2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/07941

 

 

 

 

 

 

 

2025 9 24 191/ШШ2025/07941

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн  регистрийн дугаартай,  тоотод оршин суух, З******* овогт Ө******* Г******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ХГ******* регистрийн дугаартай  тоотод оршин суух Ц******* овогт Н*******-О******* Б*******

Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай,  тоотод оршин байх Б ХХК нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 133,115,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Ө.Г нь Н.Б*******тай дунд сургуулийн найз нь байдаг. Хариуцагч Н.Б******* нь БиБиСервис ХХК-ийн авто замын ажил гүйцэтгэдэг компанитай энэхүү компани нь 2016 оны 9 сарын үед *******ар нэгэн ажил хийгээгүй хэцүү байдалтай байсан. Энэ үед Ө.Г, Н.Б******* нар нь бүхий л жаргал зовлонгоо ярилцдаг найзууд байсан. Энэ үед Ө.Г******* охин нь аудитын компанид ажилладаг байсан бөгөөд хадам ээж аавтайгаа хамт амьдардаг байсан. Ингээд хадам аавынхаа ярианаас найзынх нь авто замын компани байдаг ажил олдохгүй юм байна гэдгийг сонссон байдаг. Ингээд өөрийнх нь аудит хийдэг компани дээр авто замын ассоциаци гэх гишүүн байгууллага гишүүнчлэлээр элсүүлж аваад ажил өгдөг юм байна гэдгийг сонсоод энэ тухай хадам аав Гад ярьдаг. Ө.Г нь энэ тухай найз Н.Б*******таа хэлээд ингээд авто замын ассоциаци дээр Ө.Г, Н.Б******* хоёр нь хамт очиж уулзсан байдаг. Ингээд уулзахад авто замын ассоциаци дарга Ц.Б- гэх хүн бол *** аймгийн **** сумаас *** хүртэлх чиглэл 135 км замын ажлыг гишүүн аж ахуйн нэгжүүдэд хуваарилж байгаа. Гишүүн болгоны гишүүнчлэлийн төлбөр 30,000,000 төгрөг гэж хэлсэн байдаг. Энэ ажил нь Н.Б*******ын компанид маш их хэрэгтэй ажил байсан. Тухайн үед Н.Б*******т мөнгө байхгүй байсан учраас Ө.Гыг мөнгө зээлүүлээч гишүүнчлэлээр элсмээр байна гэдэг саналыг тавьсан байгаа. Ингээд Ө.Г надад авто замын *******ар ч мэдлэг байхгүй шүү чи юм аа сайн шалгаж үзээрэй гээд 2016 оны 9 сард 30,000,000 төгрөгийг зээлүүлсэн. Ингээд зээлүүлээд ассоциаци тушаалаа гэсэн баримт нь дээр БиБиСервис ХХК-ийн гишүүнчлэлийн татвар гээд тушаасан хойно нь Ө.Г гарын үсгээ зураад 30,000,000 төгрөгөө өгсөн байдаг. Ингээд Н.Б*******ын компани гишүүн болсон. Н.Б******* нь 30,000,000 төгрөгөө ажлаа хийж дуусгаад өгнө гэж хэлсэн байдаг. Ингээд дахин 2016 оны 10 дугаар сард Н.Б******* нь 20,000,000 төгрөг дахиад хэрэгтэй байна гээд Ө.Гаас мөнгө зээлэх хүсэлт тавьдаг. Энэ үед Ө.Г нь 20,000,000 төгрөгийг бэлнээр Н.Б*******т өгсөн байгаа. Үүнээс хойш Ө.Г нь Н.Б*******ын хүсэлтээр 2017 оны 01-р сараас хойш 2019 оны 5 сар хүртэл хугацаанд дансаар 34,250,000 төгрөгийг нэмж Н.Б*******т зээлүүлсэн. Энэ хугацаанд Н.Б******* нь Өвөрхангай аймгийн Хужирт сум бусад газарт замын ажил хийж байсан. Тэрийгээ дууссан гэдгийг Ө.Г нь хүнээс сонссон байдаг. Ингээд Ө.Г нь мөнгө авахыг шаардахад ажил дуусах гэж байна удахгүй хүүтэй нь буцааж төлнө гэж хэлдэг. Талуудын аман тохиролцоогоор 2 хувийн хүүтэйгээр зээлнэ. Бүх ажлаа хийж дуусгасны дараа замын мөнгө ороод ирэхээр Н.Б******* нь мөнгө төлнө гэдгээ хэлсэн. Ө.Г нь Н.Б*******ын компани нь *******ар компани хэдэн гишүүнтэй гэдгийг мэдэхгүй. Н.Б******* найзыгаа л сайн мэддэг. Хувийн компанитай замын ажил хийдэг гэдгийг л мэддэг. Тийм учраас би чамд зээлдүүлж болно харин чи ажлаа дуусгаад буцаагаад өгөөрэй гэсэн хэлцэлтэйгээр авсан байдаг. Тийм учраас Ө.Г нь үргэлж баримт үйлдэхгүйгээр найздаа мөнгө зээлдүүлж байсан. Үүнээс хойш Н.Б******* нь мөнгө өгөхгүй яваад байсан учраас 2021 оны 6 сард Ө.Г нь Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Найздаа залилуулчихлаа гэдэг гомдлыг гаргасан байдаг. Гомдлыг Баянгол дүүргийн Прокурорын газраас 2021 оны 8-р сарын 5-ны өдөр залилах гэмт хэргийн шинжгүй байна. Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх маргаан байна гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Ингээд Ө.Г нь Н.Б*******т зээлдүүлсэн нийт 84,250,000 төгрөг, 2019 оны 5 сар буюу хамгийн сүүлд өгсөн мөнгөнийхөө хугацаанаас 2021 оны 10 сар хүртэлх хугацааны хүүг тооцож 29 сарын 2 хувийн хүүгээр тооцож 48,865,000 төгрөг нийт 133,115,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Г нь 2021.11.23-нд нэхэмжлэл гаргасан байна. Миний хувьд залилан мэхэлсэн зүйл байхгүй. Ө.Г нь 2016 оны 9 сард манай бэрийн таньдаг Авто замын бодлого төлөвлөлт хөгжлийн ассоциацын захирал Ц.Б- гэж хүн гишүүнээр элсүүлээд компаниудад ажил хувиарлаж байгаа юм байна. Чи тэрэнд орох уу гэж эхэлж өөрөө хэлсэн. Надад гишүүнд элсэх мөнгө байхгүй гэхэд би мөнгө гаргая ажил төрөл аваад дараа нь буцаагаад төлнө биздээ гэсэн. Ингээд Ө.Г Авто замын бодлого төлөвлөлт хөгжлийн ассоциаци дээр намайг дагуулж очоод бэрийнх нь танил гэх Ц.Б- гэгчийн оффис дээр очиж өөрийн гарын үсгээ зурж 30,000,000 төгрөг тушаасан. Ингээд залилангийн хэрэгт холбогдоод намайг их хэмжээний хохиролд оруулах эрсдлийг тавьсан. Даваа гэж хүнийг дагуулж ирж намайг аймшигтайгаар заналхийлж дарамтлуулж байсан. Иргэн Ө.Г болон бэр найз гэх Ц.Б-тэй холбоотой байж болох бөгөөд сүүлд 7.5 сая төгрөг зээлдүүлсэн баримт нь байгаа юм. Ө.Г нь өөрөө санаачилж тушаасан 30 сая төгрөг өөр хохирол байвал Ц.Б-эс нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Иймд Ө.Г******* нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авах боломжгүй гэж үзлээ гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс АЗБТХА-ийн 2016.09.21-ний өдрийн Кассын орлогын 0 дугаартай ордер, Хаан банкны дансны хуулга, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021.08.05-ны өдрийн 2380 дугаартай тогтоол, 2021.06.25-ны өдөр Ө.Г гэрчээр өгсөн мэдүүлэг, 2021.07.07-ны өдөр Н.Б*******ын гэрчээр өгсөн мэдүүлэг, 2021.07.08-ны өдрийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мэдэгдэх хуудас, 2021.07.21-ний өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл, 2021.07.27-ны өдрийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх шалгах хуудас, 2021.07.24-ний өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл,

Хариуцагчаас АЗБТХА-ийн 2016.09.21-ний өдрийн Кассын орлогын 0139 дугаартай ордер, Бэлэн мөнгө хүлээлцсэн баримт, 2018.04.05-ны өдрийн Өргөдөл, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2019.01.14-ны өдрийн 5/18 дугаартай Хариу мэдэгдэх хуудас, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн Цагдаагийн албаны 2018.04.16-ны өдрийн 10а/2256 дугаар албан бичиг, 2017.04.02-ны өдрийн Зээлийн гэрээ, Би би сервис ХХК, Авто замын бодлого төлөвлөлт хөгжлийн ассоциаци ГҮТББ-тай байгуулсан 2016.09.21-ний өдөр АГ-034 дугаартай Гишүүнчлэлээр хамтран ажиллах түншлэлийн гэрээ, 2016.10.03-ны өдөр 16/09/05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ,

Шүүхийн журмаар гэрчээр З.У асуусан тэмдэглэл, 18 дугаартай эрүүгийн хэргээс гэрч, хохирогч нарын мэдүүлэг, прокурорын тогтоолуудыг тус тус бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, хариуцагч нарын урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ө.Г нь хариуцагч  Н.Б*******, Би би сервис ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 133,155,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

1.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 133,500,000 төгрөгийн 30,000,00 төгрөгийг хариуцагч Б ХХК-ийн захирал Н.Б******* нь Авто замын ассоциацид гишүүнээр элсэж, замын ажил авахын тулд гишүүнчлэлийн төлбөрт тушаах зорилгоор, 20,000,000 төгрөгийг дахин тус ассоциацид төлж ажил авна гэж тайлбарлаж, үлдсэн 34,250,000 төгрөгийг цувуулж бага багаар нийт 84,250,000 төгрөгийг зээлж авсан үүнээс 2019 оны 5 дугаар сараас 2021 оны 10 дугаар сар хүртэл 2 хувийн хүү тооцож 48,865,000 төгрөгийн хүүгийн хамт гаргуулна гэж тус тус тодорхойлсон.

1.3. Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ ... нэхэмжлэгч Авто замын бодлого төлөвлөлтийн хөгжлийн ассоциацаас замын ажил авч өгч байна, хамтарч ажиллая гэсэн санал гарган тус байгууллага дээр очиж Ц.Б- гэх хүнд 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө тушаасан бөгөөд тус байгууллагаас *******ар ч замын ажил аваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

1.4. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг зээлийн гэрээний үүргийн дагуу хангуулна гэж тодорхойлсон.

2.1. Хэрэгт авагдсан АЗБТХА-ийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Кассын орлогын 0139 дугаартай ордерт Би би сервис ХХК ү/а зардал гишүүнчлэл /урьд/ 30,000,000 төгрөгийг тушаасан гэжээ. /х.х-ийн 40 дэх талд/

2.2. Хариуцагч Н.Б******* нь ... Авто замын бодлого төлөвлөлт хөгжлийн ассоциацын захирал Ц.Б-д холбогдуулан 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Б ХХК-ийн захирал Н.Б*******тай  аймгийн ассыг олгох гишүүнчлэлээр хамтран ажиллах түншлэлийн гэрээ байгуулж, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 30,000,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 20,000,000 төгрөгийг гэрээгчээр халхавчлан зохиомол байдлыг зориудаар бий болгож итгэл эвдэх аргаар залилж их хэмжээний хохирол учруулсан ... гэх гомдол гаргаж, уг гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 6-7, 66, 179, 229-231 дэх талд/

2.3. Тус хэрэг бүртгэлтийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ө.Г гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ... Н.Б******* нь бичиг баримтыг танилцуулж авто замын асициоцын газартай гэрээ байгуулахаар болсон бөгөөд урьдчилгаа 30,000,000 төгрөг бэлнээр тушаахаар болсон бөгөөд урьдчилгаа мөнгө болох 30,000,000 төгрөг авто замын асициоцын газарт тушаасан. Ахиад хэсэг хугацааны дараа дахин 20,000,000 төгрөг тушаах шаардлагатай байна гэхээр нь 2016 оны 10 дугаар сард 20,000,000 төгрөг Н.Б*******т Баянгол дүүргийн 5 дугаар хороо 96 дугаар байрны үүдэнд бэлнээр өгсөн. Үүний дараа 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Б*******ын дансанд 250,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 350,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 1,000,000 төгрөг нийт 1,500,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 2000,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 300,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 600,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 500,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 3000,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 600,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1000,000 төгрөг тус тус мобайл банк ашиглан шилжүүлэн өгсөн байдаг. Үүнээс хойш Н.Б******* нь надад нэг ч төгрөг буцааж өгөөгүй утсаар болон уулзаж холбоо барихад ажил болоогүй байна, ажил бүтэж байгаа, ажил бүтэхээр буцааж өгнө гэж хэлсэн байдаг ... гэж мэдүүлжээ. /х.х-ийн 8-10 дахь талд/

2.3. Н.Б******* гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ... 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр иргэн н.Г 10,000,000 төгрөг гаргаад Авто замын бодлого төлөвлөлтийн ассоциацийн газрын захирал Ц Б- гэх хүнд тушаасан, мөнгө тушаасан баримт байдаг. Ө.Г бид хоёр нийлж байгаад үлдэгдэл мөнгийг Авто замын бодлого төлөвлөлтийн асиаци газарт 30,000,000 төгрөг өгч Би би сервис ХХК гишүүнчлэлээр элссэн байдаг. Гишүүнчлэлээр орсны дараа Би би сервис ХХК Авто замын бодлого төлөвлөлтийн ассоциацийн газрын хооронд ажил гүйцэтгэх гэрээнүүд байгуулсан байдаг., ... Миний хувьд Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас Цагааннуур сумын чиглэлийн авто замын ажил гүйцэтгэхээр Ц Б- гэх хүнд 87,000,000 төгрөг өгч залилуулсан байдаг. Би Ө.Гаас тодорхой хэмжээний мөнгийг авч дамжуулан Ц.Б-д өгч байсан. Өөртөө хэрэглэсэн зүйл байхгүй ... гэж мэдүүлжээ. /х.х-ийн 11-13 дахь талд/

2.4. Н.Б******* хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ ... Авто замын бодлого төлөвлөлт хөгжлийн ассоциаци ТББ-ын захирал Э.Б-д би эхлээд тус байгууллагын гишүүнчлэл болно гэж 30 сая төгрөг, үүний дараа зураг төсөл трассын төлбөр, замын ажлын тодорхой хэсгийг манай компанид олгоно гэж 20 сая төгрөг нийт 50 сая төгрөгийг өгөхөөс гадна 300,000 төгрөгөөс 5 сая төгрөг хүртэл мөнгийг олон удаагийн давтамжтай 80 сая төгрөгийг Э.Б-Эрдэнийн тухайн үед өгч байсан банкны дансаар болон бэлнээр өгч ингээд нийт 130 сая төгрөгийг Ц.Б-д өгч хохирсон байна ... гэж мэдүүлжээ. /х.х-ийн 232-33 дахь талд/

2.5. Гэрчээр С.Т өгсөн мэдүүлэгтээ ... Н.Б*******аас 30 сая, 20 сая төгрөг гэрээ байгуулаад авч байхыг би мэднэ. Мөнгө авахад нь би хажууд нь байсан гэхдээ чухам уг хураан авсан мөнгийг хэрхэн юунд зарцуулсныг би мэдэхгүй. Мөнгийг Ц.Б- захирал өөрөө авчихдаг би зөвхөн цалингаа аваад л явдаг ажилтан байсан. Уг гэрээ байгуулж 20, 30 сая төгрөгөөс гадна данс болон бэлнээр хэдэн төгрөг өгч авалцаж байсныг би мэдэхгүй ... гэжээ. /х.х-ийн 240-242 дахь талд/

3. Авто замын бодлого төлөвлөлт хөгжлийн ассоциаци ГҮТББ-ын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/03-2 дугаартай Гишүүнчлэлээр бүртгэх тухай албан бичигт ... Гишүүнчлэлийн төлбөрт Би би сервис ХХК нь 30,000,000 төгрөг төлж гишүүнчлэлийн гэрчилгээ гардаж авна ... гэж улмаар хариуцагч Би би сервис ХХК нь Авто замын бодлого төлөвлөлт хөгжлийн ассоциаци ГҮТББ-тай 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр АГ-034 дугаартай Гишүүнчлэлээр хамтран ажиллах түншлэлийн гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 16/09/05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г тус тус байгуулж, гишүүнчлэлийн төлбөрт 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 30,00,000 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 183-224 дэх талд/

4. Дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч Н.Б******* нь Авто замын бодлого төлөвлөлт хөгжлийн ассоциациас замын ажил авах зорилгоор өөрийн Би би сервис ХХК-иар тус Төрийн бус байгууллагад гишүүнээр элсэх хураамж 30,000,000 төгрөг, мөн авто замын ажил авах үүднээс хураамж 10,000,000 төгрөг тус тус төлөхдөө уг мөнгийг нэхэмжлэгч Ө.Гаас авсан болох нь тогтоогдож байна.

Тодруулбал, хариуцагч Н.Б******* нь Авто замын бодлого төлөвлөлт хөгжлийн ассоциацийн захирал Ц.Б- 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Би би сервис ХХК-ийн захирал Н.Б*******тай Сэлэнгэ аймгийн Түшиг-Шаамар, хилийн боомт чиглэлийн 118км авто замын ажлыг эхлүүлэхэд хамтран ажиллах, ажлын гэрээ зураг, трассыг олгох гишүүнчлэлээр хамтран ажиллах түншлэлийн гэрээ байгуулж, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 30,000,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 20,000,000 төгрөгийг гэрээгээр халхавчлан зохиомол байдлыг зориудаар бий болгож итгэл эвдэх аргаар залилж их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэргийн талаарх гомдол гаргаж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдсан байх бөгөөд уг эрүүгийн хэргийг шалгах ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчээс 30,000,000 төгрөг, 10,000,000 төгрөгийг авч өгсөн талаараа гэрчийн мэдүүлэг өгсөн байна.

Түүнчлэн, хэрэгт авагдсан Ө.Г******* Хаан банк дахь дансны хуулгаас үзэхэд тэрээр 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны хооронд б*******, зам гүйлгээний утгаар хариуцагч Н.Б*******т 12,768,506 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч уг мөнгийг хүлээн аваагүйтэй маргаагүйгээс гадна энэ талаарх татгалзлын үндэслэлээ нотолсон баримтыг гаргаж өгч мэтгэлцээгүй. /х.х-ийн 14-24 дэх талд/

5. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... нэхэмжлэгчийг Авто замын бодлого төлөвлөлтийн хөгжлийн ассоциацаас замын ажил авч өгч байна, хамтарч ажиллая гэсэн санал гарган тус байгууллага дээр очиж Ц.Б- гэх хүнд 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө тушаасан гэж тайлбарласан боловч эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгч, хохирогчоор Н.Б******* тогтоогдсон байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа харилцааны бие даасан байдлын зарчимд үндэслэх бөгөөд хариуцагч Н.Б******* болон Би би сервис ХХК нь Авто замын бодлого төлөвлөлт хөгжлийн ассоциаци ГҮТББ-тай байгуулсан гэрээ болон үүнтэй холбоотой хохирлын асуудлаа эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд тэрээр нэхэмжлэгч Ө.Гаас авч өөрийн компанийн нэрийн өмнөөс тушаасан мөнгийг нэхэмжлэгчид буцааж төлөх үүрэгтэйгээс гадна талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус зохицуулсан.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд нэг талаас мөнгө зээлдүүлэх нөгөө төлөөс шилжүүлсэн авсан мөнгийг тохиролцсон хугацаанд буцаан төлөх хүсэл зориг илэрхийлсэн уг хүсэл зориг хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

7. Хариуцагч Би би сервис ХХК, Н.Б******* нар нь дээрх мөнгийг өөрийн компанид ажил олох зорилгоор шилжүүлэн авсан байна.

7.1. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн дахь хэсэгт иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, аливаа иргэн, хуулийн этгээд гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялгийг шударгаар буюу тодорхой үндэслэлээр олж авсан тохиолдолд уг эд хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрх үүсэх бөгөөд үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан тохиолдолд эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэг үүснэ.

7.2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж тус тус заасан.

Иймд хариуцагч Б ХХК, Н.Б******* нар нь нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан 52,768,506 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, тэдгээрийн хооронд үүрэг үүсээгүй байх тул түүнд уг мөнгийг үлдээх хууль зүйн үндэслэлгүй юм.

8. Нэхэмжлэгч нь хариуцагчид 20,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэж нэхэмжлэлийн уг шаардлагыг тодорхойлсон боловч тус үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйгээс гадна түүний Б--д гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн мөнгийг хариуцагч нараас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй.

8.1 Мөн шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзсэн тул зээлийн гэрээний дагуу хүү тооцох эсэх талаар тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

9. Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Н.Б*******, Б ХХК нараас 52,768,506 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Гад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 80,346,494 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116,118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Б*******, Би би сервис ХХК нараас 52,768,506 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Гад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 80,346,494 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 823,525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б*******, Би би сервис ХХК нараас 421,792 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Гад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д заасан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ