| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/04991/И |
| Дугаар | 191/ШШ2025/07678 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/07678
| 2025 9 18 | 191/ШШ2025/07678 |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч:, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн тоотод оршин суух, Япон улсын иргэн М******* А******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ****** регистрийн дугаартай, Улаанбаатар хот, тоотод байрлах М******* П******* ХХК-нд зхолбогдох,
Орон сууц, автомашины өмчлөгчөөр тогтоолгох, баримт бичиг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Hэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг үндэслэн Монгол Улс, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн хороо, О гудамжид барьж буй резиденс орон сууц, үйлчилгээний цогцолборын ** тоотод байрлах 322 мкв хэмжээ бүхий орон сууц, зоорийн давхар дахь 1 автомашины зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох; 2. Захиалагч М******* А*******-н захиалан бариулсан Олимпик резиденс орон сууц, үйлчилгээний цогцолборын тоотод байрлах 322 мкв орон сууц болон авто зогсоолыг М******* А******* нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд буюу өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах. Нэхэмжлэлийн үндэслэл 1. *** улсын иргэн М******* А******* нь 9-ний өдөр Монгол Улсын хуулийн этгээд болох М******* П******* ХХК-тай тоот Орон сууц захиалах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр М******* А******* нь М******* П******* ХХК-ийн Монгол Улс, Улаанбаатар хотын гудамжид барьж буй резиденс /цаашид "барилга" гэх/ орон сууц, үйлчилгээний цогцолборын тоот ойролцоогоор 322 мкв хэмжээ бүхий орон сууцыг /цаашид "орон сууц гэх/ нэг мкв тутмын үнэ 4,600,000 төгрөгөөр буюу нийт 1,481,200,000 төг төгрөг (нэг тэрбум дөрвөн зуун наян нэгэн сая хоёр зуун мянга), мөн тус барилгын зо зоорийн давхарт байрлах автомашины нэг зогсоолыг 28,000,000 төгрөг (хорин найман ан сая) төгрөгөөр тус тус захиалан бариулахаар тохиролцсон.
. Нэхэмжлэгч М******* А******* нь Орон сууц захиалгын гэрээг анх байгуулахад улсын иргэншилтэй пасспортын дугаартай M******* M. L******* rэх нэртэй байсан бөгөөд уг нэрээр "М******* п*******" ХХК-тай гэрээ байгуулсан. Улмаар M******* M. L******* нь эмэгтэйтэй гэр бүл болж улсын иргэншилтэй болсон бөгөөд өөрийн нэрийг M******* M. L******* байсныг А******* овогтой М******* болгон өөрчилж, пасспортын дугаартай болсон. Ингээд 2-ний өдөр Орон сууц захиалгын гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулсан бөгөөд уг нэмэлт өөрчлөлтөөр захиалагч талын нэр, иргэншил өөрчлөгдсөнийг баталгаажуулж, М******* А******* нь 09-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх, үүрэг, хариуцлагыг бүрэн хүлээхээр харилцан тохиролцсон байна. 3. Ийнхүү Орон сууц захиалах гэрээний 3.1-д заасны дагуу (1) гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувь болох 452,760,000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурснаас хойш 14 хоногийг дотор, (2) барилгын 8 дугаар давхарын угсралтын ажил дуусч гүйцэтгэгч изхэмжлэх явуулснаас хойш 30 хувь болох 452,760,000 төгрөгийг, (3) барилгын ажил дуусч гүйцэтгэгч нэхэмжлэх явуулснаас хойш 30 хувь болох 452,760,000 төгрөгийг, (4) орон сууцыг албан ёсоор хүлээлгэн өгснөөс хойш ажлын 3 өдрийн дотор үлдэгдэл 10 хувь болох 150,920,000 төгрөгийг тус тус гүйцэтгэгч болох М******* П******* ХХК-д төлөхөөр заасан. 4. Хэдийгээр гэрээний төлбөрийг барилгын ажлын явцаас хамаарч хуваан төлөхөөр тохирсон ч гүйцэтгэгчийн хүсэлтийн дагуу захиалагч М******* А******* нь (1) -ны өдөр нийт 27,000,000 иен буюу 461,011,500,000 төгрөг, (2) 2012 оны 9 дүгээр сарын 11-нд 27,000,000 иен буюу 476,789,000,000 төгрөг, (3) 2012 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр 397,000 ам.дол буюу 553,289,100 төгрөг нийт 1,491,089,000 төгрөгийг гэрээний 3.4-т заасны дагуу гүйцэтгэгч М******* П******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, толгой компани болох Asia Pacific Investment Partners-н дансанд төлж гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэтгэсэн. 5. Гэсэн хэдий ч тус төсөл нь гүйцэтгэгчийн санхүүгийн асуудлаас үүдэж олон жил барилгын ажил дуусахгүй, захиалагчийн орон сууцыг хүлээлгэн өгөх ажил удааширсан. Ийнхүү барилгын ажил дуусч захиалагч М******* А******* нь захиалан бариулсан орон сууцыг өөрт нь шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэхийг гүйцэтгэгчээс удаа дараа шаардсан ч гүйцэтгэгч М******* П******* ХХК нь орон сууц, авто зогсоолыг захиалагчийн нэр дээр шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй. 6. Улмаар 2023 оноос эхлэн М******* А******* нь Монгол дахь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Цагаанбаярыг томилж гүйцэтгэгч М******* П******* ХХК яагаад орон сууц, авто зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгийг газар бүртгүүлэхгүй байгаа шалтгаан нөхцөлийг судлах, гүйцэтгэгч талтай яриа хэлэлцээ хийж дээрх асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хүссэн. 7. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Цагаанбаяр гүйцэтгэгч М******* П******* ХХК-ийн удирдлагуудтай уулзалт хийж, яаралтай үл хөдлөх эд хөрөнгийг зохих ёсоор бүртгүүлэх яриа хэлэлцээ хийх явцад гүйцэтгэгч М******* П******* ХХК нь захиалагч М******* А*******-д мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр, захиалагчийн орон сууц болон барилгын тодорхой хэсгийг Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийн барьцаанд тавьсан байгааг олж мэдсэн.
8. Улмаар гүйцэтгэгч М******* П******* ХХК-аас Худалдаа, хөгжлийн банктай байгуулсан Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ зэрэг мэдээллийг гаргаж өгөхийг хүссэн 4 Гүйцэтгэгч М******* П******* ХХК-ийн зүгээс тухай бүр асуудлыг яаралтай шийдвэрлэхээр ажиллаж байгаа, Худалдаа хөгжлийн банктай барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх талаар эрчимтэй ажиллаж байгаа гэсэн тайлбарыг хэлсээр зохих баримт материалыг гаргаж өгөөгүй, мөн орон сууц, авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүйгээр өдийг хүрсэн. 9. Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д "Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасны дагуу гүйцэтгэгч М******* П******* ХХК нь тухайн орон сууц, авто зогсоолын хууль ёсны өмчлөгч биш төдийгүй гүйцэтгэгч Ажил гүйцэтгэх гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авах боломжгүй. Өөрөөр хэлбэл, Ажил гүйцэтгэх гэрээний дагуу тухайн ажлын үр дүн буюу орон сууц, авто зогсоолын өмчлөх эрх нь шууд захиалагч М******* А*******д үүсэх ёстой байсан. 10. Гүйцэтгэгч "М******* П*******" ХХК болон захиалагч М******* А******* нарын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний 4.5-д "Эрх шилжүүлэх өдөр"-ийн талаар тусгасан бөгөөд гэрээний 4.5.а-д "Эд хөрөнгө бүртгүүлэх өргөдөл гаргах: Зөвшөөрсөн тухай мэдэгдэл болон эцсийн төлбөрийг хүлээн авсанаас хойш Гүйцэтгэгч нь 14 хоногт Нэгж болон Гаражийн талбайг Захиалагчийн нэр дээр Бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргана" гэж, мөн гэрээний 4.5.с-д "эрх шилжүүлэх: Нэгж болон Гаражийн талбайн өмчлөх эрх нь Бүртгэлээс үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг (Өмчлөх эрхийн гэрчилгээ) Захиалагчийн нэр дээр гарган өгсөн өдөр (Эрх шилжүүлэх өдөр) шилжинэ. Өмчлөх эрхийн гэрчилгээг Гүйцэтгэгч хүлээн авмагцаа Захиалагчид гардуулан өгнө" гэж тусгасан. Мөн гэрээний 4.8 дахь хэсэгт Гүйцэтгэгчийн гаргаж буй баталгаа"-ний талаар тусгасан бөгөөд гэрээний 4.8.д хэсэгт "Нэгж болон түүний хэсэгт хамаарах аливаа барьцаа зээл болон өөр бусад давуу эрх байхгүй ба Гүйцэтгэгч нь Захиалагчид хүлээлгэн өгөх төлөвлөгөөт өдөр буюу Албан ёсоор хүлээлгэн өгөх өдөр эрхийн доголдолгүй Нэгжийн өмчлөх эрхийг болон Дундын өмчлөлийн талбайг ашиглах эрхийг тус тус шилжүүлнэ" гэж баталгаа гаргасан байдаг. 11. Гэтэл гүйцэтгэгч тал болох М******* П*******" ХХК нь гэрээнд заасан дээрх үүргээ одоо болтол биелүүлээгүй, барилга ашиглалтанд ороод улсын комисс хүлээн авсан захиалагч нар орон сууцанд амьдраад даруй 5 жил болж байхад одоо болтол орон сууц болон гаражны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй байсаар байна. 12. Захиалагч М******* А******* би 2020 оноос эхлэн өөрийн өмчлөлийн орон сууцаа гүйцэтгэгч тал М******* П*******" ХХК-аар дамжуулан бусдад хөлслүүлж байгаа бөгөөд орон сууцыг ердийн байдлаар ашиглах бүрэн боломжтой байгаа юм. Тодруулбал М******* п*******" ХХК болон М******* А******* нар нь Үл хөдлөх эд хөрөнгө хариуцах зуучлалын гэрээг байгуулж, М******* А******* өмчлөх эрх бүхий тоот дулаан зогсоолыг цааш хөлслүүлэх, ашиглалтыг хариуцах үүргийг М******* п*******" ХХК хариуцаж байна. Цааш гуравдагч этгээдэд орон сууц болон зогсоолыг хөлслүүлж байгаатай холбогдуулан шаардлагатай гэрээг нэхэмжлэлд хавсарган өгч байгаа болно.
13. Гэтэл гэрээнд заасан шалгалтын ажиллагаа дууссан, орон сууцыг шилжүүлэн авсан ч өмчлөх эрхийн гэрчилгээг гарган өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Энэ үйлдэл нь орон сууц захиалан, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан өмчлөгч болох М******* А******* өмчлөх эрхийг баталгаажуулж өгөхгүй байх, улмаар албан ёсоор улсын бүртгэлд захиалагчийн нэр дээр бүртгэгдээгүй тул гүйцэтгэгчийн зүгээс тус орон сууцыг бусад гуравдагч этгээдэд худалдан борлуулах боломжтой байгаа, өөрийн захиалан бариулсан орон сууцаа захиран зарцуулах эрхгүй байгаа нь нэхэмжлэгчийн ашгийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл билээ. Дээрх нэхэмжлэлийн агуулга, бодит факт зэргийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Эцэст нь Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн салбарт итгэж хөрөнгө оруулалт хийсэн гадаадын олон хөрөнгө оруулагч, иргэдийн эрх ашгийг хамгаалах нь цаашид Монгол Улсын эрх зүйн тогтолцоо, хууль шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх онцгой ач холбогдолтой болохыг тэмдэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье.
Зохигчид 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууцны болон автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагийг хүлээн зөвшөөрч, улсын бүртгэлд бүртгүүэхэд шаардлагатай баримт бичгийг 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид гаргаж өгнө. Нэхэмжлэгч нь тус шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахаас татгалзаж тус тус харилцан тохиролцож эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан хуулиар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Япон улсын иргэн М******* А******* нь хариуцагч М******* П*******" ХХК-нд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууцны болон автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагийг хүлээн зөвшөөрч, улсын бүртгэлд бүртгүүэхэд шаардлагатай баримт бичгийг 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид гаргаж өгнө. Нэхэмжлэгч нь тус шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахаас татгалзаж харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулахаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч улсын иргэн М******* Асамийн нэхэмжлэлийн шаардлага болох нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууцны болон автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагийг хүлээн зөвшөөрч, улсын бүртгэлд бүртгүүэхэд шаардлагатай баримт бичгийг 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид гаргаж өгнө. Нэхэмжлэгч нь тус шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахаас татгалзаж харилцан тохиролцож эвлэрлсэн зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч М******* П******* " ХХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,851,975 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч улсын иргэн М******* Асамид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М******* П*******" ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ