2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/07866

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 22 1/ШШ2025/07866

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, ******* байр, 5 тоот хаягт оршин суух, *******ын *******ын /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, ******* төв, ******* тоот хаягт байрлах, ******* ХХК /РД: /

Хариуцагч: дүүрэг, хороо, гудамж, товер, тоот хаягт байрлах, монгол ХХК /РД: / нарт холбогдох,

******* дүүрэг, хороо, хороолол, , ын гудамж, байр, тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг гаргаж өгөхийг даалгах, нийлүүлсэн барааны үнэ 1,680,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.,

Хариуцагч монгол ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.,

Хариуцагч монгол ХХК-ийн өмгөөлөгч Ж.,

Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.,

Хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгч В.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Нэхэмжлэгч М.******* нь 0 айл барилгын материалын худалдааны төвд сантехникийн бараа материалын худалдаа эрхэлдэг. Хариуцагч ******* ХХК нь хариуцагч монгол ХХК-ийн хэрэгжүүлж буй ******* дүүргийн хороонд байрлах айлын орон сууцны барилгын төслийн гүйцэтгэгч компани юм.

2022 оны сард урьд өмнө нь бараа материал худалдан авч байсан ******* ХХК-ийн захирал Б. нь М.*******ын ажил дээр ирээд Аав бид хоёр /Г./ монгол ХХК-тай хамтарч ******* дүүргийн хороонд байрлах айлын орон сууцны халаалт, сантехникийн бүх ажлыг хийж байгаа. Ажлын хөлсөнд бартераар авах байр олон байгаа. Аав таньтай уулзаад ир гэж явууллаа. Халаалтын материал нийлүүлээд байр бартерт авах найдвартай хүн хэрэгтэй байна гэсэн хүсэлт тавьсан.

Энэ хүсэлтийн дагуу 2022 оны 11 сарын 03-ны өдөр М.******* болон ******* ХХК-ийн хооронд орон сууц захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдан, уг гэрээний дагуу М.******* нь 2023 оны 01 сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 93,600,000 төгрөгийн бараа материал нийлүүлсэн.

Энэ үед ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. дахин бараа материал нийлүүлэх хүсэлт тавьж ******* дүүргийн хороонд байрлах айлын орон сууцны 20 тоот байрыг төлбөрт өгөхөөр харилцан тохиролцсон.

Ингээд орон сууц захиалгын эрх шилжүүлэх гэрээ байгуулах гэсэн боловч монгол ХХК-ийн захирал А. 20 тоот байрыг ******* ХХК-д өгөх нь үнэн. Та материалаа үргэлжлүүлээд нийлүүлчих, би захиалгын гэрээг шилжүүлж өгнө. 20 тоот байранд м.кв-ын зөрүү байга а. Энэ асуудлыг шийдвэрлээд байрыг шилжүүлнэ гээд 23/212 тоот албан бичгийг өгсөн.

монгол ХХК-тай хийсэн дээрхи тохиролцооны дагуу М.******* 2023 оны 08 сарын 03-ны өдрийг хүртэл дахин 93,600,000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг нийлүүлсэн.

Байр ашиглалтанд орж монгол ХХК-ийн захирал А.тай утсаар ярихад улсын комисс гээд бичиг цаасны ажил ихтэй байна. Хүлээж байгаарай гэсэн боловч сүүлдээ утсаа авахаа больсон.

******* ХХК-ийн захирал Б.той уулзахад Би зарим ажлыг дутуу хийсэн байгаа учраас А. захирал уурлаад байгаа. Энэ ажлыг хийж дуусгасны дараа таны байрыг хүлээлгэж өгнө гээд нэмж 17,080,950 төгрөгийн бараа материал авсан.

Өөрөөр хэлбэл М.******* нь ******* дүүргийн хороонд байрлах айлын орон сууцны тоот болон 20 тоот орон сууцны үнэд хэлэлцэн тохиролцсон бараа материалыг нийлүүлж, мөн илүү 17,080,950 төгрөгийн бараа материал нийлүүлсэн.

Төлбөр тооцоо дууссан талаар ******* ХХК-ийн 2024 оны 05 сарын 29-ний өдрийн 24/69 тоот албан бичигт тусгасан.

Иймд нэхэмжлэгч М.*******ыг ******* дүүргийн хороонд байрлах айлын орон сууцны тоот, 20 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахтай холбогдох бичиг баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагч монгол ХХК-д даалгаж, илүү нийлүүлсэн барааны үнэ 17,080,950 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* дүүргийн бүртгэлийн хэлтсээс ******* дүүрэг, хороо, хороолол, , ын гудамж, байр, 20 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ монгол ХХК болон иргэн Д. нарын хооронд 2024 оны 09 сарын 12-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр иргэн Д.ын нэр дээр гарсан болох нь тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгч М.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна.

Хариуцагч ******* ХХК-иас нийлүүлсэн барааны үнэ 1,680,950 төгрөг гаргуулах, ******* дүүрэг, хороо, хороолол, , ын гудамж, байр, тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч монгол ХХК-д холбогдуулан ******* дүүрэг, хороо, хороолол, , ын гудамж, байр, тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагч монгол ХХК-д даалгах гэж өөрчилсөн.

Иймд нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ХХК-ийн зүгээс монгол ХХК-ийн захиалга, хүсэлтээр тус хоёр компанийн хооронд 2021 оны 03 сарын -ны өдөр байгуулагдсан 21/03/03/04 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн ажлыг хийж гүйцэтгэхдээ нэхэмжлэгч М.*******аас дотор халаалт, халуун, хүйтэн ус, бохир усны шугам угсралтын ажлын буюу сангийн ажлын бараа материал авсан нь үнэн болно.

Зээлээр авсан бараа материалын төлбөрт бартераар авч уг бараа материалыг авч ашиглаж, хэрэглэж, угсарсан орон сууцны байр болох захиалагч монгол ХХК-ийн захиалан бариулж байсан Улаанбаатар хот, ******* дүүрэг, хороонд байрлах, айлын орон сууцны , 20 тоот орон сууцыг нэхэмжлэгч М.*******т хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

Үүнийг хариуцагч ******* ХХК, монгол ХХК болон уг компаниудын удирдлагууд хүлээн зөвшөөрдөг.

******* ХХК нь дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлаа бүрэн гүйцэд, 0 хувь гүйцэтгэж, захиалагч монгол ХХК-д хугацаанд нь хүлээлгэн өгсөн.

Улмаар уг орон сууцыг тухайн үед нь улсын комисс хүлээн авч, худалдан авагч, захиалагч иргэд нь орон сууцандаа нүүн орж өмчлөгчөөр бүртгүүлэн амьдран суугаа нь үнэн болно.

монгол ХХК нь гэрээгээр тохиролцсон орон сууцаа одоог хүртэл М.*******т хүлээлгэж өгөөгүй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нь гаргаж өгөөгүй.

17,080,950 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь нэг талын зарлагын баримтад үндэслэсэн, зарлагын баримт, падааныг 2 талаас дүгнээгүй, М.******* нь тус ******* ХХК-тай тооцоо нийлээгүй.

******* дүүргийн хороо, хороолол, , ын гудамж, байр, 20 тоот орон сууцыг ******* ХХК нь бусдад худалдаагүй, худалдан борлуулж төлбөр аваагүй.

Иргэн Ж.ын буюу " Элеватор Монгол" ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа орон сууцын талбайд М.*******аас авсан бүх материалыг буулгаж, хэрэглэгдсэн бараа.

20 тоот орон сууцыг " Элеватор Монгол" ХХК ажил гүйцэтгэх гэрээний дагуу өгөх байтал өгөхгүй, дунд нь байгаа аж ахуйн нэгж, бараа материал нийлүүлсэн иргэнийг хохироож байгаад гомдолтой байна.

20 тоот орон сууцны оронд мөнгөө авъя гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ******* ХХК нь " Элеватор" ХХК-иас мөнгө, орон сууцаа авч чадаагүй, мөн хохирсон гэв.

 

Хариуцагч " Элеватор" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.******* нь ******* ХХК, " Элеватор" ХХК нарт холбогдуулан тус шүүхэд 2024 оны 09 сарын 25-ны өдөр орон сууц захиалгын гэрээний үүрэгт ******* дүүрэг, хороо, хороолол, айлын орон сууцны , 20 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, дээрх байрнуудын улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахтай холбогдох бичиг баримтуудыг гаргаж өгөхийг даалгах, илүү нийлүүлсэн барааны төлбөрт 17,080,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

2025 оны 09 сарын 04-ний өдөр нэхэмжлэгч М.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн манай компанид холбогдуулан ******* дүүрэг, хороо, хороолол, , ын гудамж, байр, тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахтай холбогдох бичиг баримтуудыг гаргаж өгөхийг даалгах тухай гэж өөрчилсөн.

Манай компани 2021 оны 03 сарын -ны өдрийн тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээний дагуу дотор халаалт, халуун, хүйтэн ус, бохир усны шугам угсралт, гадна дулаан, цэвэр ус, ариутгах татуурга, узель, галын шугам, дотор тоноглол, гадна дулааны шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон.

Гэвч ******* ХХК-ийн зүгээс гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэтгээгүй, гэрээнд заагдсан ажилтай холбоотой зардлуудыг гаргаагүй бөгөөд тус зардлыг манай компаниас гаргуулсан.

******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.той холбогдож гэрээнд заагдсан ажлаа гүйцэтгэхийг шаардаж байсан ч сүүлдээ утсаа авахгүй, холбоо барихгүй болсон. ******* ХХК-д удаа дараа албан бичгээр гэрээнд заагдсан ажлаа дуусгаж өгөх тухай мэдэгдэж байсан төдийгүй гүйцэтгээгүй ажлыг бид өөр компаниар гүйцэтгүүлэх тухайгаа мэдэгдэж байсан.

Гэвч ******* ХХК нь гэрээнд заагдсан ажлаа гүйцэтгээгүй, мөн манай компаниар гэрээнд заагдсан ажилтай холбоотой зардлыг дараа нь өгнө гээд гаргуулсан зардлыг төлж барагдуулаагүй.

Барилга баригдаж дуусаад улсын комисс хүлээн авсан талаар маргахгүй. Үүнтэй холбогдуулаад манай компани гэрээ дүгнэх болоод тооцоо нийлэх шаардлага тавьсан ч ******* ХХК биелүүлээгүй. Энэ утгаараа байруудыг шилжүүлэхгүй байгаа.

Иймд М.*******ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч М.******* нь итгэмжлэлүүд, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага,

2022 оны 11 сарын 03-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ, Б.Мөнхтулга, М.******* нарын иргэний үнэмлэхний хуулбар,

******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны сарын 31-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний хуулбар,

******* ХХК-ийн М.*******т хүргүүлсэн 2023 оны 01 сарын 12-ны өдрийн 23/06 тоот, 2024 оны 05 сарын 29-ний өдрийн 24/69 тоот албан бичгүүдийн хуулбар,

монгол ХХК-ийн М.*******т хүргүүлсэн 2023 оны 06 сарын 06-ны өдрийн 23/212 тоот албан бичгийн хуулбар,

Нэхэмжлэгч М.*******ын монгол ХХК-ийн захирал А.д 2023 оны 04 сарын 29-ний өдөр гаргасан хүсэлт, монгол ХХК-ийн 2023 оны 04 сарын 13-ны өдрийн 23/126 тоот албан бичгийн хуулбар,

монгол ХХК-ийн болон ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл,

204,280,950 төгрөгийн зарлагын баримтын тооцоолол, зарлагын баримтууд,

Д., Б. нарын 2025 оны 04 сарын 03-ны өдрийн тодорхойлолт, зарлагын баримтуудын тооцоололууд зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч монгол ХХК нь итгэмжлэлүүд, ******* ХХК-д хүргүүлсэн мэдэгдлүүд,

монгол ХХК болон ******* ХХК нарын 2023 оны сарын 12-ны өдрийн уулзалтын тэмдэглэл,

монгол ХХК болон ******* ХХК нарын 2021 оны 03 сарын -ны өдрийн 21/03/03/04 тоот ажил гүйцэтгэх гэрээний хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч ******* ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд,

Хариу тайлбар, монгол ХХК-д хүргүүлсэн гэрээний хэрэгжилтийг хангуулах тухай албан бичиг,

Нийгмийн даатгалын шимтгэлийн тоон мэдээлэл, 2024 оны 11 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт зэргийг баримтаар ирүүлжээ.

 

Шүүхийн журмаар:

Нэхэмжлэгч талын хүсэлтээр 2025 оны 08 сарын 12-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар ******* дүүргийн бүртгэлийн хэлтсээс ******* дүүрэг, хороо, байрны / айл/ тоот болон 20 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан эсэх, гарсан бол хэний нэр дээр гарсан болохтой холбоотой лавлагааг гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

******* дүүргийн бүртгэлийн хэлтэс дээрх баримтуудыг 2025 оны 09 сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч ******* ХХК, монгол ХХК нарт холбогдуулан ******* дүүрэг, хороонд байрлах айлын орон сууцны , 20 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөхийг даалгах, 17,080,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

******* ХХК, монгол ХХК нар 2021 оны 03 сарын -ны өдөр тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гүйцэтгэгч ******* ХХК нь захиалагч монгол ХХК-ийн захиалгаар ******* дүүргийн хороонд баригдаж буй айлын орон сууцны барилгын дотор халаалт, халуун, хүйтэн ус, бохир усны шугамын угсралт, гадна дулаан, цэвэр ус, ариутгах татуурга, узель, галын шугам, дотор тоноглол, гадна дулааны шугамыг 6 мм ханатай оёдолгүй ган хоолойгоор, цэвэр усны шугамыг 6 мм ханатай цайран ган хоолойгоор, Орос улсын хаалт, бетон эдлэлийг Био эргэл хайрхан ХХК-ийн тохирлын гэрчилгээ, шинжилгээний бичгээр баталгаажсан бүтээгдэхүүнээр, дотор сантехникийг PPR PVC шугам хоолойг БН Чех улсын OSMA брэндийн бүтээгдэхүүнээр, дотор сантехникийг PPR PVC шугам хоолойг БНСУ-ын материалаар, узелийн угсралтанд БНХАУ-ын үйлдвэрийн CNP брэндийн бүтээгдэхүүнийг ашиглах, зураг төсөл, хууль тогтоомж, барилгын норм ба дүрмүүдэд заасан шаардлагад нийцүүлэн чанартай гүйцэтгэх, захиалагч нь тохиролцсон ажлын хөлсийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахаар харилцан тохиролцсон байна.

/ХХ-ийн 1-188 дугаар тал/

 

******* ХХК нь монгол ХХК-тай 2022 оны сарын 31-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан ба уг гэрээгээр захиалагч ******* ХХК нь ******* дүүрэг, хороо, 3 давхар, тоотын 2 өрөө бүхий 46,8 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв 2,000,000 төгрөг, нийт 93,600,000 төгрөгт тооцон захиалан бариулахаар,

Мөн гэрээний 2.3-т Захиалагч гэрээний 2.1-т заасан төлбөрийг гүйцэтгэгч компанийн харилцах данс монгол ХХК Хаан банк , Хас банк 500948065 тоот данс болон зөвхөн бэлэн мөнгийг кассанд тушаахаар ..., гүйцэтгэгч монгол ХХК барилгыг 2023 оны 2 дугаар улиралын дотор багтаан бүрэн ашиглалтанд оруулан захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон гэжээ.

/ХХ-ийн 9 дүгээр тал/

 

Захиалагч ******* ХХК нь иргэн М.*******тай 2022 оны 11 сарын 03-ны өдөр орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулан ******* дүүрэг, хороо, айлын орон сууцны 3 давхрын тоотын 46,8 м.кв талбай бүхий 2 өрөө бүхий орон сууцыг 93,600,000 төгрөгт шилжүүлэхээр тохиролцсон ба ийнхүү тохиролцохдоо гүйцэтгэгч монгол ХХК-ийн 2022..31-ний өдрийн зөвшөөрлийг үндэслэсэн гэх ба монгол ХХК нь энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 6-7 дугаар тал/

 

******* ХХК нь М.*******тай дээр дурдсан орон сууц захиалгын гэрээний эрхийг шилжүүлэх гэрээг байгуулахдаа гэрээний төлбөр 93,600,000 төгрөгт бартераар барилгын бараа материал худалдан авахаар тохиролцсон тухайгаа 2023 оны 01 сарын 12-ны өдрийн 23/06 тоот албан бичигтээ тусгасан ба үүнийг талууд эсэргүүцээгүй.

/ХХ-ийн 11 дүгээр тал/

 

Хариуцагч монгол ХХК нь 2023 оны 06 сарын 06-ны өдрийн 23/212 тоот албан бичигтээ:

******* ХХК манай хоёр байгууллагын 2021.03.-ны өдөр байгуулсан 21/03/03/04 тоот гэрээний бартерт ******* дүүргийн хороонд баригдаж байгаа айлын орон сууцны барилгын давхарт , 20 тоот хаалга байгаа нь үнэн.

******* ХХК нь дотор тоноглол болон дээрх гэрээний дагуу бүх бараа материалыг бүрэн нийлүүлж дууссаны дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг иргэн М.*******т гаргаж өгөхийг мэдэгдэж байна. ... гэжээ.

/ХХ-ийн 12 дугаар тал/

 

монгол ХХК болон ******* ХХК нар нь ******* дүүргийн хороонд баригдаж байгаа айлын орон сууцны барилгын тоот 46,2 м.кв, мөн 20 тоотын 46,8 м.кв байрны үнэд /1 м.кв 2,000,000 төгрөг/ 187,200,000 төгрөгийн бараа материалыг иргэн М.*******аас бартераар авч, гэрээний үнэ 187,200,000 төгрөгт дээр дурдсан 2 орон сууцыг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон талаараа хэн аль нь тайлбарлаж байна.

 

Иргэн М.******* нь уг тоот орон сууцны үнэ 93,600,00 төгрөг, 20 тоот орон сууцны үнэ 93,600,00 төгрөгт буюу гэрээний үнэд 2022 оны сарын 30-ны өдөр 8,390,000 төгрөгийн,

2022 оны 11 сарын 05-ны өдөр 2,240,000 төгрөгийн,

2022 оны 11 сарын 05-ны өдөр 242,000 төгрөгийн

2022 оны 11 сарын 06-ны өдөр 237,600 төгрөгийн

2022 оны 11 сарын 06-ны өдөр 2,0,000 төгрөгийн

2022 оны 11 сарын 08-ны өдөр 1,539,000 төгрөгийн

2022 оны 11 сарын -ны өдөр 7,980,000 төгрөгийн

2022 оны 11 сарын 11-ний өдөр 2,025,000 төгрөгийн

2022 оны 11 сарын 15-ны өдөр 4,099,000 төгрөгийн

2022 оны 11 сарын 25-ны өдөр 2,421,500 төгрөгийн

2022 оны 11 сарын 27-ны өдөр 95,000 төгрөгийн

2022 оны 11 сарын 29-ний өдөр 3,552,000 төгрөгийн

2022 оны 12 сарын 02-ны өдөр 3,204,000 төгрөгийн

2022 оны 12 сарын 02-ны өдөр 2,961,400 төгрөгийн

2022 оны 12 сарын 02-ны өдөр 4,986,000 төгрөгийн

2022 оны 12 сарын 03-ны өдөр 6,305,500 төгрөгийн

2022 оны 12 сарын 03-ны өдөр 2,806,000 төгрөгийн

2022 оны 12 сарын 06-ны өдөр 570,000 төгрөгийн

2022 оны 12 сарын 15-ны өдөр 638,000 төгрөгийн

2022 оны 12 сарын 16-ны өдөр 301,000 төгрөгийн

2022 оны 12 сарын 24-ний өдөр 11,957,000 төгрөгийн

2022 оны 12 сарын 24-ний өдөр 6,578,600 төгрөгийн

2023 оны 01 сарын 05-ны өдөр 45,000 төгрөгийн,

2023 оны 01 сарын 08-ны өдөр 1,165,000 төгрөгийн

2023 оны 01 сарын 13-ны өдөр 4,074,800 төгрөгийн

2023 оны 01 сарын 14-ний өдөр 34,931,000 төгрөгийн

2023 оны 01 сарын 15-17-ны өдрүүдэд 1,500 төгрөгийн

2023 оны 01 сарын 18-ны өдөр 1,385,000 төгрөгийн

2023 оны 01 сарын 18-ны өдөр 225,000 төгрөгийн

2023 оны 01 сарын 24-ний өдөр 3,200,000 төгрөгийн

2023 оны 02 сарын 03-ны өдөр 447,000 төгрөгийн

2023 оны 04 сарын 16-ны өдөр 2,554,000 төгрөгийн

2023 оны 04 сарын 16-ны өдөр 1,750,000 төгрөгийн

2023 оны 04 сарын 18-ны өдөр 6,0,000 төгрөгийн

2023 оны 05 сарын 23-ны өдөр 2,722,000 төгрөгийн

2023 оны 06 сарын 04-ний өдөр 3,350,000 төгрөгийн

2023 оны 06 сарын -ны өдөр 13,007,000 төгрөгийн

2023 оны 06 сарын -ны өдөр 3,351,650 төгрөгийн

2023 оны 06 сарын -ны өдөр 141,500 төгрөгийн

2023 оны 06 сарын 22-ны өдөр 3,712,500 төгрөгийн

2023 оны 06 сарын 28-ны өдөр 270,500 төгрөгийн

2023 оны 06 сарын 30-ны өдөр 13,124,000 төгрөгийн,

45,000 төгрөгийн, /баримт 43/

2023 оны 07 сарын -ний өдөр 630,000 төгрөгийн

2023 оны 07 сарын 21-ний өдөр 368,000 төгрөгийн

2023 оны 08 сарын 03-ны өдөр 1,8,600 төгрөгийн

2023 оны 08 сарын 05-ны өдөр 1,000 төгрөгийн

2023 оны 08 сарын 26-ны өдөр 2,014,000 төгрөгийн

2023 оны 09 сарын 01-ний өдөр 3,500,000 төгрөгийн,

7,481,000 төгрөгийн,

2021 оны сарын 02-ны өдөр 1,032,000 төгрөгийн

2021 оны сарын 03-ны өдөр 626,200 төгрөгийн

2021 оны сарын -ны өдөр 666,000 төгрөгийн

2021 оны 11 сарын 07-ны өдөр 2,689,000 төгрөгийн

2022 оны 11 сарын 22-ны өдөр 359,000 төгрөгийн

2024 оны 01 сарын 06-ны өдөр 890,0 төгрөгийн

2024 оны 01 сарын 25-ны өдөр 385,000 төгрөгийн

2023 оны 01 сарын -ны өдөр 2,470,000 төгрөгийн

2023 оны 01 сарын 17-ны өдөр 1,260,000 төгрөгийн

2024 оны 04 сарын 06-ны өдөр 6,346,000 төгрөгийн

Нийт 204,280,950 төгрөгийн, үүнээс , 20 тоот байрны үнэд 187,200,000 төгрөг, илүү 17,080,950 төгрөгийн бараа материалыг нийлүүлсэн нь бараа материалын зарлагын баримтуудаар тогтоогдож байх ба тухайн бараа материалыг ******* ХХК-ийн сантехникч Д., гагнуурчин Б. нар хүлээн авч ******* дүүргийн хороонд баригдаж байгаа айлын орон сууцны барилгын ажилд зарцуулсан гэжээ.

ХХ-ийн 20-52, 113-117 дугаар тал/

 

Хариуцагч монгол ХХК нь дээр дурдсан 204,280,950 төгрөгийн бараа материалыг ******* дүүргийн хороонд баригдаж байгаа айлын орон сууцны барилгын ажилд зарцуулсан талаар маргахгүй гэж тайлбарласан ба гагцхүү ******* ХХК нь тус компанитай 2021 оны 03 сарын -ны өдөр байгуулсан тоот ажил гүйцэтгэх гэрээг дүгнээгүй учир хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан байна.

 

Тус барилгад 2023 оны сарын 04-ний өдөр техникийн урьдчилан комисс ажиллуулан хийгдэх ажлуудыг албан бичгээр хүргүүлж байсан, 2023 оны сарын 12-ны өдөр талууд уулзалт хийн протокол үйлдсэн, 2023 оны 11 сарын 16-ны байдлаар протоколд тэмдэглэсэн ажлуудыг ******* ХХК нь хийж байгаа гэх мэдээллийг монгол ХХК-д өгч байсан гэх бөгөөд уг барилгыг барилга байгууламжийг ашиглалтанд оруулах тухай улсын комиссын актаар 2024 оны 03 сарын 12-ны өдөр ашиглалтанд оруулахаар шийдвэрлэсэн талаар зохигч тайлбарлаж байна.

/ХХ-ийн 130-137, 176-183 дугаар тал/

 

Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 09 сарын 25-ны өдөр хүлээн авч 2024 оны сарын 02-ны өдрийн 18686 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч монгол ХХК нь 2024 оны сарын 15-ны өдрөөс, ******* ХХК нь 2024 оны 12 сарын 02-ны өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

Хариуцагч ******* ХХК нь дээрх бараа материалыг нийлүүлсэн эсэх талаар тооцоо нийлэх хүсэлтэй гэж тайлбарласан хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Мөн хариуцагч монгол ХХК нь ******* ХХК-ийн дутуу хийж гүйцэтгэсэн ажлыг бусдаар гүйцэтгүүлэн 150,000,000 төгрөгийн зардал гаргасан гэх боловч мөн энэ талаарх баримтаа ирүүлээгүй.

 

Нэхэмжлэгч М.*******аас хүлээн авсан 204,280,950 төгрөгийн барилгын материалыг тухайн барилгын ажилд зарцуулсан байх тул талуудын тохиролцсоны дагуу ******* ХХК, монгол ХХК нар ******* дүүрэг, хороо, хороолол, , ын гудамж, байрны , 20 тоот орон сууцуудыг бараа материал нийлүүлсэн этгээдэд хүлээлгэн өгөх, өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй.

 

Тус шүүхийн 2025 оны 08 сарын 12-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар ******* дүүргийн бүртгэлийн хэлтсээс ******* дүүрэг, хороо, байрны / айл/ тоот болон 20 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан эсэх, гарсан бол хэний нэр дээр гарсан болохтой холбоотой лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсэн.

******* дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2025 оны 08 сарын 25-ны өдрийн -3/1200 тоот лавлагаанд:

.. ******* дүүргийн хороо, хороолол, , ын гудамж, байрны 20 тоот орон сууцны өмчлөгчөөр иргэн Л. нь монгол ХХК-тай 2024 оны 09 сарын 12-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцны үнэ 141,900,000 төгрөгийг бүрэн төлсөн үндэслэлээр 2024 оны 09 сарын 12-ны өдөр өмчлөгчөөр бүртгэгдсэн.

******* дүүргийн хороо, хороолол, , ын гудамж, байр, тоот хаягт байрлах орон сууц өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд бүртгэлгүй байна гэжээ.

/ХХ-ийн 5-203 дугаар тал/

 

Дээрхээс үүдэн нэхэмжлэгч М.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ******* дүүрэг, хороо, хороолол, , ын гудамж, байр, тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, нийлүүлсэн барааны үнэ 1,680,950 төгрөг гаргуулах,

Хариуцагч монгол ХХК-д холбогдуулан ******* дүүрэг, хороо, хороолол, , ын гудамж, байр, тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг гаргаж өгөхийг даалгах гэж тус тус өөрчилсөн байна.

 

Нэхэмжлэгч М.*******ын барилгын материал нийлүүлсэн ******* дүүрэг, хороо, хороолол, ын гудамж, , барилгыг барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын шийдвэрээр 2024 оны 03 сарын 12-ны өдрөөс байнгын ашиглалтанд оруулахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгч талд барааны үнэд шилжүүлэхээр тохиролцсон орон сууцыг бусдад шилжүүлсэн байх тул үнийг нь төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ,

1 дугаар зүйлийн 1.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 1 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 1,680,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******т олгож, нэхэмжлэгч М.*******ыг ******* дүүрэг, хороо, хороолол, ын гудамж, байр, тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, дээрх орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг нэхэмжлэгч М.*******т гаргаж өгөхийг хариуцагч монгол ХХК-д даалгах нь зүйтэй.

 

******* ХХК нь 1,680,950 төгрөгтэй холбоотой асуудлаар монгол ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 1 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 1,680,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******т олгож, нэхэмжлэгч М.*******ыг ******* дүүрэг, хороо, хороолол, ын гудамж, байр, тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, дээрх орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг М.*******т гаргаж өгөхийг хариуцагч монгол ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,635,655 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 711,354 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******т, хариуцагч монгол ХХК-иас 696,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******т олгосугай.

 

3. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 09-ний өдрийн 24206 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар ******* дүүрэг, хороо, хороолол, айлын орон сууц, 3 давхар, , 20 тоот хаягт байрлах орон сууцуудыг битүүмжилж, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар хариуцагч ******* ХХК-ийн арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 17,080,950 төгрөгийн хэмжээнд зогсоосон бөгөөл уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.4, 1.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН