2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2026/04854

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 04 07

191/ШШ2026/04854

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,

 

Нэхэмжлэгч: У оршин байрлах, ******* ******* ХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ул************тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 18,427,885 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* ******* нь ******* *******тай 2024.11.27-ны өдөр цахим зээлийн гэрээг байгуулан 30 сарын хугацаатай, 24,515,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй авсан. 2026.03.16-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 6,959,238 төгрөг, хүүнд 4,524,974 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 24,350 төгрөг төлсөн. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээл эргэн төлөх хуваарьт хугацааг хэтрүүлэн зээлээ хугацаанд нь төлөөгүй өнөөдрийг хүрсэн. 2026.03.16-ны өдрийн байдлаар дараах цахим зээлийн үлдэгдэлтэй байна. Нийт зээлийн үлдэгдэл 18,427,885 төгрөг. Үндсэн зээл 17,555,762 төгрөг, хуримтлагдсан хүү 843,831 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,292 төгрөг. Зээлдэгч ******* *******гаас зээлийн гэрээний үүрэгт 18,427,885 төгрөгийг ******* *******инд гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй, ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, В.*******д холбогдох иргэний хэрэгт зохигчид 18,427,885 төгрөгийн хэмжээнд эвлэрч байна. Хариуцагч уг мөнгийг 12 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 1,535,658 төгрөгөөр төлж барагдуулах болно.

Тодруулбал, 1. 2026 оны 04 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөг 2. 2026 оны 05 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөг 3. 2026 оны 06 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөг 4. 2026 оны 07 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөг 5. 2026 оны 08 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөг 6. 2026 оны 09 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөг 7. 2026 оны 10 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөг 8. 2026 оны 11 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөг 9. 2026 оны 12 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөг 10.2027 оны 01 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөг 11.2027 оны 02 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөг 12.2027 оны 03 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгохоор харилцан тохиролцов. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч В.*******д холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,427,885 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч В.******* нар 18,427,885 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч В.******* 1. 2026 оны 04 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөг 2. 2026 оны 05 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөг 3. 2026 оны 06 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөг 4. 2026 оны 07 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөг 5. 2026 оны 08 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөг 6. 2026 оны 09 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөг 7. 2026 оны 10 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөг 8. 2026 оны 11 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөг 9. 2026 оны 12 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөг 10.2027 оны 01 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөг 11. 2027 оны 02 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөг 12. 2027 оны 03 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ******* ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч В.******* нар 18,427,885 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч В.******* 1. 2026 оны 04 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөг 2. 2026 оны 05 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөг 3. 2026 оны 06 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөг 4. 2026 оны 07 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөг 5. 2026 оны 08 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөг 6. 2026 оны 09 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөг 7. 2026 оны 10 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөг 8. 2026 оны 11 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөг 9. 2026 оны 12 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөг 10.2027 оны 01 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөг 11.2027 оны 02 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөг 12.2027 оны 03 сарын 25-ны өдөр 1,535,658 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,089 төгрөгийн 50 хувь буюу 125,044.5 төгрөгийг буцаан олгож, үлдэх 125,044.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 125,044.5 төгрөгийг хариуцагч В.*******гаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС