Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/04287

 

 

 

 

 

2025 04 10

197/ШШ2025/04287

 

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-** Стадион Оргил-** Х цамхагт байрлах хаягтай, Х, ХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, Зүүн баян уул ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, Б овогт П  Н /РД: **********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 12.658.421,08 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

Нэхэмжлэгч Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Зээлдэгч П.Н нь Х ХК-ийн СБ Их тойруу тооцооны төвтэй 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр №ЗГ/**********тоот зээлийн гэрээ байгуулж 9,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээл авч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор №БГХ******** тоот барьцааны гэрээг байгуулсан. Зээлдэгчийн хүсэлтээр №ЗГ/******* тоот зээлийн гэрээнд 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр №ЗГ/*********** тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 30 сар гэснийг Зээлийн гэрээний хугацаа 33 сар гэж өөрчилсөн.

2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №ЗГ/**********-2 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 30 сар гэснийг Зээлийн гэрээний хугацаа 36 сар гэж тус тус өөрчилсөн.

Зээлдэгч П.Н нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар №3************1 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 1,323,098.99 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,040,829.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,249.87 төгрөг, нийт 3,365,178.41 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч П.Н нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар №ЗГ/********* тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 7,676,901.01 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,307,176.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 627,343.73 төгрөг, нийт 12,611,421.08 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч П.Н нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.

Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалтуудыг үндэслэн зээлдэгч П.Наас №ЗГ/******* тоот зээлийн гэрээний үүрэг 12.611,421.08 төгрөг, нотариатын зардал 47,000 төгрөг нийт 12,658,421.08 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: ...Зээлдэгч П.Н нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар №ЗГ/********* тоот зээлийн гэрээний ******** үндсэн зээлийн төлбөрт 7,676,901.01 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,307,176.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 627,343.73 төгрөг, нийт 12,611,421.08 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч П.Н нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.

Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалтуудыг үндэслэн зээлдэгч П.Наас №ЗГ/*********** тоот зээлийн гэрээний үүрэг 12.611,421.08 төгрөг, нотариатын зардал 47,000 төгрөг нийт 12,658,421.08 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. гэж тодорхойлжээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хариуцагч П.Нт холбогдох иргэний хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр үүсгэн мөн өдөр Монгол шуудан ХК-аар нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн оршин суух хаягаар хүргүүлсэн ба Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, Зүүн баян уул ** дугаар гудамж, ** тоотод хариуцагч болох П.Нт хүргүүлсэн байна. Мөн нэхэмжлэгчийн тодорхойлсон гар утасны дугаар руу шүүх хуралдааны зар болон шүүхэд хүрэлцэн ирэх талаар мэдэгдсэн боловч эх гэх хүн нь дамжуулаад хэлье гэсэн байна.

3. Хувь хүн, хуулийн этгээдийн шудрагаар олж авсан эд хөрөнгийг олон улс болон үндэсний эрх зүйд дараах байдлаар хамгаалсан байна. Үүнд: НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал (1948 он)-ын 8-р зүйлд Хууль ёсны эрх нь зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэгч нь эрхээ сэргээх, Мөн Хүний эрхийг хамгаалах Европын конвенц (1950 он)-ийн 6-р зүйлд Шүүхэд нэхэмжлэл гаргах, шударга шүүхийн өмнө тэгш эрхтэй байх эрхийг баталгаажуулсан. Хүний эрхийг хамгаалах Европын конвенцын 1-р нэмэлт протокол (1952 он)-ын 1-р зүйлд "Хүн бүр өөрийн эд хөрөнгөө тайван эдлэх эрхтэй. Хэн ч өөрийн өмчөөс дур мэдэн салгагдах ёсгүй, зөвхөн нийтийн ашиг сонирхолд нийцсэн, хуулийн дагуу нөхөн төлбөртэйгээр өмчийг хураан авч болно. гэж тус тус заасан.

Монгол Улсын Үндсэн хуульд өчлөх эрхийг хамгаалахдаа Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т Хүн хууль ёсоор олж авсан өмчөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй., 16.4-т Хувийн өмчийг хууль бусаар хураах, хязгаарлахыг хориглоно., 5 дугаар зүйлийн 5.2-т Монгол Улсад төр, нийтийн болон хувийн өмчийг хүлээн зөвшөөрнө. 5.3-т Өмчлөх эрхийг хуулиар хамгаална., 16.10-т Иргэн, хуулийн этгээд гэрээ хийх, эдийн засгийн аливаа үйл ажиллагаа явуулах эрхтэй., 16.14-т Иргэн шүүхэд нэхэмжлэл гаргаж, эрхээ хамгаалуулах эрхтэй. гэж нэхэмжлэгчийн эрхийг тодорхойлсон байна.

Хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 754.1-т Шүүх энэ хуулийн 77.2-т заасны дагуу мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол хариуцагч иргэний болон хуулийн этгээдийн бүртгэлийн дугаарыг, эсхүл регистрийн дугаарыг мэдээлсэн нэхэмжлэлийн тухайд албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг шүүх санаачилгаараа хийнэ. гэж заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийг хүргүүлсэн байх ба шүүх хуралдааны товыг мэдэгдсэн мөн утсаар ярьсан тэмдэглэлээр хариуцагч П.Нт нь шүүхэд иргэний хэрэг үүссэн талаар мэдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

Хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдлэх боломжоор шүүх бүрэн хангасан байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.1-т Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ., 754.2-т Энэ хуулийн 754.1-д заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагаас тодруулж ирүүлсэн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний, ... үндэсний цахим шуудангийн хаягаар , ...холбогдсон цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээнэ., 754.3-т Энэ хуулийн 754.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ., 754.4-т Энэ хуулийн 754.2, 754.3-т заасны дагуу цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцно. гэж заасныг тус тус үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

4. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь нэхэмжлэх хаяг тодоруулсан болон хүргүүлсэн нотлох баримтууд,

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан бөгөөд зээлдэгч тал болох П.Н нь 12.658.421,08 төгрөгний зээлийн эргэн төлөлт үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх ба хариуцагч нь дээрх төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

6. Иймд Х ХК-ийн гаргасан хариуцагч П.Нт холбогдох 12.658.421,08 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. 

7. Нэхэмжлэгч нь хуульд заасан иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байна.

8. Нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 217.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Боржигон овогт П-н Н /РД: ***********/-аас 12.658.421,08 төгрөгийг гаргуулж, Х ХКолгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 217.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ