| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 191/2025/01558/И |
| Дугаар | 191/ШШ2025/03066 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/03066
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,
Нэхэмжлэгч: *******,*******,******* давхарт байрлах ******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух, *******ы /рд:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 52,329,765.68 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч *******ы нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 6000165027 тоот цахим зээлийн гэрээг байгуулж, 40,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.6%-ийн хүүтэй, 31 сарын хугацаатай, 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 6000164145 тоот цахим зээлийн гэрээг байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.8%-ийн хүүтэй 31 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000165027 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 2******* хоног, 6000164145 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 185 хоног хугацаа хэтрүүлсэн. Зээлдэгчтэй байгуулсан 6000165027 тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, 6000164145 тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2026 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1-д болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000165027 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 37,480,063 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 4,279,682.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 105,340.18 төгрөг, 6000164145 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 9,221,770.9 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,199,173.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 26,735.97 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 52,329,765.68 төгрөгийг Б.гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Б. би *******наас гаргасан 52,329,765.68 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. зээлийн төлбөрийг санхүүгийн гэнэтийн хүндрэлээс буюу орлого багасснаас болж төлж чадаагүй.
Нэхэмжлэлийн шаардлага 52,329,765.68 төгрөгийг 17 сар буюу 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2026 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл сар бүрийн 12-ны өдөр 2,907,209 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 2,907,212.68 төгрөгөөр тус тус М банк ХК-д төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
Хариуцагчаас гаргасан төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 52,329,765.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 52,329,765.68 төгрөгийг 17 сар буюу 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2026 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл сар бүрийн 12-ны өдөр 2,907,209 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 2,907,212.68 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 52,329,765.68 төгрөгийг 17 сар буюу 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2026 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл сар бүрийн 12-ны өдөр 2,907,209 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 2,907,212.68 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419,599 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 209.799.5 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 209.799.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ