2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/00808

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 29

191/ШШ2025/00808

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У тоот хаягт оршин суух, О овогтБ.А /РД:-ын нэхэмжлэлтэй,

 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Н овогт Ц.Ц /РД:**/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа.

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Хүсэлт гаргагч Б.а шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагчаар тогтоогдвол зохих этгээд болох ц.ц нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө 04 цаг 40 минутын үед Баянмонгол хорооллоос "Home plaza" чиглэлд би өөрийн УБ 92-49 улсын дугаартай "Ямаха" маркийн мотоциклтой танил дүү Мөнхдөлгөөний хамт явж байхад Саруул хотхоны харалдаа зүүн гар талаас гэрэлгүй автомашин хойшоо эргэж зам голлоод зогсчихсон, зогсох гэтэл ойр зайтай, тулаад ороод ирсэн болохоор мотоциклоо хажуу тийшээ унагааж гулсаж очоод машины гол хэсгийг мөргөсөн. Би мотоциклоо унагааж, осол болсноос хойш газар хэвтэж байхдаа ухаан орсон. Тэр машины жолооч бууж ирсэн эсэхийг мэдэхгүй, миний хойно нэг залуу зогсоод байхаар нь "чи цагдаа дуудахаас айгаад байгаа бол ядаж эмнэлэг дуудаад өг, амьсгалж болохгүй байна" гэж хэлэхэд "за би машинаа байрлуулаадахъя" гэж хэлээд цааш яваад удаагүй машин хөдлөөд тэр чигээрээ давхиад явсан. Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Номт овогт ц.цд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус шүүх хянан шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу би 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ц.цд холбогдуулан гэм хорын хохиролд 3,067,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Гэтэл ц.ц нь хаягтаа байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тул түүнийг орон даяр эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.

 

2. Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2023/09602 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч Б.А нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ц.цийг эрэн сурвалжлуулж, оршин суудаг газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.

 

ц.ц нь Б.Аын эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдож байх тул иргэний эрх зүйн харилцаанд ц.ц нь хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ц.ц нь Улаанбаатар хот, Х тоот хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2023/09602 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Н овогт Ц.Ц /РД:**/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

  Хүсэлт гаргагч Б.А нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Н овогт Ц.Ц /РД:**/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Н овогт Ц.Ц /РД:**/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Н овогт Ц.Ц /РД:**/-ийг хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгч Б.А /Утас:/-т мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС