугаар хувийн нууц мэдээлэлд хамаарна. Ингэж хэргийн холбогдогч бус хүнд миний нууц мэдээллийг дамжуулж, сэтгэл зүйн дарамтад өртүүлж, өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн алдаа гаргасан төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх оролдлого бодитойгоор хийсэн. Мөн анхан шатны эхний шүүх хуралдааны өмнө шүүхийн байрны гадаа уулзаад “Та мөнгөө өгөх график гаргаад орох юм бол таныг шүүхээс торгоод өнгөрнө. Тэгэхгүй гэвэл чи гадаад, дотоод явдаг ажилтай хүн 1 жилээр эрх хасах ял авчихвал ажлаа хийх боломжгүй болно шүү” гэж анхааруулж, дарамталсан. Гэтэл яг түүний хэлсэнчлэн анхан шатны шүүх хурал дээр прокурор 1 жилийн эрх хасах ял төлөвлөж, өгсөн нь намайг гайхшируулсан. Ялыг хохирогчийн өмгөөлөгч, прокурор нар урьдчилан тохирсон байж болзошгүй энэхүү үйл баримт, нөхцөл байдлыг шалгуулах хүсэлтэй байна.
Энэ хэрэг гарах үед дэргэд нь хараад зогсож байсан гэрчийн мэдээллийг холбогдох байгууллагаас бид журмын дагуу аваад шүүгчид танилцуулсан боловч гэрчийг оролцуулахаас татгалзсан өмгөөлөгч болон прокурорын саналыг шүүгч хүлээн авсан. Тэр гэрч бол намайг уулзвар нэвтрэх үед уулзварын захад явган зорчигчийн зөвшөөрсөн гэрэл дохиог хүлээгээд зогсож байсан бөөн хүмүүсийн дунд байсан гэрч болно. Тэр гэрч бол намайг эмнэлгийн утас асуугаад тэр бөөн хүмүүсийн зүг очиход шууд утсаа гаргаад өөрөө түрүүлж эмнэлгийн дуудлага өгсөн юм. Ингээд ямар ч гэрчгүйгээр шүүх хурал болсон. Гэрч гэх нь цахилгааны засварчин бөгөөд хэрэг болсноос 4 хоногийн дараа уулзвар дээр засварын ажил гүйцэтгэсэн болно. Мөн хэргийн газар хожим хүрэлцэн ирсэн цагдаагийн албан хаагч нараас гэрчийн мэдүүлэг авсныг шүүх хурал нотлох баримтын түвшинд авч үзсэн.
Тогтоолын эрх зүйн дүгнэлтийг гаргахдаа зөвхөн нэг талын буюу хохирогч гэх хүний аман мэдүүлгийг нотлох баримтаар авахдаа бодит байдлыг өөрчлөн найруулж зассан байгаа. Тухайлбал анхан шатны шүүх хуралдааны тогтоолын эрх зүйн дүгнэлтэд “... хохирогч *******ын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд шинэчлэн өгсөн мэдүүлэгтээ “явган хүний гарцаар зам хөндлөн гарах үйлдлээ дуусгаж байсан, ногоон гэрлээр зам хөндлөн гарч байсан” талаар удаа дараа тогтвортой мэдүүлдэг...” бөгөөд тэрхүү мэдүүлэгт эргэлзэх үндэслэл байхгүй гэсэн агуулга байдаг.
Өөрөөр хэлбэл нь бүх мэдүүлэгтээ ногоон гэрлээр зам хөндлөн гарч байсан гэж удаа дараа мэдүүлж байсныг нь эргэлзэлгүйгээр эрх зүйн дүгнэлт болгосон байгаа юм. Гэтэл нь хамгийн эхний мэдүүлэгтээ явган зорчигчийн зөвшөөрсөн гэрэл асаагүй байсан гэж мэдүүлсэн. Тэрхүү мэдүүлгээ шинэчлэн өгсөн мэдүүлэгтээ ногоон гэрэл асаж байсан гэж зөрүүтэй мэдүүлсэн. Ийнхүү удаа дараа өөр өөрөөр мэдүүлээд байхад шүүгч "... ногоон гэрлээр зам хөндлөн гарч байсан талаар удаа дараа тогтвортой мэдүүлдэг ” хэмээн илт алдаатай дүгнэлт гаргасан.
Энэ мэтээр нь эхний мэдүүлэгтээ явган зорчигчийн зохицуулах гэрэл асаагүй байсан гэж мэдүүлснээ шинэчилсэн мэдүүлэгтээ явган зорчигчийн зохицуулах гэрэл гэрэл ногоон гэрэл ассан байсан гэж өөрчилснийг, зам хөндлөн гарч явахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа нь харагдаагүй гэж анх мэдүүлж байснаа шүүх хуралдааны үеэр “Зам хөндлөн гарч явахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгааг харсан, гэхдээ амжаад гарчихна гэж бодсон” хэмээн өөрөөр мэдүүлснийг шүүх хуралдаан тогтоолдоо харгалзан үзээгүй байгаа болно. Эхний мэдүүлэгтээ илт худал мэдээлэл өгсөн. Намайг цагдаа дуудсан гэж мэдүүлсэн. Бодит байдал дээр цагдаа нар өөрсдөө ойрхон байсан учраас ирсэн юм. Ирээд нэг цагдаа нь миний дэргэд байхдаа өөрөө утасдаад цаашаа дуудлага өгсөн юм. Мөн нөгөө талын буюу миний мэдүүлэг яагаад үндэслэлгүй гэж үзэж байгаа талаар ямар ч эрх зүйн дүгнэлт гараагүй. Энэ талаар шүүх хуралдаан дээр ямар ч мэтгэлцээн өрнөөгүй.
Мөн өмгөөлөгчийн прокурорт гаргасан хүсэлтийг хангахгүйгээр шууд хэргийг шүүхэд шилжүүлсэн. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалан хуралдсан энэхүү хэргийг хянан шийдвэрлэх хуралдаанаар шийтгэх тогтоол гаргахдаа үйл явдлын бодит байдлыг тал бүрээс тогтоогоогүй, хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, нотлох баримтыг цуглуулах бэхжүүлэхдээ хэргийн оролцогч миний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг гээгдүүлсэн, эрхээ эдлэх боломж олгоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын ноцтой зөрчил байх тул миний бие Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/212 тоот шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд уг хэргийг дахин хэлэлцүүлж, давж заалдах журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч миний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, ******* нар нь давж заалдах гомдолдоо:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05-р сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/212 дугаартай шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч *******ийг Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсантай шууд шалтгаант холбоотой байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Нэг: Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд
Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 сарын 16-ны өдөр 20 цагийн орчим, Дархан-Уул аймаг, Дархан сум, -р багт байрлах дөрвөн замын уулзвар дээр *******-******* улсын дугаартай Mitsubishi Delica маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 15.. “...зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвал нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэснийг тус тус зөрчсөний улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” хэмээн тодорхойлсон.
Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.3-т заасны дагуу шинжээч гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулж дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг гаргасныг хүлээж авалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Миний үйлчлүүлэгч Тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж шинжээч нь 2023.11.01-ний өдөр нэмэлт шинжилгээний дүгнэлт гаргаж замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсгийг зөрчөөгүй 15., 12.3, гэсэн заалтуудыг зөрчсөнөөс болсон байна гэж дүгнэсэн. Ингэхдээ осол болсон гэх газар нэг ч удаа өөрөө биечлэн очиж бодит байдлыг тогтоогоогүй. Осол явган зорчигчийн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдлээс болсон...” гэдгийг хохирогчийн мэдүүлгээс тодорхой харж болно. Мөн хяналтын камер болон осол гарах үед харсан гэх гэрч нараас мэдүүлэг авсан бол үүнийг мөн гэрчлэн нотолно.
Өөрөөр хэлбэл тус хэрэг учрал болсон гэх газрын ойролцоох гарц нь явган хүний зохицуулдаггүй биш зохицуулдаг гарц байсан ба хэрэг учрал нь явган хүний гарц дээр болоогүй. Гарц өнгөрсөн буюу гарцгүй газар байсан. “...явган зорчигч гарцгүй газраар гарах ёсгүй, гарцгүй газраар гарч ирснээс болж машинд мөргүүлсэн. Жолооч ******* нь *******ыг гарцгүй газраар гэнэт гүйж гарч ирнэ гэж бодоогүй.
Мөн явган зорчигч согтуу байсан, хүнд хэлбэрийн согтолттой явж байсан. Энэ талаар шинжээч огт дүгнэлт хийгээгүй буюу ******* нь яагаад замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэдэгт нэг ч дүгнэлт өгөлгүй, шинжилгээ хийхгүйгээр ажилдаа хайнга хандаж дүгнэлт хийсвэрээр гаргасан нь дээрх хохирогчийн мэдүүлэг, баримтаар нотлогдож байгаа.
Хохирогч гэх *******ын мэдүүлгээр би Дархан-Уул аймагт байдаггүй. Би уулзаж 1 шил 0.5 литрийн Хараа нэртэй архи хувааж уучхаад орой 20:30 минутын орчим үед зам гарах үед явган зорчигчийн зохицуулах гэрэл асаагүй байсан гэдгээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийг үнэлээгүй. Өөрөөр хэлбэл согтуу байсан явган зорчигчийн ногоон гэрэл асаагүй байхад буюу тээврийн хэрэгсэл явах дохионы ногоон гэрэл ассан үед гарцгүй газраар гарсан гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгснийг үнэлээгүй байна.
Явган зорчигчийг машины зүүн урд өнцгөөр мөргөсөн гэдэг нь машины гэрэл, мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа. Явган зорчигчийг машины урд гараад ирсэн хойно мөргөөгүй. Энэ тохиолдолд явган зорчигчийг мөргөхгүйгээр зогсоох арга хэмжээ авах боломжгүй байсан. Хурдаа хассан байсан ч мөргөхгүй зогсох боломж байгаагүй. Учир нь хүний сэтгэн бодох чадвар, жолооч сэтгэн бодох хугацаа, саадыг хараад зогсоох чадвар, машины техникийн үзүүлэлтийг тооцоолж үзээд, машиныг зогсоох боломж байхгүй байсан. Гол нь Замын хөдөлгөөний дүрмийг эхэлж хэн нь зөрчсөн бэ гэдэгт хууль зүйн дүгнэлт хийх ёстой. “...явган зорчигч гарцгүй газраар гарах ёсгүй, гарцгүй газраар гарч ирснээс болж машинд мөргүүлсэн. Жолооч нь Ж.ыг гарцгүй газраар гэнэт гарч ирнэ гэж бодоогүй. Мөн явган зорчигч хүнд хэлбэрийн согтолттой явж байсан. Жолооч зам дээр аюул саад бий болсон үед тээврийн хэрэгслийг зогсоох хангалттай хугацаа байхгүй байсан буюу автомашины жолоочид харагдах боломжгүйгээр гарч ирэн мөргүүлсэн байна. Иймд Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй байна. Хэрэг учрал болох үеийн бичлэгийг олж үзвэл жолооч явган зорчигчийг мөргөхгүйгээр тээврийн хэрэгслээ амжиж зогсоох боломжгүй байсан гэж үзэж байна. ...” Явган хүний гарцгүй газраар тээврийн хэрэгслийн урдуур гэнэт хэн нэгэн гүйж гарахыг Замын хөдөлгөөний дүрмээр зөвшөөрөөгүй байдаг тул урьдчилан тооцоолох боломжгүй зорчиж байх ба аюулыг харсан даруйд тээврийн хэрэгслээ зогсоохоор арга хэмжээ авах үйл явц нь эхлээд жолоочийн самбаачлах үйлдэл хийх хугацаа 0.8 секунд, тоормосны механизм ажиллах хугацаа 0.2 секунд, нийлээд дээрх хугацаанд 31км/цагийн хурдтай автомашин нь замыг жолоочоос шалтгаалахгүйгээр туулсан байна. Үүний дараагаас тээврийн хэрэгслийн тоормосны механизм идэвхтэй ажиллаж, тээврийн хэрэгслийн хурд удааширна. Иймд уг ослын тохиолдолд жолооч аюул саадыг харсан ч онолын хувьд тээврийн хэрэгслийн хурдатгал, масс, инерцийн хүчний үйлчлэл зэрэг жолоочоос үл хамаарах физикийн хүч, техникийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалж гарцаагүй мөргөхөөс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн байна.
Дээрх хүний хүчин зүйлээс үл шалтгаалах техникийн хязгаарлагдмал боломжуудаас явган зорчигчийг хамгаалахын тулд явган зорчигчийг явган хүний гарцтай хэсгээр гарахыг зөвшөөрч, явган хүний гарцгүй хэсэгт ойртон ирсэн тээврийн хэрэгслүүдийг өнгөрөөж дараа нь зам хөндлөн гарч байх талаарх заалт замын хөдөлгөөний дүрэмд байдаг. Иймд жолооч аюулыг урьдчилан таамаглах, харах боломжгүй, харин явган зорчигч гарцгүй газраар гарахдаа ойртон ирж яваа тээврийн хэрэгслүүдийг өнгөрөөсөн бол тухайн осол гарахгүй байх боломжтой байсан байх онолын дүгнэлт хийж болохоор байна. Гэтэл шинжээч эдгээр үндэслэлийг хяналгүйгээр үндэслэлгүй дүгнэлт гаргасан байх тул дахин шинжилгээ хийж бодит байдлыг тогтоох ёстой байсан боловч энэхүү хүсэлт гомдлыг хүлээж аваагүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг шуурхай, бүрэн гүйцэд явуулахын тулд гэмт хэрэг илэрсэн болон оролцогч, гэрч, хохирогчийн олонх байгаа газарт ... мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор тогтоож болно гэж хуульчлан заасан. Иймд хэргийн оролцогч бүгд байгаа Улаанбаатар хот буюу оролцогчдод хүндрэл чирэгдэл, зардал бага гаргах үүднээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг өөрчлөн тогтоож Улаанбаатар хот руу шилжүүлж өгнө үү гэх хүсэлтийг прокурорт гаргасан боловч шийдвэрлээгүйгээр шүүхэд хэргийг шилжүүлсэн.
Түүнчлэн Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх *******ын миний үйлчлүүлэгч холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтийг улсын Ерөнхий прокурорын газраас шалгаж тус яллах дүгнэлтийг хүчингүй болгож нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Буцаах үндэслэлд дурдсан ажиллагааг хийгээгүй.
Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан тухайд:
Хэргийн газар дээрх бүдүүвч зургийг гаргахдаа А цэгийг цагдаагийн ахмад өөрөө тооцоолж, зааснаас өөр буруу газар тогтоож тэмдэглэсэн тухай миний хэлсэн мэдүүлгийг мөрдөн байцаагч тэмдэглэлдээ оруулалгүй хассан. А цэгийг буруу тэмдэглэсэн учраас техникийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тийм учраас бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтэй байгаагаа мөрдөн байцаагчид удаа дараа хэлсэн ч хүсэлтийг тэмдэглэлд оруулаагүй, нэмэлт шинжилгээ хийлгэх тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хүргүүлэхэд прокурор хүлээн аваагүй, холбогдогч талын хууль ёсны эрхийг хангах боломжийг олгоогүй нь мөрдөн шалгах ажиллагааны процессын зөрчил гэж үзэх боломжтой байна.
Мөн шинжээч нь зөвхөн хохирогч гэх хүний удаа дараагийн аман мэдүүлэг дээр үндэслэж дүгнэлтээ гаргасан. Тухайлбал явган зорчигчийн зохицуулах гэрэл асаагүй байсан гэсэн анхны мэдүүлгийн дараа шинжээч дүгнэлт гаргахдаа зохицуулдаггүй уулзварын дүрмийг баримтлаад дүгнэлтээ гаргасан.
Харин зохицуулдаг уулзвар болохыг холбогдогч талаас мөрдөн байцаагчаар дамжуулж хэлсний дараа буруутгаж байсан 3 заалтынхаа нэгийг нь хасаад нөгөө хоёрыг нь хэвээр үлдээсэн. Шинжээчийн тэрхүү хоёр дахь дүгнэлтийн дараа нь өмгөөлөгчийн зөвлөгөөгөөр мэдүүлгээ өөрчилж явган зорчигчийн зохицуулах гэрэл асаагүй байсан” гэж анх хэлж байсан бол “явган зорчигчийн зохицуулах гэрэл ногоон асаж байсан” хэмээн шинэчилсэн байцаалтын үеэр мэдүүлсэн. Шинэчилсэн энэ мэдүүлэгт байцаалт зөвхөн энэ хариултыг авахын тулд л процесстой холбоотой ганцхан асуулт асуусан агуулга байцаалтын тэмдэглэлээс харагдаж байгаа.
Мөн 2023 оны 11 сард гаргасан эхний яллах дүгнэлтээ хяналтын прокурор ******* нь танилцуулаагүй, гардуулж өгөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1..1. “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн байдлыг тогтоох үүрэгтэй”, 1..2. “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, .2.1. “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй”, .3.1. “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй”, .3.4. “Баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхтэй” зэрэг заалтуудыг илтэд зөрчсөнөөс иргэн миний хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн явдал болсон. Мөн өмгөөлөгч *******ын гаргасан нотлох баримт шалгуулах, шинжээч дахин томилуулах хүсэлт, хэргийг шилжүүлэх хүсэлт, гэрч асуулгах хүсэлт, үзлэг хийлгэх хүсэлт, гомдлыг шийдвэрлээгүйгээр шууд шүүхэд хэргийг шилжүүлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1.т заасан гэмт хэрэг гарсан байдлыг тогтоож чадаагүй. 1.6. гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоож чадаагүй тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь хэргийн бодит байдлыг зөв тогтоох, тогтоогдсон үйл баримтын хүрээнд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх ач холбогдолтой. Гэтэл эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй. Гэмт хэргийн улмаас үүссэн гэмтэл нь шүүгдэгчийн гэмт буруутай ямар үйлдлээс шалтгаалж үүссэн талаар нөхцөл байдлуудад нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай байгаа тул Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05-р сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/212 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:
гэдэг ахмад байсан. Би сайн санаж байна. Намайг их загнасан. Шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн аман мэдүүлэг дээр үндэслээд удаа дараа өөрчлөгдөж байсан. Шинжээчийн дүгнэлт дээр үндэслээд прокурор яллах дүгнэлт гаргаж байгаа нь хүний эрхийг хангах, шударгаар шийдэх боломжийг олгохгүй шүүн таслах ажиллагаагаа гажуудуулсан гэж би гомдол гаргасан. Дараагийнх нь шинжээч маань хоёр талыг байлцуулаагүй, өөрийн биеэр үзлэг хийгээгүй, судалгаа хийгээгүй, хэмжилт хийгээгүй, гэрэл дохионы интервалыг үзээгүй, дараалал болон явган хүний гарцаар гарах хугацаа зэргийг ерөөсөө тогтоогоогүй байсан. Би тухайн үед видео бичлэг хийгээд үзсэн чинь явган хүн гарч байсан ч гэсэн Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д хөдөлгөөнөө эхлэх гээд зогсож байгаа машинд үйлчилдэг заалт байгаа шүү дээ. Би ногоон гэрлээр гарч байсан учраас шууд хөдөлгөөнөө үргэлжлүүлээд уулзвар руу орсон. Видео бичлэгийг анхан шатны шүүхийн шүүх хуралд авч орсон боловч анхан шатны шүүгч маань проектор дээр гаргах боломжийг надад олгоогүй. Арван таван инчийн жижигхэн дэлгэцтэй нөүтбүүк дээр гаргаад хорь орчим метрийн зайнаас тайлбарласан. Миний ингэж тайлбарласныг сайн ойлгоогүй байх гэж бодож байна. Прокурортой холбоотой хүний эрхийн зөрчил гаргасан хэд хэдэн үйл явдал болсон. 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаагч маань намайг дуудсан. Намайг дуудахдаа шинэчилсэн мөрдөн байцаалтад мэдүүлэг авах гэсэн юм мэдүүлэг өгөх боломж байна уу гэж дуудсан. Мөрдөн байцаагч маань шууд прокурор дээр ир гэхээр нь би прокурор дээр яваад очиход ******* прокурорыг надтай уулзуулсан. Тухайн үед би өөрийнхөө өмгөөлөгч *******ын шинжээч томилуулъя, хэргийн холбогдогч, хохирогч хоёр нь хоёулаа Улаанбаатар хотод байгаа учраас харьяаллыг нь шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтүүдээ прокурорын нэг давхарт албан бичиг хүлээж авдаг хүнд нь хүлээлгэн өгсөн. Гэтэл прокурор маань хүсэлт хамаагүй шүүх рүү явуулна гээд надад хавтаст хэргийг маань тэврүүлээд явуулсан. Ийм үйл явдал болсон. Процессын дагуу явсан бол миний гомдол бага л байх байсан. Би өөрөө хичээгээд өөрийнхөө эрх ашгийг хамгаалах гээд байхад прокурор маань хүлээж авахгүй байсан учир үнэхээр гомдолтой байгаа. Хэрэгт мэргэжлийн бус хайхрамжгүй хандаж байгаа нь хавтаст хэргээс анзаарагдсан. Хэн нэгний хэрэг дээр ашигласан файлаа копипаст хийчихсэн, он, сар нь зөрчихсөн байдлууд ажиглагдсан. Прокурорыг мэргэжлийн бус хандлагатай ажилласан юм болов уу гэсэн гомдол надад байгаа. Анхан шатны шүүх тогтоолын эрх зүйн дүгнэлтийг гаргахдаа зөвхөн нэг талын буюу хохирогч Б. аман мэдүүлгийг нотлох баримтаар авсан учраас би гомдож байгаа. Нотлох баримтыг нь авахдаа өөрчлөөд найруулаад засчихсан байдаг. Тухайлбал анхан шатны шүүх хуралдааны тогтоолын эрх зүйн дүгнэлтэд хохирогч Б. нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд, шүүх хуралдаан болон шинэчилсэн мэдүүлэгтээ явган хүний гарцаар зам хөндлөн гарах үйлдлээ дуусгаж байсан, ногоон гэрлээр хөндлөн гарч байсан талаар удаа дараа тогтвортой мэдүүлдэг гэсэн утга агуулга байсан энэ нь бодит байдалд нийцээгүй. Мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг дээрээ миний өөдөөс гэрэл асаагүй байсан гэж мэдүүлдэг бөгөөд дараа нь шинэчилсэн мэдүүлэг дээрээ ногоон гэрэл ассан байсан гэж, анхан шатны шүүх хурлын тогтоол дээр мэдүүлгээ удаа дараа ногоон гэрэл асаж байсан гэж хэлсэн учраас бодит байдалд нийцэхгүй байна гэж үзэж байгаа юм. Би хэргийг үнэн зөвөөр шүүгээсэй, анхнаас нь процессыг хууль зүйн дагуу явуулаасай, мэргэжлийн бүрэлдэхүүнтэй шинжээчийг томилж өгч бодит байдалд нийцсэн дүгнэлт гаргаасай гэж хүсэж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* тайлбартаа:
Миний үйлчлүүлэгчийг тээврийн хэрэгсэл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж шинжээч Саруулболд нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргаж Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсгийг зөрчөөгүй, 15., 12.3 гэсэн заалтыг зөрчсөнөөс болсон байна гэж дүгнэсэн. Ингэхдээ осол болсон гэх газар нэг ч удаа өөрөө очоогүй. Энэ талаарх хүсэлтийг тухайн үед шүүгдэгчтэй хамт миний бие мөрдөн байцаагч дээр ирээд өгөхөд байцаагч нь “за тэгвэл энийг чинь сольчихъё” гээд зүгээр л сольчихдог. Хэргийн газарт үзлэгээ хийгээд үнэн байна уу, бодитой байна уу гэдгийг нь шалгаад шинжээч дүгнэлтээ Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу шинжээчийн дүгнэлт гаргах ёстой байтал шүүгдэгчийнхээ хажууд мөрдөгчийнхөө хажууд ирээд өмгөөлөгч нь гаргаж байгаа бол энийгээ сольчих гээд хэргийн газрын үзлэг хийхгүйгээр шинжээчийн дүгнэлтийг сольдог байж болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шинжээчийн дүгнэлт гаргах ёстой хууль зүйн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Осол явган зорчигчийн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдлээс болсон гэдгийг хохирогчийн мэдүүлгээс тодорхой харж болно. Мөн хяналтын камер болон осол гарах үед харсан гэрч нараас мэдүүлэг авсан бол үүнийг нотолно. Яагаад осол гарсан нөхцөл нь хохирогчоос өөрөөс нь болсон бэ, Замын хөдөлгөөний дүрмийг хэн зөрчсөн юм бэ гэх асуудал гарч ирнэ. Би түрүүн зураглал дээр тайлбарласан. Хохирогч Б. анхны мэдүүлэг дээрээ “шил архи уугаад согтуу явж байсан”, анхан шатны шүүх хурал дээр энэ уулзварыг нэвтрэхдээ “амжчих болов уу” гээд гарсан гэж тайлбарлаад хэлчихсэн. Ингэж хэлсэн нь хохирогч. Хохирогч Замын хөдөлгөөний дүрмээ согтуугаар явж байгаад зөрччихсөн зүйл байна. Шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх бас нэг зүйл нь камерын бичлэг байсан. Камерын бичлэгийг авъя гэсэн боловч тухайн үед цахилгааны саатлаас болоод камерын бичлэг байхгүй. Тэгвэл мөрдөн байцаалтын шатанд яах ёстой байсан бэ гэвэл камерын бичлэгийг орлох анхан шатны шүүх дээр яригдсан гэрчийн мэдүүлгийг ядаж авчихсан бол тухайн үед процесс нь юу болсон юм гэдгийг бид эргэлзээгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т зааснаар нотлох байсан. Гэтэл гэрчийг асуугаагүйгээс болоод өнөөдөр эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна. Мөн хэргийн газрын ойролцоох гарц нь явган хүний зохицуулдаг биш зохицуулдаггүй гарц байсан. Хэрэг учрал явган хүний гарц дээр болоогүй гарц өнгөрөөд явж байсан үед болсон. ******* нь тухайн үед ногоон гэрлээр хөдөлгөөнд оролцож байхад гэв гэнэт хүн гараад ирнэ гэдгийг тооцоолж ойлгох боломж байгаагүй. Мөн явган зорчигч хүнд хэлбэрийн согтолттой, согтуу явж байсан. Энэ талаар шинжээч огт дүгнэлт хийгээгүй. Б. нь яагаад Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй вэ гэдэгт нэг ч дүгнэлт өгөөгүй. Шүүгдэгч Ч. нь Замын хөдөлгөөний дүрэм зөрччихсөн гэж байгаа юм бол Б. нь өөрөө Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн юм уу? үгүй юм уу? гэдэг дээр яагаад дүгнэлт хийхгүй байгаа юм. Энэ дээр ямар нэгэн шинжээчийн дүгнэлт гарсан юм уу, энэ хүний согтуурлын зэрэг нь ямар байсан юм. Энэ дээр яагаад нотлох баримтын ажиллагаа хийгдээгүй юм бэ. Хохирогч анхны мэдүүлгээрээ намайг зам хөндлөн гарч байхад өөдөөс явган хүний зохицуулах буюу ногоон гэрэл асаагүй байсан. Хөдөлгөөн үргэлжлээд “би амжчих болов уу” гээд гүйгээд гарсан юм гэдгээр хохирогч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдэг нь нотлогдож байна. Мөн хохирогч Б. мэдүүлгээр “Дархан-Уул аймагт байдаггүй уулзаж нэг шил Хараа нэртэй архи уучхаад орой нь 20 цаг 30 минутын үед зам гарахдаа явган зорчигчийн зохицуулах гэрэл асаагүй байсан” гэдгээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийг огт үнэлээгүй. Явган зорчигчийн гэрэл асаагүй байсан гэдэг мэдүүлгээр Улсын ерөнхий прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Дархан-Уул аймгийн Прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгосон. Ингэхдээ яг саяны асуудлыг дурдаад явган зорчигчийн гэрэл асаагүй байхад явсан гэсэн мэдүүлэг нь байна. Камерын бичлэг байхгүй, гэрчийн мэдүүлэг аваагүй байна. Ийм учраас энэ ажиллагаануудыг хийлгэе гэж буцаасан боловч камерын бичлэг байхгүй гэдгийг аваад, тухайн машины хажууд байсан гэрчүүдийг асуулгая гэсэн хүсэлтийг шүүх хүлээж аваагүй. Түрүүн шүүгдэгч маань хэлсэн. Өмгөөлөгч маань хамт ирэх гэж байсан юм. Мөрдөн байцаагч маань дахин мэдүүлэг авах гэж байгаа юм та яахын байж байгаарай гээд намайг болиулсан юм. Намайг шүүгдэгчтэй хамт явах гэж байхад “зүгээ ээ мөрдөн байцаагч дахин мэдүүлэг авах гэж байгаа юм” намайг яахын гэхэд нь үзлэг хийлгэе, хэргийн харьяаллыг тогтоолгоё гэдэг хүсэлтүүдийг явуулж байсан. Прокурорын байгууллагад аваачаад өгсөн боловч прокурор шууд наад хүсэлт чинь хамаагүй гэсэн. Дархан-Уул аймгийн прокурорын газрын бичиг хэрэгт миний хүсэлтүүд байгаа. Миний хүсэлтүүдийг прокурор маань хүлээж аваад шийдвэрлэхгүй, шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Явган хүний гарцаар тээврийн хэрэгслийн урдуур гэнэт хэн нэгэн гүйж гарахыг замын хөдөлгөөний дүрмээр зөвшөөрөөгүй байдаг тул урьдчилан тооцоолох боломжгүй зорчиж байх ба аюулыг харсан даруйд тээврийн хэрэгслээ зогсоохоор арга хэмжээ авах үед үйл явц нь эхлээд жолоочийг самбаачлах үйлдэл хийх хугацаа жишээлбэл онолын хувьд 0,8 секунд, тоормосны механизм ажиллах хугацаа 0,2 секунд нийлээд дээрх хугацаа 21 км/цагийн хурдтай явсан гэж үзвэл автомашин замыг жолоочоос шалтгаалахгүйгээр туулсан үүний дараагаас тээврийн хэрэгслийн тоормосны механизм идэвхтэй ажиллаж тээврийн хэрэгслийн хурд удааширна иймд уг ослын тохиолдолд жолооч аюулыг саадыг хавсарч онолын хувьд тээврийн хэрэгслийн хурдатгал масс инерцийн түвшний үйлчлэл зэрэг жолоочоос үл хамаарах физикийн хүч техникийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалж гарцаагүй тухайн үед мөргөхөөс өөр байдал байгаагүй. Яагаад гэвэл энэ хүн ногоон гэрлээрээ туулаад явж байхад гэв гэнэт хүн гарч ирээд инерцийн хуулиараа буюу физикийн тухай хуулиараа онолын хувьд ч гэсэн энэ хүн яаж ч бодсон замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй энэ асуудлыг шүүх хүлээж авч үзээсэй гэж хүсэж байна. Мөн энэ асуудлаар дахин шинжээч томилох хүсэлтийг гаргасан боловч гомдлыг хүлээж аваагүй шийдвэрлэсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтыг шуурхай бүрэн гүйцэт явуулахын тулд гэмт хэрэг илэрсэн болон оролцогч гэрч хохирогчийн олонх байгаа газарт мөрдөн байцаалт явуулах харьяаллыг тогтоож болно гэж заасны дагуу мөн шинжээч нь хэргийн газарт үзлэг хийхгүйгээр яллагдагчийнхаа хажууд шинжээчийн дүгнэлтийг өөрчлөөд байгаа учраас Улаанбаатар хот руу хэргийн шилжүүлж өгнө үү гэж хүсэлт гаргаж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ерээс дээш хувийн эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна гэж би үзэж байна. Тийм учраас цагаатгаж өгнө үү. Мөн ******* өмгөөлөгчийн хэлдгээр энэ нөхцөл байдлыг шаардлагатай гэж үзэх юм бол тухайн үедээ хохирогч өөрөө яаж явснаа ч санахгүй байх шиг байна. Эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн учир цагаатгаж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* тайлбартаа:
Өмгөөлөгчийн хувьд урьдчилсан хэлэлцүүлгийн процесс дуусаад хэргийг шүүхэд шилжүүлсэн цаг хугацаанд энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон. ******* өмгөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс зөрчсөн асуудлаар ******* нар ярьж байна. Анхан шатны шүүхэд нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан боловч урьдчилсан хэлэлцүүлгээр энэ асуудлыг шүүх хүлээж аваагүй байдаг. Хэргийн материалыг харахад хүсэлтийг хүлээж аваагүй үндэслэл нь тодорхой биш гэж харагдаж байна. Тийм учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс зөрчсөн асуудлаар нэгэнт анхан шатны шүүх хүлээж аваагүй учраас давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах хүрээндээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс зөрчсөн асуудлыг анхааралдаа авах нь зүйтэй гэж бодож байна. Хоёрдугаарт нь 2024 оны 01 дүгээр сарын 19-нд Улсын ерөнхий прокурорын газраас тухайн үеийн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд яллах дүгнэлт бичигдсэн байсан. Яллах дүгнэлтийг хүчингүй болгож нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэсэн. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийхэд тодорхой ажлууд хийгдсэн өөрөөр хэлбэл тухайн үед цахилгааны саатлын улмаас камерын бичлэг байхгүй байсан гэдэг. Энэ нь хэрэгт ач холбогдолтой. Камерын бичлэг байгаагүй дээрээс нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд анхны 86 дугаартай шинжээчийн дүгнэлт болон тухайн шинжээчийн дүгнэлтийг гаргасан Саруулболдын нэмэлт шинжилгээ хийсэн дүгнэлттэй танилцахад камерын бичлэг байхгүй байсан учраас шинжээчийн дүгнэлтийг гаргахад учир дутагдалтай нөхцөл байдал байсан байна гэж илэрхий харагдахаар байна. Дээрээс нь шинжээчийн дүгнэлтийг харахад А цэг нь мэдүүлгийн нотлох баримтад үндэслэгдсэн байгаа. А цэгийг манай үйлчлүүлэгч маргаантай гэж харж байгаа боловч нэгэнт А цэг авагдчихсан. Хэдийгээр гомдолтой байгаа ч гэсэн А цэгийг ажиллагаа хийгээд тогтооход хэцүү. Гэхдээ А цэгийг болон тухайн үеийн камерын бичлэг байгаагүй ч гэсэн тухайн үед гэрэл дохио ямар байдалтай асаж байсан гэдэг асуудлыг тодорхойлоход бусад нотлох баримт шаардлагатай юм байна гэж хуульчийн хувьд харсан. Манай үйлчлүүлэгч би цагдаа, эмнэлэг дуудаагүй юм гэж хэлж байсан. Цагдааг бол цагдаа дуудсан гэж манай үйлчлүүлэгч хэлсэн. Эмнэлэгт хэн дуудлага өгснийг тодруулах зорилгоор Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт албан бичиг өгөөд үүний дагуу хариу ирснийг би нотлох баримтаар өгсөн. Албан бичигт манай үйлчлүүлэгч процессын талаар мэдэхгүй учраас гэрч гэрч гэж яриад байна. Гэрчээр тогтоогдоогүй 852668 дугаартай иргэн дуудлага өгсөн байсан. Шинжээчийн дүгнэлт А цэг болон хохирогчийн мэдүүлэг гэсэн тодорхой баримтад үндэслэгдэн гарсан байна гэж харж байгаа. Шүүх шинжилгээний тухай хуулийн 49.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шинжээчийн үйл ажиллагаанд хориглох зүйл гэж заасан байдаг. Хэргийн оролцогчийн мэдүүлэгт үндэслэн дүгнэлт гаргахыг хориглосон байдаг. А цэг шинжээчийн дүгнэлт гаргахад тодорхой нотлох баримт болоход хэцүү баримт байгаа гэдгийг та бүхэн нотлох баримтыг үнэлгэх явцдаа харгалзан үзнэ гэж бодож байна. Мэдээж зам тээврийн осол маш тодорхой төрлийн гэмт хэрэгт тооцогддог. Гэтэл камерын бичлэг байхгүй байснаас болоод холбогдогчийн мэдүүлэгт үндэслэх хэцүү, хохирогчийн мэдүүлэгт үндэслэгдээд шинжээчийн дүгнэлт гарчихсан байж болзошгүй ийм нөхцөл байдал байгаа. Бид нар энэ асуудал дээр яагаад маргаад байна вэ гэхээр Шүүх шинжилгээний тухай хуулийн энэ зохицуулалтыг зөрчигдсөн байна гэж үзэж байна. Гэхдээ нэгэнт шүүхэд шилжүүлсэн хойно өмгөөлөгчөөр оролцсон учраас шууд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулъя гэхээсээ илүүтэй хамгийн түрүүнд дуудлага мэдээлэл, эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн иргэнийг гэрчээр асуух нь хэрэгт ач холбогдолтой юм. Энэ хүнийг гэрчээр асуусантай холбоотойгоор дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах ******* өмгөөлөгчийн болон манай үйлчлүүлэгчийн гаргасан хүсэлтүүд дэмжигдэх боломжтой нөхцөл байдал байна. Миний хувьд анхан шатны шүүх хуралдаан дээр хэдийгээр шүүхэд хэрэг шилжүүлсэн байсан ч гэсэн хэргийн бодит байдлыг тогтоох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлэн дуудлага мэдээлэл өгсөн иргэнийг гэрчээр асуух ажиллагааг нэмж хийх юм байна гэдэг хүсэлтийг өгөөд, хүсэлттэйгээ нэмэлт ажиллагаанд буцаах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байдаг. Шүүх харин энэ хүсэлтүүдийг хүлээж аваагүй. Миний хүсэлттэй холбогдуулан шүүхийн мэтгэлцээн маш учир дутагдалтай болсон. Улсын яллагч болон холбогдогчийн, хохирогчийн өмгөөлөгч нар хууль зүйн үндэслэл бүхий тайлбарыг хэлээгүй байдаг. Гэтэл шүүх хэрэгт ач холбогдолтой хүнийг асуухаас хууль зүйн үндэслэл бүхий тайлбар хэлээгүй анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байна. Энэ хүн гэрчээр тогтоогдоод мэдүүлэг өгөх юм бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд маш ач холбогдолтой гэж хуульчийн хувьд харж байна. Тийм учраас та бүхэн энэ асуудалд анхаарлаа хандуулаасай. Бид нарын хувьд ч гэсэн шинжээчийн дүгнэлт маргаангүй гарах талаас нь ач холбогдолтой нөхцөл байдал харагдаж байна. Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтийг шийдвэрлэхдээ, дээрээс нь шүүх хуралдаанд гэм буруугүй гэдгийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд үндэслээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй нөхцөл байдал байсан байна гэдгийг давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах хүрээнд анхааралдаа авч үзнэ үү. Манай үйлчлүүлэгчийн хувьд гадаад улсад улсыг төлөөлөн соёлын болон хэвлэл мэдээллийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлээд явж байгаа. Сэтгүүл зүйн салбарыг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа. Энэ хүний хувьд мэргэжил нь сэтгүүл зүй учраас бид нараас илүү ийм байна, тийм байна гээд хэлж байна. Хэдийгээр энэ хэргийн хувьд хохирогч буруудсан ч гэсэн энэ хүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугийн асуудал тогтоогдоогүй байхад хохирогчоор тогтоогдсон Б.т 10,000,000 төгрөг өгсөн байдаг. Энэ хэргийг хэрхэн шийдвэрлэснээс үл хамаараад энэ мөнгийг авахгүй байх боломжтой. Шүүх нотлох баримтын хэмжээний хүрээнд цагаатгаж шийдвэр гаргах бололцоотой гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч мөн шүүгдэгч ******* нарын гаргасан гомдолтой танилцлаа. Нэгдүгээрт нь А цэгийг буруу тогтоосон гэж байгаа. 2024 оны 06 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан А/22 дугаартай хэргийн газрыг хамгаалах үзлэг хийх журам. Мөн 2004 онд батлагдсан зам тээврийн осолд үзлэг хийх гэсэн журмууд байдаг. Энэ журмуудын 204.2-т “А цэг нь тухайн тээврийн хэрэгсэл явган зорчигчийг мөргөсөн цэгийг А цэг” гэж тодорхойлно. Харин энэ цэгийг яаж тодорхойлох вэ гэхээр хэргийн газраас илрүүлсэн ул, мөр нотлох баримт осолд холбогдсон хохирогч, жолооч, гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэг бусад нотлох баримтуудыг үндэслэн мөрдөгч техникийн шинжээч криминалистикийн шинжээч, прокурор нар зөвлөлдөж осол гаргасан газрын А цэгийг тэмдэглэнэ гэж байгаа. Энэ хэрэгт авагдсан нотлох баримтууд буюу хэргийн газрын үзлэг орой 20 цагт хийгдсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг прокурор ажиллагааны явцад хянаад оройн цагаар болсон учир нөхөн үзлэг хийх нь зүйтэй байна гэсний үндсэн дээр нөхөн үзлэг хийсэн. Хавтаст хэргийн 3-15 дугаар хуудаст тухайн ногоон гэрэл нь асаж байсан байна, харин хяналтын камерын бичлэг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр засварлагдаж хяналтын камерын бичлэг ажиллагаанд орсон. 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 20 цагийн үед хяналтын камерын бичлэг байхгүй байсан. Харин хохирогчийн мэдүүлэгт дурдагдсан ногоон гэрэл гэрлэн дохио Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу зохицуулалтаараа зохицуулж байсан байна гэж авагдсан. Хоёрдугаарт нэмэлтээр шинжилгээ хийлгэхээр томилсон байгаа. Тухайн шинжээч эхний ээлжид хавтаст хэргийн материалын хүрээнд гаргачихсан байсан. Дархан-Уул аймагт шинжээч нь байна. Мөн Дархан-Уул аймагт үйл баримт болсон хэргийн газар байгаа учраас өөрийг нь аваачиж дахин нэмэлтээр тодруулж шинжээчийн дүгнэлт гаргуулсан байгаа. Шинжээчийн дүгнэлт дээр юу гэж гаргасан бэ гэхээр нэмэлтээр шинжээч дүгнэлт гаргахдаа 2.5-д тусгаснаар осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч ******* нь Улсын Замын хөдөлгөөний 16.1, 12.3, 15. гэсэн заалтуудыг зөрчсөнөөс болсон байна гэсэн заалтуудаас нь 16.1 буюу цагаан гарцаар зохицуулалт байгаагүй гэрлэн дохиогүй газар байхад нь гарсан байна гэдэг 16.1 дэх заалт өөрчлөгдөж байна. Энэ нь юугаар нотлогдож байгаа вэ гэхлээр хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгт өөрөө очиж ажилласан. Дээр нь нөхөн үзлэгээр ногоон гэрлээр гарсан байна гэдэг нь тогтоогдсон юм. Тийм учраас 16.1-д заасан зөрчил Б. гаргаагүй байна гэдэг нь тогтоогдсон. Хоёрдугаарт А цэгийг 210 дугаар хуудсанд хэргийн газар дээр очсон цагдаа ээс энэ ажиллагаатай холбоотой гэрчийн мэдүүлэг авсан байгаа. Яаж авсан бэ гэхээр журамд заасныхаа дагуу оролцогч нар буюу хохирогч, жолооч нараар өөрсдөөр нь заалгаж А цэгийг тогтоосон байгаа. Энэ тогтоосон цэгийг хохирогчийг цагаан зураастай зам дээр явж байхад нь дээрээс нь цагаан зураасны төгсгөл хэсэг дээр зам тээврийн осол гарсан байна гэдэг нь тогтоогдсон. Зам тээврийн осол цагаан зураасны төгсгөлд нь явж байна уу, дунд нь явж байна уу, эхэнд нь явж байна уу гэдгээс үл хамаараад Улсын Замын хөдөлгөөний дүрэмд цагаан зураас зохицуулалттай газраар явж байгаа жолоочийг өнгөрөөд замаа өнгөрсний дараа жолооч хөдөлгөөнөө үргэлжлүүлэх журмын заалттай. Гэтэл үүнийг зөрчсөн байна гэдэг нь тогтоогдсон. Гомдол гаргасан гэж байгаа. Хуульд гомдол хүсэлт гаргах талаар хуульчилсан байгаа. Хуульд юу гэж заасан гэхээр заавал гаргасан хүсэлт болгоныг прокурор, мөрдөгч шүүх хүлээж авах албагүй. Энэ нь хуулийнхаа 15.4-р прокурор мөрдөгч тухайн оролцогч нарын гаргасан хүсэлтийг үндэстэй гэж дотоод итгэлээр хэрэгт авагдсан нотлох баримтаар үзэх юм бол бүрэн хангана, хэсэгчлэн хангана, хангахаас татгалзана гэсэн гурван шийдвэрийг гаргадаг. Энэ шийдвэрийг гаргах нь миний бүрэн эрх. Би хэрэг хянаж байгаа, хяналт тавьж байгаа хүний хувьд энэ үндэслэлгүй байна гэдэг дүгнэлтээ гаргаад хүсэлтийг нь хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Яллах дүгнэлт гардуулж өгөөгүй гэж байгаа. Яллах дүгнэлтийг гардуулж өгөхөөр шүүгдэгч *******ийг дуудахад “би авахгүй” гэж татгалзсан. Энэ нь мөн хуулиар зохицуулагдсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн дугаар заалтад яллагдагч яллах дүгнэлтийг авахаас татгалзвал энэ талаар тэмдэглэл үйлдэнэ гэж байгаа. Хавтаст хэргийн 22 дугаар тал дээр прокурорын туслах ажилтан нь ******* нь тухайн яллах дүгнэлтээ авахаас татгалзлаа гэсэн тэмдэглэлээ үйлдсэн байгаа. Энэ нь хууль зөрчөөгүй. Өмгөөлөгч хүсэлт гаргасан байсан гэж байна. Нэгэнт яллах дүгнэлт үйлдэж шийдвэрээ гаргачихсан учраас хүсэлтийг нь шийдвэрлэх боломжгүй. Энэ нь мөн хуулиар зохицуулагдчихсан. Яллах талын байр сууринаас оролцсон гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд прокурорын бүрэн эрх, 4.2-д прокурорын эрх үүрэг гэж байгаа. Прокурор хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавина, мөрдөн шалгах ажиллагаа явуулна гэсэн эрхтэй. Харин 4.2-т гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийг шүүхийн өмнө шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллах үүрэгтэй гэж заасан. Энэ нь хуульд заасан миний үүрэг тэрнээс биш санаатайгаар эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1-д заасан хувийн сонирхол гэдэг ч юм уу бусад зүйл заалтын дагуу энэ хүнийг яллаж байгаа ийм асуудал бол байхгүй. Б. хувьд шүүх хуралдаанд өөрөө оролцсон. Ногоон гэрлээр гарч байсан талаараа мэдүүлэгдэг. Нэмэлтээр хэлэхэд гэрчийн талаар ярьж байна. Шүүх хуралдаан яллах дүгнэлт үйлдсэн хэргийн нотлох баримтын хүрээнд явдаг болохоос биш хэн нь мэдэхгүй гэрчийн мэдүүлгээр мэтгэлцэх нотлох баримтыг шинжлэн судлах үндэслэл байхгүй. Шүүх хуралдаан дээр тухайн дуудлага өгсөн гэх хүний гар утасны дугаар гэж авч орж ирсэн. Үүнийг шүүх хэлэлцээд үндэслэлгүй учраас татгалзсан. Нэгэнт татгалзсан учраас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд үүнтэй холбоотой нотлох баримт хэрэг дотор байхгүй учраас мэтгэлцэх процесст оролцоогүй. Прокурор мөн хэлэлцүүлгийн шатанд энэ талаар огт яриагүй. Ийм нөхцөл байдлууд байгаа. Хяналтын камерын бичлэгийг авахын тулд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өг гэж байна. Хяналтын камерын бичлэг байхгүй. Хавтаст хэргийн 21 дугаар талд 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 4 дугаартай 4/223 дугаартай албан бичиг. Мөн хавтаст хэргийн 1*******-199 дүгээр хуудсанд байгаа, хавтаст хэргийн 210-211 тал дээр 09 дүгээр сарын 20-ны өдрийн засвар үйлчилгээ хийсэн буюу ажиллагаанд оруулсан өдрийн нотлох баримтууд, 02 дугаар сарын 05-ны өдрийн Тулгаагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад авагдсан. Тухайн өдөр ямар нэгэн байдлаар хяналтын камерт бичигдсэн бол хэрэгт авагдана. А цэгийг тодорхойлж түүнд үндэслэх ёстой байсан. Гэтэл байгаагүй учраас мөрдөгч журмын дагуу А цэгийг оролцогч нарын заасан цэг дээр, мөн хяналтын камерын бичлэг байгаагүй учраас огт оролцуулаагүй нөхцөл байдал байгаа. Хэрэгт нэмэлт ажиллагаа хийж буцаасан ч гэсэн хяналтын камерын бичлэг байхгүй. Яллах дүгнэлтийн эхнийхийг нь надад өгөөгүй гэдэг. Улсын ерөнхий прокурорын газарт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдол гаргасан. Энэ дээр энэ хүсэлтийг хангахаас татгалзсан, харин хяналтын камерын бичлэгтэй холбоотой, А цэгтэй холбоотой ажиллагаа хий гэж яллах дүгнэлтийг хүчингүй болгосон учраас эхний яллах дүгнэлт гардуулагдаагүй. Дараа нь ямар ажиллагаа хийсэн гэхээр хавтаст хэрэгт авагдсан 210 дугаар хуудсанд байгаа гэрч А цэгийг авсан эрх бүхий албан тушаалтан, засвар хийсэн ажилтан, ямар ямар дуудлага хийсэн 4/223 дугаартай албан бичгүүдийг аваад хяналтын камерын бичлэг байхгүй юм байна. А цэг журамд заасныхаа дагуу авагдсан юм байна гэдгийг нотолсон учраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Ингэхдээ яллах дүгнэлтийг хүлээж авахаас өөрөө татгалзсан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн -д заасны дагуу тэмдэглэл үйлдэж хэргийг шүүх шилжүүлсэн байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн -д заасан нотолбол зохих байдлыг бүх л байдлыг хэрэгт авагдсанаар, хийж гүйцэтгэсэн байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, хэргийн бодит байдалд нийцээгүй ийм дүгнэлт гараагүй байгаа учраас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх. Өмгөөлөгч нарын, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Прокурор хуулийн хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1, 4.2-т заасны дагуу өөрийн эрх үүргийн хүрээнд хяналт тавьж шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцсон гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч *******ын өмгөөлөгч ******* тайлбартаа:
Би прокурорын ярьсантай давхцуулахгүйгээр ярья. Миний үйлчлүүлэгч Б. ногоон гэрлээр гараад ногоон гэрлийн төгсгөл дээр мөргүүлсэн гэдгээ удаа дараа шүүх хурал дээр хэлдэг. А цэг гэдэг асуудал олон хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр шууд тогтоодог учраас маргах ямар ч асуудал байхгүй. Нэмэлт шинжилгээ хийлгэх асуудлууд шинжээчийн дүгнэлтүүд дээр тухайн үедээ гарсан шинжээчийн дүгнэлт дээр тухайн үед нь хүсэлтээ өгөөд шинжээч дахин томилуулах эрх нь байсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэсэн гэж ярьж байна. Энэ бол худлаа. Урьдчилсан хэлэлцүүлэг дээр тодорхой хүсэлтээ гаргаад мөрдөн байцаалтад буцаах боломж байсан уу байсан. Тийм урьдчилсан хэлэлцүүлэг хийлгээгүй. Урьдчилсан хэлэлцүүлэг дээр хийлгэсэн асуудал юу вэ гэвэл харьяалал тогтоож харьяаллын дагуу Улаанбаатар хот руу татуулмаар байна гэсэн хүсэлт гаргасан. Үүнийг харьяаллын дагуу шилжүүлэх боломж байхгүй гэдгийг шүүх тогтоож өгсөн. Дараагийн асуудал нь хэрэг дээр хүний албан тушаал, ажиллаж байгаа байдал нөлөөлөхгүй байх гэж бодож байгаа. Энэ хүн улсын прокурорын газарт юм уу, прокурорууд хичээл заадаг багш хүн гэж байгаа. Үүгээрээ түрий барьж байна. Гаргасан гомдол нь үндэслэл муутай, үндэслэлгүй байна. Энэ хэргийг цагаатгахад хохирогч хохирчихсон, гэмтчихсэн асуудал нь хамаагүй гэсэн байр сууринаас хандаж байгаа нь туйлын харамсалтай байна. Тийм учраас Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч ******* тайлбартаа:
Би цагаан зураасаар гарч байсан. Миний хажууд олон хүн байж байгаад түрүүлээд гарсан. Тэгээд би араас нь гартал намайг мөргөсөн. Би цагаан зураасан дээрээс шидэгдсэн. Ногоон гэрлээр гарснаа мэдэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шийдвэрийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч ******* холбогдох 2318000000569 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хянаж хэлэлцлээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзсэн болно.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сум, дугаар багт байрлах “ алт”-ны дөрвөн замын уулзвар дээр *******-******* улсын дугаартай “Mitsubishi Delica” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа улсын замын хөдөлгөөний дүрмийн “...жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”, “...зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө...” гэж заасан 12.3, 15. дахь заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч *******ыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж анхан шатны шүүхээс үзжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон хэргийн бодит байдлыг бүрэн бодитойгоор тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээсэн байдаг.
Түүнчлэн энэхүү үүргээ хэрэгжүүлэхдээ хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ тухайн хэргийг шалгасан мөрдөгч, хяналт тавьсан прокурор бүрэн хэрэгжүүлээгүй байна.
Тухайлбал:
2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сум, -р багт байрлах “ алт”-ны дөрвөн замын уулзвар дээр явган зорчигч Л. *******-******* улсын дугаартай “Mitsubishi Delica” маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлснээс зам тээврийн ослын цэгийг буруу тодорхойлж, “ Осол, хэрэг гаргасан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч ” зурагт “А цэг” буюу анх мөргүүлсэн цэгийг хэргийн сэжигтэн, хохирогч нарын мэдүүлгээс өөрөөр тэмдэглэсэн байна.
Мөн эдгээр ажиллагааг хийхдээ хөндлөнгийн гэрчээр нотлуулах нотолгооны шаардлага хангагдахгүй байна.
Түүнээс гадна шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ хөндлөнгийн байр сууринаас хандах зарчмыг баримтлан яллах болон өмгөөлөх талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн нотлох баримтын агуулга, ач холбогдлын талаар хууль зүйн дүгнэлт хийхийн зэрэгцээгээр шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлж дүгнэх ёстой.
Шүүхийн дүгнэлтэд ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй бол алийг нь хэрхэн хүлээн авсан эсхүл үгүйсгэх болсон шалтгаанаа хууль зүйн үүднээс үнэн зөв дүгнэлт хийснээр тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх нь тогтоогдсон гэж үздэг.
Гэтэл анхан шатны шүүх тухайн хэргийг шийдвэрлэхдээ дээрх зарчмыг хэрэгжүүлээгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
- Эрүүгийн хэргийн 22 дугаар талд хохирогч ******* “ Би машинд мөргүүлээд явж байсан газраас хэсэг зайнд шидэгдсэн. Уг тээврийн хэрэгсэл миний хажууд ирж зогссон.” гэж мэдүүлсэн байна.
- Зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч ******* “... Би уг эрэгтэйг мөргөчхөөд хүн мөргөчихлөө гэдгээ мэдэж тээврийн хэрэгслээ зогсоосон... би ойролцоогоор 30 км цагийн хурдтай явж байсан. ... надад мөргүүлсэн эрэгтэй газар унаад, намайг тээврийн хэрэгслээсээ буугаад ирэхэд газар сууж байсан.“ гэж мэдүүлсэн байхад /хх-5 дугаар тал/,
-“ Осол, хэрэг гаргасан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч” зурагт “А цэг” буюу анх мөргүүлсэн цэг нь “1” буюу *******-******* *******-******* улсын дугаартай “Mitsubishi Delica” маркийн тээврийн хэрэгслээс 5м 30см-н ард байгаагаар тэмдэглэжээ. /хх-6 тал/,
Дээрх баримтуудаар “А цэг” буюу хохирогч тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн цэг харилцан зөрүүтэй, эргэлзээ бүхий байдлыг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзээгүй байна.
Түүнээс гадна: Явган зорчигч буюу хохирогч мэдүүлэхдээ “... Намайг гарцаар зам гарах үед явган зорчигчийн зохицуулах гэрэл асаагүй байсан.” гэж мэдүүлсэн байна. /хэргийн 21 тал/
Явган зорчигчийн энэхүү буруутай үйлдэл зам тээврийн осол гаргахад нөлөөлсөн байж болзошгүй нөхцөл байдал байхад шүүхийн шийдвэрт “... хохирогч ******* хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “ ...явган хүний гарцаар зам хөндлөн гарах үйлдлээ дуусгаж байсан, ногоон гэрлээр зам хөндлөн гарсан. “ гэж удаа дараа тогтвортой мэдүүлж байгаад эргэлзэх үндэслэл байхгүй гэж гэж илтэд хууль бус дүгнэлт хийсэн нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ “хөндлөнгийн байх” зарчмаа хэрэгжүүлээгүй байна гэж үзнэ.
Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй гэх шалтгаанаар
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.
2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэх хүртэл шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Б.МАНЛАЙБААТАР