| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 181/2024/04498/И |
| Дугаар | 191/ШШ2025/03283 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/03283
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод байрлах, "******* ХХK /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,,, тоотод байрлах, "" ХХК /рд:/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 45,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай компани нь "" ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 17/0502 тоот Тоног төхөөрөмж нийлүүлэх" гэрээ байгуулсан. Гэрээний дагуу бид 207-17.05.24-ний өдөр 17/026 тоот Багаж тоног, төхөөрөмж хүлээлгэн өгсөн баримтын дагуу 78,074,381 төгрөгийн үнэ бүхий АНУ-ын Trimble фирмийн R10LT багажийг хүлээлгэн өгсөн. Гэрээний 2.1-д "... энэхүү гэрээнд 2 талууд гарын үсгээ зурж тамгалан хүчин төгөлдөр болсноор төлбөрийн 30%-ийг буюу 23,422,3157 шилжүүлнэ. Үлдэгдэл 70%-ийн төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2017 оны 11 сарын 1-ний дотор гүйцэтгэгчид төлнө.", 2.3-д "... төлбөрийн үүргээ хугацаа хожимдуулсан бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.03% хувьтай тэнцэх алданги төлнө ..." гэж заажээ. Хариуцагч нь 2017 оны 8 дугаар сарын 08-нд 15,000,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 13-нд 10,000,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 21-нд 23,074,381 төгрөгийг тус тус шилжүүлсэн бөгөөд нийт 78,074,381 төлөхөөс 48,074,381 төлж, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй компанийг хохироож байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т "...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй..." гэж заасны дагуу төлбөрийн үлдэгдэл болох 30,000,000 төгрөгийн 50% болох 15,000,000 төгрөгийн алдангийг манай компани нэхэмжлэх эрхтэй байгаа юм.
Иймд "" ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 30,000,000 төгрөг, алданги 15,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийг гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 45,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 40,000,000 төгрөгийг хариуцагч "" ХХК нь 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгч "******* ХХK-д төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "******* ХХK нь хариуцагч "" ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 45,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 40,000,000 төгрөгийг хариуцагч "" ХХК нь 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгч "******* ХХK-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 45,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 40,000,000 төгрөгийг хариуцагч "" ХХК нь 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгч "******* ХХK-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 191,475 төгрөг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас 191,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч "******* ХХK-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч "" ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ