2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/07949

 

 

 

 

 

 

 

    2025         09          24

  191/ШШ2025/07949

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:*******, *******, *******, *******, *******ы байранд оршин байрлах *******,******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,   

 

 Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн /рд:/-ыг  эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Н.ыг эрэн сурвалжлуулах тухай тус хэлтэс нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.2, 23 дугаар зүйлийн 23.1.7, 23.1. дэх хэсэгт заасны дагуу тус дүүргийн хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн гийн ад () Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын -ний өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралт "Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу 100%-ийн эргэн төлөх нөхцөлтэй, 24 сарын хугацаатай 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тоот гэрээ байгуулан олгосон.

Гэрээний дагуу Р.тай утсаар холбогдож, гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу эргэн төлөлтөө хийхийг сануулж байсан боловч санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийг хийж байгаагүй, 2025 оны 08 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд иргэн Р. нь 5,000,000 төгрөгийн эргэн төлөлтийн өртэй байна.

Р.тай байгуулсан тоот гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт "Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг Б тал А талд эргэн төлөлтийн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулна гэж гуравдагч этгээд (батлан даагч) А талтай (үүрэг гүйцэтгүүлэгч) Б тал (үүрэг гүйцэтгэгч)-ын нэрийн өмнөөс батлан даалтын гэрээг заавал байгуулна", 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт Батлан даагчийн талаарх үнэн, зөв мэдээллийг А талд өгч, санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөхийг батлан даалгана" гэж заасны дагуу гэрээний 1.5 дахь хэсэгт заасан эргэн төлөлтийн хуваарийг Р. болон түүний батлан даагч Н. нар гарын үсэг зурж баталгаажуулсан.

Р. тай байгуулсан тоот гэрээний дагуу Батлан даалтын гэрээг хариуцагч Н.2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн -1 тоот гэрээг байгуулсан.

Батлан даалтын -1 тоот гэрээний 1.1 дэх хэсэгт Энэхүү гэрээгээр  батлан даагч тал нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, хэрэв тэрээр үүргээ гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрөө төлбөр, хохирлыг бүрэн хариуцахаар үүрэг хүлээнэ, 1.3 дахь хэсэгт-т Батлан даагч тал үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарын хооронд 2022 оны 06 сарын 22-ны өдрийн дугаартай байгуулагдсан Эргэн төлөгдөх нөхцөлтэй тал нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадна гэдгийг санхүүгийн дэмжлэгийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэгч баталж, хэрэг гэрээний үүргээ зөрчсөн, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд олгогдсон зээл, санхүүгийн дэмжлэгийн үндсэн төлбөр, хүү, анз, шүүхийн зардал, учирсан хохирлыг үүрэг гүйцэтгүүлэгч талд нөхөн төлж бүрэн хариуцлага хүлээхээр зөвшөөрөв гэж заасны дагуу үүрэг гүйцэтгэгч Р. болон батлан даагч Н. нар гарын үсэг зурж гэрээг байгуулсан.

Р.тай байгуулсан тоот гэрээний дагуу төлбөрийг төлүүлэх нэхэмжлэл гаргахаар Р. ын мэдээллийг улсын бүртгэлээс шүүж үзэхэд Р. нь 2024 оны 12 сарын 02-ны өдөр нас барсан байна.

Иймд Р.тай байгуулсан гэрээний дагуу Батлан даагч Н.д тоот гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг шилжсэн.

Иймд Н.аар 5,000,000 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргахаар улсын бүртгэлийн хаягийг үзэхэд Баянзүрх дүүргийн ны ны од бүртгэлтэй боловч оршин суудаггүй тухай Баянзүрх дүүргийн ны 2025 оны 08 сарын 25-ны өдрийн тоот албан бичгээр хариу ирсэн.

Одоогоор Н. нь Баянзүрх дүүргийн ны ны од бүртгэлтэй боловч оршин суухгүй байгаа, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, амьдарч байгаа хаяг нь тодорхойгүй тул Н.ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 2.        Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:  итгэмжлэл /хх3/, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ /хх4-7/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх8/, улсын бүртгэлийн ерөнхий газар дахь бүртгэлийн мэдээлэл /хх9/, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийн батлан даалтын гэрээ /хх10-12/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх13/, засаг даргын тодорхойлолт /хх14/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх15/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж  шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч *******,******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Н.ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3.                   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй. /ХХ16/

 

 

4.                   Нэхэмжлэлд дурдсанаар гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчаар оролцох этгээдийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

5.                   Нэхэмжлэгч *******,******* нь******* дүгээр хороонд оршин байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /ХХ15/

 

6.                   Нэхэмжлэлд дурдсан *******ийн /рд:/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нэхэмжлэгч *******,******* болон Н. нарын хооронд 2022 оны 06 дугаар сарын 22ы өдөр байгуулагдсан ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийн батлан даалтын гэрээний хуулбараар тогтоогдож байна. /ХХ10-12/

 

Н.ын иргэний үнэмлэхийн хуулбар баримтад түүний оршин суух хаяг , , 1а хэсэг Цэргийн хотхон гэж бичигдсэн байна.

 

Гэвч Н. нь дээрх хаягт оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн ны Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дугаар тодорхойлолтоор тогтоогдсон. /хх14/

 

7.         Улмаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 191/Ш32025/ дүгээр захирамжаар Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас *******ийн /рд:/-ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг шаардан гаргуулсан.

 

7.1 Н. нь  , , 1а хэсэг цэргийн хотхон гудамж, од оршин суудаг болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Төрийн мэдээллийн солилцооны ХУР системийн  лавлагаагаар тогтоогдсон байна. /ХХ19/

.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар иргэн өөрийн бүртгэлтэй хаягаас шилжин суурьшсан бол оршин суух газрынхаа улсын бүртгэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр бүртгүүлэх үүрэгтэй.

 

 

7.3. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Н.ыг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг түүний оршин сууж бүртгэлтэй хаягийн дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгах нь зүйтэй.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 6, 8 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

1.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар  Баянзүрх дүүргийн ны ны хаягт оршин суух бүртгэлтэй гэх *******ийн  /рд:/-ыг эрэн сурвалжилсугай. 

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Н. /рд:/н оршин суух хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч *******,*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. /утас:/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3, 9.4, 9.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД