| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00428/И |
| Дугаар | 310/ШШ2025/00529 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 310/ШШ2025/00529
| 2025 оны 09 сарын 26 өдөр | Дугаар 310/ШШ2025/00529 | ******* аймаг |
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, Худалдааны гудамж-2, *******-р байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:ЗИ*******/
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын цэцэрлэг /эрхлэгч М./, / байгууллагын РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай, 310/2025/00428/И индекстэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Т.Дашцэрэн
Хариуцагчийн төлөөлөгч М., түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь ******* аймгийн ******* сумын 1 дүгээр цэцэрлэг /эрхлэгч М./-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ.
Б.******* миний бие ын салбарт буюу цэцэрлэгийн багшаар тасралтгүй 14 жил ажиллаж байгаа бөгөөд эхийн чөлөөнөөс 2024 оны 03 сарын 01-ний өдрийн 1-р цэцэрлэгийн эрхлэгчийн Б/19 дугаар тушаалаар тус цэцэрлэгт бүлгийн багшаар ажилд орсон. Ажилд орсон өдрөөс эхлэн ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ хэрэгжүүлж ажилласан бөгөөд цэцэрлэг дотроо болон аймаг улсын чанартай уралдаан тэмцээнд хүүхэд болон өөрийн амжилтаараа удаа дараа шагналт байруудад орсоор ирсэн. 2024 оны 11-р сарын 19-ний өдөр өдрийн дэглэмийн дагуу багшийн зориудаар зохион байгуулах үйл ажиллагаа дуусаж чөлөөт үйл ажиллагааны цагаар биеийн тамирын зааланд орж хүүхдүүдээ тоглуулж байх явцад нэг хүүхэд тоглоом эргүүлж, түүнийг нь санаандгүй байдлаар нэг хүүхэд мөргөж баруун хөмсөгний дээр гэмтсэн асуудал гарсан. ...Эрхлэгч М.ий зүгээс 2024 оны 12-р сарын 06-ны өдрийн Б/65 дугаар тушаалаар нээлттэй сануулах арга хэмжээ авсан. Уг нь 2024 оны 09-р сарын 01-нээс тус Бэлтгэл А бүлгийг дааж ажиллах боллоо чамайг жинхэлнэ гэсэн боловч сануулах сахилгын шийтгэл оногдуулсан үеэс эхлэн чи бол түр тушаалтай учир энэ хичээлийн жилийг дуусгаад ангиа төгсгөөд ажлаас гараарай гэдэг болсон бөгөөд 2025 оны 04-р сард болох Багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд оруулахгүй гэдэг болсон. Энэ цаг үеэс эрхлэгчийн зүгээс дарамт шахалтыг байнга үзүүлж эхэлсэн. Миний гаргасан амжилтыг үгүйсгэж уралдаан тэмцээнд амжилт гаргахад шагнал авах гэхээр ажлын цагаар хүүхэд орхиж гарах гэлээ гээд явуулахгүй, удирдах чиг үүргээр хангадаггүй, ёс зүйгүй үйлдлүүд гаргасаар миний хөдөлмөрлөх эрхийг байнга зөрчиж, ажлын байранд ялгаварлан гадуурхах үйлдлийг байнга гаргах болсон. Ийм нөхцөлд ажиллах надад дарамттай байсан. Эрхлэгч М.ий дээрх үйлдлийг тэсэж, тэвчих аргагүй болж 2025 оны 04-р сарын 15-ны өдөр ******* аймгийн ын газарт өргөдөл гаргасан. Гэтэл миний өргөдлийг шийдвэрлэлгүйгээр ******* аймгийн ын газраас зөвлөн туслах баг гэх *******-8 хүний бүрэлдэхүүнтэй газрын дарга ирж тус цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш нарыг байлцуулан төлөвлөгөө танилцуулж хурал хийсэн, миний гаргасан гомдлын талаар бус өргөдөл гаргасан миний үйлдлийг буруутай мэтээр ярьсан. Ингээд миний бие ажил олгогч байгууллага болон аймгийн ын газар миний эрхийг хамгаалахгүй юм байна гэсэн ойлголтод хүрч 2025 оны 05-р сарын 0*******-ны өдөр ******* аймгийн иргэдийн гомдол, мэдээлэл хүлээн авах Асуудал-шийдэл гэх нэртэй цахим групп-д Тухайн цэцэрлэгийн эрхлэгч Б.ий үйлдэлтэй холбоотой гомдлыг постолсон. Энэ группийн зорилго нь ******* аймагт ажиллаж амьдарч буй иргэд болон дамжин өнгөрөх хүн бүрийн асуудал дэвшүүлэх групп гэсэн байсан учраас аймгийн хэмжээнд буюу удирдах түвшинд энэ асуудал хүрээсэй гэсэндээ энэхүү гомдлыг постолсон. Өөрөөр байгууллага болон хувь хүний нэр төрд халдах гэсэн санаа зорилго агуулаагүй юм. Миний оруулсан постын доор АЗДТГазар бүртгэж авлаа гэж Peegii Peegii гэсэн хаягаас коммент оруулсан байхаар нь миний гомдол хүрэх газраа хүрсэн байна гэж үзээд тухайн постоо устгасан. Энэ асуудлаас болж цэцэрлэгийн эрхлэгч М. намайг Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч миний гаргасан асуудлыг гэмт хэргийн болон зөрчлийн шинжгүй үндэслэлээр хаасан.
2024 оны 5-р сарын 29-ний орой 1*******:4******* минутад байгууллагын Ёс зүйн дэд хорооны дарга А. дуудаж эрхлэгчээс гаргасан гомдол гээд надад танилцуулсан. Одоо тайлбар өг гэсэн. Би ажлын цаг дуусаж байсан учир тайлбар өгөх боломжгүй гээд, 2025 оны 05-р сарын З0-ны өглөө хариу тайлбар бичгээр өгсөн. Ингээд 2025 оны 05-р сарын З0-ны 12 цаг өнгөрч байхад эрхлэгч М. 2025.05.30-ны өдрийн 23 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг өгсөн. Энэ мэдэгдлийн дагуу 14:00 цагт эрхлэгчийн өрөөнд ороход арай болоогүй байна хүлээж бай гэсэн. Эргээд 15:00 цагт дуудаж өрөөндөө оруулсан. Ингээд 15:05 цагт Тунгалагтуяа багшийг дуудаж сонсгох үйл ажиллагааны тэмдэглэл хөтлүүлэн эрхлэгч М. нь байгууллагын Ес зүйн дэд хорооны дүгнэлт гэх зүйлийг танилцуулж, чи үүнийг зөвшөөрч байна уу гэж асуугаад байсан. Дүгнэлт гаргасан гээд байгаа ёс зүйн дэд хороо нь надад дүгнэлтээ огт танилцуулаагүй бөгөөд эрхлэгч тухайн дүгнэлтийг өөртөө авчихсан надад гардуулсан. Надад дүгнэлтийг зөвшөөрч байна уу гээд байснаас чамайг ажлаас чөлөөлөх гэж байна гэсэн зүйлийг огт яриагүй. Намайг дээрх Ёс зүйн дэд хороонд тайлбар өгөх, дүгнэлттэй танилцах, түүнд гомдол гаргах эрхээр огт хангаагүйгээр 2025 оны 5 сарын 30-ны Б/10 дугаартай тушаалыг гаргаж, уг өдрийн 1*******:00 өнгөрч байхад гардуулж, ажил хүлээлцсэн. Эрхлэгч М.ий 2025 оны 5 сарын 30-ны Б/10 дугаартай тушаалыг гардан аваад 2025 оны 6 сарын 02-ны өдөр Аймгийн засаг даргад, 2025 оны 06 сарын 16-ны өдөр ******* аймгийн Засаг даргын дэргэдэх хөдөлмөр, нийгмийн зөрчлийн гурван талт салбар хороонд гомдол гаргасан. Тус хороог миний гомдлыг ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэхийг хүлээсэн боловч хуулийн хугацаанд хариу өгөөгүй. Иймээс ******* аймгийн ******* сумын цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.******* миний бие ******* аймгийн ******* сумын 1 дүгээр цэцэрлэгт 2024 оны 03 сарын 01-нд Б/19 дүгээр тушаалаар ажилд орсон байдаг. Ажилд орсон цаг үеэс эхлээд ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлж ажиллаж ирсэн. 2024 оны 11 сарын 19-ний өдөр манай ангийн 2 хүүхэд тоглож байгаад нэг нь тоглоом эргүүлээд нэгнийгээ цохиж бэртээсэн асуудал гараад 2024 оны 12 сарын 06-ны өдөр эрхлэгчийн тушаалаар нээлттэй сануулах арга хэмжээ авсан. Энэ үйл явдлаас эхлэн эрхлэгчийн ялгаварлан гадуурхах, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчих ийм үйлдлүүд явагдсаар ирсэн. Дээрх үйлдлүүдийг тэсэж ажил хийх үнэхээр хэцүү байсан учраас 04 сарын 15-нд ын газар болон Засгийн газрын гомдол хүлээж авах 1111 утсанд хандсан боловч миний өргөдөл нааштайгаар шийдэгдэхгүй, миний хөдөлмөрлөх эрх хамгаалагдахгүй байсан учраас би 2025 оны 05 сарын 0*******-ны өдөр ******* аймгийн асуудал шийдэл гэсэн группэд өөрийнхөө нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Яагаад гэхээр бид нар хүүхдээс хөндийрч гарах боломжгүй байдаг учраас дээд шатны байгууллага болох ын газартаа хандаад хариу ирэхгүй чимээгүй байсан учраас энд өөрийнхөө нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй бичсэн. Аймгийн Засаг даргын Тамгын газар хүлээж авлаа, бүртгэж авлаа гээд Пээгий пээгий гэсэн хаягаас коммент бичсэн байсан учраас дээд албан тушаалтанд миний гомдол хүрсэн юм байна гэдэг өөрийн бодлоор устгасан. 2025 оны 05 сарын 29-ний өдрийн 1******* цаг өнгөрч байхад Ёс зүйн дэд хорооны дарга намайг дуудаж эрхлэгчээс гомдол ирсэн. 05 сарын 19-нд гаргасан гомдлыг 05 сарын 29-нд орой ажил тарах цагаар танилцуулахлаар нь миний хувьд одоо тайлбар өгөх боломжгүй байна. Шууд тайлбар өгч чадахгүй ээ, энэнтэй танилцъя гээд гарын үсэг зураад явсан. Тэгээд 05 сарын 30-ны өглөө ажилдаа ирээд хариу тайлбарыг бичгээр өгсөн байдаг. Ингээд 05 сарын 30-ны 12 цаг өнгөрч байхад эрхлэгч надад мэдэгдэл хүргүүлсэн. Энэ мэдэгдлийн мөрөөр 3 цагт намайг өрөөндөө дуудаад, протокол хөтлөх нэг багштай ингээд гурвуулаа байж байгаад Ёс зүйн дэд хорооны ажлын хэсгийн дүгнэлтийг надад танилцуулаад энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна уу, ёс зүйн зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөх үү гэснээс надад бол ажлаас чөлөөлөх гэж байна. Би чамд ийм шийтгэл оногдуулах гэж байна гэдэг зүйлийг хэлээгүйгээр энийгээ өөрөө сонсгох ажиллагаа гэж нэрлээд ингэж явуулсан байдаг. Тэгээд хурлаас гарч бай би ямар нэгэн шийд гаргана гээд 5 өнгөрч байхад ажлаас халах тушаалыг ангид оруулж ирээд эд хөрөнгө хариуцагч няравыг яаралтай ажлыг нь хүлээж ав гээд 05 сарын 30-ны өдөр ажлаас халагдсан байдаг. Тэгээд хөдөлмөрийн 3 талт хороонд хандсан. Ингээд шүүхэд мөн хандсан. Би ******* аймгийн ******* сумын цэцэрлэгт хариуцуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалаа нөхөн төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2025 оны 05 сарын 30-нд ажлаас халагдахад ээлжийн амралтын мөнгийг олгосон. Иймээс 2025 оны 08 сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байна гэв.
3. Хариуцагчийн төлөөлөгч М. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч М. би Б.*******ыг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 тоот тушаалаар тус цэцэрлэгт жирэмсний амралтаа авсан багшийн ажлын байран дээр 5 настай Бэлтгэл бүлэгт багшаар, туршилтын хугацаагаар түр томилсон. Энэ хугацаанд багш Б.******* нь үндсэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй, хайнга хандаж улмаар 2024 оны 11 сарын 29-ний өдөр хүүхэд гэмтээсэн зөрчил гаргасан тул цэцэрлэгийн эрхлэгчийн зүгээс 2024 оны 12 сарын 06-ны өдрийн Б/65 тоот тушаалаар нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авсан, гэвч багш Б.******* нь өөрийн гаргасан дутагдалдаа дүгнэлт хийлгүй, өмнөх сахилгын шийтгэлтэй байгаа хугацаандаа эрхлэгч М. миний нэр төр, алба ажлын нэр хүндэд халдаж ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тул би энэ асуудлаар нь байгууллагын Ёс зүйн дэд хороонд хандаж өргөдөл гаргасан. Миний гаргасан өргөдлийг Ёс зүйн дэд хороо хүлээн авч 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр багш Б.*******ыг ёс зүйн зөрчил гаргасан гэсэн дүгнэлт гаргасан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Төрийн албан хаагчийн Ёс зүйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийн 5.5, 5.8 дахь заалтууд, тус цэцэрлэгийн Ёс зүйн дэд хорооны 2025 оны 5 сарын 30-ны өдрийн дүгнэлтийг тус тус үндэслэн багш Б.*******ыг хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас нь халж шийдвэрлэсэн. Иймд би өөрийн гаргасан шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн хариу тайлбар гаргаж байна гэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тус цэцэрлэгт эрхлэгчээр ажилладаг. Б.******* багш манайд 2025 оны 03 сарын 01-ний өдөр ажилд орсон. Энэ хугацаанд намайг жинхлээч гэж удаа дараа тулгасан. Энэ хүнийг жинхлэх хүсэл байсан. Декритний амралттай байсан хүний оронд түр туршилтын хугацаагаар ажилд орсон. Ажил дээр ажлаа хийдэггүй. Сургалт үйл ажиллагаа явуулдаггүй. Хүүхдийг хайрладаггүй. Утсаа ухаж сууж байгаад хүүхэд гэмтээсэн. Энэ асуудал дээр хуулийн дагуу хариуцлага тооцсон. Яг энэ хуулийн дагуу арга хэмжээ авахад Б.******* багш нялх нойтон хүүхэдтэй байсан. Би нялх нойтон хүүхэдтэй хүнийг ажлаас халахыг бодоогүй. Ангийнхаа групп дээр намайг маш их турхирдаг. намайг тэгж байна, ингэж байна гэж хэлж байсан. Үүнтэй холбоотой эцэг, эхчүүд над дээр орж ирсэн. Манай багшийг битгий халаач ээ гэж хэлдэг байсан. Би тэгээд сахилгын шийтгэлийн хамгийн доод арга хэмжээг авч сануулсан. Түүнээс хойш энэ хүн удаа дараа намайг жинхэл гэж орж ирсэн. Тэгээд намайг Дундговийн Асуудал-шийдэл групп дээр бичсэн. Дундговийн Асуудал-шийдэл дээр намайг бичиж миний нэр хүндэд халдсан. Энэ хүн үнэлгээнд оръё гэхэд би ойлгоод түр тушаалтай байсан хүнийг жинхэлж оруулсан. Энэ үнэлгээнд ороход цахимаар мэдээлэл бүрдүүлдэг. Тэгтэл энэ хүн надад мэдэгдэлгүйгээр материалаа бүрдүүлсэн байсан. Энэ үнэлгээнд түр орон тоон дээр байгаа хүн ордоггүй. Үнэлгээнд орсон, тэгээд маргааш нь ******* аймгийн Асуудал-шийдэл дээр бичиж миний болон байгууллагын нэр төрд халдсан. Тиймээс би цагдаагийн байгууллагад хандсан. Энэ хүний үйлдэл нь төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчиж байсан учир ёс зүйн хороонд хандсан. Тэгээд би ажлаас чөлөөлсөн. Би хуулийн дагуу ажилласан. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ажлын байрны дарамтыг би биш энэ хүн үзүүлдэг. Б.*******ыг ажилд орсноос хойш ажлын байрны дарамт ихэссэн. Манай байгууллага хэцүү болсон. Энэ хүнээс болж манайх хамгийн бага үнэлгээ авсан. Би бол байгууллага удирдаж байгаа удирдах албан тушаалтан учир ажилчдаа ялгаварлан гадуурхдаггүй. Би хууль, дүрэм журмыг хэрэгжүүлж ажилладаг. Ёс зүйн дэд хороо дүгнэлтээ гаргаад намайг удирдах албан тушаалтан гэдгээр нь миний ширээн дээр тавиад явсан. Би дүгнэлтийг Б.*******д 2025.05.30-нд танилцуулсан. Өмнө нь хүүхдийн эрхийн зөрчил гаргаж сахилгын арга хэмжээ авагдсан, 2025.05.0*******-нд ёс зүйн зөрчил гаргаж, сахилгын давтан зөрчил гаргасан тул ажлаас халсан. Би Б.*******ыг ажлаас халахдаа ээлжийн амралтын мөнгийг нь олгосон. Багш нар ажлын 48 хоног амардаг, 2025.08.14-нд ажилдаа орсон. Би хуулийн дагуу ажилласан. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар
******* аймгийн ******* сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2025.05.30-ны өдрийн Б/10 дугаартай Б.*******ыг ажлаас халах тухай тушаал /хэргийн 5-р хуудас/, ******* аймгийн ******* сумын цэцэрлэгийн 2025.05.30-ны өдрийн 23 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 6-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн *******-12-р хуудас/, 2024.03.01-ний өдрийн 01 дугаартай Хөдөлмөрийн гэрээ /хэргийн 13-*******-р хуудас/, нэхэмжлэгчийн тайлбар /хэргийн 49-р хуудас/, 2025.06.16-ны өдрийн Ажлын хэсгийн дүгнэлт /хэргийн 50-52-р хуудас/, ******* аймгийн ******* сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2025.04.24-ний өдрийн Б/06 дугаартай Б.*******ыг багшаар томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 53-р хуудас/, ******* аймгийн Цагдаагийн газрын 2025.08.20-ны өдрийн 40/3362 дугаартай албан бичиг /хэргийн 63-р хуудас/, 2025.08.15-ны өдрийн 03 дугаартай ******* аймгийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл /хэргийн 124-125-р хуудас/, 2025.06.30-ны өдрийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны албан бичиг /хэргийн 126-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 12*******-р хуудас/ зэрэг баримтыг ирүүлсэн.
6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримт:
******* аймгийн ******* сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2025.04.24-ний өдрийн Б/06 дугаартай тушаал /хэргийн 64-р хуудас/, ******* аймгийн ******* сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2024.12.2*******-ны өдрийн А/2******* дугаартай Журам батлах тухай тушаалын хуулбар /хэргийн 65-р хуудас/, ******* сумын цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журам /хэргийн 66-*******5-р хуудас/, ******* сумын цэцэрлэгийн дотоод журмыг хэлэлцэж танилцсан багш ажилчдын жагсаалт /хэргийн *******6-р хуудас/, 2025.05.19-ний өдөр ******* сумын эцэрлэгийн ёс зүйн дэд хороонд гаргасан гомдол /хэргийн **************-*******8-р хуудас, ******* *******-н нийтлэл /хэргийн *******9-80-р хуудас/, А.ы гэрчийн мэдүүлэг /хэргийн 88-89-р хуудас/, Багш Б.*******д эрхлэгч М.ий гаргасан гомдлыг танилцуулсан тэмдэглэл /хэргийн 106-р хуудас/, 2025.05.30-ны өдрийн Б.*******ын хариу тайлбар /хэргийн 10*******-108-р хуудас/, 2025.05.30-ны өдрийн ******* сумын цэцэрлэгийн ёс зүйн дэд хорооны зөвлөлийн дүгнэлт /хэргийн 110-р хуудас/
*******.Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд нотлох баримтаар:
2025.05.30-ны өдрийн ******* сумын цэцэрлэгийн Ёс зүйн дэд хорооны зөвлөлийн дүгнэлт /хэргийн 34-р хуудас/, 2025.05.30-ны өдрийн Багш Б.*******д сонсгох үйл ажиллагаа явуулсан тэмдэглэл /хэргийн 35-42-р хуудас/, ******* аймгийн ******* сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2024.02.20-ны өдрийн Б/******* дугаартай Б.г ажил хавсран гүйцэтгүүлэх тухай тушаалын хуулбар /хэргийн 43-р хуудас/, ******* аймгийн ******* сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2024.03.01-ний өдрийн Б/19 дугаартай Б.*******ыг багшаар түр томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 44-р хуудас/, ******* аймгийн ******* сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2025.05.30-ны өдрийн Б/10 дугаартай Б.*******ыг ажлаас халах тухай тушаалын хуулбар /хэргийн 45-р хуудас/, ******* аймгийн ******* сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2024.02.20-ны өдрийн Б/1******* дугаартай А.ийг ажлаас түр чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хэргийн 46-р хуудас/, ******* аймгийн ******* сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2024.12.06-ны өдрийн Б/65 дугаартай Б.*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар /хэргийн 4*******-р хуудас/, ******* аймгийн ******* сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2025.05.09-ний өдрийн А/19 дугаартай Ёс зүйн дэд хороо шинэчлэн байгуулах тухай тушаалын хуулбар /хэргийн 48-р хуудас/, ******* аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасгийн 2025.05.14-ний өдрийн 01 дугаартай хариу мэдэгдэх хуудас /хэргийн 120-р хуудас/, 2025.0*******.08-ны өдөр ******* аймгийн ын газрын дарга Ц.д гаргасан өргөдөл /хэргийн 121-123-р хуудас/ зэрэг баримтыг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* аймгийн ******* сумын 1 дүгээр цэцэрлэг / эрхлэгч М./-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, ,баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
2.1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Эрхлэгчийн зүгээс удирдах чиг үүргээр хангадаггүй, ёс зүйгүй үйлдлүүд гаргасаар миний хөдөлмөрлөх эрхийг байнга зөрчиж, ажлын байранд ялгаварлан гадуурхах үйлдлийг байнга гаргах болсон. Ингээд миний бие ажил олгогч байгууллага болон аймгийн ын газар миний эрхийг хамгаалахгүй юм байна гэсэн ойлголтод хүрч 2025 оны 05 сарын 0*******-ны өдөр ******* аймгийн иргэдийн гомдол, мэдээлэл хүлээн авах Асуудал-шийдэл гэх нэртэй цахим групп-эд Тухайн цэцэрлэгийн эрхлэгч Б.ий үйлдэлтэй холбоотой гомдлыг постолсон. Энэ группийн зорилго нь ******* аймагт ажиллаж амьдарч буй иргэд болон дамжин өнгөрөх хүн бүрийн асуудал дэвшүүлэх групп гэсэн байсан учраас аймгийн хэмжээнд буюу удирдах түвшинд энэ асуудал хүрээсэй гэсэндээ энэхүү гомдлыг постолсон. Өөрөөр байгууллага болон хувь хүний нэр төрд халдах гэсэн санаа зорилго агуулаагүй юм. Би ёс зүйн болон сахилгын зөрчил гаргаагүй. Байгууллагын Ёс зүйн дэд хороо журмынхаа дагуу ажиллаагүй, дүгнэлт нь үндэслэлгүй, дүгнэлтээ надад танилцуулаагүй, гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй. Би ёс зүйн зөрчил гаргаагүй, хариуцагч намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан гэх үндэслэлээр тодорхойлсон.
2.2. Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Б.*******ыг хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан, ******* аймгийн Асуудал-шийдэл групп дээр бичиж миний болон байгууллагын нэр төрд халдсан. Энэ хүний үйлдэл нь төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчиж байсан учир ёс зүйн хороонд болон цагдаагийн байгууллагад хандсан. Ёс зүйн дэд хороо ёс зүйн зөрчил гаргасан болохыг тогтоож дүгнэлтээ ирүүлсэн тул би Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр ажлаас халсан. Би хуулийн дагуу ажилласан гэж тодорхойлсон.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Нэхэмжлэгч Б.******* нь ******* сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 05 сарын 30-ны өдрийн Б/10 дугаартай Б.*******ыг ажлаас халах тухай тушаалыг 2025.05.30-ны өдөр гардан авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.2, 154.2.1-д заасны дагуу ажлаас үндэслэлгүй халсан тухай гомдлоо Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй тул ******* аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 06 сарын 02-ны өдөр болон 16-ны өдөр гаргасан ба тус хороо хариу өгөөгүй тул шүүхэд 2025 оны 06 сарын 30-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан бол шүүхээр шийдвэрлэхээр заасан байх тул нэхэмжлэгч Б.******* нь уг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хэргийн харъяалал зөрчөөгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хандах эрхтэй гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-д заасан журмыг баримтлан нэхэмжлэгч Б.******* нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/10 дугаартай тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ шүүхэд 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.
3.2. Б.******* нь 2024 оны 03 сарын 01-нд тус цэцэрлэгт бүлгийн багшаар түр, 2025 оны 04 сарын 24-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар үндсэн багшаар томилогдож, 2024 оны 03 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан байна.
3.3. ******* сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 05 сарын 30-ны өдрийн Б/10 дугаар Б.*******ыг ажлаас халах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийн 5.5, 5.8 дахь хэсгүүд, тус цэцэрлэгийн Ёс зүйн дэд хорооны 2025 оны 05 сарын 30-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн багш Б.*******ыг 2024 оны 11 сарын 19-ний өдөр хүүхэд гэмтээсэн зөрчил гаргасан, мөн 2025 оны 5 сарын *******-ны өдөр ёс зүйн зөрчил гаргасан гэж 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ажлаас халжээ. / хэргийн 5-р талд/
Тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-т энэ хуулийн 15.1.5-д заасан дүгнэлтэд үндэслэж, зөрчил гаргасан этгээдэд зөрчлийн шинж байдалд нийцүүлэн хуульд өөрөөр заагаагүй бол ёс зүйн хариуцлага хүлээлгэх гэж, 15.1.5-т төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоон, дүгнэлт гаргах, үндэслэлийг тусгах гэж,
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийн 5.5-т Багш, ажилтан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл томилох эрх бүхий этгээд холбогдох хууль, журамд заасны дагуу ёс зүйн хариуцлагыг ногдуулах шийдвэрийг бичгээр гаргана, 5.8-т Ёс зүйн зөрчил гаргасан нь ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр нотлогдсон багш, ажилтанд хариуцлага ногдуулаагүй, ёс зүйн зөвлөлийн дүгнэлт, саналыг хэрэгжүүлээгүй сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчид томилох эрх бүхий албан тушаалтан холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус заажээ.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж, 122 дугаар зүйлийн 122.2-т Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмыг шинээр баталсан, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд нийт ажилтанд танилцуулж, харагдахуйц газар байршуулах үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заана гэж, 123 дугаар зүйлийн 123.2-т ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна, 123.2.5-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар зохицуулсан. Эдгээр заалтууд нь зохигчид хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, түүний үндсэн дээр ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтойд тооцох талаар, ямар зөрчил гаргавал сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх талаар тухайлан тохиролцсон байх, хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүй байх агуулгыг илэрхийлнэ.
Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан зохих шийтгэлийг сонгон хэрэглэх, ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.
******* сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 05 сарын 30-ны өдрийн Б/10 дугаар Б.*******ыг ажлаас халах тухай тушаалаар багш Б.*******ыг 2024 оны 11 сарын 19-ний өдөр хүүхэд гэмтээсэн зөрчил гаргасан, мөн 2025 оны 5 сарын *******-ны өдөр ёс зүйн зөрчил гаргасан гэж 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ажлаас халсан.
Багш Б.******* нь 2024 оны 11 сарын 19-ний өдөр хүүхэд гэмтээсэн зөрчил гаргасан тул нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэлийг цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 12 сарын 06-ны өдрийн Б/65 дугаар тушаалаар хүлээжээ.
Нэхэмжлэгч Б.******* нь сахилгын шийтгэл хүлээсэн энэхүү тушаалтай холбоотойгоор эрх бүхий байгууллагад ямар нэгэн гомдол гаргаагүй болохоо хүлээн зөвшөөрсөн , цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 12 сарын 06-ны өдрийн Б/65 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал хүчин төгөлдөр болсон байна.
******* сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 05 сарын 30-ны өдрийн Б/10 дугаар Б.*******ыг ажлаас халах тухай тушаалын нөгөө үндэслэл нь багш Б.*******ыг 2025 оны 5 сарын *******-ны өдөр ёс зүйн зөрчил гаргасан гэж тодорхойлсон. Үүнийгээ тус цэцэрлэгийн Ёс зүйн дэд хорооны 2025 оны 05 сарын 30-ны өдрийн дүгнэлтээр багш Б.******* ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзжээ.
******* сумын цэцэрлэгийн эрхлэгч 2025 оны 05 сарын 09-ний өдрийн А/19 дугаар тушаалаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 12 дугаар зүйл, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон тус цэцэрлэгийн Ёс зүйн дэд хороог 3 хүний / Г., А., Л./ бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулсан байна.
2023 оны Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 14 дүгээр зүйл Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар гомдол, мэдээлэл гаргах, 15 дугаар зүйл Гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх гэж Ёс зүйн дэд хорооны ажиллах журмыг зохицуулсан байна.
Тус цэцэрлэгийн Ёс зүйн дэд хорооны 2025 оны 05 сарын 30-ны өдрийн дүгнэлтийн Үндэслэх нь хэсэгт: 1-р цэцэрлэгийн багш, 1-р цэцэрлэгийн эрхлэгч М.ий гэж олон нийтийн нээлттэй цахим орчинд байгууллага болон эрхлэгчийн нэрийг дурдсан. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийн 4. Багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн шаардлага 4.5.3.Нийгмийн сүлжээнд үзэл бодол, хүсэл эрмэлзлэлээ илэрхийлэхдээ ажил, мэргэжлийнхээ нэр хүндийг дээдлэн, багш, суралцагчдад буруу үлгэр дууриал үзүүлэхээс зайлсхийх, эх сурвалж нь тодорхой бус мэдээ, мэдээлэл түгээхээс урьдчилан сэргийлэх; гэсэн заалт, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн *******.1.2.зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх; гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Дүгнэлт: багш Б.*******ыг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байна гэх дүгнэлтийг гаргажээ.
Ёс зүйн дэд хороо энэхүү дүгнэлтийг гаргахдаа Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан ажиллагааг хийж хэрэгжүүлсэн эсэх нь эргэлзээтэй, Б.*******ын ямар үйлдэл нь, Дундговийн Асуудал- шийдэл гэх группэд 2025 оны 05 сарын 0*******-ны өдөр нийтэлсэн нийтлэлийн аль хэсэг нь эрхлэгчийн нэр хүндэд халдсан, ямар үндэслэлээр ёс зүйн зөрчилд тооцогдож байгаа эсэх нь тодорхгүй, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоон үндэслэл бүхий дүгнэлтийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа мэдээлэл тавигдсаны маргааш /2025.05.08/ нь өмнөх Ёс зүйн дэд хороонд, 2025 оны 05 сарын 19-ний өдөр шинээр байгуулагдсан Ёс зүйн дэд хороонд гомдол гаргахдаа ******* *******-н нийтлэл гэх / хэргийн *******9-80-р талд/ 2 хуудас /хуулбар/ баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн гэж тайлбарладаг , харин нэхэмжлэгч Б.******* нь би нийтлэлээ 2 хоногийн дараа 2025.05.09-нд устгасан гэх тайлбарыг тус тус гаргасан зэргээс үзэхэд Ёс зүйн дэд хорооны дүгнэлт нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т цугларсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийх заалтыг хэрхэн хэрэгжүүлж дээрх дүгнэлтийг гаргасан нь тодорхойгүй байна.
Гэрч А.гийн мэдүүлэгт Эрхлэгч М.ээс 2025 оны 05 сарын 19-ний өдөр багш Б.*******тай холбоотой гомдол гаргасныг бүртгэлд бүртгэлгүйгээр гомдол дээр нь 2025 оны 5 сарын 19-нд авав гэж цохолт бичээд би өөрөө гарын үсэг зурсан. Гомдлыг 2025 оны 05 сарын 29-ний өдөр танилцуулсан, Б.******* гомдлын зургыг нь гар утсан дээрээ дарж аваад, тайлбар өгнө гээд явсан. 2025 оны 05 сарын 30-нгы өдөр Ёс зүйн дэд хороог 3 хүний бүрэлдэхүүнтэй хуралдуулж, эрхлэгч М.ий гомдлыг хэлэлцүүлсэн. Хуралд бол Б.******* оролцоогүй. 2025.05.30-ны өдөр дүгнэлт гаргаад, гаргасан дүгнэлтээ эрхлэгч М.д 2025.05.30-ны өдөр цаасаар нь өгсөн. Бид бол уг дүгнэлтийг Б.*******д танилцуулаагүй гэх мэдүүлэг / хэргийн 88-89-р тал/, нэхэмжлэгч Б.*******ын 2025 оны 5-р сарын 29-ний орой 1*******:4******* минутад байгууллагын Ёс зүйн дэд хорооны дарга А. дуудаж эрхлэгчээс гаргасан гомдол гээд надад танилцуулсан. Одоо тайлбар өг гэсэн. Би ажлын цаг дуусаж байсан учир тайлбар өгөх боломжгүй гээд, 2025 оны 05-р сарын З0-ны өглөө хариу тайлбар бичгээр өгсөн. Ингээд 2025 оны 05-р сарын З0-ны 12 цаг өнгөрч байхад эрхлэгч М. 2025.05.30-ны өдрийн 23 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг өгсөн гэх тайлбар, гэрчийн мэдүүлгээр тус цэцэрлэгийн Ёс зүйн дэд хороо нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т заасан гомдол, мэдээллийг хүлээн авч, хянан шалгах ажиллагааг журмын дагуу хэрэгжүүлээгүй, дүгнэлтээ Б.*******д танилцуулаагүй, дүгнэлттэй холбогдуулан гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй байна. Хэрэв Б.******* нь төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдвол Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 16 дугаар зүйлийн 16.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Ёс зүйн хорооны, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал анх болон давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна гэж зааснаар ёс зүйн хариуцлага ногдуулахаар байжээ.
Хариуцагчийн төлөөлөгчийн Б.*******ыг ажлаас халах тухай тушаал болон татгалзлын үндэслэл болсон хавтаст хэргийн *******9-80-р талд авагдсан ******* *******-н нийтлэл гэх хуулбар баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж, 122 дугаар зүйлийн 122.2-т Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заана гэж тус тус хуульчилсан. Гэтэл тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 12 дугаар сарын 2*******-ны өдрийн А/2******* тушаалын хавсралт ******* сумын 1-р цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журам / хэргийн 66-*******5-р тал/ -ын 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Б.*******тай 2024 оны 03 сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ/хэргийн 13-*******-р тал/-ний 5.1.6-д Ажилтан нь Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан дараах тохиолдолд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэж үзэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй гэж, 5.1.*******-д Хөдөлмөрийн сахилгын зөрчил давтсан гэдэгт дараах асуудлыг хамруулан үзнэ гэж тус тус гэрээгээр тохиролцсон байна.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль 2023 оны 05 сарын 04-ний өдөр батлагдсан бөгөөд уг хуульд зааснаар ёс зүйн зөрчил гаргасан, ёс зүйн хариуцлага хүлээлгэх тохиолдлыг ******* сумын цэцэрлэгийн Хөдөлмөрийн дотоод журам, Б.*******тай 2024 оны 03 сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ-ндээ ноцтой зөрчил, эсхүл давтан зөрчил болох талаар тусгаагүй, цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 05 сарын 30-ны өдрийн Б/10 дугаар Б.*******ыг ажлаас халах тухай тушаалд Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслээгүй, нэхэмжлэгч Б.******* нь дээрх дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан болох нь тогтоогдохгүй байна.
Дээрхи үндэслэлээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 05 сарын 30-ны өдрийн Б/10 дугаар Б.*******ыг ажлаас халах тухай тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул уг тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч Б.*******ыг урьд эрхэлж байсан багшийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг хариуцагч ******* аймгийн ******* сумын цэцэрлэгээс гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.1-д заасанд нийцнэ.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу 2025 оны 08 сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцож, хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжлэгч 2025 оны 05 сарын 30-нд ажлаас халагдахад ээлжийн амралтын мөнгийг олгосон. Иймээс 2025 оны 08 сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байна гэж тайлбар гаргаж нэхэмжилсэн болно.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-д ...ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөхөөс өмнөх гурван сарын хугацааны цалин 2025 оны 2, 3, 4 сарын цалин 2564468+2235822+2599536= *******399826 төгрөг байх бөгөөд уг хугацааны ажлын нийт өдөр болох 64,5 өдөрт хувааж, нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцоход *******399826 : 64.5=114*******25 төгрөг байна.
Б.*******ын ажилгүй байсан хугацааг 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх ажлын 31 өдрөөр тооцож үзвэл Б.*******д олгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор нийт 3604558 (гурван сая зургаан зуун дөрвөн мянга таван зуун тавин найм) төгрөгийг ******* аймгийн ******* сумын цэцэрлэгээс гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож шийдвэрлэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.******* дахь хэсэгт ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж зааснаар дээрх олговроос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Б.*******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг ******* аймгийн ******* сумын цэцэрлэгт даалгах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад *******0.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 3604558 ноогдох улсын тэмдэгтийн хураамж *******2623 төгрөг, нийт 142823 /нэг зуун дөчин хоёр мянга найман зуун хорин гурав/ төгрөгийг хариуцагч ******* аймгийн ******* сумын цэцэрлэгээс гаргуулан төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 1******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ын ******* /РД: ЗИ*******/-ыг ******* аймгийн ******* сумын цэцэрлэгийн урьд эрхэлж байсан буюу багшийн албан тушаалд эгүүлэн томилсугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.1-д зааснаар хариуцагч ******* аймгийн ******* сумын цэцэрлэгээс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3604558 /гурван сая зургаан зуун дөрвөн мянга таван зуун тавин найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.*******-д зааснаар дээрх олговроос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Б.*******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагч ******* аймгийн ******* сумын цэцэрлэгт даалгасугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1, *******.1.2-т зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад *******0200 /далан мянга хоёр зуун/ төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан шаардлагын хэмжээнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжид *******2623 /далан хоёр мянга зургаан зуун хорин гурван/ төгрөг, нийт 142823 /нэг зуун дөчин хоёр мянга найман зуун хорин гурван/ төгрөгийг хариуцагч ******* аймгийн ******* сумын цэцэрлэгээс гаргуулж төсвийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ