Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 784

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.А-д холбогдох эрүүгийн 1806026250776 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н.А.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Нарантуяагийн А нь 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Хэрлэнболдыг зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

       

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтанд хохирогч М.Хэрлэнболдын: “...2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Найзууд караокед найз Өсөхбаатар, Мэндбаяр нартай уулзаад архи авч ууж суусан. ...Тамхи дуусаад бараг шөнийн 04 цагийн орчим тамхинд гарсан. ...Буцаад караоке руу явсан. Үүдэнд очих үед баарны гадна 6-7 залуу хоорондоо зодолдож байсан. ...Найз Өсөхбаатарын нуруу руу танихгүй залуу цохиод авсан. Манай найз зугтаасан. Тухайн залуу над руу дөхөж ирээд намайг заамдаж аваад миний нүүр рүү хоёр удаа цохисон. Би хойшоогоо ухрахад шатанд тээглээд газар унасан. ...Би босоод ухраад холдоход хажуу талд чулуу барьсан гар харагдсан. Хүн цохичихож магадгүй гэж бодоод түлхээд нүүр рүү харахад нүүр нь хавдсан залуу миний гарнаас татаад чулуугаар миний нүүр рүү цохисон. ...Тухайн залуугийн чулуугаар цохисноос болоод зүүн нүд хөхөрч хавдаж хөмсөг сэтэрсэн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-22-23/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Мөнхбатын: “...Тухайн өдөр би ууж байгаад нилээн муудсан байсан. Караоке хаалаа гэхээр нь би гарч текэн дээр очиж тооцоо хийсэн. Би гарч такси барих санаатай гарахад үүдэн дээр хүмүүс муудалцаад байсан. ...Зам руу бид нар алхаад такси барих гэхэд араас нэг залуу янхан дагуулчихаад ямар том пизда вэ гэхээр нь би эргэж очоод тэр залууд чи миний эхнэрийг янхандаж байхыг хаана харсан пизда вэ гээд хэрэлдэж муудалцсан. ...Найз А хүрч ирээд зууралдаж байсан залуучуудыг надаас салгасан. Нэг мэдэхэд цагдаа сэргийлэх дуудлаа гэхээр нь би зугтаагаад гэр рүүгээ харьчихсан. ...Муудалцаж байх үед А нэг залууг цохьчих шиг болсон намайг цохьчихлоо гээд нэг хүн орилоод байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-25/,

 

Мөрдөн байцаалтанд Н.Аын яллагдагчаар: “...2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр найз Мөнхбатын гэрт найз эмэгтэй Түвшинжаргалын хамт очсон. ...Караоке орж дуулахаар болоод бид нар Мөнхбатын гэрийнх нь ойролцоо байдаг Чингис нэртэй караокед 00 цаг өнгөрч байхад орсон. Дуулж сууж байгаад 03 цагийн үед тухайн газраас гарсан. Найз бүсгүйгээ таксинд суулгах гээд гар өргөөд зогсож байтал Мөнхбатын эхнэр Урнаа ирээд найз чинь хүнтэй муудалцаад байна, очоод салгаад өгөөч гэхээр нь ...баарны үүд рүү яваад очиход Мөнхбат 2-3 залуутай муудалцаад нэг залуутай нь барилцаад зогсож байсан. Би тэр хоёрыг салгасан. Нэг залуу над руу тулаад ороод ирэхээр нь би тэр залууг цохьчихоод Мөнхбатыг аваад зам руу такси барих гээд чирээд явж байхад Мөнхбат зам гараад гүйгээд явчихсан. Тэр үед цагдаа ирээд намайг бариад дүүргийн цагдаа дээр авчраад “маргааш ир” гээд явуулсан. Тухайн үед би согтуу байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хэрлэнболдын нүд хөхөрч хавдсан байсан. Хэрлэнболдын биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-41-42/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн №3782 тоот:

1. М.Хэрлэнболдын биед зүүн хөмсөгт шарх, хөмсөг, нүд орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ч.Эрдэмболор гэсэн дүгнэлт /хх-32/,

 

Н.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-27/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28/,

Хохирлын баримтууд /хх-36-39/ зэрэг болно.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.А: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэж мэдүүлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

I. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Нарантуяагийн А нь 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт М.Хэрлэнболдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтанд хохирогч М.Хэрлэнболдын: “...Тухайн нэг залуу над руу дөхөж ирээд намайг заамдаж аваад миний нүүр рүү хоёр удаа цохисон. Би хойшоогоо ухрахад шатанд тээглээд газар унасан. ...Би босоод ухраад холдоход хажуу талд чулуу барьсан гар харагдсан. Хүн цохьчихож магадгүй гэж бодоод түлхээд нүүр рүү харахад нүүр нь хавдсан залуу миний гарнаас татаад чулуугаар миний нүүр рүү цохисон. ...Тухайн залуугийн чулуугаар цохисноос болоод зүүн нүд хөхөрч хавдаж хөмсөг сэтэрсэн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-22-23/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Мөнхбатын: “...Зам руу бид нар алхаад такси барих гэхэд араас нэг залуу “янхан дагуулчихаад ямар том пизда вэ” гэхээр нь би эргэж очоод тэр залууд “чи миний эхнэрийг янхандаж байхыг хаана харсан пизда вэ” гээд хэрэлдэж муудалцсан. ...Найз А хүрч ирээд зууралдаж байсан залуучуудыг надаас салгасан. Нэг мэдэхэд цагдаа сэргийлэх дуудлаа гэхээр нь би зугтаагаад гэр рүүгээ харьчихсан. ...Муудалцаж байх үед А нэг залууг цохьчих шиг болсон намайг цохьчихлоо гээд нэг хүн орилоод байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-25/,

 

Мөрдөн байцаалтанд Н.Аын яллагдагчаар: “...Нэг залуу над руу тулаад ороод ирэхээр нь би тэр залууг цохьчихоод Мөнхбатыг аваад зам руу такси барих гээд чирээд явж байхад Мөнхбат зам гараад гүйгээд явчихсан. Тэр үед цагдаа ирээд намайг бариад дүүргийн цагдаа дээр авчраад “маргааш ир” гээд явуулсан. Тухайн үед би согтуу байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хэрлэнболдын нүд хөхөрч хавдсан байсан. Хэрлэнболдын биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-41-42/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн №3782 тоот: М.Хэрлэнболдын биед зүүн хөмсөгт шарх, хөмсөг, нүд орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-32/ зэргээр нотлогдон тогтоогдов.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 (дөрвөн зуун жар) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 (дөрвөн зуун жаран мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах,

Шүүгдэгч Н.А нь улсын яллагчийн саналаар оногдуулсан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцэхгүй гэсэн саналыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн, хохирогч М.Хэрлэнболд мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалтай танилцахдаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг хүлээн авч шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

III. Бусад асуудлаар:

 

Эрүүгийн 1806026250776 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Н.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.А-г 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.А-д оногдуулсан 460.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар Н.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ОЛЗОД