| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | И.Амартөгс |
| Хэргийн индекс | 101/2024/07574/И |
| Дугаар | 191/ШШ2025/00809 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/00809
| 2025 01 29 | 191/ШШ2025/00809
|
|
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ул тоот хаягт байрлах, бХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар 9/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Г ХХК-ийн захирал З.Т /РД:*****/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа.
/Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай бХХК нь тус шүүхэд Г ХХК-д холбогдуулан 272,519,432 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Г ХХК /захирал З.Т нь /РД:*****/-ийн оршин суух хаяг нь тодорхойгүй гэж Баянзүрх дүүргийн Иргэни хэргийн анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.9-т заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 101/ШЗ2024/20047 дугаар Шүүгчийн захирамж гарсан болно. Бидний зүгээс хариуцагч компани түүний захирал З.Тэлмэнгийн оршин суух хаягийг олж авч чадахгүй, мэдэхгүй байх тул ИХШХШТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалт, мөн хуулийн 155 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. Иймд дээрх хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
1.1 Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Манай "БКХХК нь тус шүүхэд "Г"ХХК түүний захирал З.Тд холбогдуулан 272,519,432 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч ГХХК /захирал З.Т нь /РД:*****/ -ийн оршин суух хаяг нь тодорхойгүй гэж БЗДИХАШШҮҮХ ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.9-т заасны үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож 2024 оны 08 дугаар сарын 02- ны өдөр 101/ШЗ2024/20047 дугаар Шүүгчийн захирамж гарсан болно. Бидний зүгээс хариуцагч компанийг хаана үйл ажиллагаагаа явуулдаг болохыг олж мэдэж чадахгүй байх тул манай компанитай Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан тус компанийн захирал иргэн З.Ттэй уулзаж хохирол төлбөрийг хэрхэн барагдуулах талаар ярилцахад өөрийн нэр дээрх тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын лицензийг 2024.07.10 гэхэд худалдан борлуулах гэж байгаа тэгээд төлбөрийг барагдуулж өгнө гэсэн баталгааг гаргаж өгсөн. Гэвч үүнээс хойш З.Ттэй дахин холбоо барих гэсэн боловч манай компани түүний оршин суух хаягийг олж авч чадахгүй, мэдэхгүй байх тул ИХШХШТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалт, мөн хуулийн 155 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн хариуцагч ГХХК-ийн захирал З.Тг /РД:*****/ эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна Иймд дээрх хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2024/20047 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч бХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г ХХК-ийн захирал З.Т /РД:*****/-г эрэн сурвалжлуулж, оршин суудаг газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.
З.Тэлмэн нь бХХК-тай Зээлийн гэрээ-г байгуулсан болох нь талуудын хооронд байгуулсан дээрх гэрээгээр тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүргийн нэхэмжлэлд Г ХХК-ийн захирал З.Т /РД:*****/ нь хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г ХХК нь Б тоот хаягт хаягт бүртгэлгүй бөгөөд оршин байрладаггүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2024/20047 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Г ХХК-ийн захирал З.Т /РД:*****/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч бХХК-ийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Г ХХК-ийн захирал Тугчин овогт З.Т /РД:*****/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т Г ХХК-ийн захирал Тугчин овогт З.Т /РД:*****/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч бХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Тугчин овогт З.Т /РД:*****/-г хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгчийн төлөөлөгч /Утас: мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС