2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/07822

 

 

 

 

 

 

 

 2025         09          22

191/ШШ2025/07822

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, өөрийн байранд байрлах “ХБ” ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,  

 

 Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******гийн ******* /рд:*******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь харилцагч *******гийн ******* цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйл, мөн хуулийн 196 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн 2024 оны 06 дүгээр сарын 19-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулан 24,566,970.00 хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд хариуцагч нь үндсэн зээлд 14,400,470.63 төгрөг, зээлийн хүүнд 1,895,948.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,606.72 төгрөгийг төлсөн.

2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 11,510,408.11 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025.08.06-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч ******* овогтой ******* нь хаягт оршин суудаггүй болох нь тус Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд хариуцагч *******гийн ******* /рд:*******/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.         Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх6/, итгэмжлэл /хх3/, зээлийн гэрээ /хх8-9/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх10/, гүйцэтгэх захирлын тушаал /хх7/, дансны хуулга /хх11-12/, аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025.08.06-ны өдрийн шүүгчийн захирамж /хх13/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж  шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч “” ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Ш.*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3.                   Нэхэмжлэгчийн төлөөлөгч С. нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй./хх14/

 

4.                   Нэхэмжлэлд дурдсанаар зээлийн гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчаар оролцох этгээдийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

5.                   Нэхэмжлэгч “” ХК нь ******* *******нд оршин байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /хх6/

 

6.                   Нэхэмжлэлд дурдсан Ш.******* /рд:*******/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нэхэмжлэгч “” ХК болон Ш.******* нарын хооронд 2024 оны 06 дугаар сарын 19ий өдөр  байгуулагдсан зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна. /хх8/

 

7.         Нэхэмжлэгч нь дээрх гэрээнд дурдагдсан Ш.*******гийн аймаг, , хаягийг үндэслэн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд гаргажээ.

7.1. аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 146/ШЗ2025/ дүгээр захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна ./хх13/

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар иргэн өөрийн бүртгэлтэй хаягаас шилжин суурьшсан бол оршин суух газрынхаа улсын бүртгэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр бүртгүүлэх үүрэгтэй.

 

7.                   Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Ш.*******г эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг түүний оршин сууж байсан гэх хаягийн дагуу аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

8.                   Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

1.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар аймаг, ,  хаягт оршин сууж байсан гэх *******гийн ******* /рд:*******/-г  эрэн сурвалжилсугай. 

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар *******гийн ******* /рд:*******/-гийн оршин суух хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч “ ” ХК, түүний төлөөлөгч С. /утас:/-т мэдэгдэхийг аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД