Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 342

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч М.Очбадрах,

Шүүгдэгч Ц.А/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баян овогт Цогтсайханы Амарсайханд холбогдох эрүүгийн 1709026260304 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч Баян овогт Цогтсайханы Амарсайхан, Монгол Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр Геологи 48 дугаар гудамж 9-3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 322 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:УХ90062918/.

         Шүүгдэгч Ц.Ань /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ “Тэрэлж чанар” ХХК-ний эзэмшлийн 91-75 УНН улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг унаж яваад 2017 оны 12 дугаар 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Даваанямд “эмчилгээнд явах гэж байгаа болохоор машинаа хямдхан зарж байна, миний нэр дээр банкинд барьцаанд тавьсан байгаа одоо 1.000.000 төгрөг төлөх дутуу байгаа” гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Тэрэлж чанар ХХК-ний эзэмшлийн 91-75 УНН улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийг Кино үйлдвэрт байрлах тээврийн хэрэгслийн грашид тавих гэж унаж яваад уг тээврийн хэрэгслийг грашид тавилгүй Facebook дээр уг машиныг зарна гэж зар байрлуулаад 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Давааням гэх залуутай холбогдож 5.000.000 төгрөгөөр уг машиныг худалдахаар болж 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр орой нь Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Магнай трейд шатахуун түгээх газар би Даваанямаас тээврийн хэрэгсэл худалдаж авсан урьдчилгаа 2.000.000 төгрөг авч уг тээврийн хэрэгслийг Даваанямд өгсөн ...би танд тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг таны нэр дээр шилжүүлж өгнө. Одоо надаа эмчилгээ хийлгэх мөнгө хэрэг болсон болохоор уг тээврийн хэрэгслийг хямдхан зарж байгаа юм гэж худлаа хэлсэн ...Би бусдыг хуурч мэхлэх замаар залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна ...” гэсэн мэдүүлэг /хх-58х/,    

Шүүгдэгч Ц.Ашүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Тухайн үед өөрийн тэнэг бодлоос болж ийм үйлдэл хийсэн” гэв.

Хохирогч Д.Даваанямаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…тэр залуу та надад урьдчилгаа 4.000.000 төгрөг өгчих, би маргааш таны нэр дээр машины гэрчилгээ шилжүүлье гэсэн. Тэгэхээр нь би тэр залууд урьдчилгаа 2.000.000 төгрөг өгч маргааш нь их дэлгүүрийн баруун талд байх Голомт банкин дээр уулзаж үлдэгдэл 3.000.000 төгрөг тэр залууд өгч машины гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхээр болсон. Тэгээд би машиныг нь унаад явсан. Харин тэр залуу 2.000.000 төгрөг надаас аваад явсан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Голомт банкин дээр ирээгүй. Тухайн үед би олон удаа залгаж захидал илгээсэн чинь ахаа би машинд мөргүүлсэн эмнэлэг дээр байна маргааш уулзъя гэж ярьсан. Тэгээд огт утсаа авахгүй, утас нь холбогдохгүй байсан ...2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр над руу залгаад ахаа хоёулаа уулзаад би таниас үлдэгдэл мөнгөө аваад гэрчилгээг таны нэр дээр шилжүүлье гэсэн. Тэгээд бид хоёр Герман элчин дээр 09 цагийн үед уулзахаар болоод би очсон. Тэгээд Амарсайхан руу залгасан чинь утсаа авахгүй байсан ...Амарсайхан эмчилгээнд явах гэж байгаа болохоор машинаа хямдхан зарж байна гэсэн. Тэр машин нь манай эгчийн машин гэхдээ миний нэр дээр банкинд барьцаанд тавьсан байгаа одоо 1.000.000 төгрөг төлөх дутуу байгаа гэсэн ...Амарсайхан надад 2.000.000 төгрөгийг буцааж өгсөн. Надад гомдол санал байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-26-27х/,

 

Иргэний нэхэмжлэгч С.Долгорсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 12 дугаар сарын эхээр Амарсайхан манай компанийн машиныг авч яваад 6 хоног ирээгүй. Уг тээврийн хэрэгсэл нь манай компанийн бараа хүргэдэг машин байсан. Тэгээд Амарсайхан уг машиныг бусдад зарсан байсан. Амарсайхан уг машиныг унаж бараа хүргэлт хийдэг байсан юм. Хувь хүний машин хөлсөлж бараа хүргэлт хийсэн зардал нийт 200.000 төгрөг болсон. Би Амарсайханаас хохирлын мөнгө хүлээн авсан. Гомдол санал байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-31х/,

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-21х/,  Шүүгдэгч Ц.Амарсайханы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-61х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-62х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-60х/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-65-66х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

         Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч Ц.Ань “Тэрэлж чанар” ХХК-ний эзэмшлийн 91-75 УНН улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг унаж яваад 2017 оны 12 дугаар 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Даваанямд “эмчилгээнд явах гэж байгаа болохоор машинаа хямдхан зарж байна, миний нэр дээр банкинд барьцаанд тавьсан байгаа одоо 1.000.000 төгрөг төлөх дутуу байгаа” гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөгийг залилж авсан болох нь нотлогдож байна.

         Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ц.Амарсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Ц.Ань хохирогч Д.Даваанямд учруулсан гэм хорын хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2018 оны 8 дугаар сарын 8-ны дотор төлүүлэх, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.