Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 310/ШШ2025/00538

 

 

 

 

 

2025 оны 09 сарын ******* өдөр

Дугаар 3*******0/ШШ2025/00538

******* аймаг

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сентрал тауер, 8-р давхар ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн Гурвансайхан сумын *******-р баг, ******* *******2-******* тоотод оршин суух, *******ын ******* /РД:-т холбогдох 63*******824.86 төгрөг гаргуулах тухай 3*******0/2025/00570/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....Зээлийн гэрээний үүрэгт Ц.******* 63*******824.86 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлсөн, биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК Ц.*******ээс 63*******824.86 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй байхад хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 63*******824.86 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, хариуцагч, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******9605 төгрөгөөс 9802.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 9802.5 төгрөгийг, хариуцагчаас 9802.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн *******, *******23 дугаар зүйлийн *******23.******* дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

*******.******* ББСБ ХХК-ийн *******ын ******* /-ээс нэхэмжилсэн 63*******824.86 /зургаан зуун гучин нэгэн мянга найман зуун хорин дөрвөн төгрөг наян зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******9605 /арван есөн мянга зургаан зуун таван /төгрөгөөс 9802.5 /есөн мянга найман зуун хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 9802.5 /есөн мянга найман зуун хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагчаас 9802.5 /есөн мянга найман зуун хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан ******* ББСБ ХХК олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ