2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/01639

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 24

191/ШШ2025/01639

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У оршин байрлах,П ХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Б.У /РД:****-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа.

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Б.У нь С аймаг Г гудамж, 83 тоотод оршин сууж, "СББ Трейд ХХК-д ажиллаж байх хугацаандаа Худалдаа хөгжлийн банк- тай 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 0065/000235/2021 тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулж 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгийг сарын 1,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Хариуцагч нь 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөж, зээлийн гэрээний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсон бөгөөд зээлийн нийт үлдэгдэл нь 8,679,000 /найман сая зургаан зуун далан есөн мянга/ төгрөг байна. Дээрх зээлийн эрсдэл нь "П ХХК-д даатгалтай байсан бөгөөд даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг Худалдаа хөгжлийн банкинд олгож, шаардах эрхийг хууль болон гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан болно. Хариуцагч 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 40,000 төгрөгийн төлөлт хийснээс хойш огт төлөлт хийгээгүй бөгөөд Хариуцагчийн утасны дугаарт залгахад огт авахгүй, холбогдох боломжгүй, бүртгэлтэй хаягт тийм хүн байхгүй, С  багаас тодруулахад тус багт оршин суудаггүй байна. Тиймээс хариуцагчийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй, хаана ажиллаж, амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул хариуцагчБ.У /РД:****-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Цалингийн зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ, Шилжүүлгийн мэдээлэл, Н М  дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Уыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.

 

Б.У нь ХХБ -тай 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Цалингийн зээлийн гэрээ-г байгуулсан бөгөөд ХХБ болонП ХХК нь хоорондоо 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ-г байгуулсан болох нь талуудын хооронд байгуулсан дээрх гэрээгээр тогтоогдож байх тул нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлдБ.У нь хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болохЭ.Т нь С  тоот хаяг тус хороонд байдаггүй, тус хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон С 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Б.У /РД:****-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хүсэлт гаргагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Б.У /РД:****-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т Б.У /РД:****-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчП ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Б.У /РД:****-ыг хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгчП ХК-ийн төлөөлөгч Б.Ж /Утас:/-д мэдэгдэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС