| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/06489/И |
| Дугаар | 197/ШШ2025/05491 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 197/ШШ2025/05491
| 2025 05 02 | 197/ШШ2025/05491 | |||
|
|
|
|
| |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** байр, ** тоотод оршин суух, Н овогт Т Э /РД: ***********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, оршин суух хаягтай, НШШГГ /РД: *********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд тайлбарлахдаа: ...Нэхэмжлэлийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ*******дугаартай шүүгчийн захирамжаар Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжаар хариуцагч Т.Э, ЗМ ХХК-иас 456,712,085 төгрөгийг ЭМ ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон.
Дээрх тохиролцоонд Т.Э миний бие ЗМ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан байсан бөгөөд миний иргэний баталгаа гэх баримт нь алдаатай гарын үсэг дээр тулгуурлаж бий болсон байдаг ба уг алдааг залруулах шинээр илэрсэн нөхцөл байдалтай холбогдуулан цагдаа, прокурорт гомдол гаргах, шинжээч томилуулах, шүүхийн захирамж гаргуулах зэрэг тодорхой ажиллагааг явуулах шаардлага үүсэж, хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч үл зөвшөөрөн. Хоёр хариуцагчтай хэрэг дээр зөвхөн миний эд хөрөнгөд ажиллагаа явуулж үнэгүйдүүлж байгаад туйлын гомдолтой байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөрт хураагдсан эрхийн улсын Ү-******** дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байрны ** тоот 00мк.в 3 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийн 193,040,844 төгрөгийн 70 хувь буюу 135,128,590.8 төгрөгөөр үнэлж байгаад гомдолтой байна. Энэ үнэлгээг миний бие зөвшөөрөхгүй байгаа, цар тахал нийгмийн хямралын үед бүх бараа тэр тусмаа барилгын материалын үнэ маш ихээр өссөн, барилгын гол материалын үнэ 80-100 хувь өссөнийг нийгмээрээ хүлээн зөвшөөрч байгаа.
Ийм байдлаар төлбөрт хураагдсан орон сууцнуудын үнийг миний үнэлсэн үнээс буюу зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж миний хөрөнгийг хэт үнэгүйдүүлж, ИХ-ийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарт тохиролцох боломжийг олголгүй үнэлгээг гаргасанд гомдолтой байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Т.Эы өмчлөлийн төлбөрт хураагдсан эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн **-р хороо, ** дугаар хороолол, ** дугаар байрны ** тоот **мк.в 3 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү... гэв.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Т.Э нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүсэлт гаргаж тухайн байрыг худалдан борлуулах талаар санал тавьж, 1 сарын хугацаа хүссэн бөгөөд түүний хүсэлтийг хүлээн авч 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаагаар хойшлуулсан. Тухайн хүсэлтэнд үнэлгээг хүлээн зөвшөөрсөн байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан байх ба дээрх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өнгө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлдээ: ...Ийм байдлаар төлбөрт хураагдсан орон сууцнуудын үнийг миний үнэлсэн үнээс буюу зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, миний хөрөнгийг хэт үнэгүйдүүлж, ИХ-ийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарт тохиролцох боломжийг олголгүй үнэлгээг гаргасанд гомдолтой байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Т.Эы өмчлөлийн төлбөрт хураагдсан эрхийн улсын Ү-*********дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байрны ** тоот **мк.в 3 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү... гэв.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлдээ: ...Нэхэмжлэгч Т.Э нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүсэлт гаргаж тухайн байрыг худалдан борлуулах талаар санал тавьж 1 сарын хугацаа хүссэн бөгөөд түүний хүсэлтийг хүлээн авч 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаагаар хойшлуулсан. Тухайн хүсэлтэнд үнэлгээг хүлээн зөвшөөрсөн байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан байх ба дээрх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өнгө үү. гэсэн хариу тайлбар гаргасан байна.
4. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хүсэлт,/хх-95/
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээг үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлохоор заасан.
Шинжээч хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээ хийх ҮОУСтандарт болон зах зээлийн, өртгийн хандлагаар тооцооллыг хийж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон байна. Ийнхүү шинжээч хөрөнгийн зах зээлийн үнэлгээ гаргахдаа ойролцоо байршлын, ижил шинж чанарын 3-аас доошгүй хөрөнгөтэй харьцуулан, хөрөнгийн талбай, байршил, өмчлөх эрх, сайжруулалт, хөрөнгийн биет байдал зэрэгт тохируулга хийжээ. Дээрх хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзвэл хөрөнгийн үнэлгээний дүгнэлтүүд Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй гэж үзэх бодит үндэслэл тогтоогдохгүй байна.
7. Хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гарч төлбөр төлөгчид 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэнэ гэсэн журмыг зөрчөөгүй байх тул үнэлгээг хүчингүй гэж үзэх үндэслэл болохгүй.
8. Нэхэмжлэгч нь үнэлгээний тайланг хүлээн зөшөөрч 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргасан байх ба тухайн хүсэлтэндээ өөрийн хүсэл сонирхолийг илэрхийлж тухайн үнэлгээг хүлээн зөвшөөрч байраа борлуулах нэг сарын хугацаа хүссэн ба хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай *****/02 тоот тогтоол гарч нэг сарын хугацаа олгосон байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан ба нэхэмжлэгч нь 2025 оны 03 дугаар сарын 20 ны өдөр гаргасан нь хуульд заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн байна.
9. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-********дугаартай, Баянзүрх дүүргийн **-р хороо, ** дугаар хороолол, ** дугаар байрны ** тоот **мк.в 3 өрөө орон сууцыг үнэлсэн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн үнэлгээ нь хууль болон төлбөр төлөгч нарын эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
10. 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зарласан шүүх хуралдаанд нэхэмжлэгч хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүхэд Бураммишээл ХХК-ийн магадалгаа ирүүлсэн ба шүүх хуралдааныг хойшлуулах болон үргэлжлүүлэх талаар хүсэлт ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ. гэж заасныг үндэслэн шүүх хурадлааныг нэхэмжлэгчийн эзгүйд хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
11. Нэхэмжлэгч нь хуульд заасан иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байна.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар НШШГГт холбогдох, эрхийн улсын бүртгэлийн Ү-*********дугаартай, Баянзүрх дүүргийн **-р хороо, ** дугаар хороолол, ** дугаар байрны ** тоот **мк.в 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Т.Эы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар Баянзүрх дүүргийн **-р хороо, ** дугаар хороолол, ** дугаар байрны * тоот ** мк.в 3 өрөө, орон сууцны зориулалттай, Ү-****эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 197/ШЗ2025/********тоот захирамжаар түдгэлзүүлснийг энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ