| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00036/И |
| Дугаар | 302/ШШ2025/00059 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 302/ШШ2025/00059
шаардлагыг биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: **************-т үйл ажиллагаа явуулдаг Б аймгийн П газар /РД:********, утас:******, итгэмжлэгдсэн төлөөлөгч, Д/;
Хариуцагч: *********-т оршин суудаг, утас ********, Л.Е;
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үлдэгдэл 866,955 төгрөгийг гаргуулан Сум хөгжүүлэх сангийн ******* дугаарын дансанд төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б аймгийн П газар нь хариуцагч Л.Ет холбогдуулан зээлийн үлдэгдэл 866,955 төгрөгийг гаргуулан Сум хөгжүүлэх сангийн ******* дугаарын дансанд төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Л.Е нь Сум хөгжүүлэх сангаас олгох зээл, барьцааны гэрээг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр сумын Булган Засаг даргатай байгуулан Оёдол-ын үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар 4,000,000 төгрөгийн зээлийг 3 жил /36 сар/-ийн хугацаатай, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр авсан байна.
1.2.Гэвч Л.Е нь уг зээлийн төлбөр болон хүүг гэрээнд заасан хугацаанд буюу 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дотор нөхөн төлөх үүргээ биелүүлэлгүй зөрчсөний улмаас Сум хөгжүүлэх санд 866,955 төгрөг төлөгдөөгүй нь судалгаагаар тогтоогджээ.
1.3.Иймд хариуцагч Л.Еаас зээлийн үлдэгдэл 866,955 төгрөгийг гаргуулан Сум хөгжүүлэх сангийн ******* дугаарын дансанд төлүүлж өгнө үү.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д шүүхэд гаргасан хүсэлтэд:
2.1.Хариуцагч Л.Е нь зээлийн үлдэгдэл 866,955 төгрөгийг Сум хөгжүүлэх сангийн ******* дугаарын дансанд төлж барагдуулсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүхээс нэхэмжлэгч Б аймгийн П газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Ед холбогдох иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 866,955 төгрөгийг Сум хөгжүүлэх сангийн ******* дугаарын дансанд төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь Б аймгийн П газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байгаа тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Энэ нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 25,357 төгрөгийн тал нь болох 12,678.50 төгрөгийг хариуцагч Л.Еаас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй
6.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Л.Е нь зээлийн үлдэгдэл 866,955 /найман зуун жаран зургаан мянга есөн зуун тавин таван/ төгрөгийг Сум хөгжүүлэх сангийн ******* дугаарын дансанд төлж өгч, Б аймгийн П газрын нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 25,357 төгрөгийн тал нь болох 12,678.50 /арван хоёр мянга зургаан зуун далан найман төгрөг тавин мөнгө/ төгрөгийг хариуцагч Л.Еаас гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК