Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 320/ШШ2025/01065

 

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 320/ШШ2025/01065

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                           

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *******сумын *** дугаар багт оршин суух, М.Э

Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 320/2025/01013/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Э  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч М.Э  шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1971 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн. 1979 онд тус сумынхаа 8 жилийн сургуульд 1 дүгээр ангид суралцаж 8 дугаар анги төгсөөд, 1989 онд Хөвсгөл аймгийн Хатгал хотын 10 жилийн дунд сургуулийг 10 дугаар анги төгссөн.

Сургуулиа төгсөөд Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн авто сургуульд жолоочоор суралцаж 1990 онд төгссөн. 1990 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаад 1992 оны 7 дугаар сарын 25-ны өдөр цэргээс халагдаж ирсэн. Түүнээс хойш Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багт Хөгжил ХК байх үед малчин байсан. 1996 онд эхнэр авч хувиараа мал маллаж одоог хүртэл хувийн малаа маллаж байгаа.

Иймд миний Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил ХК-д 1993 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү.

Миний ажилласан жилийн баримтууд бүрдэхгүй, дутуу байгаа учраас байгаа баримтаараа ажилласан жилээ тогтоолгоё. Дараа нэмж баримт гарч ирвэл шүүхэд дахин хандана. Ээж, ах хоёртойгоо хамт маллаж байсан. Миний ахын нэрийг *** гэдэг...гэв.

 

Нэхэмжлэгчээс Хөгжил ББХ компанийн бүх гишүүдийн хурлын материал 1993 оны 04 сарын 23-ны өдөр гэх бичилттэй архивын хуулбар, тус баримтын хавсралтын хуулбар, 689453 дугаартай М.Э ын цэргийн батлахын хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 26-05/1626 дугаартай төв архивын лавлагаа, 0846980 дугаартай М.Э ын нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, (хх-ийн 4-11 дүгээр тал)

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр ** нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн байна. (хх-ийн 59-62 дугаар тал)

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 30/984 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд (хх-ийн 28-31 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Архивын хэлтэсийн 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 11/561 дугаартай албан бичиг, (хх-ийн 27 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 3/270 дугаартай албан бичиг, (хх-ийн 32 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 30/1003 дугаартай албан бичиг, (хх-ийн 33 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 3/304 дугаартай албан бичиг,

Хөвсгөл аймгийн Архивын хэлтэсийн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 11/666 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаартай Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн хувьчлах тухай тогтоолын архивын хуулбар зэргийг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 56-57 дугаар тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч М.Э  дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Тэтгэвэрт орохоор баримтаа бүрдүүлж байгаа.

Иймд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил ХК-д 1993 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч М.Э  өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч М.Э  нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил ХК-д 1993 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл Алаг-Эрдэнэ сумын Хөгжил ББХ компанийн бүх гишүүдийн хурлын материал 1993 оны 4 дүгээр сарын 23 гэх бичвэртэй баримтын хавсралтад М.Э  гэх бичвэртэй хавсралтын архивын хуулбар, (хх-ийн 4-5 дугаар тал)

Гэрч ****** ...Би Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд малын эмчээр 1985 онд анх ажилд орж байсан. Тухайн үед М.Э  нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуульд сурагч байсан юм. Тэрээр 1989 онд арван жилийн сургуулиа төгсөөд хугацаат цэргийн албанд 1990-1992 оны хооронд явсан. 1992 онд цэргийн алба хааж ирээд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил ББХ компанид малчнаар ажилд орсон.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэл нь 1992 оны намар Хөгжил ББХ компани болж өөрчлөгдсөн. М.Э  нь Хөгжил нэгдлийг Хөгжил ББХ компани болж өөрчлөгдсөний дараа тус компанид малчнаар ажилд орсон. Би тухайн үед Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд малын эмчээр ажилаж байгаад Хөгжил ББХ компани болж өөрчлөгдөх үед тус компанийн малын эмчээр үргэлжлүүлэн ажилласан юм. Хөгжил ББХ компани нь 1992-1997 он хүртэл үйл ажиллагаа явуулсан. Үйл ажиллагаа явуулж байх үедээ Хөгжил ББХ компани нь бүх гишүүдийн хурлыг жилдээ 2-3 удаа хуралддаг байсан. Тус хурлуудад М.Э  нь төрсөн ах Далайбаатартайгаа хамт ирж хуралд суун бүх гишүүдийн хуралд оролцдог байсан юм.... гэх мэдүүлэг,

Гэрч ****** ...М.Э  нь 1992 оны 8 дугаар сард цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил ББХ компанид малчнаар ажилд орсон. Хөгжил ББХ компань нь 1995 оны 3 дугаар сард тарсан. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэл нь 1992 оны 8 дугаар сард татан буугдаад **** болж өөрчлөгдсөн бөгөөд 1992 оны 9 сараас хойш Хөгжил ББХ компани нь компанийн гишүүд бидэнд цалин хөлс гэж олгодоггүй байсан. Тус компани нь бидний малын түүхий эд, ноос ноолуурыг авдаг, компанийн гишүүдэд гурил будаа л өгдөг байсан.... гэх мэдүүлэг (хх-ийн 59-62 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд М.Э ын Хөвсгөл аймгийн *****-д 1993 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

М.Э т холбогдох ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1992-1993 оны тушаал, Хөгжил ББХкомпанийн баримт тус тус манай архивд шилжиж ирээгүй тул М.Э т холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй 11/561 дугаар албан бичиг (хх-ийн 27 дугаар тал), Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Тус байгууллагын архивт хадгалагдаж буй Хөгжил нэгдлийн цалин хөлсний 1992 оны 70 дугаар дансанд ****** холбогдох цалин хөлсний баримт байхгүй тул лавлагаа гаргаж өгөх боломжгүй бөгөөд тус байгууллагын архивт Хөгжил нэгдлийн 1993 оны цалин хөлсний баримт байхгүй болно. гэх бичилттэй 3/304 дугаартай албан бичиг (хх-ийн 54 дүгээр тал)

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Тус байгууллагын архивт Хөгжил ББХ компанийн 1993-1994 онуудын баримт байхгүй болно. гэх бичилттэй 3/305 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно.

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 30/984 дугаартай албан бичгээр ирүүлсэн М.Э ын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд (хх-ийн 28-31 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 11/666 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаартай Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн хувьчлах тухай тогтоолын архивын хуулбар, (хх-ийн 56-57 дугаар тал)

Нэхэмжлэгч М.Э  нь 1995 оноос 2000 он, 2012 оноос 2018 онуудын хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх №1701000094, №17484568 дугаартай баталгаажилтын хуудасны хуулбар тус тус хавтаст хэрэгт авагдсан болно. (хх-ийн 10-11 дүгээр тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М.Э  (******)-ын Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил ХК-д 1993 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч М.Э ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      С.ОЮУНЖАРГАЛ