| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00487/И |
| Дугаар | 310/ШШ2025/00532 |
| Огноо | 2025-09-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 310/ШШ2025/00532
| 2025 оны 09 сарын 29 өдөр | Дугаар 10/ШШ2025/0052 | ******* аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1., 5 дугаар зүйлийн 5.1, 5.2.1, 6, 8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1‑д зааснаар ******* овогт *******гийн ******* /РД: ЗП*******/, овогт Дагвын /РД: ЗП/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2008 оны сарын 07-ны өдөр төрсөн охин ын -******* /РД: ЗП0810700/, 2015 оны 07 сарын 06-ны өдөр төрсөн хүү ын -******* / РД: / нарыг эх Г.*******ы асрамжид үлдээсүгэй.
. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг талуудын тохиролцсоноор ******* аймгийн ************** сумын 7-р баг, ын дугаар гудамж, 8 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү081*******00109 дугаартай, 100м.кв хэмжээтэй, хувийн сууцны зориулалттай, *******гийн *******ы өмчлөлийн хувийн орон сууцыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц хариуцагч Дагвын /РД: ЗП/-ын өмчлөлд шилжүүлэхээр, ******* аймгийн ******* сумын 7-р баг, Нарлаг, Найрамдал гудамж ******* дугаар байр, 01 тоотод байрших, улсын бүртгэлийн дугаартай, 47м.кв хэмжээтэй, орон сууцны зориулалттай Д., Г.******* нарын өмчлөлийн орон сууцын өмчлөх эрхийг дангаар нэхэмжлэгч *******гийн ******* / Рд:ЗП8505206/-д шилжүүлж, хариуцагч Д. нь өөрийн нэрийг тухайн орон сууцын өмчлөгчөөс хасуулахаар талууд эвлэрснийг баталсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэг эцэг, эхийн хувьд хэвээр үлдэхийг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг Г.*******, Д. нарт мэдэгдэж, шийдвэрийг хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Жавзмаад даалгасугай.
6. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч Д.аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ