| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00574/И |
| Дугаар | 310/ШШ2025/00546 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 310/ШШ2025/00546
| 2025 оны 10 сарын 02 өдөр | Дугаар 310/ШШ2025/00546 | Дундговь аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,
Нэхэмжлэгч: ******* хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сентрал тауер, 8-р давхар ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын 1-р баг, *******ын 2-8 тоотод үндсэн хаягтай, одоо ******* хотын Схбаатар дүүргийн *******-р хороо, ******* *******-3******* тоотод оршин суух, овогт ын /РД:/-т холбогдох 711063.06 төгрөг гаргуулах тухай 310/2025/00574/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....Зээлийн гэрээний үүрэгт ын гоос 711063.06 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай танилцлаа. Хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч М. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ББСБ ХХК-иас нэхэмжлэлийн хувийг гардаж авсан. 711063.06 төгрөгийг 2025 оны 10 сарын 30-ны өдөр *******0000 төгрөгөөр, 2025 оны 11 сарын 15-ны өдөр 361063.06 төгрөгөөр тус тус хувааж төлөх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь М.гоос 711063.06 гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлага болох 711063.06 төгрөгийг 2025 оны 10 сарын 30-ны өдөр *******0000 төгрөгөөр, 2025 оны 11 сарын 15-ны өдөр 361063.06 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21616 төгрөгөөс төгрөгөөс 10808 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 10808 төгрөгийг, хариуцагчаас 10808 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 711063.06 /долоон зуун арван нэгэн мянга жаран гурван төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч овогт ын /РД:/ нь 2025 оны 10 сарын 30-ны өдөр *******0000 / гурван зуун тавин мянга/ төгрөгөөр, 2025 оны 11 сарын 15-ны өдөр 361063.06 /гурван зуун жаран нэгэн мянга жаран гурван төгрөг зургаан мөнгө/ төгрөгөөр тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21616 /хорин нэгэн мянга зургаан зуун арван зургаа/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 10808 /арван мянга найман зуун найм/ төгрөгийг, хариуцагчаас 10808 /арван мянга найман зуун найм/ төгрөгийг тус тус гаргуулан ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ