2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/07925

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 24 191/ШШ2025/07925

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, *******ийн өргөн чөлөө-6, ******* оргил 1, ******* банк ХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, тоот хаягт оршин суух, ын т /РД: / холбогдох

18,959,081 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.,

Хариуцагч Ө.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Ө. нь ******* банкны Даун таун тооцооны төвтэй 2019 оны 06 сарын 25-ны өдөр тоот зээлийн гэрээ, тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулж 19,200,000 төгрөгийн зээл авсан.

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлого зэргийг барьцаалуулсан.

Зээлдэгч нь 2024 оны 11 сарын 29-ний өдрийн байдлаар 2019 оны 06 сарын 25-ны өдрийн тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 13,993,391 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,237,415 төгрөг, нийт 15,230,806 төгрөг төлсөн байна.

Тэрээр зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж, нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөөр байна.

Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч нарт холбогдуулан 2024 оны 11 сарын 29-ний өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

2019 оны 06 сарын 25-ны өдрийн тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 5,206,609 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 12,677,506.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,046,965.1 төгрөг, нотариатын зардал 28,000 төгрөг, нийт 18,959,081 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ө. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* банкнаас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа мөнгийг төлнө. Хугацаа хэлэх боломжгүй байна гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Зээл хүсэгчийн анкет, зээлийн хүсэлт, Ө.ын иргэний үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

2019 оны 06 сарын 25-ны өдрийн тоот хэрэглээний зээлийн гэрээний хуулбар, 2019 оны 06 сарын 25-ны өдрийн тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, нотариатын төлбөр 28,000 төгрөг төлсөн баримт,

Зээл, зээлийн хүүгийн тооцоолол, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч Ө.т 2025 оны 04 сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд тэрээр бичгээр хариу тайлбар өгөөгүй болно.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч З.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,959,081 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/2024 оны 11 сарын 29-ний өдрийн байдлаар:

ндсэн зээл 5,206,609 төгрөг,

-Зээлийн хүү 12,677,506.9 төгрөг,

-Нэмэгдүүлсэн хүү 1,046,965.1 төгрөг,

-Нотариатын зардал 28,000 төгрөг/

 

Хариуцагч Ө. нь нэхэмжлэгч ******* банк ХК-тай 2019 оны 06 сарын 25-ны өдөр тоот хэрэглээний зээлийн гэрээ байгуулан цалингийн зээлийн зориулалтаар 19,200,000 төгрөгийг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Ө. 2019 оны 06 сарын 25-ны өдрийн дээрх гэрээний дагуу 19,200,000 төгрөгийг хүлээн авсан талаараа маргаагүй, энэ тухай эсэргүүцсэн тайлбар ирүүлээгүй.

/ХХ-ийн 11-15, 17 дугаар тал/

 

2021 оны 07 сарын 01-ний өдрөөс даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно,

19 дүгээр зүйлийн 19.6-д Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно гэж тус тус заасан ба дээрхээс үзэхэд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч ******* банк ХК болон хариуцагч буюу зээлдэгч Ө. нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзэв.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

Зээлдүүлэгч ******* банк ХК-ийн зээлдэгч Ө.тай байгуулсан дээр дурьдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.

 

Зээлдэгч Ө. 2019 оны 06 сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 19,200,000 төгрөгийг шилжүүлэн авснаас хойш үндсэн зээлийн төлбөрт 13,993,391 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,237,415 төгрөг, нийт 15,230,806 төгрөг зээлийн гэрээний үүрэгт төлсөн бөгөөд зээлдэгч Ө. энэ талаараа маргаагүй.

/ХХ-ийн 16, 17 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан байна.

 

Талуудын хооронд 2019 оны 06 сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1.3-т Нийт зээлийн хэмжээ 19,200,000 төгрөг,

2.1.4-т Зээлийн хүү: Энэхүү гэрээний 2.1.1.3-т заасан зээлийн жилийн хүү 20.4 хувь байна. Жилийг 365 хоногоор төлөөлүүлэн тооцно,

2.1.6-д Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно,

2.4.1-т Зээлийн төлбөрийг энэхүү гэрээнд өөрөөр зааснаас бусад тохиолдолд хавсралт 1-ээр тохиролцсон зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу хуваарьт өдрийн 22.00 цагаас өмнө төлнө,

2.4.3.1-т Зээл олголт, эргэн төлөлтийн хуваариас урьдчилан, эсхүл илүү дүнгээр төлсөн тохиолдолд зээлийн төлбөр гүйцэтгэсэн өдөр хүртэл хугацаанд тооцогдсон зээлийн хүүг төлүүлж, үлдсэн дүнгээр үндсэн зээлийг төлүүлнэ,

2.4.3.2-т Зээл олголт, эргэн төлөлтийн хуваариас хугацаа хэтрүүлэн, эсхүл дутуу төлсөн тохиолдолд зээлийн төлбөр гүйцэтгэсэн өдөр хүртэл тооцогдсон нэмэгдүүлсэн хүү, уг хугацаанд тооцогдсон зээлийн хүүг тус тус төлүүлж, үлдсэн дүнгээр үндсэн зээлийг төлүүлнэ,

2.4.4-т Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө,

6.1-т Дараахь тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардана,

6.1.1-т Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гэж тус тус заасан байна.

 

2021 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй,

21 дүгээр зүйлийн 21.1-т Зээлийг хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно,

21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заажээ.

 

Дээр дурдсаны дагуу зээлдүүлэгч ******* банк ХК гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгч Ө.тай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, түүнээс зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй болно.

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч А.аас 2024 оны 11 сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээл 5,206,609 төгрөг, зээлийн хүү 12,677,506.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,046,965.1 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад баримт материал нотариатаар гэрчлүүлсэн зардал 28,000 төгрөг, нийт 18,959,081 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч буюу зээлдэгч Ө. дээрх төлбөрийг төлөх үүрэгтэй.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Ө.аас 18,959,081 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Ө.аас 18,959,081 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.аас 252,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН