| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0259/Э |
| Дугаар | 374 |
| Огноо | 2018-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 374
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгч О.Балжинням /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Осорчамбаагийн Балжиннямд холбогдох эрүүгийн 1809008530146 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр ирүүлснийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, /монгол хэл, бичиг мэднэ/ мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 77-50 тоотод оршин суудаг гэх боловч Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 16 дугаар гудамж 639 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Боржгон овгийн Осорчамбаагийн Балжинням, /РД: АР78112519/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч О.Балжинням нь 2018 оны 02 дугаар сарын 08-нд Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хороо 77 дугаар байрны 50 тоотод иргэн Б.Болормааг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биед нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Балжинням нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…“...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв…” гэв.
Эрүүгийн 1809008530146 дугаартай хэргээс:
Шүүгдэгч О.Балжинням нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэртээ унтаж байтал салсан эхнэр Болормаа орж ирээд “дэлгүүрээ нэр дээр шилжүүлж өг хүүхэддээ мөнгө өг” гээд хэрүүл өдөөд над руу ширээн дээр байсан савтай айраг авч шидээд байсан. Тэгээд би Болормааг чирээд гэрээс гаргасан чирэх үед хумс нь гэмтсэн байлгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Болормаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... 2018 оны 02 дугаар сарын 08-нд гэртээ нөхөр О.Балжинням, нөхрийн дүү Дэмбээ, манай хүү бид хэд байж байтал нөхөр бид 2 маргалдсан. Тэгтэл манай нөхөр хүүхэд рүүгээ “наад хөгшин гичийгээ аваад зайл” гээд хүүгээ заамдаж авснаа “чи ээжийнхээ биеийг үнэлүүлээд тэрүүгээрээ тэжээлэг” гээд байсан, би салгах гээд очиход намайг зодож өшиглөөд гэрээс хөөгөөд чирж гаргасан. Миний цээж толгой гар луу өшиглөж гараагаа цохьсон намайг хөөж гаргах үед миний зүүн гарын дунд хуруу угаараа хуурч хумсгүй болсон. Их гомдолтой байна манай нөхөр намайг хэд хэдэн удаа зодож байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-12 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Тэмүүжин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... би ээжтэй хамт аавынд очсон тэгтэл аав Дэмбээ ах руу “наад хоёртоо яах гэж хаалга онгойлгож өгч байгаа юм” гээд байсан. Тэгээд бид хоёрыг “одоо гар гар яв” гээд байсан. Аав ээж 2 хэрэлдээд л байсан тэгээд ээжийг куртикнээс нь чирээд гаргасан. Намайг “алив бандиа гараатах” гээд зулгаагаад гаргасан гарсны дараа ээж "аав чинь хумс аваад хаячихлаа" гээд байсан. Ээжийн гар руу нь цохиж байх шиг харагдсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч О.Дэмбэрэлсамбуу мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... манай ах Болормаагийн мөрөн дээрээс нь чирээд гаргаж байсан цаадах нь гарахгүй гээд зууралдаад байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹2432 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Гэрч Ж.Балбурамын мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, О.Балжиннямын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 40 дүгээр хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч О.Балжинням нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хороо 77 дугаар байрны 50 тоотод гэр бүрийн хамаарал бүхий харилцаатай хүн болох иргэн Б.Болормаатай эд хөрөнгийн маргааны улмаас маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүнийг чирч биед нь хүч хэрэглэснээс эрүүл мэндэд нь зүүн сарвуун дунд хурууны 1-р үенд шарх, хумс унасан зүүн мөрний үеийн зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч О.Балжиннямын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Болормаагийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Тэмүүжингийн мэдүүлэг, гэрч О.Дэмбэрэлсамбуугийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2432 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нь өөрийн эхнэр Б.Болормаагийн биед зүүн сарвуун дунд хурууны 1-р үенд шарх, хумс унасан зүүн мөрний үеийн зөөлөн эдийн гэмтэл учруулсан хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч О.Балжиннямыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
О.Балжинням нь хохирогч Б.Болормаатай гэр бүлийн харилцаатай болох нь тэдгээрийн мэдүүлэг, гэрч О.Дэмбэрэлсамбуу, Б.Тэмүүжин нарын мэдүүлэг, бусад баримтаар тогтоогджээ.
Шүүх шүүгдэгч О.Балжиннямд ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд О.Балжиннямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр хугацаа тогтоов.
Хохирогч Б.Болормаагаас шүүхийн шатанд “…О.Балжиннямаас эмчилгээний зардал болох 620.000 төгрөгийг авсан. Цаашид нэхэмжлэх мөнгө, гомдол саналгүй…” гэсэн /хх-69/ хүсэлт гаргасан тул шүүгдэгч О.Балжиннямыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Балжинням нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.