| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/01151/И |
| Дугаар | 320/ШШ2025/01064 |
| Огноо | 2025-09-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 320/ШШ2025/01064
| 2025 оны 09 сарын 22 өдөр | Дугаар 320/ШШ2025/01064 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ** сумын ** дугаар багийн ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, Э.Н
Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 320/2025/01151/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Э.Н нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бөгөөд тэтгэвэр тогтоолгохоор Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын байгууллагаас баримт бүрдүүлэх гэтэл нэхэмжлэгч Э.Н гийн хөдөлмөрийн дэвтэр олдоогүй. Хөвсгөл аймгийн Архивын тасгаас гарч ирсэн зарим тушаалууд дээр нь нэхэмжлэгч Э.Н гийн нэрийг Э.Н гэж буруу бичсэний улмаас нэхэмжлэгчийн улсад ажиллаж байсан жил тогтоогдохгүй байсан учир шүүхээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.
Э.Н нь Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад 1985 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд нормчин, барилгачнаар ажиллаж байсан. Мөн 1987 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс тус үйлдвэрийн Блокны цехэд 1990 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч Э.Н гийн зүгээс хуулийн дагуу надад олгосон итгэмжлэлийн хүрээнд хэргийн материалтай танилцаад түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өнөөдрийн шүүх хуралдаан дээр тодруулж оролцож байна.
Э.Н гийн Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Барилгын бригад болон Блокны цехэд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд барилгачин, нормчин, ажилчнаар тус тус ажиллаж байсан талаар тогтоолгох хүсэлтэй байна.
Нэхэмжлэгч Э.Н нь Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад ажиллаж байсан гэх 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 85 дугаартай тус бригадын даргын тушаал, 1986 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн 68 дугаартай тушаал, 1987 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 53 дугаартай тушаал, 1990 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 100 дугаартай тушаалууд архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас ирүүлсэн цалин хөлсний лавлагаа, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1А баримт болон гэрч **** нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс үзэж байна.
Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Барилгын бригадад надаас өөр Э.Н гэх нэртэй хүн ажиллаж байгаагүй гэж тайлбарласан. Э.Н жанцан гэж ямар учиртай нэр юм бэ, таныг ажил дээр чинь тэгж дууддаг байсан юм уу гэхэд тухайн үед гаргасан тушаалуудыг гардуулж, танилцуулж өгдөггүй байсан. Тиймээс би өөрөө Э.Н жанцан гэж бичигдсэн талаар мэдээгүй, хөдөлмөрийн дэвтэр дээр нэр маань зөв байдаг байсан учир мөн адил зөв бичигдсэн байх гэж бодсон гэж тайлбарлаж байсан.
1982 онд цэрэгт татагдаад 1985 оны 8 дугаар сард халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж эхэлсэн байдаг....гэв.
Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1985 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 85 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 68 дугаартай Барилгын ажилчид шинэчлэн томилох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1987 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 53 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1990 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсан Э.Н гийн цалингийн тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архивын *** өдрийн Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 0667 дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (хх-ийн 4-11, 22 дугаар тал)
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х гаас гэрч асуулгах тухай хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн байна. (хх-ийн 49-51 дүгээр тал)
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр *** нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн байна. (хх-ийн 52-55 дугаар тал)
Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 30/1125 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд (хх-ийн 29-34 дүгээр тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 30/1244 дугаартай албан бичиг, (хх-ийн 44 дүгээр тал)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 30/1245 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-11 (А) маягтын хуулбарууд зэргийг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 45-48 дугаар тал),
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Э.Н гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Э.Н гийн хөдөлмөрийн дэвтэр олдоогүй. Хөвсгөл аймгийн Архивын тасгаас гарч ирсэн зарим тушаалууд дээр нэхэмжлэгч Э.Н гийн нэрийг Э.Н гэж буруу бичсэн, мөн ажлаас гарсан тушаал байхгүй учраас шүүхэд хандсан.
Иймд Э.Н гийн Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Барилгын бригад болон Блокны цехэд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал барилгачин, нормчин, ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор тодруулсан байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Э.Н өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Э.Н нь Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Барилгын бригад болон Блокны цехэд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал барилгачин, нормчин, ажилчнаар ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1219 дугаартай Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсан Э.Н гийн 1987 оны 8 сар, 1988 оны 8 сар, 1989 оны 2 сараас 5 сар, 7 сараас 11 сар, 1990 оны 1 сараас 2 сарууд-ын цалингийн тодорхойлолт (хх-ийн 10 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1985 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ...Тушаах нь: ....9 сарын 01-ний өдрөөс эхлэн ** мужааны цехэд мужаанаар, ** өвсний грушикээр, Э.Н , ** нарыг барилгын 3 дугаар бригадад нормчноор тус тус томилсугай... гэх бичилттэй 85 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 4 дүгээр тал),
Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ...Тушаах нь: ....1. Барилгын 1, 2, 3, 4, дүгээр бригад, сантехникийн бригадад ажиллах ажилчдыг энэхүү тушаалын 1, 2, 3, 4, 5 дугаар хавсралтаар батлаж 7 сарын 01-ний өдрөөс шинэчлэн томилсугай... гэх бичилттэй 68 дугаартай Барилгын ажилчид шинэчлэн томилох тухай тушаалын 4 дүгээр хавсралтын 8 дэс дугаарт Э.Н *гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар (хх-ийн 5 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1987 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ...Тушаах нь: ....Барилгачин Э.Н ** барилгачнаас блокин цехийн ажилчнаар шилжүүлэн хийснээр нь хөлс олгосугай... гэх бичилттэй 53 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 6 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1990 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн ...Тушаах нь: ....1. НДҮ-ийн барилга нь үйлдвэрээс салж биеэ дааж ажиллах болсон тул хавсралтад заагдсан барилгачдыг 1 дүгээр сарын 4-нөөс ажлаас нь чөлөөлж НДҮ-ийн барилга конторын мэдэлд шилжүүлсүгэй... гэх бичилттэй 05 дугаартай Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын хавсралтын 21 дэс дугаарт Э.Н *** гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар (хх-ийн 7 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 30/1125 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбар, Э.Н гийн Ажилладаг гэх хэсэгт Нэгдэл дундын үйлдвэр, ажилд орсон он гэх хэсэгт 1985, эрхэлдэг ажил гэх хэсэгт Нормчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1985, оршдог сум, район гэх хэсэгт Мөрөн, Бүртгэгчийн нэр гэх хэсэгт **, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.09.18... гэх бичвэртэй ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 29-33 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 30/1245 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-11 (А) маягтын хуулбар, охин **** 1.Бүртгэсэн гэх хэсэгт Хөвсгөл аймаг Мөрөн сум, он, сар, өдөр гэх хэсэгт 1990.12.06 ...11. эцгийн гэх хэсэгт ***, ажилладаг байгууллага гэх хэсэгт: Нэгдэл дундын үйлдвэр, эрхэлдэг ажил гэх хэсэгт: слесарь, байнга оршин суугаа гэх хэсэгт: Хөвсгөл, сум, район: Мөрөн... гэх бичвэртэй ХААТР-11 (А) маягтын хуулбар, (хх-ийн 48 дугаар тал),
Гэрч ** ...Э.Н нь 1985 оны 8 дугаар сард Барилгын цэргийн ангиас халагдаж ирээд 1985 оны 9 дүгээр сард Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад барилгачин, нормчноор ажилд орсон. Би тухайн үед Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Барилгын даамал, инженер хийдэг байсан. Тухайн үед Нэгдэл дундын үйлдвэр нь Барилгын дөрвөн бригадтай байлаа. Барилгын бригадын дарга нь ***гэж залуу байсан бөгөөд одоо нас барчихсан. Би тухайн үед дөрвөн бригадынхаа даамал хийдэг байсан. Тэр үед нэг барилгын бригадад 20-25 хүн ажилладаг байсан.
Э.Н нь 1987 оны зун Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадаас блокны үйлдвэрт нормчноор шилжиж ажилласан. Тэрээр тус блокны үйлдвэртээ 1990 он хүртэл буюу блокны үйлдвэр тарах хүртэл ажилласан. Тухайн үед блокны үйлдвэрийг зохион бүтээж, санаачилсан хүн нь ** гэж инженер байсан. Бид нар Э.Н гэж дууддаг байсан. Түүний нэрийг тухайн үед Э.Н гэж бичдэг байсан. Тухайн үед Нэгдэл дундын үйлдвэрийн Ногоо бригадад Э.Н гэж өөр хүн байсан бөгөөд түүнийг бид ногооны Намхай гэж нэрлэдэг байсан юм. Харин манай барилгын бригадад ажиллаж байсан Э.Н г Барилгын Намхай гэж дуудан бид хооронд нь ялгадаг байсан. Нэгдэл дундын үйлдвэрийн ногооны бригадын Э.Н гийн овгийг нь санахгүй байна. Ямартай ч тухайн үед хоёр адилхан Э.Н гэдэг нэртэй хүн байсан. Гэхдээ ногооны *** гэж ялгаж дууддаг байсан гэв.... гэх мэдүүлэг,
Гэрч ** ...Намайг 1985 оны хавар Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ажилд орох үед Э.Н нь Нэгдэл дундын үйлдвэрийн Барилгын бригадад нормчин хийж байсан. Тэрээр 1985-1987 оны хооронд Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад нормчин хийж байгаад 1987 оноос блокин цех рүү шилжиж ажилласан. Тус блокин цехдээ хэдэн он хүртэл ажилласан болохыг нь мэдэхгүй байна. Тухайн үед Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт хоёр Намхай гэж хүн ажилладаг байсан. Барилгын бригадад нь Э.Н , харин Нэгдэл дундын үйлдвэрийн ногооны бригадад нь ногооны *** ажилладаг байсан. Э.Н нь 1987 оноос блокин цехэд ажиллаж байгаад буцаж Нэгдэл дундын үйлдвэрийн Барилгын бригаддаа ирж ажилласан. Э.Н бид хоёр нэг бригадад ажиллаж байсан бөгөөд шавар зуурна, барилгын материал зөөнө, мужаан хийнэ гээд бүх л зүйлийг хийдэг байсан. 1990 онд хувьчлал болж тус нэгдэл дундын үйлдвэр нь татан буугдаж хүн бүр хувь хувийн аж ахуйгаа эрхлэж эхэлсэн бөгөөд Э.Н нь 1990 он хүртэл буюу үйлдвэр тарах хүртэл ажилласан. Бид нар бол Намхай гэж дууддаг байсан. Бүтэн нэрийг нь хэн гэдэг байсан болохыг нь мэдэхгүй байна гэв.... гэх мэдүүлэг (хх-ийн 52-53, 54-55 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд Э.Н гийн Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Барилгын бригад болон Блокны цехэд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал барилгачин, нормчин, ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Э.Н нь овог, эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл бүртгэгдээгүй болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ** дугаартай албан бичгээр ирүүлсэн Иргэн Э.Н /***/-ийн овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэр өөрчилсөн бүртгэл бүртгэгдээгүй байна. гэх бичилттэй албан бичиг (хх-ийн 44 дүгээр тал)-ээр тогтоогдов.
Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1985 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ...Тушаах нь: ....9 сарын 01-ний өдрөөс эхлэн ** мужааны цехэд мужаанаар, *** өвсний грушикээр, Э.Н , *** нарыг барилгын 3 дугаар бригадад нормчноор тус тус томилсугай... гэх бичилттэй 85 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 4 дүгээр тал), Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн **** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбар, Э.Н гийн Ажилладаг гэх хэсэгт Нэгдэл дундын үйлдвэр, ажилд орсон он гэх хэсэгт 1985, эрхэлдэг ажил гэх хэсэгт ***, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1985, оршдог сум, район гэх хэсэгт Мөрөн, Бүртгэгчийн нэр гэх хэсэгт ***, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.09.18... гэх бичвэртэй ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 29-33 дугаар тал), Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 30/1245 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-11 (А) маягтын хуулбар, охин Намхайгийн Батчимэгийн 1.Бүртгэсэн гэх хэсэгт Хөвсгөл аймаг Мөрөн сум, он, сар, өдөр гэх хэсэгт 1990.12.06 ...11. эцгийн гэх хэсэгт ***, ажилладаг байгууллага гэх хэсэгт: Нэгдэл дундын үйлдвэр, эрхэлдэг ажил гэх хэсэгт: слесарь, байнга оршин суугаа гэх хэсэгт: Хөвсгөл, сум, район: Мөрөн... гэх бичвэртэй ХААТР-11 (А) маягтын хуулбар, (хх-ийн 48 дугаар тал) зэрэг баримтуудыг харьцуулан үнэлж Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 68 дугаартай Барилгын ажилчид шинэчлэн томилох тухай тушаалын 4 дүгээр хавсралт, Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1987 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 53 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1990 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаартай Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын хавсралт зэрэгт бичигдсэн Э.Н **гэх бичилт нь нэхэмжлэгчийн ажилласан жилд хамааралтай нотлох баримт гэж үзэн үнэлсэн болохыг дурдав.
Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 7474 дугаартай Э.Н БХЯ-ны сайдын 1982.06.08-ны өдрийн ** дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1982.06.21-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 182 дугаар ангид алба хааж, БЦЕГ-ын даргын 1985.08.03-ны өдрийн 292 дугаар тушаалаар *** дугаарын цэргийн батлахтай халагдсан. /СХ-1, ХН-1208, ХУ-81/ гэх бичилттэй хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа хавтаст хэрэгт авагдсан болно. (хх-ийн 40 дүгээр тал)
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Н.Э Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Барилгын бригад болон Блокны цехэд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал барилгачин, нормчин, ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Н гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ