| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | И.Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2025/00077/И |
| Дугаар | 191/ШШ2025/00810 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/00810
| 2025 01 29 | 191/ШШ2025/00810
|
|
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У тоот хаягт оршин суух, Б овогт, З.М /РД:*****/-ий нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага:Г ХХК /РД:***//-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд В.С эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа.
/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Хүсэлт гаргагч З.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай БК ХХК нь тус шүүхэд ГХ ХХК-д холбогдуулан 4,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Тус шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2024/30631 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан. Шүүгчийн захирамж ГХ ХХК хариуцагчийг шүүхэд ирүүлэхээр мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байх бөгөөд хариуцагч Б хороолол, 22-167 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин байрладаггүй болох нь тус хорооны тодорхойлолтоор тогтоогдож байна, мөн нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн дугаарууд нь холбогдох боломжгүй гэх хариуг өгсөн болохыг тэмдэглэсэн байна. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болохГ ХХК /РД:***//-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлага, Ажил гүйцэтгэх гэрээ, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2024/30631 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч З.М нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох эрэн сурвалжлуулж, оршин суудаг газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.
ГХ ХХК нь З.Мтэй Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан болох нь талуудын хооронд байгуулсан дээрх гэрээгээр тогтоогдож байх тул Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн нэхэмжлэлд нь хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ГХ ХХК нь хариуцагч Ба0007 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин байрладаггүй нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2024/30631 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагууГ ХХК /РД:***//-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд В.С эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч З.М нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаарГ ХХК /РД:***//-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд В.С эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-тГ ХХК /РД:***//-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд В.С эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.Мий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Г ХХК /РД:***//-г хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгч З.М /Утас: 37/ мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС
ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС