Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/1181

 

       2024           10            24                                        2024/ДШМ/1181

 

Ж.Хт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Анхбаяр,

шүүгдэгч Ж.Х, түүний өмгөөлөгч Д.Содномдорж,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч М.Далайхүү, шүүгч Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/651 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдоржийн гаргасан гомдлоор Ж.Хт холбогдох эрүүгийн 2205039072239 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж.Х

 

Шүүгдэгч Ж.Х нь цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж фэйсбүүк цахим орчинд хуурамч зар байршуулж, улмаар:

1. “Евро сольж өгнө” гэж хохирогч Г.Жыг Баянгол дүүргийн … тоот гэртээ байхад нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1,037,400 төгрөгийг Хаан банкны … дугаарын дансаар,

2. “Хугацаандаа амжихгүй болсон хоёр хүний визний цаг байна шүү” гэж хохирогч Б.О-ийг … тоот гэртээ байхад нь 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 100,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны … дугаарын дансаар,

3. “Солонгос улсын виз гаргах цаг олгоно” гэж хохирогч С.Н-г 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын … тоот гэртээ байхад нь 100,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны … дугаарын дансаар,

4. “Ээмэг бугуйвчны хослол зарна, 80,000-с хямдраад 50,000 болсон, хүргэлт үнэгүй” гэж хохирогч С.Б-г 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд байхад нь 50,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны …дугаарын дансаар,

5. “Шампунь зарна” гэж хохирогч Б.Б-г 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, Нисэхийн 308 тоот гэртээ байхад нь 30,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны … дугаарын дансаар,

6. “Байр түрээсэлнэ” гэж хохирогч М.У-г 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн орчимд байхад нь 300,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар,

7. “Вон солино” гэж хохирогч Б.О-ийг 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, … тоот гэртээ байхад нь 125,500 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар,

8. “Гуанжу хотод буудал захиалж өгнө” гэж хохирогч Б.У-г 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар, хороо … байрлах ажлын байрандаа байхад нь 89,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар,

9. “Хүргэлтээр бараа зарна” гэж хохирогч О.Б-ыг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багт байрлах өөрийн гэртээ байхад нь 54,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар,

10. “Шампунь зарна” гэж хохирогч Х.Бүргэдийг 2022 оны 11 дүгзэр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын … тоот гэртээ байхад нь 30,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар,

11. “Солонгос улсад ажилд зуучилна” гэж хохирогч Ж.А-ыг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах “…” худалдааны төв буюу ажил дээрээ байхад нь 135,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны … дугаарын дансаар,

12. “Онлайнаар унтлагын хувцас зарна” гэж хохирогч Б.Ц-г Ховд аймгийн Жаргалант сум, Магсаржав багийн … тоотод гэртээ байхад нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 49,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар,

13. “Солонгос улсын визний цаг гаргаж өгнө” гэж хохирогч Э.Н-г Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, … дугаар гудамжны .тоот гэртээ байхад нь 2022 оны 6 дугаар сарын 13, 15-ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр нийт 100,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны … дугаарын дансаар,

14. “Солонгос улсад амьдрах байр түрээсэлнэ” гэж хохирогч Ч.Быг 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 32 дугаар хороо, … тоот гэртээ байхад нь 30,000 төгрөгийг Хаан банкны ...дугаарын дансаар,

15. “Солонгосын визний цаг гаргаж өгнө” гэж хохирогч Б.Бд 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “цаг авалтын зураг” гэж явуулж баримт бичиг ашиглан итгүүлж, түүнийг Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, … тоот гэртээ байхад нь 100,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ...дугаарын дансаар,

16. “Солонгос Улсын визний цаг” гэж хохирогч Л.Быг 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 50,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ...дугаарын дансаар,

17. “Солонгос улсын визний дугаар өгнө” гэж хохирогч Ч.Мыг Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын … тоот гэртээ байхад нь 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 150,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ...дугаарын дансаар,

18. “Витамин зарна” гэж хохирогч Ө.Ү-г 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, … тоот гэртээ байхад нь 39,800 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ...дугаарын дансаар,

19. “...байр түрээсэлнэ” гэж хохирогч Д.С-ыг 2022 оны 7 дугаар сарын 26, 29-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, … байрлах ажлын байран дээрээ байхад нь “Ирланд улсад байр түрээслэх” зорилгоор 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 3,466,950 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар,

20. “Шампунь зарна” гэж хохирогч Д.Тыг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн 1 дүгээр гудамжны 167 тоот гэртээ байхад нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлсэн 30,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар,

21. “...евро зарна” гэж хохирогч А.С-ыг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “…” ХХК-ийн ажлын байран дээрээ байхад нь 400 евро авахаар шилжүүлсэн 1,340,470 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ... дансаар,

22. “байр түрээсэлнэ” гэж хохирогч Ж.Э-ыг 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг 10 хороололд замын урд талд автобусны буудлын ойролцоо явж байхад 900,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар,

23. “... визний цаг гаргаж өгнө” гэж хохирогч Г.Д-ийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “…” ХХК-ийн ажлын байран дээрээ байхад нь 50,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ...дансаар,

24. “Адууны арьсан гутал зарна" гэж хохирогч М.Л-ыг Сэлэнгэ аймгийн Орхонтуулд гэртээ байхад нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 75,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ...дугаарын дансаар,

25. “Турк улсын виз гаргаж өгнө” гэж хохирогч Д.О-ийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр хорооллын автобусны буудлын хажуу талын Содон хорооллын Хаан банкны АТМ-аас 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1,100,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар,

26. “Солонгос улсад ажилд зуучилж өгнө” гэж хохирогч Э.М-г 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, … тоот гэртээ байхад нь 140,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ...дугаарын дансаар,

27. “Визний цаг байна” гэж хохирогч Ц.Ш-ийг Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-аас 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 200,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ...дугаарын дансаар,

28. 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч О.А-ийн фэйсбүүк цахим орчинд оруулсан We Chatpay мэдэх хүн байна уу, ашиглаж мэддэг хүн байвал туслаач” гэсэн зарын дагуу түүнтэй холбогдож, We Chatpay ашиглан юань цэнэглэх гэж байгаа юм уу, надад итгэж байгаа бол би төлбөрийг чинь хийгээд өгч болно” гэж түүнийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, … тоот гэртээ байхад нь 175,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ...дугаарын дансаар,

29. “Солонгос улсад ажилд оруулж өгнө, ажил хийх хүн байна уу” гэж хохирогч Х.Г-ыг Солонгос улсад байхад нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 130,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар,

30. 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Г.Б-ын фэйсбүүк цахим орчинд оруулсан “Яаралтай Америкийн визний цаг авч өгөх хүн байна уу” гэсэн зарын дагуу түүнтэй холбогдож Баянгол дүүргийн 8 дугаар хороо, … тоот гэртээ байхад нь 100,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ...дугаарын дансаар,

31. “Доллар сольж өгнө” гэж Швейд улсын иргэн Т-г Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах … байранд байхад нь 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 12,760,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... дугаартай Хаан банкны дансаар,

32. “Солонгос улсад ажилд зуучилж өгнө” гэж хохирогч Ж.Е-ыг Солонгос улсад байхад нь 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 265,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ...дугаарын дансаар тус тус шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ж.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Хт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Ж.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Хыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ж.Хт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 417 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, 40 хоногийг Эрүүгийн хуулий ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ж.Хт оногдуулсан 2 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Ж.Хт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.Хаас 1,037,400 төгрөгийг гаргуулж Г.Жд, 100.0 төгрөгийг гаргуулж Б.О-т, 100,000 төгрөгийг гаргуулж С.Н-ад, 300,000 төгрөгийг гаргуулж М.У-т, 125,500 төгрөгийг гаргуулж Б.О-т, 89,000 төгрөгийг гаргуулж Б.У-д, 135,000 төгрөгийг гаргуулж Ж.А-д, 100,000 төгрөгийг гаргуулж Э.Н-д, 30.0 төгрөгийг гаргуулж Ч.Бд, 100,000 төгрөгийг гаргуулж Б.-д, 50,000 төгрөгийг гаргуулж Л.Бд, 150,000 төгрөгийг гаргуулж Ч.Мд, 39,800 төгрөгийг гаргуулж Ө.Ү-нд, 3,466,950 төгрөгийг гаргуулж Д.Са-мд, 1,340,470 төгрөгийг гаргуулж А.С-т, 900,000 төгрөгийг гаргуулж Э.Э-т, 1,100,000 төгрөгийг гаргуулж Д.О-гт, 140,000 төгрөгийг гаргуулж Э.М-д, 200,000 төгрөгийг гаргуулж Ц.Ш-т, 175,000 төгрөгийг гаргуулж О.А-д, 130,000 төгрөгийг гаргуулж Х.Г-д, 100,000 төгрөгийг гаргуулж Г.Б-д, 12,760,000 төгрөгийг гаргуулж -д, 265,000 төгрөгийг гаргуулж Ж.Еркежанд тус тус олгож, Ж.Хын бага насны хүүхэд болох охин Х, хүү А нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Хын өмгөөлөгч Д.Содномдорж давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: “... анхан шатны шүүхээс Ж.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдэж шүүхээс 2 жил 1 сарын хорих ял оногдуулсан. Шүүгдэгч Ж.Х нь бусдыг залилан мэхэлж 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан эрүүгийн хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү хэргийг шилжүүлсэн. Энэ тухай холбогдох нотлох баримтыг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн шүүх үнэлээгүй орхигдуулсан. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байхын тулд тус үйлдсэн гэмт хэргүүдийг нэгтгэн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

... Ж.Хын хувьд хийсэн хэрэгтээ гэмшиж, маргаагүй, буруутай үйлдлээ ухамсарлаж байгаа. Мөн бага насны хоёр хүүхэдтэй, хүүхдүүдээ өөрөө асрамжлан халамжилж явдаг. Одоогоор түүний салсан нөхөр буюу хүүхдүүдийнх нь эцэг надтай байнга холбоотой байж, Ж.Хын учруулсан хохирлыг барагдуулахаар 3-4 ажил хийж, мөнгөө цуглуулж, хохирол төлбөрийг барагдуулна гэсэн байр суурьтай байна. Хэрэв давж заалдах шатны шүүх өмгөөлөгчийн хэрэг нэгтгэх саналыг хүлээж авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэвэл миний үйлчлүүлэгчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс өөрчилж өгөхийг хүсэж байна. ” гэв.

 

Шүүгдэгч Ж.Х шүүх хуралданд гаргасан тайлбартаа: “Бүх хохирогч нараасаа чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Шоронд хоригдоод их зүйлийг ухаарч, гэмшиж байна. Би 7 болон 3 настай хоёр хүүхэдтэй. Эх хүн байж ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Миний охин дөнгөж сургуульд орж байгаа бөгөөд хажууд нь байж чадахгүй, ийм газарт байгаадаа үнэхээр их гэмшиж байна. Прокурор, шүүгч нараас уучлал гуйж байна.” гэв.

 

Прокурор М.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Ж.Хт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоол гаргасан. Өмгөөлөгч 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, яллагдагчаар татсан гэж байна. Энэ нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед өөр хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн тогтоол байгаагүй буюу хэргийг шийдвэрлэх үед тийм баримт байгаагүйг харуулж байна. Бүх нэгжүүд рүү Ж.Хын хэрэгт нэгтгүүлэх хэрэг байгаа талаар асууж лавлагаа хүргүүлэхэд Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас “Байхгүй” гэсэн албан тоот ирүүлсэн. Улмаар 32 үйлдлийн нэмж нэгтгээд, хариу ирүүлсэн албан бичгүүдийг үндэслэн, мөн Ж.Хаас өөрөөс нь маш олон удаа асууж “Өөр гэмт хэрэг үйлдсэн тохиолдол байгаа юу, бүх хэргээ нэгтгүүлж шалгуулах нь зүйтэй шүү” гэхэд “Одоо юу ч байхгүй” гэсэн тул яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсний дараа яллагдагчаар татсан тогтоолыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас ирүүлсэн нь тус газрын албан бичгээс харагддаг. Тиймээс анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд хэргийн үйл баримт, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзсэн учраас эсэргүүцэл бичээгүй. Өмнө үйлдсэн гэмт хэрэг буюу Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 417 дугаар шийтгэх тогтоолоор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсэн боловч шийтгэх тогтоолыг гардаж аваагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлээгүй байсан учраас шийдвэр гүйцэтгэх байгууллага руу шилжээгүй талаарх албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас авсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах боломжтой гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Прокуророос Ж.Хыг 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд фэйсбүүк орчинд “бараа бүтээгдэхүүн зарна, визний цаг олгоно, виз гаргана, валют солино, зарна, байр түрээслүүлнэ, буудлын захиалга авна, ажилд зуучилна” гэсэн утга бүхий хуурамч зар байршуулан тус зарын дагуу холбогдсон нэр бүхий 32 иргэнээс нийт 23,302,120 төгрөгийг залилж авсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, Ж.Хт холбогдох хэргийг хянан хэлэлцээд “... шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж, үйл ажиллагааны үндсэн хэрэгсэл болгосон талаарх үйл баримт, мөн залилан авсан мөнгөө юунд зарцуулсан талаар тогтоогоогүй” гэх үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөхдөө хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүх нь хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй юм. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

 

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр “үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангахын тулд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо  хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үзэж, хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэргийн, ямар хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан эсэхэд үндэслэл бүхий  хууль зүйн дүгнэлт хийх ёстой байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн 32 удаагийн үйлдлээр бусдаас нийт 23,302,120 төгрөгийг гаргуулан авч буй үйл баримт нь залилах гэмт хэргийн дээрх хүндрүүлэх шинжид хамаарч буй эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй болжээ.

 

Ийнхүү анхан шатны шүүхийн Ж.Хт холбогдох хэргийн зүйлчлэлийг хуулийг буруу тайлбарлан хөнгөрүүлэн зүйлчилсэн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

 

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/651 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Ж.Хын өмгөөлөгч Д.Содномдоржийн хэрэг нэгтгүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/651 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ж.Хт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний өмгөөлөгч Д.Содномдоржийн гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                              Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                             Б.БАТЗОРИГ