Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 197/ШШ2025/05768

 

 

 

 

 

2025 05 08

197/ШШ2025/05768

 

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол 0 байрны 0 тоотод байрлах, М СӨХ /РД: 00000000/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол 0 байр 0 тоотод хаягт оршин суух хаягтай Ё овогтой Э /РД: ФА00000000/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 5.310.512 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Солонго, хариуцагч Ё.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлд тайлбарлахдаа: ...М СӨХ-ийн 2015 оны 03-р сарын 15-ны өдрийн бүх гишүүдийн хурлын шийдвэрийн дагуу Удирдах зөвлөл 2015 оны 05-р сарын 30-ны өдөр хуралдан доорх төлбөрийг авахаар болсон бөгөөд 2024 оны 10-р сарын 30-ны өдрийн хурлаар СӨХ-ийн төлбөрийг 20.000 төгрөгөөр нэмэндүүлсэн боловч зарим оршин суугчдын эсэргүүцлээр цуцалж, хуучин үнээр өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байгаа юм. Иргэний хуулийн 148-р зүйлийн 148.2.3-д заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг нэхэмжилдэг боловч өнөөдрийг хүртэл төлдөггүйгээс 2025 оны 02-р сарын 28-ны өдрийн байдлаар 5.310.512 төгрөг болсон юм... гэв.

Хариуцагч Ё.Э нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...М СӨХ-ны нэхэмжилсэн 5,310,512 төгрөгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна...Манай байр 1 орцтой, 28 айл амьдардаг, хамгийн дээд давхарт манай байрыг барьсан айл амьдардаг, тухайн айл 1-3 дугаар давхарт худалдаа үйлчилгээ эрхэлдэг, ингэхдээ огт СӨХ-ны мөнгө төлдөггүй, СӨХ-ийн тухай хуулийн 16 дугаар зүйл дээр тухайн байранд үйлчилгээний байгууллага байгаа тохиолдолд тухайн оршин суугчдаас илүү мөнгө төлнө гэж заасан байдаг. Ийм байхад тухайн айл СӨХ-ны мөнгө огт төлөхгүй байгаа нь манай СӨХ-ны даргатай холбоотой гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дэх хэсэг, Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар тэгш байх зарчмыг зөрчиж байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэж заасан байгаа харин миний хувьд 44 сар болсон байгаа учраас уг мөнгийг төлөх эрх үүсэхгүй байна гэж үзэж байна. Эндээс үнийн дүн дээр аваад үзэхээр 8,944,648 төгрөгийг би төлөхгүй байх эрхтэй байна гэж үзэж байна. Ингээд 4,365,828 төгрөг үлдэж байгаа үүнээс зогсоолын төлбөр 1,080,000 төгрөг хасагдаад 3,285,828 төгрөг төлөхөөр үлдэж байна. Үүнээс цахилгаан шат сар болгон 2,000 төгрөгөөг тооцож өрхийн гишүүдийн тоогоор авдаг, манай бол ам бүл 3, манайхаас 4 хүнээр тооцож авдаг байсан би үүнийгээ нотлох гэж хорооны засаг даргаас ам бүлийн тодорхойлолт авч хэргийн материалд хавсаргасан байгаа. Ингээд бодохоор 144,000 төгрөг хасагдаж байгаа. Ингээд нийт 3,141,828 төгрөг үлдэж байна. Дахиад нэг асуудал нь манай СӨХ метр квадратаар тооцож 28,000 төгрөг аваад байдаг, харин СӨХ-ны тухай хуульд метр квадратаар төлбөр авна гэсэн заалт байхгүй учраас би төлөхгүй гэж үзэж байна. Ингээд 2,124,900 төгрөгийг он дуустал хуваагаад төлж дуусгана. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. М Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй хариуцагч Ё.Эд холбогдох 5.310.512 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: ...Иргэний хуулийн 148-р зүйлийн 148.2.3-д заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг нэхэмжилдэг боловч өнөөдрийг хүртэл төлдөггүйгээс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 5.310.512 төгрөг болсон юм. гэв.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ: ...Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дэх хэсэг, Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар тэгш байх зарчмыг зөрчиж байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэж заасан байгаа харин миний хувьд 44 сар болсон байгаа учраас уг мөнгийг төлөх эрх үүсэхгүй байна гэж үзэж байна. Эндээс үнийн дүн дээр аваад үзэхээр 8,944,648 төгрөгийг би төлөхгүй байх эрхтэй байна гэж үзэж байна. Ингээд 4,365,828 төгрөг үлдэж байгаа үүнээс зогсоолын төлбөр 1,080,000 төгрөг хасагдаад 3,285,828 төгрөг төлөхөөр үлдэж байна. Үүнээс цахилгаан шат сар болгон 2,000 төгрөгөөг тооцож өрхийн гишүүдийн тоогоор авдаг, манай бол ам бүл 3, манайхаас 4 хүнээр тооцож авдаг байсан би үүнийгээ нотлох гэж хорооны засаг даргаас ам бүлийн тодорхойлолт авч хэргийн материалд хавсаргасан байгаа. Ингээд бодохоор 144,000 төгрөг хасагдаж байгаа. Ингээд нийт 3,141,828 төгрөг үлдэж байна. Дахиад нэг асуудал нь манай СӨХ метр квадратаар тооцож 28,000 төгрөг аваад байдаг, харин СӨХ-ны тухай хуульд метр квадратаар төлбөр авна гэсэн заалт байхгүй учраас би төлөхгүй гэж үзэж байна. Ингээд 2,124,900 төгрөгийг он дуустал хуваагаад төлж дуусгана. гэсэн байна.

4. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2021/00000 дугаар захирамжийн тогтоох хэсгийн 1 дэх заалт хэргийн материалын 98 дугаар хуудас, Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ам бүлийн тодорхойлолт хэргийн материалын 9 дүгээр хуудас М СӨХ-оос гаргасан албан бичиг хэргийн материалын 25 дугаар хуудас, М СӨХ-ны дарга Н.М хэлсэн үг хэргийн материалын 16 дугаар хуудас, Бүх гишүүдийн хурлаас гарсан шийдвэр, тогтоолын 5 дугаар хуудасны 1 дүгээр тогтоол,

5. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт сууц өмчлөгчдийн холбоо гэдгийг нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоо гэж тодорхойлсон бөгөөд заавал гишүүнчлэлтэй гэдгийг Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэж зааснаар ойлгоно. Өөрөөр хэлбэл сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсан бол тухайн орон сууцны байшингийн орон сууц өмчлөгч бүр хуулийн дагуу сууц өмчлөгчдийн холбооны гишүүн болно. Иймд хариуцагч нь Сууц СӨХ-ны гишүүн, хуулийн дагуу төлбөр төлөх үүрэг бүхий этгээд байна. Харин хариуцагчийн гаргаж өгсөн баримт болон шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэгчид 3,069,548 төлөх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Хариуцагч 2,124,900 төгрөг төлөхийг хүлээн зөвөөрч харин хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх 944.648 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна. гэж заасан байх тул дээр үндэслэлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

6. Нэхэмжлэгч нь хуульд заасан иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 28 дугаар зүйлийн 28.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ё.Эөөс 3.069.548 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, 2.240.964 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 99.920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.Эөөс улсын тэмдэгтийн хураамжид 64,062.77 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М СӨХ-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ