Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 310/ШШ2025/00539

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 3*******/ШШ2025/00539

******* аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *******-р хороо, Сентрал тауер, *******-р давхар ******* ББСБ ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын *******-р*******, ******* *******-22 тоотод оршин суух, овогт гийн /РД:КД77*******2209/-т холбогдох 644559.*******0 төгрөг гаргуулах тухай 3*******/2025/00567/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....Зээлийн гэрээний үүрэгт гийн гээс 644559.*******0 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай танилцлаа. Хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ББСБ *******-ийн нэхэмжлэлийн хувийг гардаж авсан. 644559.*******0 төгрөгийг 2025 оны 09 сарын 25-ны өдөр 320000 төгрөгөөр, 2025 оны ******* сарын 20-ны өдөр 324559.*******0 төгрөгөөр тус тус хувааж төлөх болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ******* нь Ц.гээс 644559.*******0 гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлага болох 644559.*******0 төгрөгийг 2025 оны 09 сарын 25-ны өдөр 320000 төгрөгөөр, 2025 оны ******* сарын 20-ны өдөр 324559.*******0 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199*******7 төгрөгөөс төгрөгөөс 9993.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 9993.5 төгрөгийг, хариуцагчаас 9993.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 75******* дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ББСБ *******-ийн нэхэмжилсэн 644559.*******0 /зургаан зуун дөчин дөрвөн мянга таван зуун тавин есөн төгрөг наян мөнгө/ төгрөгийг хариуцагч овогт гийн /РД:КД77*******2209/ нь 2025 оны 09 сарын 25-ны өдөр 320000 /гурван зуун хорин мянга/ төгрөгөөр, 2025 оны ******* сарын 20-ны өдөр 324559.*******0 /гурван зуун хорин дөрвөн мянга таван зуун тавин есөн төгрөг наян мөнгө/ төгрөгөөр тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199*******7 /арван есөн мянга есөн зуун наян долоо/ төгрөгөөс 9993.5 /есөн мянга есөн зуун ерэн гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 9993.5 /есөн мянга есөн зуун ерэн гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагчаас 9993.5 /есөн мянга есөн зуун ерэн гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан ******* ББСБ *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ