Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 197/ШШ2025/05227

 

 

 

 

 

2025 05 01

197/ШШ2025/05227

 

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, С.Шаравын гудамж ** байр, ** тоотод оршин суух, Н овогтой Б /РД: *********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, оршин суух хаягтай, НШШГГ /РД: **********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээлгэх тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэлгэрзаяа,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбардаа: ...2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ц.Э гэх хүнтэй гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Баянгол дүүргийн ** дугаар хороолол, ** дугаар хороо, ** дүгээр байрны ** тоот **мк, ** өрөө орон сууцыг 66,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Худалдан авах үед уг орон сууц нь А ХХК-ийн Х ХК-иас авсан зээлийн барьцаанд бүртгэлтэй байсан бөгөөд өмчлөгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрийн Хны харилцах данснаас 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 56,378,794 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн. Энэхүү төлбөрийг нэхэмжлэгч Н.Б зээл авч өөрт байсан мөнгөө нэмээд тухайн орон сууцны өр төлбөрийг нь төлсөн. Зээл авсан болохыг нотлох дансны хуулга хэргийн материалд байгаа. Худалдан авсан орон сууцаа шилжүүлэн авахаар Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхээр хүсэлт өгсөн боловч улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан. Татгалзсан үндэслэл нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгүүдээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байсан. Үүний дараа нэхэмжлэгч Н.Б Америкийн нэгдсэн улс руу явсан. Нэхэмжлэгч Н.Б миний найз бөгөөд тухайн үед надаас маргаан бүхий орон сууцыг худалдан авах талаараа хэлж нөхцөл байдлыг тайлбарласан. Миний зүгээс банкны барьцаанаас чөлөөлөх бичиг хийлгээд, шийдвэр гүйцэтгэгчтэйгээ тохиролцоод шийдвэр гүйцэтгэгч болно гэвэл худалдан авч болдог талаар хэлсэн. Тухайн үед н.Г шийдвэр гүйцэтгэгч байсан. н.Г гэх шийдвэр гүйцэтгэгчийн ажлын байран дээр Н.Б, Ц.Э бид гурав ороод энэ орон сууцыг Н.Б худалдаж авч байгаа бөгөөд төлбөрийг нь өмчлөгчийн барьцааны гэрээний төлбөрт өгвөл дараа нь танайх чөлөөлж өгөх боломжтой юу? Асуудалгүй юу гэхэд н.Г асуудал байхгүй ээ. Төлөөд гэрээг нь байгуулаад аваад ир. Бид нар ахлахад үзүүлээд чөлөөлөөд өгнө гэж хэлсэн. Иймд бид н.Г болон бусад хүмүүстэй тохиролцсоны дагуу мөнгийг нь шилжүүлээд гэрээгээ байгуулаад очиход н.Г сэргээхээр төлөвлөөд, ахлах нь татгалзсан. Татгалзсан шалтгаан нь Ц.Э гэх хүн дахиад өөр хүмүүст өртэй байгаа. Тийм учраас захиран зарцуулах эрхийг нь сэргээх боломжгүй, энэ төлбөрт нь хурааж аваад дахиад ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзсэн. Ийм учраас тухайн үед захиран зарцуулах эрхийг сэргээлгэж чадаагүй. Нэхэмжлэгч Н.Б өөрөө Америкийн нэгдсэн улс руу гэр бүлээрээ явчихсан. 2024 онд ирэхдээ надад итгэмжлэл хийж өгсөн бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол улсад байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж байгаа төлбөр авах ажиллагаатай холбоотой асуудал дээр үнэлгээтэй холбоотой маргаан өрнөж байсан. Энэ маргааныг нь дууссаны дараа шүүхэд нэхэмжлэлээ гаргая гээд энэ нэхэмжлэлээ шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч Н.Б-н хувьд хуульд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээнд заасны дагуу болон Иргэний хуулийн 112, 134 дүгээр зүйлд зааснаар төлбөрөө төлчихсөн, төлбөрийн маргаангүй. Иймд бидний зүгээс төлбөрөө төлөөд уг орон сууцны өмчлөгч болсон гэж үзэж байгаа ч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас захиран зарцуулах эрх түдгэлзүүлсний улмаас өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа. Маргаан бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн шүүхийн шийдвэр байхгүй бөгөөд цор ганц шүүхийн шийдвэр нь Х ХК-тай байгуулсан барьцааны гэрээний дагуу байсан бөгөөд биелэгдээд дуусгавар болсон. Х ХК-ийн зүгээс гэрээний төлбөр төлөгдчихсөн учраас уг орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээж өгнө үү гэсэн үүргийн албан бичгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагат өгсөн. Хариуцагч байгууллага 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хураах тогтоол үйлдсэн байдаг. Уг тогтоол үйлдэх үед н.Э гэх хүнээс тайлбар мэдүүлэг авсан байдаг. н.Эын зүгээс уг орон сууцыг Н.Б гэх хүнд зарчихсан. Тиймээс үнийн санал өгөх боломжгүй гэх утгатай мэдүүлгийг 2 удаа өгсөн байдаг. 2022 оны 12 дугаар сарын 28-нд битүүмжлэх тогтоол үйлдсэн байдаг. Иймд маргаан бүхий орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээж, битүүмжлэлээс чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: н.Э гэх хүнтэй холбоотой шүүхийн шийдвэр 2015 онд гарсан. Манайхаас Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсээс лавлахад Х ХК-тай гэрээтэй байна гэсэн. 2021 онд Х ХК-иас барьцаатай гэрээ дууссан гэсэн учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлж явуулаад төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгө хэлбэрээр гаргуулж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөлийн эд хөрөнгийг хурааж битүүмжлэн хураагаад ажиллагааг явуулсан. Үнийн санал асуухад үнийн санал хэлэхээс татгалзсан учир төлбөр авагч талаас хөндлөнгийн шинжээч томилоод үнэлгээ гарсан байсан. Үнэлгээ гараад 2024 оны 11 дүгээр сард үнэлгээнд гомдол гаргаж Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гомдлыг хангахгүй шийдсэн байдаг. Дээд шүүхэд хандаж тогтоол гарсан бөгөөд 1 дүгээр сард тогтоолыг гардаж аваад дуудлага худалдааг үргэлжлүүлэн 2025 оны 3 дугаар сард үнэлгээчний тогтоосон үнэлгээгээр дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй. Тус оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 2 дахь дуудлага худалдаагаар 125,000,000 төгрөгөөр худалдан борлуулагдсан байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: ...2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ц.Э гэх хүнтэй гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Баянгол дүүргийн ** дугаар хороолол, ** дугаар хороо, ** дүгээр байрны ** тоот **мк, 2 өрөө орон сууцыг 66,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. 2022 оны 12 дугаар сарын 28-нд битүүмжлэх тогтоол үйлдсэн байдаг. Иймд маргаан бүхий орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээж, битүүмжлэлээс чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. гэв.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ: ...2021 онд Х ХК-иас барьцаатай гэрээ дууссан гэсэн учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлж явуулаад төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгө хэлбэрээр гаргуулж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөлийн эд хөрөнгийг хурааж битүүмжлэн хураагаад ажиллагааг явуулсан. Үнийн санал асуухад үнийн санал хэлэхээс татгалзсан учир төлбөр авагч талаас хөндлөнгийн шинжээч томилоод үнэлгээ гарсан байсан. Үнэлгээ гараад 2024 оны 11 дүгээр сард үнэлгээнд гомдол гаргаж Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гомдлыг хангахгүй шийдсэн байдаг. Дээд шүүхэд хандаж тогтоол гарсан бөгөөд 1 дүгээр сард тогтоолыг гардаж аваад дуудлага худалдааг үргэлжлүүлэн 2025 оны 3 дугаар сард үнэлгээчний тогтоосон үнэлгээгээр дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй. Тус оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 2 дахь дуудлага худалдаагаар 125,000,000 төгрөгөөр худалдан борлуулагдсан байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэсэн хариу тайлбар гаргасан байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ***** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 20215 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн ***** дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 386 тоот тогтоолоор хариуцагч Ц.Эоос 42.281.426 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 369.357 төгрөгийг гаргуулж ЭЖ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

6. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны ****** дугаартай албан бичиг, *****1 дугаартай эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг үндэслэн Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байрны ** тоот Ү-*********дугаартай орон сууцыг Нийслэлийн Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, тусгай тэмдэглэл хийжээ.

7. Нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ц.Э гэх хүнтэй гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Баянгол дүүргийн ** дугаар хороолол, ** дугаар хороо, ** дүгээр байрны ** тоот **мк, 2 өрөө орон сууцыг 66,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Иймд маргаан бүхий орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээж, битүүмжлэлээс чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасан байна.

8. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасан байна.

9. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно. 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. гэж заасан ба нэхэмжлэгч нь хуульд заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн байна.

10. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаартай, Баянгол дүүргийн ** дугаар хороолол, ** дугаар хороо, ** дүгээр байрны ** тоот **мк, 2 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг сэргээж, битүүмжлэлээс чөлөөлж өгөх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

11. Нэхэмжлэгч нь хуульд заасан иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байна.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дугаар зүйлийн 44.4 дахь хэсэгт зааснаар НШШГГт холбогдох, эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, Баянгол дүүргийн ** дугаар хороолол, ** дугаар хороо, ** дүгээр байрны ** тоот **мк, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг сэргээж, битүүмжлэлээс чөлөөлж өгөхийг хүссэн нэхэмжлэгч Н.Б /РД:***********/-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т зааснаар Баянгол дүүргийн ** дугаар хороолол, ** дугаар хороо, ** дүгээр байрны ** тоот **мк, 2 өрөө орон сууцны зориулалттай, Ү-********* эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 197/******* тоот захирамжаар түдгэлзүүлснийг энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ