2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/08191

 

 

 

 

 

 

 

 2025         10          01

      191/ШШ2025/08191

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******лол, *******, *******ны *******т байрлах “*******” ББСБ /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,  

 

 Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ийн /рд:/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн П. нь "" банк бус санхүүгийн байгууллагатай 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дугаар "Цахим зээлийн эрхийн гэрээ"-г цахимаар байгуулан, улмаар 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 150,000/Нэг зуун тавин мянга/ төгрөгийн цахим зээл авсан. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монгол банкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны дугаар тушаалаар баталсан "Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, зэлийн хүүгийн хэмжээг болох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал"-ын дагуу бодсон.

Зээлдэгчтэй зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг хийлгэх зорилгоор бүртгэлтэй дугаарын утсаар холбогдоход: "Бүртгэлтэй дугаарынхаа дуудлагыг авдаггүй, яваандаа дугаартай утаснууд нь бүгд ашиглалтад байхгүй болсон" гэх мэт байдлаар зээлийн хугацаа хэтрэлтэд хүрсэн байна.

Мөн зээлдэгчийн бүртгэлд өгсөн хаягийн дагуу Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Одоогоор зээлдэгчийн хаа байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.         Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх3/, итгэмжлэл /хх13/, цахим зээлийн эрх нээх гэрээ /хх5-7/, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх8/,зээлдэгчтэй холбоо барьсан тэмдэглэл /хх9/, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025.08.21-ны өдрийн шүүгчийн захирамж, /хх10-12/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.       Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж  шийдвэрлэв.

 

2.       Нэхэмжлэгч “*******” ББСБ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх П.ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3.       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

4.       Нэхэмжлэлд дурдсанаар зээлийн гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчаар оролцох этгээдийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

5.       Нэхэмжлэгч “*******” ББСБ нь ******* *******нд оршин байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /хх3/

 

.       Нэхэмжлэлд дурдсан П. /рд:/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нэхэмжлэгч “*******” ББСБ болон П. нарын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр  байгуулагдсан зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна. /хх5-7/

 

7.         Уг гэрээний хуулбар баримтад П.ын хаяг дурдагдаагүй байна.

 

7.1.      Улмаар нэхэмжлэгч нь П.д холбогдуулан төлбөр гаргуулах нэхэмжлэлийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргажээ.

7.2.      Уг шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 197/ШЗ2025/ дүгээр захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /хх10-12/

 

7.3.      Улмаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШЗ2025/ дүгээр захирамжаар Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас П.ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг шаардан гаргуулсан.

 

7.4.      Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас П. нь , , , , , хаягт оршин суудаг тухай лавлагааг ирүүлсэн.

 

7.       Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх  П.ыг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг түүний оршин сууж байсан гэх хаягийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

8.       Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

1.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар , , , , *******, 2 давхар, 201 тоот хаягт оршин сууж байгаа гэх *******ийн /рд:/-ыг  эрэн сурвалжилсугай. 

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар *******ийн /рд:/-ын оршин суух хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч “*******” ББСБ, түүний төлөөлөгч П. /утас:, /-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 0 дугаар зүйлийн 0.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД