| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/03126/И |
| Дугаар | 197/ШШ2025/05486 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 197/ШШ2025/05486
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Цагдаагийн академийн өргөн чөлөө өөрийн байранд үйл ажиллагаа явуулах, М ХХК /РД: 0000000/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Саруул тэнгэр хотхон, 0-0 тоотод оршин суух, Ц овогтой Ё /РД:КВ00000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2.369.100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам,
Нэхэмжлэгч М ХХК-ийн итэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани гадаад худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг компани бөгөөд уг үйл ажиллагааны дагуу иргэн Ц.Ётай 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр худалдааны хамтран ажиллах зээлийн гэрээ байгуулж, 2 удаагийн нийлүүлэлтээр нэхэмжлэлийн үнийн дүн болох 2.369.100 төгрөгийн бараа нийлүүлсэн. Тухайн үед иргэн Ц.Ё нь Баянзүрх 2 захын 6 дугаар лангууг ажиллуулдаг байсан. Тус лангууд 2,369,100 төгрөгийн барааг нийлүүлээд худалдааны төлбөрөө нэхэмжилсэн боловч хариуцагч нь 6 дугаар лангуунаас нүүсэн байдаг. Ингээд манайх хариуцагчийн хайж, эрэн сурвалжлах ажиллагаа явуулаад, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж иргэний хэрэгт оролцвол зохих этгээд Ц.Ёыг эрэн сурвалжлуул, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс хариуцагчийн хаягийг тодруулж, ажиллагаа явуулсан. Ингээд шүүхийн шинэчилсэн хуулийн дагуу Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлтэй холбоотойгоор эх хувь баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: ...2 удаагийн нийлүүлэлтээр нэхэмжлэлийн үнийн дүн болох 2.369.100 төгрөгийн бараа нийлүүлсэн. Тухайн үед иргэн Ц.Ё нь Баянзүрх 0 захын 0 дугаар лангууг ажиллуулдаг байсан. Тус лангууд 2,369,100 төгрөгийн барааг нийлүүлээд худалдааны төлбөрөө нэхэмжилсэн боловч хариуцагч нь 0 дугаар лангуунаас нүүсэн байдаг... гэж тодорхойлжээ.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хариуцагч Ц.Ёд холбогдох иргэний хэргийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үүсгэн мөн өдөр Монгол шуудан ХК-аар нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн оршин суух хаягаар хүргүүлсэн ба Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Саруул тэнгэр хотхон, 0 тоотод хариуцагчид хүргүүлсэн боловч Салбараас авна гээд авахгүй байгаа тул буцаав. гэсэн байна. Мөн нэхэмжлэгчийн тодорхойлсон гар утасны дугаар руу шүүх хуралдааны зар болон шүүхэд хүрэлцэн ирэх талаар мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй байна.
3. Хувь хүн, хуулийн этгээдийн шудрагаар олж авсан эд хөрөнгийг олон улс болон үндэсний эрх зүйд дараах байдлаар хамгаалсан байна. Үүнд: НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал (1948 он)-ын 8-р зүйлд Хууль ёсны эрх нь зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэгч нь эрхээ сэргээх, Мөн Хүний эрхийг хамгаалах Европын конвенц (1950 он)-ийн 6-р зүйлд Шүүхэд нэхэмжлэл гаргах, шударга шүүхийн өмнө тэгш эрхтэй байх эрхийг баталгаажуулсан. Хүний эрхийг хамгаалах Европын конвенцын 1-р нэмэлт протокол (1952 он)-ын 1-р зүйлд "Хүн бүр өөрийн эд хөрөнгөө тайван эдлэх эрхтэй. Хэн ч өөрийн өмчөөс дур мэдэн салгагдах ёсгүй, зөвхөн нийтийн ашиг сонирхолд нийцсэн, хуулийн дагуу нөхөн төлбөртэйгээр өмчийг хураан авч болно. гэж тус тус заасан.
Монгол Улсын Үндсэн хуульд өчлөх эрхийг хамгаалахдаа Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т Хүн хууль ёсоор олж авсан өмчөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй., 16.4-т Хувийн өмчийг хууль бусаар хураах, хязгаарлахыг хориглоно., 5 дугаар зүйлийн 5.2-т Монгол Улсад төр, нийтийн болон хувийн өмчийг хүлээн зөвшөөрнө. 5.3-т Өмчлөх эрхийг хуулиар хамгаална., 16.10-т Иргэн, хуулийн этгээд гэрээ хийх, эдийн засгийн аливаа үйл ажиллагаа явуулах эрхтэй., 16.14-т Иргэн шүүхэд нэхэмжлэл гаргаж, эрхээ хамгаалуулах эрхтэй. гэж нэхэмжлэгчийн эрхийг тодорхойлсон байна.
Хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 754.1-т Шүүх энэ хуулийн 77.2-т заасны дагуу мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол хариуцагч иргэний болон хуулийн этгээдийн бүртгэлийн дугаарыг, эсхүл регистрийн дугаарыг мэдээлсэн нэхэмжлэлийн тухайд албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг шүүх санаачилгаараа хийнэ. гэж заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийг хүргүүлсэн байх ба шүүх хуралдааны товыг мэдэгдсэн мөн утсаар ярьсан тэмдэглэлээр хариуцагч Ц.Ё нь шүүхэд иргэний хэрэг үүссэн талаар мэдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.
Хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдлэх боломжоор шүүх бүрэн хангасан байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.1-т Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ., 754.2-т Энэ хуулийн 754.1-д заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагаас тодруулж ирүүлсэн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний, ... үндэсний цахим шуудангийн хаягаар , ...холбогдсон цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээнэ., 754.3-т Энэ хуулийн 754.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ., 754.4-т Энэ хуулийн 754.2, 754.3-т заасны дагуу цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцно. гэж заасныг тус тус үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.
3. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: Бараа нийлүүлсэн баримт нэхэмжлэх хаяг тодоруулсан болон хүргүүлсэн нотлох баримтууд,
4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан бөгөөд худалдан авагч тал болох Ц.Ё нь бараа хүлээн авч 2.369.100 төгрөгний төлбөр гарсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх ба хариуцагч нь дээрх төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
5. Иймд М ХХК-ийн гаргасан хариуцагч Ц.Ёд холбогдох 2.369.100 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
6. Нэхэмжлэгч нь хуульд заасан иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байна.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52.855,60 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 52.855,60 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц овогтой Ё /РД:КВ00000000/-аас 2.369.100 төгрөгийг гаргуулж, М ХХК /РД: 0000000/-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52.855,60 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 52.855,60 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ