| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдий Төмөрхүү |
| Хэргийн индекс | 2418000090552 |
| Дугаар | 2024/ДШМ/79 |
| Огноо | 2024-10-30 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2024/ДШМ/79
******* холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Г.Давааренчин, З. нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрийн 407 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******гийн өмгөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 2410000*******0552 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 0*******-ний өдөр хүлээн авч, шүүгч З.гийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод хаягийн бүртгэлтэй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны ******* дүгээр сарын *******-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дугаар баг, ******* орчмоос Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1*******71 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад хамаарах дөлта-******* тетрагидроканнабинолын агууламжтай, сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй каннабис буюу олсны ургамлыг хууль бусаар түүж бэлтгэсэн,
2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдөрт шилжих шөнө Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дүгээр баг, дугаар байр, дугаар орцны зоорины давхарт хууль бусаар хадгалсан буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1,5 грамм жинтэй, бор хүрэн өнгийн нунтаг зүйл, 10 граммын тариур 1 ширхэг, 3 граммын тариур 1 ширхэг, барьцалдаж наалдсан капсултай эм, 2 ширхэг хөвөн, 4 ширхэг салфетка, еsse гэсэн бичиглэлтэй тамхины иш 10 ширхэг, хар өнгийн тариур мэт зүйл 1 ширхэг, тарианы зүү 1 ширхэг, сефтолетө гэсэн бичиглэлтэй эмийн гялгар уут 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:
... Анхан шатны шүүх Тогтоох хэсгийн 4. Энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй гэж заасан байна. ******* нь 2024-0-27-ноос эхлэн шүүх хурал болтол 14 хоног цагдан хоригдсон бөгөөд энэ талаар шийтгэх тогтоолд тусгагдаагүй, харин урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв гэж тусгасан байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн .4. шүүгдэгчийн баривчилсан хугацаа, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял оногдуулахад хэрхэн тооцох: .7.шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох: 36.2 дугаар зүйлийн 3-д Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
Мөн манай үйлчлүүлэгч ******* 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын хувьд хүндэдсэн гэж үзэж байна. *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /зөвхөн өөрөө хэрэглэсэн/, хувийн байдал залуу хүн засарч хүмүүжээд улс эх орондоо шударгаар хөдөлмөрлөх, амьдрах боломжийг олгож, оногдуулсан ялыг хөнгөрүүлж анхан шатны шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.******* дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар өөрчлөлт оруулж өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:
Өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралд *******гийн өмгөөлөгчөөр давж заалдах шатнаас нь эхлэн оролцож хууль зүйн туслалцаа үзүүлж гомдол гаргасан. Гомдол гаргах анхны үндэслэл нь цагдан хоригдсон хоногийн талаар хавтаст хэрэгтэй танилцахдаа яллах дүгнэлтийн хавсралтад заасан 0 дугаар сарын 20-ны өдрөөс хоригдсон гэдгийг уншаад, дараа нь 0******* дүгээр сарын 25-нд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг аваад цагдан хоригдсон хугацаа тусгагдаагүй байна гэдэг үндэслэлээр гомдлыг бичсэн. Гомдол бичсэнийхээ дараа цагдан хоригдсон тогтоолыг авах гэж ахиж хавтаст хэрэгтэй танилцаж үзээд байхгүй байхад нь цагдан хорих руу утасдаж 0******* дүгээр сарын 20-ны өдрөөс хоригдсон гэдгийг мэдсэн. Иймд эхний гомдлыг хэлэлцэхгүй орхиж өгнө үү. Дутуу хавтаст хэрэгтэй танилцсанаас болоод гомдол гаргасан. Хоёрдох үндэслэл нь манай үйлчлүүлэгчид оногдуулсан ял хүндэдсэн гэж үзэж байгаа учраас гомдлоо гаргаж байгаа. Яагаад гэвэл өмнө нь бэлтгэсэн гэдгээр шийтгэж байсан боловч тухайн үед хэрэглэсэн нөхцөл байдал нь өөрөө сэтгэл санаа хямралд орсноос болж тэрнийг хэрэглэхэд зүгээр байдаг гэдэг байдлаар тэр өдрөө л хэрэглэсэн. Ар гэрийн хяналт сайн байдаг. Ээж нь мэдсэнээс болж энэ хэрэг таслан зогсоогдсон байгаа. Хэн нэгэн хүн нөлөөллөөгүй, өөр хэн нэгэн хүнд өгч байгаагүй зөвхөн өөрөө авч хэрэглэсэн байгаа. Авч хэрэглэж хадгалсан нь буруутай боловч дахин ийм байдалд орохгүй, энэ өвс ургамалд орсон буюу нөлөөнд орсон, байнгын хэрэглээ болгоогүй. Хэд хэдэн удаагийн уулзалтаар дахин ийм байдал болохгүй. Үнэхээр буруу юм хийдэг юм байна гэдгийг мэдэрсэн. Ийм учраас хорих ялыг хөнгөрүүлж өгөөч. Энэ тал дээр ажиллаж өгөөч гэсэн ийм хүсэлтийг гаргасан учраас би гэрээ хийж энэ хүнд хууль зүйн туслалцаа үзүүлж оролцож байгаа. Миний хүсэлт энэ хүний ялыг хөнгөрүүлж, хорих ялаас нь хасаж өгнө үү. *******гийн хувьд ээж нь маш хяналт сайтай байсан. Ийм учраас энэ таслан зогсоочихсон байгаа. Миний 2-4 удаагийн уулзалтаар ээжийнхээ үгэнд орж, ээжийгээ хүндлээгүйдээ гомдож байна гэдэг. Энэ талаар маш их өөртөө дүгнэлт өгсөн байгаа. Өөрөө ахиж ийм хэрэгт орооцолдохгүй мансууруулах зүйлийг ерөөсөө хэрэглэхгүй гэдгээ хэлж байгаа. Залуу хүний хувьд олон жил хоригдсоноос гарч ирээд хэдийгээр боловсролгүй ч олон жил хоригдохгүйгээр гарч хөдөлмөр хийж хүмүүжээсэй гэж хүсэж байна. Хорих ялыг багасгаж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:
Миний ялыг хөнгөрүүлж өгөх боломж байгаа болов уу. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Одоогоос 4 жилийн өмнө би шүүгч дээр шүүхийн танхимд ингээд зогсож байсан. Тэр хугацаанаасаа хойш би ажил хийгээд хөдөлмөр эрхлээд 2022 оноос 2023 онд цэрэгт явж 2023 оны намар халагдсан. Халагдаад ирсэн хугацаандаа болчимгүй, сэтгэл хөдлөлдөө автаад ийм хэрэгт холбогдсон байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өмнө нь ингэж алдсан. Дахин ийм байдалтай байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ээж маань үнэхээр мундаг хүн. Ээждээ нэг ч удаа гомдоллож байгаагүй. Цэрэгт байх хугацаадаа ойлгож авсан. Өмнө нь 1 жил 6 сар хоригдохдоо ямар зүйл болохыг ойлгоод сургалт дамжаанд сууж байсан. Цэрэгт явж ирээд миний сэтгэл зүй сонин болчихсон. Оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх нь хүний сэтгэцийн байдал болон өвөрмөц байдал зан үйлийн ёс суртахууны доголдолд хүргэх цаашлаад өөр төрлийн гэмт хэрэг зөрчил үйлдэхэд хүргэх мөн хүний төв мэдрэлийн системд нөлөөлөхүйц ийм хор уршгийг дагуулсан. Энэ төрлийн бодис хэрэглэдэг хүмүүс нь ганцаараа дангаараа хэрэглээд зогсохгүй өөр бусдыг татан оролцуулах зэрэг нийгэмд асар өндөр хор хөнөөлийг үзүүлдэг тийм нийгмийн аюулын хор шинж өндөртэй гэмт хэрэгт тооцогддог. Аливаа гэмт хэрэгт ял шийтгүүлээд тухайн ял шийтгэлээ эдэлж дууссаны дараа одоогийн гэмт хэрэгт нь тухайн гэмт хэргийг өмнөх гэмт хэргийн үр дагаврыг нь хүндрүүлэн үзэж тооцохгүй байхаар Эрүүгийн хуульд хуульчлан зохицуулсан байдаг хэдий Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг нь харгалзан үзэхээр зохицуулсан байдаг. Шүүх яллагдагч ******* нь өмнө энэ төрлийн гэмт хэрэг үйлдээд шүүхээс хорих ял шийтгүүлж байсан боловч тухайн өөрийнхөө үйлдэлд дүгнэлт хийлгүйгээр дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж ирж байгаа нь өөрийнхөө хувийн байдлыг тодорхой харуулж байна гэж үзэж байна. Эрүүгийн анхан шатны шүүхээс шүүгдэгч ******* хорих ял шийтгэл оногдуулахдаа тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан үзээд хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулсан нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн за гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго хангагдсан гэж үзэж байгаа учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дугаар баг, ******* орчмоос Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1*******71 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад хамаарах дөлта-******* тетрагидроканнабинолын агууламжтай, сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй каннабис буюу олсны ургамлыг хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар
2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдөрт шилжих шөнө Дархан- Уул аймаг, Дархан сум, ******* дүгээр баг, дугаар байр, дугаар орцны зоорины давхарт хууль бусаар хадгалсан буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл авсан тэмдэглэл /хх-*******/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэд зургийн үзүүлэлт /хх12-17/, Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх21-22/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх24-25/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-30/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 441 дүгээр дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх46-4/, Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа **************/24 /хх55/,
Гэрч ...”2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өглөө 0.00 цагийн орчим Дархан сумын ******* дүгээр багт байрлах дугаар байрны дугаар орцны подваль дээрээ ирэхэд орон дээр цагаан өнгийн цаас дотор ногоон цаасанд боосон зүйл байхаар нь би гайхаад цаас доторхыг харахад бор шаргал өнгийн нунтаг зүйл байсан бөгөөд өрөөний урд хананд байсан цагаан өнгийн модон сандалны ар хэсэгт гялгар ууттай 10 ширхэг эмийн капсул, 2 ширхэг салфетик, 10 мл-ийн хэмжээтэй тариур 1 ширхэг, 3 мл-ийн хэмжээтэй тариур 1 ширхэг эд зүйл байсан бөгөөд шатны хажуу талд цэнхэр өнгийн гялгар уут дотор шингэн тосорхог зүйл байсан бөгөөд тамхины иш 10 ширхэг, 1 ширхэг тариур мэт зүйл, 1 ширхэг зүйл байсан болохоор би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм” гэх мэдүүлэг /хх33/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 сарын 12-ны өдрийн 440 дүгээр шинжээчийн дүгнэлт-“1.2.3. гялгар уутанд хийсэн цаасанд боодолтой бор хүрэн өнгийн нунтаг зүйлээс дельта ******* тетрагидроканнибинол /delta******* tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1*******71 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно”-ээр /хх40-41/,
*******гийн яллагдагчаар өгсөн...” өөрийн үйлдэлдээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэх /хх65/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлогдон бармитуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон эм, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч ******* нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1*******71 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-н 2 дугаар жагсаалтад багтсан дельта- тетрагидроканнибинолын агууламж бүхий 1.5 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, улмаар 2023 оны 12 сарын 04-ний өдрөөс 05-ны өдөрт шилжих шөнө хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хуульзүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******...”******* 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын хувьд хүндэдсэн гэж үзэж байна. *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /зөвхөн өөрөө хэрэглэсэн/, хувийн байдал залуу хүн засарч хүмүүжээд улс эх орондоо шударгаар хөдөлмөрлөх, амьдрах боломжийг олгож, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлыг гаргажээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, нийгэмд үзүүлэх нөлөө, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгож ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэдэг билээ.
Шүүгдэгч ******* урьд тухайн зүйл ангиар ял шийтгүүлж байсан боловч гэмт үйлдлээ ухамсарлаж дүгнэлт хийгээгүй, түүнчлэн сэтгэцэд нөлөөт ургамлыг татаж хэрэглэхээс гадна мансуурах төрлийн эм, тарилга хэрэглэдэг байж болзошгүй гэх байдлыг тухайн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авсан эд зүйлээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******гийн “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг биелэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дүгээр зүйлийн 4-д “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хуульчилсан боловч шүүгдэгч ******* анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгах нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч *******гийн өмгөөлөгч *******гийн гаргасан “эрүүгийн хариуцлага хүндэдсэн, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрийн 407 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн 2024 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх цагдан хоригдсон 51 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3*******.******* дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрийн 407 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******гийн өмгөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 51 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
З.ТӨМӨРХҮҮ