| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2025/00056/И |
| Дугаар | 191/ШШ2025/03096 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/03096
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, гийн /рд:/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 37,010,517 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн А. нь 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр тус банктай 2010110958 дугаартай зээлийн гэрээ байгуулж 36,200,000 төгрөгийг зээлийг 30 сарын хугацаатайгаар, 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 1,206,666.66 төгрөг, зээлийн хүү 467,614.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,618.59 төгрөг төлсөн.
А. нь 2010110958 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 69, зээлийн үлдэгдэл 34,993,333 төгрөг, хүү 2,000,729 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,455 төгрөг нийт 37,010,517 төгрөг байна.
Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үлдэгдэл 37,010,517 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
Нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нөгөө талаас хариуцагч А. нар харилцан тохиролцож дараах эвлэрлийн гэрээг байгуулав. Үүнд:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 10,720,747.36 төгрөгөөс татгалзаж, хариуцагч А. 26,289,769.64 төгрөгийг 11 сар буюу 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 ьоны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 2,200,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 2,089,770 төгрөгөөр тус тус төлөх, төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ хуульд заасан үндэслэлээр шүүхэд гаргахаар тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХК нь хариуцагч А.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,010,517 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 10,720,747.36 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч А. 26,289,769.64 төгрөгийг 11 сар буюу 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 2,200,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 2,089,770 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч******* ХК-д төлж барагдуулахаар зохигчид тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 10,720,747.36 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч А. 26,289,769.64 төгрөгийг 11 сар буюу 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 2,200,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 2,089,770 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч******* ХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343,002.59 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 171,502 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 171,502 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ