2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/08086

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 29 191/ШШ2025/08086

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*******, *******, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, *******ын *******гийн /РД: *******/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, хороолол, *******-р байр, тоот хаягт оршин суух, ын д /РД: / холбогдох

76,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.,

Хариуцагч Б.,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Б.д 2 удаагийн зээлийн гэрээний нийт 87,500,000 төгрөгийг зээлдүүлсэн. Үүнд:

1. 2023 оны 11 сарын 17-ны өдөр 52,500,000 төгрөгийг 1 сарын 8 хувийн хүүтэй 2024 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл 6,5 сарын хугацаатай зээлдүүлэн зээлийн гэрээ байгуулсан.

52,500,000 төгрөгийг Б.гийн Хаан банк дахь тоот дансанд шилжүүлсэн.

42,500,000 төгрөгийг С.******* өөрийн данснаас шилжүүлсэн ба 10,000,000 төгрөгийг өөрийн ээж Оюуны Хаан банк дахь 5007121818 тоот данснаас шилжүүлсэн.

Үндсэн зээл 52,500,000 төгрөг, хүүгийн төлбөр 27,0,000 төгрөг, нийт 79,800,000 төгрөгийг С.*******д өгөхөөр гэрээгээр тохиролцсон.

2. 2024 оны 03 сарын 19-ний өдөр 35,000,000 төгрөгийг 2024 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл 1 сарын 8 хувийн хүүтэй зээлэн зээлийн гэрээ байгуулсан. 35,000,000 төгрөг Б.гийн Хаан банк дахь тоот дансанд шилжүүлсэн.

Үндсэн зээл 35,000,000 төгрөг, 2 сарын хүүгийн төлбөрт 5,600,000 төгрөг, нийт 40,600,000 төгрөгийг С.*******д буцаан төлөхөөр харилцан тохиролцсон.

Эдгээр зээлийн гэрээнүүдийг тус бүрт нь байгуулсан ба хугацаандаа зээлээ төлж барагдуулаагүй тул дахин баталгаажуулж 2024 оны 06 сарын 05-ны өдөр нотариат орж хэлцэл байгуулсан.

Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш Б. нь Хаан банк дахь өөрийн тот данснаас С.*******гийн Хаан банк дахь тоот данс руу нийт 44,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийг төлсөн.

2024 оны 06 сарын 20-ны өдөр 20,00,000 төгрөг, 2024 оны 10 сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 10 сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 11 сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөг, нийт 44,000,000 төгрөгийг төлсөн.

Б. нь 2023 оны 11 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11,100,000 төгрөг, зээлийн хүү 27,0,000 төгрөг, нийт 38,400,000 төгрөг төлсөн Үндсэн зээлийн үлдэгдэл 41,400,000 төгрөг үлдсэн.

Б. нь 2024 оны 03 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээлийн хүүнд 5,600,000 төгрөг төлсөн. Үндсэн зээл 35,000,000 төгрөг үлдсэн.

Иймд хариуцагч Б.гаас 2023 оны 11 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 41,400,000 төгрөг, 2024 оны 03 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 35,000,000 төгрөг, нийт 76,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б. шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би С.*******гаас огт мөнгө зээлээгүй. С.******* нөхөр гадаа ирчихлээ гээд уйлж орлиод миний амьдралыг авраач, нөхрөөсөө салах гээд байна. Би байр захиалсан гэдгийг нөхрөөсөө нуучихсан гэсэн.

2023 оны 09 сарын сүүлчээс 2024 оны 05 сарын сүүлч хүртэл хугацаанд миний дансаар 3,000,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн ба хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцанд хамрагдах иргэд миний дансанд мөнгө хийгээд мөнгийг би Ш., П., Б.Мягмарцэрэн, Ш.Доржпүрэв нарын дансанд шилжүүлж байсан.

Би эдгээр хүмүүст холбогдуулан хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцанд хамрагдах зорилгоор орон сууцны урьдчилгаа 100,000,000 төгрөгөө шилжүүлж залилуулсан гомдлыг 2024 оны 11 сард ******* дүүргийн цагдаагийн газарт гаргасан ба одоо эдгээр хүмүүст холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа.

Надад хэлэх үг алга. Хүн яаж ийм муухай байж чаддаг юм бэ. С.******* байр авах гээд ээжийнхээ нэрээр мөнгө шилжүүлж байсан ба мөнгийг би дээрх хүмүүс рүү шилжүүлсэн гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар,

2024 оны 03 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ, 2023 оны 11 сарын с17-ны өдрийн зээлийн гэрээ, 2024 оны 06 сарын 05-ны өдрийн хэлцэл, С.*******, Б. нарын Хур системээс авсан иргэний үнэмлэхний лавлагаа,

Мөнгө шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтууд, С.*******гийн Хаан банк дахь тоот дансны хуулгууд зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Б. нь итгэмжлэл, хариу тайлбараа баримтаар ирүүлжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 76,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/2023.11.17-ны өдрийн гэрээний үүрэгт үндсэн зээл 41,400,000 төгрөг,

2024.03.19-ний өдрийн гэрээний үүрэгт үндсэн зээл 35,000,000 төгрөг/

 

Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч С.******* нь хариуцагч буюу зээлдэгч Б.тай 2023 оны 11 сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулан Б.д 52,500,000 төгрөгийг 2024 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлэн, мөнгийг Б. Хаан банк дахь тоот дансаар хүлээн авахаар тохиролцсон,

Мөн талууд 2024 оны 03 сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулан зээлдүүлэгч С.******* нь зээлдэгч Б.д 35,000,000 төгрөгийг 2024 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлэн, мөнгийг Б. Хаан банк дахь тоот дансаар хүлээн авахаас тус тус харилцан тохиролцсон гэжээ.

/ХХ-ийн 4-9 дүгээр тал/

 

2023 оны 11 сарын 17-ны өдрийн гэрээний дагуу зээлсэн 52,500,000 төгрөгөөс 42,500,000 төгрөгийг С.******* Хаан банк дахь тоот данснаасаа зээлдэгч Б.гийн мөн банк дахь тоот данс руу 2023 оны 11 сарын 03-ны өдөр 17,500,000 төгрөг,

2023 оны 11 сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг,

2023 оны 11 сарын 17-ны өдөр 5,000,000 төгрөг,

Ц.Оюун Хаан банк дахь 5007211818 тоот данснаасаа 2023 оны 11 сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 52,500,000 төгрөг,

2024 оны 03 сарын 19-ний өдрийн гэрээний дагуу С.******* мөн өдөр нь Хаан банк дахь тоот данснаасаа зээлдэгч Б.гийн мөн банк дахь тоот данс руу 35,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн байна.

/ХХ-ийн 12-16 дугаар тал/

 

Зээлдэгч гэх Б. нь Хаан банк дахь тоот данснаасаа зээлдүүлэгч гэх С.*******гийн мөн банк дахь тоот данс руу 2024 оны 06 сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг,

2024 оны 10 сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг,

2024 оны 10 сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг,

2024 оны 11 сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөг, нийт 44,000,000 төгрөгийг дээрх зээлийн гэрээнүүдийн үүрэгт төлсөн байна.

/ХХ-ийн 17-20 дугаар тал/

 

Дээрх 2023 оны 11 сарын 17, 2024 оны 03 сарын 19-ний өдрүүдийн гэрээний үүргийг гүйцэтгэхтэй холбоотой 2024 оны 06 сарын 05-ны өдөр хэлцэл байгуулан 2024 оны 07 сарын 05-ны өдөр Б. нь гэрээний үүргийг биелүүлэхээр харилцан тохиролцон үүнийгээ нотариатаар баталгаажуулсан гэжээ.

Дээрх 2023 оны 11 сарын 17, 2024 оны 03 сарын 19, 2024 оны 06 сарын 05-ны гэрээ, хэлцэлд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

 

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Б. нь 2023 оны 11 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11,100,000 төгрөг, зээлийн хүү 27,0,000 төгрөг, нийт 38,400,000 төгрөг төлсөн, үндсэн зээлийн үлдэгдэл 41,400,000 төгрөг үлдсэн, 2024 оны 03 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээлийн хүүнд 5,600,000 төгрөг төлсөн. Үндсэн зээл 35,000,000 төгрөг үлдсэн гэж маргаж нэхэмжлэл гаргалаа.

 

Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 11 сарын 14-ний өдөр хүлээн авч 2024 оны 11 сарын 21-ний өдрийн 28349 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч Б.г шүүхэд хүрэлцэн ирэх талаар мэдэгдсэн ч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул 2025 оны 02 сарын 12-ны өдрийн 7890 дугаар шүүгчийн захирамжаар албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.өд 2025 оны 03 сарын 20-ны өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нөлөөллийн мэдүүлэг болон хэргийн баримтуудыг танилцуулан нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн.

Хариуцагч Б. дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаж байх боловч үүнтэй холбоотой сөрөг нэхэмжлэл гаргаагүй, мөн тэрээр мөнгө зээлэн аваагүй гэх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй, үүнийгээ нотлоогүй.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

 

Мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар үүрэг үүсдэг ба талууд тухайн мөнгийг хүлээн авсны дараагаар уг мөнгө хүлээн авсантай холбоотой харилцаагаа бичгийн хэлбэрт оруулан баталгаажуулсан нь талуудын хүсэл зориг, гэрээний чөлөөт байдлыг үгүйсгэхгүй байгаагаас гадна хожим зээлийн нөхцлийг бичгийн хэлбэрт оруулсан нь хариуцагч Б.гийн гэрээгээр хүлээсэн үүргээс буюу хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Хариуцагч Б. тухайн мөнгийг хэнд шилжүүлснээс үл шалтгаалан гэрээний үүргийн хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Б.гаас 76,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Б.гаас 76,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 539,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас 539,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.

 

3. ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 19-ний өдрийн 32128 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б.гийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 76,400,000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН