Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,

хэргийг хэрэгсэхгїй болгох тухай

 

     Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шїїхийн шїїгч Б.Мөнх-Эрдэнэ би, тус аймгийн Баянхутаг сумын Сонгуулийн хороонд холбогдох Хэнтий аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн № 01 дүгээр тогтоолын Монгол Ардын намын нэр бүхий 21 нэр дэвшигчидэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг  2016 оны 10 дугаар сарын 17-ны єдєр хїлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Хэнтий аймгийн Ардчилсан намаас Баянхутаг сумын Сонгуулийн хороо нь тус сумын Монгол Ардын намын 21 нэр дэвшигчдийг хуулийн хугацаа хэтрүүлэн бүртгэсэн тухай нэхэмжлэлийг Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар Хэнтий аймгийн Ардчилсан нам Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна  гэжээ.

 

                                                              ЇНДЭСЛЭХ нь:

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх" эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзснаа илэрхийлж 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн № 108 дугаар албан бичгийг тус шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д заасан үр дагаврыг нэхэмжлэгчид тайлбарлан өгсөн болно.

 

     Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дїгээр зїйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон

                                                    ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зїйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, Хэнтий аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлээр үүссэн Хэнтий аймгийн Баянхутаг сумын Сонгуулийн хороонд холбогдох Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн № 01 дүгээр тогтоолын Монгол Ардын намын нэр бүхий 21 нэр дэвшигчидэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн захиргааны хэргийг хэрэгсэхгїй болгосугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 / далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                ШЇЇГЧ                               Б.МӨНХ-ЭРДЭНЭ