| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00571/И |
| Дугаар | 310/ШШ2025/00544 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 310/ШШ2025/00544
| 2025 оны 10 сарын 02 өдөр | Дугаар 310/ШШ2025/00544 | ******* аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сентрал тауер, 8-р давхар ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 2-р багт оршин суух, *******ын ******* /РД:*******/-т холбогдох 736898.98 төгрөг гаргуулах тухай 310/2025/00571/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....Зээлийн гэрээний үүрэгт *******ын *******өөс 736898.98 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлд шаардсан 736899 төгрөгийг бүрэн төлсөн, биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь Б.*******өөс 736898.98 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй байхад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 736898.98 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, хариуцагч, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22236 төгрөгөөс 11118 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 11118 төгрөгийг, хариуцагчаас 11118 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ББСБ ХХК-ийн *******ын ******* /*******/-өөс нэхэмжилсэн 736898.98 /долоон зуун гучин зургаан мянга найман зуун ерэн найман төгрөг ерэн найман мөнгө/ төгрөгийг хариуцагч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22236 /хорин хоёр мянга хоёр зуун гучин зургаа/ төгрөгөөс 11118 /арван нэгэн мянга нэг зуун арван найм/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 11118 /арван нэгэн мянга нэг зуун арван найм/ төгрөгийг, хариуцагчаас 11118 /арван нэгэн мянга нэг зуун арван найм/ төгрөгийг тус тус гаргуулан ******* ББСБ ХХК олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ