| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/04837/И |
| Дугаар | 191/ШШ2025/08181 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/08181
| 2025 10 01 | 191/ШШ2025/08181 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г ХК холбогдох
0 тоот, 75,9 мкв талбайтай, 3 өрөө орон сууц болон мөн байрны 0 тоот, 42,74 мкв талбайтай 2 өрөө орон сууцнуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах дараалалд өөрчлөлт оруулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунмандах,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч И. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* ******* ******* нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00269 дугаар шийдвэрээр 0 тоотод байрлах 75,9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр ******* ******* *******ыг бүртгэхэд шаардагдах бичиг баримтыг түүнд шилжүүлэн өгөхийг ******* ******* ХХК-д даалгаж, мөн тус шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/01107 дугаар шийдвэрээр 0 тоотод орших 55,562,000 төгрөгийн үнэ бүхий 42.74 м.кв орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч ******* ******* *******ыг тогтоож, эрх бүхий байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг олгохыг хариуцагч ******* ******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Эдгээр шүүхийн шийдвэрүүдийн дагуу өмчлөгчөөр тогтоолгосноор орон сууцнуудын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөгч болохыг нотолсон улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг эрх бүхий төрийн захиргааны байгууллага олгосон ба орон сууцнууд анх ашиглалтанд орсон цагаас нь хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2024/01106 дугаар шийдвэрээр ХК-ийн нэхэмжлэлтэй ******* ******* ХХК, ******* ******* ******* НҮТББ, Д.*******, Х., Н., О. нарт холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ Зээлийн гэрээний үүрэгт 2,923,642,067.11 төгрөг гаргуулж, ХХК-д олгож, нэхэмжлэлээс 358,020,658.89 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ******* ******* ХХК болон ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн БГ/8115100450-Б тоот барьцааны гэрээний зүйлээр үүргийг хангуулах, БХ/8115100450 тоот ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай хэлцлийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох нэхэмжлэгч ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ЗБ/8115100450-Б тоот ипотекийн гэрээний зүйл болох хариуцагч ******* ******* ******* НҮТББ-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаартай, 0 тоот, 15500 м.кв талбайтай орон сууц, авто машины зогсоолын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөөс салж бүртгэгдсэн а/ 6793,72 м.кв талбай бүхий 142 орон сууц, б/ нэхэмжлэгч ХХК-ийн барьцаанаас чөлөөлсөн орон сууцны жагсаалтад бичигдсэн, 0 тоотод байрлах 42,70 м.кв, 0 тоотод байрлах 75,90 м.кв, 0 тоотод байрлах 46,50 м.кв буюу нийт 165,1 м.кв талбай бүхий 3 орон сууц, в/ иргэн Б.ын өмчлөлд бүртгэгдсэн, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 0 тоот 34,80 м.кв, иргэн Л.гийн өмчлөлд бүртгэгдсэн, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 182 тоот 34,28 м.кв талбайтай буюу нийт 69,08 м.кв талбай бүхий 2 орон сууц, г/ иргэн Т.ийн өмчлөлд бүртгэгдсэн, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 1 дүгээр давхрын 3 тоотод байрлах, 299,15 м.кв бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, иргэн Т.ийн өмчлөлд бүртгэгдсэн, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 0 тоот 217,16 м.кв бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, д/ иргэн Б.гийн өмчлөлд бүртгэгдсэн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 1 дүгээр давхрын 2 тоотод байрлах, 180 м.кв б.хий талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, е/ нэхэмжлэгч ХХК-иас барьцаанаас чөлөөлж, иргэн Ц.д шилжүүлэхээр шийдвэрлэсэн В1 давхарт байрлах, 252,32 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдээр буюу нийт 7979,41 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүд, мөн 15500 м.кв талбайн бусад хэсэг болох 5193,11 м.кв талбай бүхий хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлййг хангуулах тухай хариуцагч ******* ******* ******* НҮТББ-д холбогдох, нэхэмжлэгч ХК-ийн нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Д.******* болон ХХК-ийн хооронд байгуулсан БД/8115100450 тоот Батлан даалтын гэрээний дагуу хариуцагч Д.*******ийн өмчлөлийн эд хөрөнгө, данс дахь мөнгөн хөрөнгөөр зээлийн үүргийг хангуулах тухай хариуцагч Д.*******эд холбогдох нэхэмжлэгч ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.ийн, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ЗБ/8115100450 тоот ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, улсын бүртгэлийн дугаартай, 0 тоот, 16 м.кв талбайтай авто зогсоолыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай, хариуцагч Х.ы, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ЗБ/8115100450-А тоот ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 0 байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаартай, 699 м.кв талбай бүхий эзэмшлийн газар, мөн хорооны эрх чөлөө хотхон гудамжны 12 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 100 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай, хариуцагч О.Соёл-Эрдэнийн 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн БГ/8115100450 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, өөрийн өмчлөлийн арлын дугаартай, Тоуоta camry маркийн УБД улсын дугаартай суудлын автомашиныг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч ХК-д холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.гийн, ХК-д холбогдох, зээлийн барьцаанаас 0 тоот, 93,98 м.кв талбайтай орон сууцыг чөлөөлүүлэх, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.ийн мөн байрны 0 тоот, 46,50 м.кв талбайтай орон сууцыг чөлөөлүүлэх, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.ын мөн байрны 0 тоот 38,02 м.кв талбайтай орон сууцыг чөлөөлүүлэх, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.гийн мөн байрны 0 тоот, 42,70 м.кв орон сууцыг чөлөөлүүлэх, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.гийн мөн байрны 0 тоот 42,30 м.кв талбайтай, орон сууцыг чөлөөлүүлэх, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХК-ийн мөн байрны 0 тоот 75,9 м.кв талбайтай орон сууцыг чөлөөлүүлэх, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХК-ийн мөн байрны 1 дүгээр орц, 17 тоот, 42,74 м.кв талбайтай орон сууцыг чөлөөлүүлэх, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.чимэг, М. нарын мөн байрны 1 орц, 1 дүгээр давхрын 107 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.ын мөн байрны 0 тоот 42,74 м.кв талбайтай орон сууцыг чөлөөлүүлэх, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХК-ийн мөн байрны 79 тоот 42,37м.кв, 2 өрөө, 80 тоот 42,16 м.кв 2 өрөө, 112 тоот 38,02 м.кв, 1 өрөө, 169 тоот 42,37 м.кв 2 өрөө, 170 тоот 42,16 м.кв 2 өрөө, нийт 207,08 м.кв талбай бүхий орон сууцнуудыг чөлөөлүүлэх, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.ийн мөн байрны В1 давхарт байрлах, 29 тоот 18 м.кв талбайтай авто зогсоолыг чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч ******* констаркшн ХХК нь зээлийн төлбөрийг сайн дураар эс биелүүлбэл, БГ/8115100450 тоот барьцааны гэрээний зүйл болох хариуцагч О.Соёл-Эрдэнийн өмчлөлийн арлын дугаартай, Тоуоtа саmrу маркийн УБД улсын дугаартай суудлын автомашин болон БГ/8115100450-А тоот барьцааны гэрээний зүйл хариуцагч Д.*******ийн 100 хувийн өмчлөлийн ******* ******* ХХК-ийн 15,048.5 ширхэг хувьцаа зэргийн үнээс, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ЗБ/8115100450 тоот ипотекийн гэрээний барьцааны зүйл, хариуцагч Н.ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр-2, Туул гол гудамж, 70 дугаар байрны зоорийн давхрын 10 тоот хаягт байршилтай, 16 м.кв талбайтай, авто зогсоол, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ЗБ/8115100450-А тоот ипотекийн гэрээний барьцааны зүйл болох хариуцагч Х.ы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Эрх чөлөө хотхон гудамж 12 тоот хаягт байрлах, 100 м.кв талбайтай хувийн сууц, Х.ы эзэмшлийн, нэгж талбарын дугаартай, 0 хаягт байрлах, 699 м.кв талбайтай газар эзэмших эрх, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ЗБ/8115100450-Б тоот ипотекийн гэрээний зүйл, хариуцагч ******* ******* ******* НҮТББ-ын эзэмшлийн, нэгж талбарын дугаартай, 0 гудамж хаягт байрлах, 2649 м.кв талбайтай газар эзэмших эрх, ЗБ/8115100450-Б тоот Ипотекийн гэрээний зүйл болох хариуцагч ******* ******* ******* НҮТББ-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаартай, 0 тоот, 15500 м.кв талбайтай орон сууц, авто машины зогсоолын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөөс, 42,70 м.кв талбай бүхий 11, 17, 23, 53, 113, 119,143, 149, 167 тоот, 46,50 м.кв талбай бүхий 71, 77, 83, 89, 179 тоот, 45,20 м.кв талбайтай 27, 177 тоот, 42,30 м.кв талбай бүхий 1, 79, 157, 163, 169 тоот, 42,10 м.кв талбай бүхий 80, 92, 93, 170 тоот, 75,90 м.кв талбай бүхий 90, 96, 168, 174 тоот, 38,02 м.кв талбай бүхий 112, 118, 142, 166 тоот, 33,0 м.кв талбай бүхий 76, 82 тоот зэрэг нийт 1 611,68 м.кв бүхий 35 ширхэг орон сууцны зориулалттай талбай, 175,8 м.кв бүхий үйлчилгээний зориулалттай талбай, 540 м.кв талбай бүхий 30 ширхэг авто зогсоолын зориулалттай талбай, нийт 2327,48 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг худалдан борлуулж, тэдгээрийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрт зохигчид давж заалдах журмаар гомдол гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2024/01279 дугаартай магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2024/01106 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулсан.
Дээрх магадлалд мөн зохигчид хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2024/00326 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2024/01279 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2024/01106 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас 2,885,145,297 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 396,517,429 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг дараах байдлаар өөрчлөн найруулж, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 157 дугаар зүйлийн 157.8, 475 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар дараах үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг тэргүүн ээлжинд хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ... ******* ******* ******* НҮТББ-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаартай, 0 тоот, 15,500 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолын зориулалтай, нийт 2,327.48 м.кв үл хөдлөх эд хөрөнгөөс ******* ******* ХХК-д ногдох 42,70 м.кв талбай бүхий 11, 23, 53, 119, 143, 149 тоот, 46,50 м.кв талбай бүхий 71, 83, 89, 179 тоот, 45,20 м.кв талбай бүхий 27, 177 тоот, 42,30 м.кв талбай бүхий 1, 157 тоот, 42,10 м.кв талбай бүхий 93 тоот, 75,90 мкв талбай бүхий 90, 96, 168 тоот, 38,02 м.кв талбай бүхий 118, 142 тоот, 33 м.кв талбай бүхий 76, 82 тоот зэрэг 22 ширхэг орон сууц, 68,8 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай, 522 м.кв талбай бүхий 29 ширхэг автозогсоол гэж, шийдвэрийн тогтоох хэсэгт дараах агуулга бүхий 3 дахь заалт нэмсүгэй. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус заасныг баримтлан дээрх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй бол бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж, 3 гэж дугаарласныг 4, 4 гэж дугаарласныг 5, 5 гэж дугаарласныг 6, 6 гэж дугаарласныг 7, 8 гэж дугаарласныг 9, 9 дэх заалтыг 10, 10 дахь заалтыг 11 гэж дугаарлан тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Дээрх шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжпэгч БНСУ-ын иргэн ******* ******* ******* өмчлөлийн 0 тоотод байрлах 75,9 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 0 тоотод байрлах, 42,74 м.кв талбайтай 2 өрөө орон сууцуудын барьцааны асуудал болон барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах асуудлыг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, орон сууцыг ******* ******* нь БНСУ-ын иргэн ******* ******* Жуны өмчлөлд шилжүүлсэн боловч дээрх орон сууцнуудыг ******* ******* ХХК нь ны барьцаанд барьцаалж, барьцааны гэрээ байгуулснаар тухайн хөрөнгүүдээр шүүх үүргийн гүйцэтгэлийг хангахдаа эхлээд үндсэн үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр хангуулах талаар шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д заасан зохицуулалтыг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглээгүй нь буруу гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д Барьцаагаар хангагдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээд /барьцаалуулагч/-ийн хөрөнгөөр нэгэн зэрэг хангахаар бол уул шаардлагыг үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг барьцаалуулагч үүрэг гүйцэтгүүлэгчид тавих эрхтэй гэж зохицуулжээ. ХК болон ******* ******* ХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулагдахаас гадна барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулсан байх бөгөөд уг гэрээний үүрэг биелэгдээгүй үндэслэлээр талууд маргаж, уг асуудлыг анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдсэн болохыг дээрх үндэслэлүүдэд дурдсан. Тухайн Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоолын хянавал хэсэгт ...Ипотекийн гэрээ 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдах үед барьцааны зүйлийн өмчлөх эрх бие даасан шаардлага гаргасан болон гаргаагүй гуравдагч этгээдэд шилжээгүй байсан тул Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 дахь хэсэгт тус тус зааснаар барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөнөөр барьцааны эрх дуусгавар болохгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д заасан зохицуулалтыг хэрэглээгүй нь буруу байна. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д зааснаар барьцаалуулагч ******* ******* ******* НҮТББ нь хариуцагч ******* ******* ХХК нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эхэлж үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тайлбар, гомдол гаргасан нь үндэслэлтэй байна. Гуравдагч этгээд З. (92 тоот), П. (77), Д. (166), Г. (167), Б. (163), ХХК (174), Бадрангуй-Орших ХХК 17) , М.чимэг, М. (107 м.кв), Ө. (113), ХХК (79, 80, 112, 169, 170), П. (29) нар нь ЗБ/8115100450-Б тоот ипотекийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон. Иймд гуравдагч этгээд нар барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжпэлийн шаардлагын талаар маргаж, бие даасан шаардлага гаргасан, барьцаалуулагч ******* ******* ******* НҮТББ үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулахаар тайлбар гаргасан тул Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8 дахь хэсэгт заасныг хэрэглэж, үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоох боломжтой. Тодруулбал, 0 тоот хаягт байрлах, орон сууц болон 107 м.кв үйлчилгээний талбай, 29 тоот автозогсоолоос бусад хөрөнгөөр эхэлж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, хариуцагч ******* ******* ХХК-ийн хөрөнгө зээлийн төлбөрийг төлж хүрэлцэхгүй тохиолдолд гуравдагч этгээд нарын дээрх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараалал тогтоох нь зүйтэй. Харин хариуцагч ******* ******* ******* НҮТББ нь тус байгууллагын гишүүн 26 ширхэг автозогсоолыг барьцаанаас чөлөөлүүлэх талаар сөрөг шаардлага, мөн гуравдагч этгээд БНСУ-ын иргэн ******* ******* ******* нь 149 тоот болон 96 тоот орон сууцтай холбоотой бие даасан шаардлага тус тус гаргаагүй тул тэдгээрийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах дараалалд энэ тогтоолоор өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзсэн болно. ХК нь хариуцагч ******* ******* ******* НҮТББ-тай байгуулсан ЗБ/8115100450-Б дугаартай ипотекийн гэрээний дагуу бие даасан шаардлага гаргасан болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмчлөлийн орон сууц, үйлчилгээний талбай, автозогсоолоор зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжпэл гаргасан. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь зохигчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг тул нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтаа өөрөө нотлох үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тул ... нэхэмжлэгч нь барьцаалуулагч ******* ******* ******* НҮТББ, болон гуравдагч этгээд нарт холбогдуулан шаардлага гаргаж хариуцагчаар тодорхойлоогүй байхад шүүх гуравдагч этгээд нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй... гэсэн агуулга бүхий гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ц.ийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй. Бие даасан шаардлага гаргасан болон гаргаагүй гуравдагч этгээд нь үүргийн гүйцэтгэл хангах дараалалд өөрчлөлт оруулах, өөрт учирсан хохирлоо шаардахад энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй гэжээ. Уг тогтоолд зааснаар тухайн маргаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн хувьд барьцаагаар хангагдах дараалалд уг тогтоолоор өөрчилж, харин БНСУ-ын иргэн ******* ******* *******ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон учир 149 тоот болон 96 тоот орон сууцтай холбоотой бие даасан шаардлага тус тус гаргаагүй тул тэдгээрийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах дараалалд энэ тогтоолоор өөрчлөлт оруулах боломжгүй, харин гаргаагүй гуравдагч этгээд нь үүргийн гүйцэтгэл хангах дараалалд өөрчлөлт оруулах, өөрт учирсан хохирлоо шаардахад энэ тогтоол саад болохгүйг дурдаж шийдвэрлэсэн учир шүүхэд нэхэмжпэл гаргаж байна.
Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д барьцаагаар хангагдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээд /барьцаалуулагч/-ийн хөрөнгөөр нэгэн зэрэг хангахаар бол уул шаардлагыг үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг барьцаалуулагч үүрэг гүйцэтгүүлэгчид тавих эрхтэй гэж заасан тул барьцааны хөрөнгийн өмчлөгч БНСУ-ын иргэн ******* ******* ******* нь ******* ******* ХХК нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эхэлж үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу 0 тоот хаягт байрлах, орон сууц болон 107 м.кв үйлчилгээний талбай, 29 тоот автозогсоолоос бусад хөрөнгөөр эхэлж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, хариуцагч ******* ******* ХХК-ийн хөрөнгө зээлийн төлбөрийг төлж хүрэлцэхгүй тохиолдолд 149 тоот болон 96 тоот орон сууцаар үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоолгохыг даалгах шаардлагыг гаргаж байна. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн тогтоолд бие даасан шаардлага гаргасан болон гаргаагүй гуравдагч этгээд нь үүргийн гүйцэтгэл хангах дараалалд өөрчлөлт оруулах, өөрт учирсан хохирлоо шаардахад энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй гэсний дагуу нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8 дахь заалт нь барьцаалуулагчийн эрх ашгийг хамгаалах, түүний хөрөнгийг хамгийн сүүлд ашиглах зарчимд нийцэж байгаа юм. Тухайлбал, нэгэн шийдвэрт шүүх нь барьцаалагчийн хөрөнгийг барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангахад ашиглах боломжтой эсэхийг хэлэлцэхдээ, Иргэний хуулийн 153.1, 154.3, 169.1 дэх хэсгүүдийг үндэслэн барьцаалагчийн эрх, үүргийг тодорхойлсон байна. Эдгээр заалтууд нь барьцаалагчийн хөрөнгийг ашиглахын өмнө үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр шаардлагыг хангахыг илүүд үзэх зарчим юм. Түүнчлэн, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар шаардлагыг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж заасан нь барьцаалагчийн хөрөнгийг ашиглах эцсийн арга хэмжээ болохыг харуулж байна.
Иймд Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д зааснаар ******* ******* *******ы өмчлөлийн 0 тоотод байрлах 75,9 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 0 тоотод байрлах, 2 өрөө 42,74 кв талбайтай орон сууцуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах дараалалд өөрчлөлт оруулахыг даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагч ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунмандах шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* ******* ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр тай 3Г8115100450 тоот зээлийн гэрээ байгуулж 5,000,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээл авсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ЗБ/8115100450-Б тоот ипотекийн гэрээгээр тоот улсын бүртгэлийн дугаартай ******* ******* ******* НҮТББ-ын өмчлөлийн 0 тоот 15500 мкв талбайтай орон сууц, авто машины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2649 мкв орон сууцны зориулалттай газрын хамт барьцаалж улсын бүртгэлд барьцааны эрх бүртгэгдсэн байдаг. Барьцаанаас чөлөөлүүлэх хөрөнгө нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ЗБ/8115100450-Б тоот ипотекийн гэрээгээр зээлийн барьцаанд ЗБ/8115100450 тоот ипотекийн гэрээгээр тоот улсын бүртгэлийн дугаартай Н.ийн өмчлөлийн 0 тоот 16 мкв талбайтай авто зогсоол, ЗБ/8115100450-А тоот ипотекийн гэрээгээр тоот улсын бүртгэлийн дугаартай Х.ы өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо Эрх чөлөө хотхон гудамж 12 тоот 100 мкв талбайтай хувийн сууц, ЗБ/8115100450-А тоот ипотекийн гэрээгээр тоот улсын бүртгэлийн дугаартай Х.ы өмчлөлийн 0 дүгээр хороо, нэгж талбарын дугаар бүхий 699 мкв зуслангийн зориулалттай газар, ЗБ/8115100450-Б тоот ипотекийн гэрээгээр ******* Амин ******* НҮТББ өмчлөлийн 0 тоот 15500 мкв талбайтай орон сууц, авто машины зогсоолын зориулалттай үл хөдлөх, ЗБ/8115100450-Б тоот ипотекийн гэрээгээр ******* Амин ******* НҮТББ өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, нэгж талбарын 0 дугаар бүхий 2649 мкв орон сууцны зориулалттай газар, БГ/8115100450 тоот барьцааны гэрээгээр О.Соёл-Эрдэний өмчлөлиын арлын дугаартай УБД 32-38 улсын дугаартай Тоуоta camry маркын суудлын авто машин, БГ3100003703А, БГ3100004315-Б тоот ипотекийн гэрээнүүдээр тоот улсын бүртгэлийн дугаартай ХХК-ийн өмчлөлийн 0 тоот гаражийн зориулалттай 126 мкв талбайтай үл хөдлөх, БГ3100003703Б, БГЗ100004315-А тоот ипотекийн гэрээнүүдээр тоот улсын бүртгэлийн дугаартай ХХК-ийн өмчлөлийн 0 дугаар гарамын урд мод үржүүлэг чацарганы зориулалттай 100000 мкв эзэмших эрхийн гэрчилгээ, БГ3100003703Б, БГ3100004315-А тоот ипотекийн гэрээнүүдээр тоот улсын бүртгэлийн дугаартай ХХК-ийн өмчлөлийн 0 тоот албан конторын зориулалттай 136 мкв талбайтай үл хөдлөх, БГ3100003703В, БГ3100004315-В тоот ипотекийн гэрээнүүдээр тоот улсын бүртгэлийн дугаартай ХХК-ийн өмчлөлийн 0 тоот хаягт байршилтай 5044,68 мкв талбайтай хүлэмж зориулалттай үл хөдлөх, БДГЗ100003703-1, БГЗ100004315-2 тоот батлан даалтын гэрээнүүдээр Я.ийн хувийн батлан даалт, БДГЗ100003703-2, БГЗ100004315-2 тоот батлан даалтын гэрээнүүдээр Я.ын хувийн батлан даалт хөрөнгө байх бөгөөд барьцааны эрх хэвээр байх тухай анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүх дараалал тогтоон харуцагч Д.*******ийн 100 хувийн өмчлөлийн ******* Констракшн ХХК-ийн 10,048.5 ширхэг хувьцаа, Н.ийн өмчлөлийн дугаартай, 0 дугаар байрны зоорийн давхрын 10 тоот хаягт байршилтай, 16 м.кв талбайтай автозогсоол, тоот улсын бүртгэлийн дугаартай Х.ы өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, нэгж талбарын дугаар бүхий 699 мкв зуслангийн зориулалттай газар, ******* Амин ******* НҮТББ өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо нэгж талбарын 0 дугаар бүхий 2649 мкв орон сууцны зориулалттай газар, ******* ******* ******* НҮТББ-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаартай, 0 тоот, 15,500 м.кв үл хөдлөх эд хөрөнгөөс (******* ******* ХХК-д ногдох) 40,70 м.кв талбай бүхий 0 тоот, 46,50 м.кв талбай бүхий 0 тоот, 45,20 м.кв талбай бүхий 0 тоот, 42.30 м.кв талбай бүхий 1, 157 тоот, 42.10 м.кв бүхий 93 тоот, 75.90 м.кв талбай бүхий 0 тоот, 38.02 м.кв талбай бүхий 0 тоот, 33 м.кв талбай бүхий 76, 82 тоот зэрэг 22 ширхэг орон сууц, 68.8 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай, 522 м.кв талбай бүхий 29 ширхэг автозогсоол гэж, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус заасныг баримтлан дээрх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй бол 0 давхарт байрлах З.гийн өмчлөлийн 92 тоот, 85.1 м.кв орон сууц, мөн хаягт байрлах П.ийн өмчлөлийн 77 тоот, 46.50 м.кв орон сууц, мөн хаягт байрлах Г.гийн өмчлөлийн 167 тоот, 42.70 м.кв орон сууц, мөн хаягт байрлах Д.ын өмчлөлийн 166 тоот 38.02 м.кв орон сууц, мөн хаягт байрлах Б.гийн өмчлөлийн 163 тоот, 42.5 м.кв орон сууц, мөн хаягт байрлах ХХК-ийн өмчлөлийн 174 тоот 75.9 м.кв орон сууц, мөн хаягт байрлах ХХК-ийн өмчлөлийн 17 тоот 42.74 м.кв орон сууц, мөн хаягт байрлах Ө.ын өмчлөлийн 113 тоот, 42.74 м.кв орон сууц, мөн хаягт байрлах М.чимэг, М. нарын өмчлөлийн 107 м.кв үйлчилгээний талбай, мөн хаягт байрлах П.ийн өмчлөлийн 18 м.кв 29 тоот автозогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан. Нөгөө талаас, шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож байсан нэхэмжлэгч ******* ******* ******* нь ны барьцааны эрх үүссэнээс хойш орон сууц захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ байгуулсан талаар 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо тусгасан байна. Тодруулбал 2019 оны 12 дугаар сарын 14-ний 269 дугаартай шийдвэрээр ******* ******* ХХК-тай 0 тоот, 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 1107 дугаартай шийдвэрээр 0 тоот орон сууцны өмчлөгчөөр тус тус байгуулсан байна. ******* ******* ******* нь итгэмжлэгдсэн төлөөлөгч И.аар дамжуулан 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байсан байна. Уг гомдол нь 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хурал болон 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хяналтын шатны шүүх хурлаар тус тус хэлэлцүүлэгдэж шийдвэрлэгдсэн байх тул бие даасан шаардлага гаргаж байгаа БНСУ-н иргэн ******* ******* *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага дахь асуудлыг Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн буюу тогтоох хэсгийн 2-т Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 157 дугаар зүйлийн 157.8, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар дараах үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг тэргүүн ээлжинд хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж тогтоосон байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй, 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурьдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэсэнд тус тус хамаарч байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.
Иймд, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 0 тоот орон сууцаар үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоолгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-1-10/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-11/, итгэмжлэл /хх-12-14/, болон дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-15,16, 218, 219/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/01107 дугаартай шийдвэр /хх-17-21/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00269 дугаартай шийдвэр /хх-22-26/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 721 дугаартай магадлал /хх-27-32/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2020/00171 дугаартай тогтоол /хх-33-36/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2024/01106 дугаартай шийдвэр /хх-37-69/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2024/01279 дугаартай магадлал /хх-70-89/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2024/00326 дугаартай тогтоол /хх-90-102/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 191/ГХ2025/01259 дугаартай гүйцэтгэх хуудас /хх-214-216/, 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 25360739 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-217/-ыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,
Хариуцагч ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон итгэмжлэл /хх-106-108/, хариу тайлбар /хх-113-114/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2024/01106 дугаартай шийдвэр /хх-115-147/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2024/01279 дугаартай магадлал /хх-148-186/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2024/00326 дугаартай тогтоол /хх-187-199/, 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн И.ын давж заалдах гомдол /нотлох баримтын шаардлага хангахгүй, хх-200-202/-ыг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* ******* ******* /Chae Won Jun/ нь хариуцагч ХК-д холбогдуулан 0 тоот, 75,9 мкв талбайтай, 3 өрөө орон сууц болон мөн байрны 0 тоот, 42,74 мкв талбайтай 2 өрөө орон сууцнуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах дараалалд өөрчлөлт оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч ХК нь барьцааны асуудлыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй, нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй, энэ хэргийн хариуцагч биш этгээд зэргээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3а. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00269 дугаартай шийдвэрээр 0 тоотод байрлах 75,9 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр ******* ******* ******* бүртгэхэд шаардагдах бичиг баримтыг түүнд шилжүүлэн өгөхийг ******* ******* ХХК-д даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 721 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2020/00171 дугаартай тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/01107 дугаартай шийдвэрээр 0 тоотод байрлах 42,74 мкв талбайтай орон сууцны өмчлөгчөөр ******* ******* ******* тогтоож, эрх бүхий байгууллагад өмчлөгчөөр бүртгэхэд шаардлагатай бичиг баримтыг олгохыг ******* ******* ХХК-д даалгаж шийдвэрлэжээ.
0 тоот, 42,74 мкв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууц болон мөн байрны 96 тоот, 75,90 мкв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр ******* ******* ******* 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бүртгэж, болон дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.
3б. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК, Д.*******, ******* ******* ******* НҮТББ, Х., Н., О. нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд 182/ШШ2024/01106 дугаартай шийдвэр гарч, ******* ******* ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 2,923,642,067.11 төгрөг гаргуулж, ХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар, зарим хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Энэхүү шийдвэрийг зохигч эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2024/01279 дугаартай магадлалаар 182/ШШ2024/01106 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулсан.
Зохигч, гуравдагч этгээд хяналтын журмаар гомдол гаргаж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2024/00326 дугаартай тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2024/01279 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2024/01106 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг өөрчлөн найруулж, 3 дахь заалтыг нэмж, 3 гэж дугаарласныг 4, 4 гэж дугаарласныг 5, 5 гэж дугаарласныг 6, 6 гэж дугаарласныг 7, 8 гэж дугаарласныг 9, 9 дэх заалтыг 10, 10 дах заалтыг 11 гэж дугаарлан тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээжээ.
Дээрх тогтоолоор Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 157 дугаар зүйлийн 157.8, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар дараах үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг тэргүүн ээлжинд хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хариуцагч нарын болон ... ******* ******* ******* НҮТББ-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаартай, 0 тоот, 15,500 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолын зориулалтай, нийт 2,327.48 м.кв үл хөдлөх эд хөрөнгөөс ******* ******* ХХК-д ногдох 42,70 м.кв талбай бүхий 0 тоот, 46,50 м.кв талбай бүхий 0 тоот, 45,20 м.кв талбай бүхий 0 тоот, 42,30 м.кв талбай бүхий 0 тоот, 42,10 м.кв талбай бүхий 0 тоот, 75,90 мкв талбай бүхий 0 тоот, 38,02 м.кв талбай бүхий 0 тоот, 33 м.кв талбай бүхий 0 тоот зэрэг 22 ширхэг орон сууц, 68,8 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай, 522 м.кв талбай бүхий 29 ширхэг автозогсоол гэж, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус заасныг баримтлан дээрх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй бол 0 давхарт байрлах З.гийн өмчлөлийн 92 тоот, 85,1 мкв орон сууц ... зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгажээ.
3в. ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК, Д.*******, ******* ******* ******* НҮТББ, Х., Н., О. нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр З., П., Д., Г., Б., ХХК, ХХК, М.чимэг, М., Ө., ХХК, П. нар оролцож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхээр шаардлага гаргасан, харин БНСУ-ын иргэн ******* ******* ******* /Chae Won Jun/ нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар оролцсон байна.
4. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2024/00326 дугаартай тогтоолын хянавал хэсгийн 24.2-т Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8 дахь хэсэгт Барьцаагаар хангагдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээд /барьцаалуулагч/-ийн хөрөнгөөр нэгэн зэрэг хангахаар бол уул шаардлагыг үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг барьцаалуулагч үүрэг гүйцэтгүүлэгчид тавих эрхтэй гэж заасан тул барьцаалуулагч ******* ******* ******* НҮТББ нь хариуцагч ******* ******* ХХК нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эхэлж үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тайлбар, гомдол гаргасан нь үндэслэлтэй байна, 24.3-т ... гуравдагч этгээд нар барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаж, бие даасан шаардлага гаргасан, барьцаалуулагч ******* ******* ******* НҮТББ үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулахаар тайлбарласан тул Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8 дахь хэсэгт заасныг хэрэглэж, үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоох боломжтой, 24.4-т Тодруулбал, 0 тоот хаягт байрлах, орон сууц болон 107 мкв үйлчилгээний талбай, 29 тоот автозогсоолоос бусад хөрөнгөөр эхэлж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, хариуцагч ******* ******* ХХК-ийн хөрөнгө зээлийн төлбөрийг төлж хүрэлцэхгүй тохиолдолд гуравдагч этгээд нарын дээрх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараалал тогтоох нь зүйтэй гэжээ.
Харин тогтоолын хянавал хэсгийн 25-д ... гуравдагч этгээд БНСУ-ын иргэн ******* ******* ******* нь 149 тоот болон 96 тоот орон сууцтай холбоотой бие даасан шаардлага тус тус гаргаагүй тул тэдгээрийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах дараалалд энэ тогтоолоор өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзсэн болно. ... Бие даасан шаардлага гаргасан болон гаргаагүй гуравдагч этгээд нь үүргийн гүйцэтгэл хангах дараалалд өөрчлөлт оруулах, өөрт учирсан хохирлоо шаардахад энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй гэжээ.
5. Хуулийн хүчин төгөлдөр болсон дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоос үзвэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр эхний ээлжинд хангах дарааллын 6 дугаарт нэхэмжлэгч ******* ******* ******* 0 тоот, 42,74 мкв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууц болон мөн байрны 96 тоот, 75,90 мкв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцнууд орсон, тодруулбал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон тул түүний эдгээр үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах дараалалд өөрчлөлт оруулах боломжгүй, харин үүргийн гүйцэтгэлийг хангах дараалалд өөрчлөлт оруулах агуулгаар шаардлага гаргах эрхийг нь нээлттэй үлдээсэн байна.
Энэхүү агуулгаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй, тэрээр ХК-ийг хариуцагчаар татсан үндэслэлээ тус ны барьцаанд байгаа орон сууцтай холбоотой барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаатай холбоотой гуравдагч этгээд миний эрх ашиг хөндөгдөж байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч биш этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
6. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д Барьцаагаар хангагдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээд /барьцаалуулагч/-ийн хөрөнгөөр нэгэн зэрэг хангахаар бол уул шаардлагыг үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг барьцаалуулагч үүрэг гүйцэтгүүлэгчид тавих эрхтэй гэж заажээ.
6а. ******* ******* ХХК нь өөрийн болон гуравдагч этгээдүүдийн эдийн бус хөрөнгө, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг ХК-ийн зээлийн барцаанд барьцаалж, улмаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангахтай холбоотой дараалал тогтоогдсон, ийнхүү тогтоосонтой холбоотойгоор нэхэмжлэгч ******* ******* *******ы 2 орон сууц үүргийг гүйцэтгэлийг хангуулах эхний дараалалд орсоноор түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заажээ.
Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д зааснаар нэхэмжлэгч ******* вон жу нь ******* ******* ХХК-ийн шүүхийн шийдвэрт заасан зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд тэргүүн ээлжинд үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу үүрэг гүйцэтгэх дараалалд өөрчлөлт оруулахаар гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
7. Хариуцагч ХК нь барьцаа хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй, нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргасан бөгөөд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах асуудлаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй боловч уг үүргийн гүйцэтгэлийг хангуулах дараалалтай холбоотойгоор нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул энэхүү тайлбар үгүйсгэгдэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах дараалалд өөрчлөлт оруулж, төлбөр төлөгч /үүрэг гүйцэтгэгч/ ******* ******* ХХК нарын шүүхийн шийдвэрт заагдсан үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг тэргүүн ээлжинд хангахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* ******* ******* өмчлөлийн 0 тоот, 42,74 мкв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууц болон мөн байрны 96 тоот, 75,90 мкв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШЗ2025/39285 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ