2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/03267

 

 

 

 

 

 

   

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух, *******ийн ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,,, тоотод оршин байрлах, ХХК /рд:/-д холбогдох

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингэс нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр А20042406/1 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж бэй Stone residence хотхоны 2 дугаар орц 11 давхар, 43.85 м.кв талбайтай 1102 тоот 2 өрөө орон сууцыг захиалж гэрээний төлбөр болох 46,042,500 төгрөгийг бүрэн төлсөн болно.

Stone residence хотхоны барилгын ажил удааширсан зарми орон сууц дээр давхардуулан захилага авсан асуудал гарсан гэх мөн 16 давхар баригдахаар болгож өөрчилсөн гэх тул өөрийн захиалсан дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолох, өмчлөх эрхийг саадгүй бүртгүүлэх шаардлагтай гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч П.*******ийг Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж бэй Stone residence хотхоны 2 дугаар орц 11 давхар, 43.85 м.кв талбайтай 1102 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээнд:

П.*******ийн нэхэмжлэлтэй, Ай энд жи интернэшнл ХХК-д холбогдох төслийн 2 дугаар орц, 11 давхар, 1102 тоот 43.85 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч нь өмчлөх эрхийг эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч нь тус төслийн 2 дугаар орц, 11 давхар, 1102 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч талууд энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.

Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч П.******* нь өмчлөх эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч ХХК нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Stone residence хотхоны 2 дугаар орц, 11 давхар, 1102 тоотод байрлах 43.85 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр П.*******ийг тогтоолгох шаардлагыг зөвшөөрч зохигчид эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн албан тоотоор Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Stone residence хотхоны 2 дугаар орц, 11 давхар, 1102 тоотод байрлах, 43.85 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн албан ёсны хаяг, дугаар байхгүй тул цахим мэдээллийн сангаас шүүх боломжгүй гэх хариу ирүүлсэн.

Хариуцагчаас уг орон сууц баригдаж дуусаагүй байгаа тул маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх бүртгэгдээгүй байгаа болохыг тайлбарласан.

 

Нэхэмжлэгч П.*******ийн захиалсан Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Stone residence хотхоны 2 дугаар орц, 11 давхар, 1102 тоотод байрлах 43.85 м.кв талбайтай 1102 тоот 2 өрөө орон сууц нь улсын бүртгэлд хэн нэгний өмчлөлд бүртгэлгүй байна.

 

Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. П.******* нь өмчлөх эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч ХХК нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Stone residence хотхоны 2 дугаар орц, 11 давхар, 1102 тоотод байрлах 43.85 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр П.*******ийг тогтоолгохоор зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388,163 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 194,081.5 төгрөгийг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 194,081.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ