| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/07035/И |
| Дугаар | 191/ШШ2025/07921 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/07921
| 2025 09 24 | 191/ШШ2025/07921 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г ХК хүсэлттэй,
Д.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нарангэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* овогтой ******* /РД:*******/ нь 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ******* *******тай R170021018 дугаартай, зээлийн зээлийн гэрээ байгуулж, 18,800,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагч Д.*******аас ******* *******ны зүгээс зээлийн төлөлттэй холбоотойгоор, Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд, 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөр хариуцагчаас 9,634,431.27 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч, 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 320/Ш32025/02491 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч нь нэхэмжлэлд заасан хаягт бүртгэлгүй оршин суудаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болно.
Иймд хариуцагч ******* овогтой *******ыг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.
2. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хүү тооцооллын хүснэгт, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн R170021018 тоот Харилцагчид бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ-R170021018 дугаартай дижитал зээлийн гэрээ, уг гэрээний хавсралт, харилцагчаар бүртгүүлэх хүсэлт, Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 320/ШЗ2025/02491 дугаартай захирамжийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
3. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Д.*******ы оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүхийн мэдэгдэх хуудас зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд Д.*******ыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2. ******* ******* ХК болон Д.******* нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр R170021018 тоот Харилцагчид бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ-R170021018 дугаартай дижитал зээлийн гэрээ тус тус байгуулагджээ.
3. Дээрх гэрээний үүргийг шаардахаар нэхэмжлэгч нь Д.*******ы оршин суух 0 тоот хаягийн дагуу шүүхэд хандсан ба Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 320/ШЗ2025/02491 дугаартай захирамжаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдсон гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.*******ы оршин суугаа газрын хаягийн талаарх лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахад 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн лавлагаагаар 0 тоот хаяг гарч ирсний дагуу тус шүүхээс мэдэгдэх хуудас хүргүүлэхэд 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр эзэнгүй байна гэх баталгаат шуудангийн буцаалт, уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх хорооны тодорхойлолт ирсэн байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Харилцагчид бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх гэрээ, Дижитал зээлийн гэрээ-ний үүргийг шаардах нэхэмжлэлд Д.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.
6. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн этгээдийг эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Д.*******ы оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батчулуун нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан Боржгон овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.*******г эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгаж, цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч ******* ******* ХК /утас: *******, *******/-д мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ