2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/01037

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 05

191/ШШ2025/01037

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ут оршин байрлах, Н ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У  тоот хаягт оршин суух, Х.Б /РД:**/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,307,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У,

Хариуцагч Х.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.Б нь 2019 оны 02-р сарын 12-ны өдөр Н ХХК-с 304201749 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 1,000,000.00 /Нэг сая/ төгрөгийн зээлийг /Хорин дөрөв/ сарын хугацаатай, сарын 5% /Тав/ хувийн хүүтэйгээр кредит зээл авсан болно. Н ХХК нь 2019 оны 02 сарын 12-ны өдөр зээлдэгч Х.Бгийн 304201749 тоот дансанд 1,000,000.00 /Нэг сая/ төгрөгийн кредит лимит эрх олгож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. "Н" ХХК-ны зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, аман болон бичгээр тохиролцож байсан боловч зээлээс төлөлт хийгээгүй зээлийн гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 1868, үндсэн зээлийн үлдэгдэл 916,074.11 төгрөг, үндсэн хүү 2,390,925.89 төгрөг, төлбөрийн үлдэгдэл 3,307,000 төгрөг. Иймд хариуцагч Х.Бгоос 3,307,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Н ХХК нь 2024.07.12-нд Х.Бд холбогдох 3,307,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч эвлэрэн хэлэлцэх санал гаргасан. Нэхэмжлэлийн үнийн дүн болох 3,307,000 төгрөгийн 507,000 төгрөгөөс татгалзаж, 2,800,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч уг мөнгийг 3 сар хувааж төлөх буюу 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр, 2025 оны 04 дүгээр сарын 25-нд гэсэн байдлаар төлүүлэх саналтай байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Х.Бд холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 3,307,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уг нэхэмжлэлийн шаардлагаас 507,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Х.Бтой 2,800,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч уг мөнгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрүүдэд тус тус хуваан төлж барагдуулах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранчимэг нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно, мөн зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж зохицуулсан ба зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүх хуульд зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.У нэхэмжлэлийн шаардлагаас 507,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Х.Бтой 2,800,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч уг мөнгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрүүдэд тус тус хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,862 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 29,875 төгрөгийг хариуцагч Х.Бгоос гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС