Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 314/ШШ2025/00384

 

 

 

2025             06             16                               

   314/ШШ2025/00384

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ******** сумын О.Г,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Д,

Хариуцагч: Өвөрхангай аймаг ******** сум ** дүгээр баг, ** дугаар гудамж *** тоотод оршин суух, М овгийн О.Г,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний 660,433 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д,  хариуцагч О.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нарыг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн ******** сумын ****** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:... ******** сумын 4 дүгээр багийн иргэн О.Г нь тус сумын Сум хөгжүүлэх сангаас 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1,032,000 төгрөгийг зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай авсан боловч уг зээлийн гэрээнд заасан хугацааны дотор бүрэн төлж барагдуулаагүй, 2015 оны 04 дүгээр сарын үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүний улмаас ******** сумын Хоршоо хөгжүүлэх санд 660,433 төгрөгийн хохирол учруулж, төрийн ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул иргэн О.Гаас 660,433 төгрөгийг гаргуулж, ******** сумын хоршоо хөгжүүлэх сангийн 100101955401 тоот дансанд буцаан төвлөрүүлж өгнө үү. Засаг даргын тамгын газар нь улсын төсөвт байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтын дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно гэжээ.

2. Хариуцагч О.Г шүүхэд гаргасан тайлбартаа:... М овогт О.Гминий бие 20** оны ** дүгээр сарын **-нд ******** сумын Сум хөгжүүлэх сангаас 1,032,000 төгрөгийг үнэ бүхий гутал засварын оёдлын машин авсан нь үнэн боловч энэ оёдлын машин нь хүлээн авснаас хойш огт ажиллаагүй юм. Энэ хугацаанд 2 засварчинтай уулзаж янзлах гээд чадаагүй. Харин өөрөө зарим материал үүнд ремен, боолт, шураг зэргийг авч тавиад ч засвар аваагүй. Буцааж өгөх гэхээр авах байхгүй. Би Хөдөлмөр Халамж үйлчилгээний газар, Хөдөө аж ахуйн газар, Сум хөгжүүлэх сан зэрэг газруудаар удаа дараа явж хөөцөлдсөн. Ийм учир энэ нэхэмжлээд байгаа 660,433 төгрөгийг төлж чадахгүй гэжээ. 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д шүүхэд гаргасан тайлбартаа:... ******** сумын Засаг дарга Б.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Төсөв төрийн сангийн мэргэжилтэн Хоршоог хөгжүүлэх санг хариуцсан ажилтан Л.Д би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагчийн хариу тайлбартай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хурлаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:... О.Г нь тус сумын Сум хөгжүүлэх сангаас 20** оны ** дүгээр сарын **-ний өдөр 1,032,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлсэн боловч уг зээлийн гэрээнд заасан хугацааны дотор бүрэн төлж барагдуулаагүй, 20** оны ** дүгээр сарын байдлаар 660,433 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүний улмаас ******** сумын Хоршоо хөгжүүлэх санд 660,433 төгрөгийн хохирол учруулж, төрийн ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул иргэн О.Г аас 660,433 төгрөгийг гаргуулж, ******** сумын хоршоо хөгжүүлэх сангийн 1******1 тоот дансанд буцаан төвлөрүүлж өгнө үү гэв.

5. Хариуцагч О.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:... Би Сум хөгжүүлэх сангаас зээл авсан нь үнэн. Гэхдээ оёдлын машиныг хүлээн авснаас хойш ашиглаагүй. Хоёр ч удаа завсарт өгч байсан. Буцааж өгөх гэхээр авах эзэн байхгүй. Энэ талаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт гурван удаа очиж хөөцөлдөж байсан. Тийм болохоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхүй байна. Нэхэмжлээд байгаа 660,433 төгрөгийг төлөхгүй гэв.

            Нэхэмжлэгч тал нотлох баримтаар:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэл,

Өвөрхангай аймгийн ******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн */** дугаартай тушаалын хуулбар,

Өвөрхангай аймгийн ******** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн **/** дугаартай тогтоолын хуулбар,

№********** дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Өвөрхангай аймгийн Засаг даргын 20** оны *** дүгээр сарын **-ний өдрийн */** дугаартай захирамжийн хуулбар,

Сум хөгжүүлэх сангийн 20** оны ** дүгээр сарын **-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар болон зээлийн баталгаа өгөх гэрээний хуулбар, сум хөгжүүлэх сангийн эргэн төлөх хуваарь, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт,

Хариуцагч тал нотлох баримтаар:  Хариуцагчийн хариу тайлбар зэрэг нотлох баримтыг ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн ******** сумын засаг даргын нэхэмжлэлтэй хариуцагч О.Г ад холбогдуулан зээлийн гэрээний 660,433 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

            2. Хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчийн гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:... О.Г нь тус сумын Сум хөгжүүлэх сангаас 20** оны ** дүгээр сарын **-ний өдөр 1,032,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлсэн боловч уг зээлийн гэрээнд заасан хугацааны дотор бүрэн төлж барагдуулаагүй, 20** оны ** дүгээр сарын байдлаар 660,433 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүний улмаас ******** сумын Хоршоо хөгжүүлэх санд 660,433 төгрөгийн хохирол учруулж, төрийн ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул иргэн О.Г аас 660,433 төгрөгийг гаргуулж, ******** сумын хоршоо хөгжүүлэх сангийн 1*******1 тоот дансанд буцаан төвлөрүүлж өгнө үү гэв.

 

4. Хариуцагч О.Г гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг би Сум хөгжүүлэх сангаас зээл авсан нь үнэн. Гэхдээ оёдлын машиныг хүлээн авснаас хойш ашиглаагүй. Хоёр ч удаа завсарт өгч байсан. Буцааж өгөх гэхээр авах эзэн байхгүй. Энэ талаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт гурван удаа очиж хөөцөлдөж байсан. Тийм болохоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхүй байна. Нэхэмжлээд байгаа 660,433 төгрөгийг төлөхгүй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

5. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Зохигчдын тайлбар, Сум хөгжүүлэх сангийн 20** оны ** дүгээр сарын ***-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар болон зээлийн баталгаа өгөх гэрээний хуулбар, сум хөгжүүлэх сангийн эргэн төлөх хуваарь,

Уг хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д хариуцагч О.Г нь сум хөгжүүлэх санд 20** оны ** дүгээр сарын байдлаар 660,433 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болох нь тогтоогдож байна.

6. Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн ******** сумын засаг дарга, хариуцагч О.Г нарын 20** оны ** дүгээр сарын ***-ний өдөр байгуулсан сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний хугацаа 20** оны ** дүгээр сарын **-ний өдөр дууссан.

7. Èðãýíèé õóóëèéí 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэсэн  байх тул,

Èðãýíèé õóóëèéí 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн ******** сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,  хариуцагч О.Г ад холбогдох, зээлийн гэрээний 660,433 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

  9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг,

 

 10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар Өвөрхангай аймгийн ******** сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч О.Г ад холбогдох “Зээлийн гэрээний 660,433 төгрөг гаргуулах”  тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Х.ОТГОНЖАРГАЛ