Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 10

 

Б......................, Д...................... нарын

 нэхэмжлэлтэй, хариуцагч “Эрдэнэт

үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/01381 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б......................, Д...................... нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: “.....................” ТӨҮГ-т холбогдох,

“.....................” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 дугаартай “Ажилтнуудын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох ажлын хэсгийг байгуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Ганзоригийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд, П.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Б......................, Д...................... нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Б...................... нь .....................т 1996 онд анх ажилд орсон бөгөөд үүнээс хойш өдийг хүртэл 23 дахь жилдээ ажиллаж байна. Би 1996 оноос 2013 оныг хүртэл Баяжуулах үйлдвэрт насосны машинист, баяжуулагч, тээрмийн машинист, ээлжийн мастер, хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээр тус тус ажиллаж байгаад 2013 онд худалдан авалт хангамжийн хэлтэст мэргэжилтнээр шалгалт өгч тэнцээд улмаар ажилд орж өдийг хүртэл уг ажлыг хийж байна. Худалдан авалт хангамжийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хангалттай гүйцэтгэж ирсэн бөгөөд ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй.

Миний бие Д...................... нь Дархан-Уул аймгийн Политехникумыг 1994 онд төгсөж 1996 онд Техникийн дээд сургуулийг .....................ийн гэрээгээр суралцан төгсөж .....................ийн Эрчим хүчний цехийн цахилгаан засварчны ажлаар ажлын гараагаа эхэлж тохируулгын инженер, мастер, ахлах мастер, хэсгийн дарга зэрэг ажлуудыг тус тус хийж байсан. Худалдан авалт, хангажмийн хэлтсийн мэргэжилтний ажлын байранд зарлагдсан шалгаруулалтанд оролцож тэнцээд 2015 оноос өдийг хүртэл Худалдан авалт, хангамжийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байна. Ийнхүү тус хэлтэст мэргэжилтнээр ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ цаг хугацаанд нь чанартай биелүүлж ирсэн бөгөөд зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Бидний хувьд худалдан авах хэлтэст мэргэжилтнээр ажилладаг тул аливаа шийдвэрийг бие даан гаргах эрхгүй бөгөөд шат шатны дарга нараас ирсэн үүрэг чиглэлиин дагуу тэдний заавраар ажилладаг болно. 2019 оны 06 дугаар сараас эхлэн манай хэлтсийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварын түвшинг шалгаж тогтоох тухай асуудал яригдах болсон бөгөөд ..................... ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 дугаартай тушаал гарсныг 2019 оны 06 дугаар сарын 21-нд олж мэдсэн. Ажил олгогчийн зүгээс мэргэжилтнүүдийг дуудаж уулзаж, өөр ажлын байранд шилжиж ажиллах хүсэлтээ өөрөө бичиж өг гэх мэт хууль бус шаардлагуудыг тавих болсон. Уг тушаалаар зөвхөн манай хэлтсийн мэргэжилтнүүдийг шалгаж байгаа нь үндэслэл муутай юм. Учир нь бидний үйл ажиллагаа дан ганц мэргэжилтнүүдээс хамаарах бус удирдан зохион байгуулах үүрэг бүхий дарга нар, хамт олны уялдаа холбоонд суурилж явагддаг болно. Мэргэжилтэн бидэн рүү чиглүүлэн тушаал гаргаж шалгалт явуулж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан Хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын эрх тэгш байх зарчмыг алдагдуулж байна. Ерөнхий захирлын дээрх тушаалын үндэслэлд ..................... ТӨҮГ-ын 2016-2019 оны үйл ажиллагаанд санхүүгийн иж бүрэн хяналт, шалгалт хийсэн Сангийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 54 дүгээр тушаалаар байгуулсан ажлын хэсгийн дүгнэлт, зөвлөмж гэх мэт эрх зүйн актуудыг тусгасан байх ба дээрх үндэслэлд дурьдсан эрхийн актууд нь зөвхөн хангамжийн хэлтсийн мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэж ойлгож байна. Тодруулбал .....................ийн бүх цех, хэлтсүүдийн хамтын үйл ажиллагааны үр дүнд дүгнэлт өгч зөвлөмж гаргасан. Ийнхүү дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох дүрэм журмуудыг зөрчиж гарсан. Иймд ..................... Төрийн өмчит үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 дугаартай Ажилтнуудын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох ажлын хэсэг байгуулах тухай тушаалыг хууль бус тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“.....................” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 дугаартай “Ажилтнуудын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох ажлын хэсэг байгуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай Б......................, Д...................... нарын нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Б......................, Д...................... нарын Иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан иргэний хэрэг үүсгэх үндэслэлүүдийн алинд хамаарч байгаа нь нэхэмжлэгчдийн нэхэмжлэл болон иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжид тодорхой дурдагдаагүй байх бөгөөд хуулиар тогтоосон үндэслэлүүдэд үл хамаарах асуудал байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг шүүх харъяалан шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэл байсан гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн ч хуульд заасан дээрх үндэслэл тогтоогдвол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой. Иймд энэ асуудлыг дахин нягталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. “.....................” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 дугаар тушаал хууль тогтоомж зөрчөөгүй тухайд: “.....................” ТӨҮГ-ын Ерөнхий захирал 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 тоот тушаалаар “.....................” ТӨҮГ-ын Худалдан авалт, хангамжийн хэлтсийн ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү тушаал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, “.....................” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.3 дахь заалт болон .....................ийн ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам, .....................ийн 2016-2019 оны үйл ажиллагаанд санхүүгийн иж бүрэн хяналт, шалгалт хийсэн Сангийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 54 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, зөвлөмж, тус хяналт, шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталсан Ерөнхий захирлын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/479 дүгээр тушаал зэргийг тус тус үндэслэсэн. Тодруулбал ..................... нь Төрийн өмчит үйлдвэрийн газар болохынхоо хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд үйлдвэрийн газрын захирал нь тус хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалтад зааснаар эрх хэмжээнийхээ асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх тушаал, заавар гаргах эрхтэй байдаг. Мөн “.....................” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 4.1-д ажил олгогчийн эрхийг тодорхойлж өгсөн байдаг ба 4.1.3-т “ажилтнуудыг мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтад /аттестатчилал/ хамруулах, шалгалтын комиссын шийдвэрийг үндэслэн ажилтны мэргэжил, ажил, албан тушаалын зэргийг өөрчлөх, өөр ажил, албан тушаалд шилжүүлэх, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах” эрхтэй гэж зааж өгсөн байдаг. ..................... нь үйлдвэрийн хэмжээнд мөрдөгдөх ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмыг хэрэгжүүлж ажилладаг бөгөөд журмын зорилго нь .....................ийн хөгжлийн концепци, стратегитай уялдуулан чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, ажилтны мэргэжил, ур чадварын түвшинг тогтоох, сургалтын хэрэгцээг тодорхойлох, ажилтныг хөгжүүлэх, ажил, албан тушаалдаа тэнцэж байгаа эсэхийг тодорхойлоход оршдог. Тус журмын 2.2-т зааснаар шаардлагатай үед мэргэжил, ур чадварын түвшин тогтоох төлөвлөгөөт бус шалгалт зохион байгуулж болох бөгөөд 2.3-т зааснаар Ерөнхий захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тухайн мэргэжил, эсвэл бүтцийн нэгжийн ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажлыг хариуцан зохион байгуулахаар заасан. ..................... нь 2019 оны 03 дугаар сараас Төрийн өмчит үйлдвэрийн газар болж, өөрчлөн зохион байгуулагдсантай холбогдуулан Монгол улсын Сангийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгтус үйлдвэрийн 2016 оноос 2019 оны 02 дугаар сар хүртэлх үйл ажиллагаанд санхүүгийн иж бүрэн хяналт шалгалтыг хийсэн бөгөөд тус шалгалтаар .....................ийн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлууд хууль, дүрэм, журам зөрчсөн асуудлууд илэрч, улмаар үүнээс шалтгаалан үйлдвэрт хохирол учирсан талаар дүгнэлт, зөвлөмж гарсан. Уг зөрчил нь Худалдан авалт, хангамжийн хэлтсийн мэргэжилтнүүдийн ажил, үүрэгтэй шууд холбогдсон зөрчлүүд байсан бөгөөд тус хэлтсийн үйл ажиллагааг дотооддоо нарийвчлан шалгах, шинэчлэн сайжруулах зүй ёсны шаардлага тулгарсан. “....................." ТӨҮГ нь Сангийн яамнаас хийсэн хяналт, шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд худалдан авалтын үйл ажиллагааг хуулийн дагуу хэрэгжүүлэх цогц арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжилтийг хангах ажлын төлөвлөгөөг гаргаж, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт танилцуулах зөвлөмжийн хүрээнд худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох журмыг чанд мөрдөж ажиллах, мэргэжилтнүүдийг хууль. журмын сургалтад хамруулах, чадваржуулах чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллах, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт танилцуулахаар төлөвлөгөөний 2.1-т тусгагдсан. Иймд “.....................” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 тоот тушаалыг хууль бус гэж үзэх, хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн ямар үндэслэлээр тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тодорхойлоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа иргэн Д......................, Б...................... нарын нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. ..................... ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019.06.07-ны өдрийн А/523 дугаар тушаал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан хуулийн үндэслэлтэй тушаал бөгөөд ..................... ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 4.1.3-т заасан ажил олгогчийн эрх хэмжээний дагуу гаргасан шийдвэр гэж үзэж байна. Мөн ..................... ТӨҮГ-ын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн МУ-ын Сангийн яамны ажлын хэсгийн дүгнэлт, зөвлөмжийг ..................... ТӨҮГ нь төрийн өмчит үйлдвэрийн газар болохын хувьд хэрэгжүүлэх үүрэгтэй тул уг ажлын хүрээнд гаргасан тушаал нь хуулийн үндэслэлтэй буюу хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд иргэн Д......................, Б...................... нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/01381 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9-д заасныг баримтлан Б......................, Д...................... нарын нэхэмжлэлтэй хариуцагч “.....................” ТӨҮГ-т холбогдох “.....................” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 дугаартай “Ажилтнуудын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох ажлын хэсгийг байгуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын  тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б......................, Д...................... нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг төрийн сангаас гаргуулж буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Ганзориг давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1381 дугаартай шийдвэртэй Б......................, Д...................... нарын нэхэмжлэлтэй “.....................” ТӨҮГ-т холбогдох “.....................” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 дугаартай “Ажилтнуудын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох ажлын хэсгийг байгуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1381 дугаартай шийдвэрийг эс эөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч нар “.....................” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 дугаартай “Ажилтнуудын мэргэжлийн ур чадварын түвшин тоггоох ажлын хэсгийг байгуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Энэхүү тушаал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, “.....................” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.3 дахь заалт, “.....................” ХХК-ийн ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тоггоох журам зэрэгт үндэслэсэн байна. Үүнээс үзвэл “.....................” ТӨҮГ нь “.....................” ХХК-ийн ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмыг дагаж мөрдөж байгаа нь үндэслэлгүй юм. Тодруулбал “.....................” ТӨҮГ нь эрх ‘ зүйн үйлчлэлгүй болсон “.....................” ХХК-ийн ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмыг баримталсан нь эрх зүйн зөрчилтэй байна. Нөгөөтэйгүүр Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг, 3.1.2 “ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг, 3.1.3. “хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлэхээр тус тус заасан. “.....................” ХХК нь Б......................тай 2013 оны 06 дугаар сарын 05-ны 1107 дугаартай хөдөлмөрийн гэрээг, Д......................тай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1448 дугаартай хөдөлмөрийн гэрээг тус тус байгуулсан бөгөөд “.....................” ТӨҮГ болж өөрчлөн байгуулагдсаны дараа нэхэмжлэгч нартай шинэчилж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна. Үүнээс үзвэл “.....................” ТӨҮГ нь нэхэмжпэгч нарын хувьд ажил олгогч нь болоогүй байх ба хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулснаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогч болж тэднээс мэргэжил ур чадварын түвшин тогтоох асуудлаар шалгалт авах болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах зэрэг бусад эрхээ хэрэгжүүлэх эрх нээгдэнэ. Тодруулбал ажил олгогч ажилтан хоёрын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдснаар эрх үүрэг үүсдэг байна. Гэтэл ..................... ХХК-ийг төрийн өмчит үйлдвэр газар нь Эрдэнэт ч үйлдвэр ХХК-ийн эрх үүргийг хүлээн авсан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй, үүнийг хариуцагч тал нотлоогүй байна. Мөн 2019-11-25-ны өдрийн 142/ШШ2019/01381 дугаартай шийдвэр шүүх хуралдаанд оролцоогүй өмгөөлөгч М.Мэндбаярыг оролцсон мэтээр бичсэн худал бичсэн. Тодруулбал нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөр М.Ганзориг, М.Мэндбаяр нар оролцож байгаа ба тус өдрийн шүүх хуралдаанд хуралдаанд М.Мэндбаяр өмгөөлөгчийн эзгүйд хэлэлцсэн байтал ийнхүү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 18.1,118.2-т заасныг ноцтойгоор зөрчиж шүүхийн шийдвэрийг гаргажээ.

Нөгөө талаас анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.3 зэрэг заалтуудыг хэрэглээгүйн улмаас дээр дурьдсан нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 Оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1381 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд, П.Эрдэнэбилэг нар давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/01381 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгч Б......................, Д...................... нарын өмгөөлөгч М.Ганзориг эс зөвшөөрч, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нь гомдолдоо “..................... ТӨҮГ нь ..................... ХХК-ийн эрх үүргийг хүлээн авсан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй, үүнийг хариуцагч тал нотлоогүй байна” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж заасныг зөрчжээ. ..................... ХХК нь Монгол улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор төрийн өмчит үйлдвэрийн газар болж өөрчлөн байгуулагдсан. Монгол улсын Засгийн газрын тогтоол нь нийтэд ил эрх зүйн баримт тул тус баримтыг хэрэгт нотлох баримтаар тусгайлан авах шаардлагагүй юм. ..................... нь төрийн өмчит үйлдвэрийн газар болж өөрчлөн байгуулагдсанаар үйлдвэрт мөрдөгдөж байсан бүх дүрэм, журмыг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй бөгөөд бүгдийг нэг дор шинэчлэх боломжгүй юм. Дүрэм, журмуудын шинэчлэлийн ажил үе шаттайгаар хийгдэж байгаа бөгөөд нэршил өөрчлөгдсөнөөс бус үйлдвэрийн үндсэн үйл ажиллагаанд өөрчлөлт ороогүй тул хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрэм, журмуудын эрх зүйн үйлчлэл нь хэвээр байна. Түүнчлэн ..................... нь 6000 гаруй ажилтантай уул уурхайн томоохон үйлдвэрийн хувьд ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах ажил үе шаттайгаар зохион байгуулагдаж байна. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгч нартай шинэчлэн байгуулаагүй нь “.....................” ТӨҮГ нэхэмжлэгч нарын хувьд ажил олгогч нь болоогүй байна гэжээ. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нар болон “.....................” ТӨҮГ-ын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй мэт ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын давж заалдах гомдолдоо дурдсан дээрх үндэслэл нь “ажил олгогчийн тушаал нь ажилтан бидний хөдөлмөрлөх эрхийг хөндөж байна” гэж шүүхэд гаргаад буй нэхэмжлэлийн шаардлагын агуулгатай нь зөрчилдөж байгаа төдийгүй өөрсдийн нэхэмжлэлээрээ бүрэн үгүйсгэгдэж байна. Хөдөлмөрийн гэрээнд ажил олгогчийг “.....................” ТӨҮГ гэж нэр томъеоны хувьд өөрчилж заасан эсэхээс үл хамааран ажилтан, ажил олгогчиин хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа хэвийн үргэлжилж байна. Мөн давж заалдах гомдолд дурдсан анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Мэндбаярыг шүүх хуралдаанд оролцсон мэт бичигдсэн гэх асуудал нь техникийн шинжтэй хэлбэрийн алдаа байх тул залруулах боломжтой гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Ганзориг нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо дээр дурдсан асуудлуудыг тусгасан байх боловч анхан шатны шүүхийн шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа талаар заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.4 дэх заалтыг зөрчжээ. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахыг хүссэн нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Ганзоригийн давж заалдах гомдол нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/01381 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хууль шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б......................, Д...................... нар нь “.....................” ТӨҮГ-т холбогдуулан Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 дугаартай “Ажилтнуудын мэргэжлийн ур чадварын хувь”-ийг тогтоох ажлын хэсгийг байгуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд Сангийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 54 дугаар тушаалаар “.....................” ХХК-ийн 2016-2019 оны үйл ажиллагаанд санхүүгийн иж бүрэн хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж хяналт шалгалт хийснээр шалгалтын тайлан зөвлөмж гаргасан ба тухайн зөвлөмжинд санхүү нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд илэрсэн зөрчлүүдийг үндэслэн худалдан авах ажиллагаанд Төрийн болон орон нутгийн өмчит хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийн хэрэгжилт туйлын хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Уг дүгнэлт зөвлөмжийн дагуу “.....................” ТӨҮГ-ын ерөнхий захирлын  2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 дугаар тушаалаар Ажилтнуудын мэргэжлийн ур чадварын түвшин”-ийг тогтоох ажлын хэсгийг байгуулж худалдан авалт, хангамжийн хэлтсийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох шалгалт авахаар шийдвэрлэжээ. /хх-59 дэх тал/

Нэхэмжлэгч нар нь тухайн хэлтэст Материал техникийн хангамжийн хэсгийн менежер /Б....................../ худалдаа хангамжийн хэлтсийн мэргэжилтнээр /Д....................../ тус тус ажилладаг байх ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ерөнхий захирлын тушаалаар зөвхөн худалдан авалт хангамжийн хэлтсийн ажилтнуудаас шалгалт авах гэж байгаа нь үндэслэлгүй, дарга нараас шалгалт аваагүй, бид Төрийн болон орон нутгийн өмчит хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх суурь мэдлэг олгох сургалтад амжилттай оролцож А-3 гэрчилгээ авсан байхад уг материалаар дахин биднээс шалгалт авах гэж байгаа нь үндэслэлгүй, энэ шалгалтын дүнг үндэслэн биднийг ажлаас халах, чөлөөлөх үндэслэл болох тул бидний эрх ашиг хөндөгдөнө гэсэн тайлбартаа үндэслэжээ.

Хариуцагч “.....................” ТӨҮГ-ын ерөнхий захирал Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам зэрэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, ажилтнуудын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох ажлын хэсгийг байгуулах тухай тушаал гаргасан нь хууль тогтоомжид нийцээгүй нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох бармитуудаар тогтоогдоогүй, тушаал нь зөвхөн нэхэмжлэгч нартай холбоотой бус тухайн газрын ажилтнуудад хамааралтай тушаал гарсан, үүний дагуу хэлтсийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэг, тухайн албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага шалгуурыг хангаж буй эсэхэд бодитой үнэлэлт, дүгнэлт өгөхийг даалгасан гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, Иргэний хуульд нийцжээ.

“.....................” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 дугаартай “Ажилтнуудын мэргэжлийн ур чадварын хувь”-ийг тогтоох ажлын хэсгийг байгуулах тухай тушаал нь Сангийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 54 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн шалгалтын мөрөөр илэрсэн зөрчлийг арилгах дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор ажилтнуудын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох ажлын хэсэг байгуулсныг ажилтнуудыг ажлаас халах, чөлөөлөх, хөдөлмөрлөх эрх ашигт халдсан үйлдэл гэж буруутгах боломжгүй ба зөвхөн нэхэмжлэгч нарт чиглээгүй үйлдвэрийн ажилтнуудад хамааралтай үйл ажиллагаа байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч “.....................” ТӨҮГ нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж зарим эрхийн акт шинэчлэгдээгүй ХХК-ийн нэршлээр байгаа нь цаг хугацаатай холбоотой тул буруутгах боломжгүй. Мөн анхан шатны шүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт өмгөөлөгч М.Мэндбаяр шүүх хуралдаанд ороогүй байхад оролцсоноор бичсэн алдаа гаргасныг тэмдэглэх нь зүйтэй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Ганзоригийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/01381 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Ганзоригийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Ганзориг давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд ор         олцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                        С.УРАНЧИМЭГ