Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 314/ШШ2025/00471

 

 

2025             07             18                               

   314/ШШ2025/00471

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Ө.Б,

Хариуцагч: Н.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэдэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б ын хариуцагч Н.Ж д холбогдуулан 500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Н.Ж тай 20** оны ** дугаар сарын **-ны өдөр Малчин өрхийг малжуулах эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн гэрээг байгуулсан. Тус гэрээний 4.8 дэх заалтын дагуу зээлдэгч Н.Ж нь 5,0 сая төгрөгийн мал авч 20** оны ** дугаар сарын **-ны дотор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 50 хувийг буцаан төлж, дуусгах нөхцөлтэйгөөр авсан боловч 500,000 мянган төгрөгийг нь эргүүлэн төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн.

Иймд зээлдэгч Н.Ж аас 500,000 мянган төгрөгийг гаргуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б шүүхэд гаргасан тайлбартаа:... Нэхэмжлэлээ дэмжиж байна. Хариуцагч Н.Ж нь 20** оны ** дугаар сарын 0*-нд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 5,000,000 төгрөгийн малжуулах хөтөлбөрт хамрагдсан. 5,000,000 төгрөгөө 50 хувийг 36 сарын хугацаанд буцаагаад 100 хувь төлөх үүрэгтэй байсан. Тэгээд 2,500,000 төгрөгөө эхний жил нь 500,000, 2 дахь жил нь 800,000, 3 дахь жил нь 1,200,000 төгрөг гурван хэсэг хувааж төлөх ёстой байсан. Одоогийн байдлаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2,000,000 төгрөг төвлөрсөн байгаа, үлдэгдэл 500,000 төгрөг төлөгдөөгүй байгаа. 1,000,000 төгрөгийг туршлага солилцох бизнес инкубатор үйлчилгээ үзүүлэхэд зарцуулна гэж төлөвлөсөн юм байна лээ гэв.  

5. Хариуцагч Н.Ж шүүх ирүүлсэн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:... Би 5,000,000 төгрөгийн малжуулах төсөлд хамрагдаад ардаас 4,000,000 төгрөгийн малжуулахад авсан. 1,000,000 төгрөгийг нь дараа нь тэр өвөр монгол ээлжийн малжуулахын сургалтад явуулах, энэ хашаа байшин чинь нэмэгдсэнгүй гээд 1,000,000 төгрөг өгөөгүй. Өнөөдөр 4,000,000 төгрөгийн 2,000,000 төгрөгийг нь би буцааж төлсөн. 1,000,000 төгрөгийг нь би аваагүй. Тийм, аваагүй учраас зөвшөөрөхгүй. Тэрэнд хамрагдаагүй учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Анх 4,000,000 төгрөг аваад 2,000,000 төгрөгийг буцааж төлсөн. Энэ 1,000,000 төгрөгийг би огт аваагүй учраас төлөхгүй. Аваагүй 500,000 төгрөгийг нэхэмжлээг байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэл, ********* дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний ерөнхий газрын даргын 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн **/** дугаартай тушаалын хуулбар, 

Малчин өрхтэй байгуулах 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн *** дугаартай гэрээний хуулбар,

Н.Ж, Б.Онарын иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг нотлох баримтыг ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б ын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ж д холбогдуулан 500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

            2. Хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчийн гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:... Хариуцагч Н.Ж нь 20** оны ** дугаар сарын **-нд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 5,000,000 төгрөгийн малжуулах хөтөлбөрт хамрагдсан. 5,000,000 төгрөгөө 50 хувийг 36 сарын хугацаанд буцаагаад 100 хувь төлөх үүрэгтэй байсан. Тэгээд 2,500,000 төгрөгөө эхний жил нь 500,000, 2 дахь жил нь 800,000, 3 дахь жил нь 1,200,000 төгрөг гурван хэсэг хувааж төлөх ёстой байсан. Одоогийн байдлаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2,000,000 төгрөг төвлөрсөн байгаа, үлдэгдэл 500,000 төгрөг төлөгдөөгүй байгаа. 1,000,000 төгрөгийг туршлага солилцох бизнес инкубатор үйлчилгээ үзүүлэхэд зарцуулна гэж төлөвлөсөн юм байна лээ гэв.

4. Хариуцагч Н.Ж нь гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг би 5,000,000 төгрөгийн малжуулах төсөлд хамрагдаад ардаас 4,000,000 төгрөгийн малжуулахад авсан. 1,000,000 төгрөгийг нь дараа нь тэр өвөр монгол ээлжийн малжуулахын сургалтад явуулах, энэ хашаа байшин чинь нэмэгдсэнгүй гээд 1,000,000 төгрөг өгөөгүй. Өнөөдөр 4,000,000 төгрөгийн 2,000,000 төгрөгийг нь би буцааж төлсөн. 1,000,000 төгрөгийг нь би аваагүй. Аваагүй учраас зөвшөөрөхгүй. Тэрэнд хамрагдаагүй учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Анх 4,000,000 төгрөг аваад 2,000,000 төгрөгийг буцааж төлсөн. Энэ 1,000,000 төгрөгийг би огт аваагүй учраас 500000 төгрөгийг төлөхгүй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 5. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Малчин өрхтэй байгуулах 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн ** дугаартай гэрээний хуулбар,

Уг хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б, хариуцагч Н.Ж нь малчин өрхтэй байгуулах 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн ** дугаартай гэрээгээр 500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болох нь тогтоогдож байна.

6. Èðãýíèé õóóëèéí 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж хуульчилсан.

7. Нэхэмжлэгч Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ж нарын 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн ** дугаартай байгуулсан малчин өрхтэй байгуулах зээлийн гэрээний хугацаа дууссан.

Иймд иðãýíèé õóóëèéí 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Жд холбогдох, 500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

  9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг,

 

 10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б ын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ж д холбогдох гэрээний 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Х.ОТГОНЖАРГАЛ